Part 4
Лэе энэ удаад хурдан дууслаа...Тэдний амьсгаадсанаас болж Сэүн үүнийг сайн мэдэж байлаа...Тэр сонсож байхдаа аяархнаар
-Сулралтай бололтой...Чиний найз залуу чинь...Өө нээрээ тийм...Одоо магадгүй хуучин найз залуу тийм үү?
-Чи ёс зүйгүй хүн юм...Бас дэндүү чалчаа юм. гэхэд багшийн ширээн дээрх ажлаа дуусгасан 2 танхимаас гарахаар алхаж байгаа нь сонсогдов.
-Чи ёс зүйтэйдээ танихгүй залуугийн доор эсэргүйцэлгүй хэвтэж байна гэж үү? гэж ёжтойгоор инээхэд
-Заримдаа хэн нэгний талаар дүгнэхдээ нөхцөл байдлыг давхар бодолцох л хэрэгтэй байдаг юм даа залуу минь...Одоо босчихгүйюу?
-хатагтайн тааллаар гээд босоод нүд ирмэхийн зуур нэг гараараа Микотог татан босгоод түүнд нэг алхам ойртон чихэнд нь
-Дараагийн удаад ч бас хөхөвч битгий зүүгээрэй гээд нүдээ ирмэчихээд гарах хаалга руу зүглэхэд Микото түүний ардаас
-Дараагийн удаа гэж байхгүй... гэхэд Сэүн хаалга руу алхаж байхдаа
-Бид магадгүй нэг сургууль бололтой...Их л таарах болов уу, харж л байя гэж хэлээд иргэж харалгүй хаалгаар гараад явчхав.
Харин том танхимд ганцаараа үлдсэн Микото саяхан түүнийг араар тавьсан найз залуугаа биш зүгээр л тэр гайхамшигтай үнэрийн талаар зогсолтгүй бодно...Түүний үнэр гайхалтай юм...
Танхимаас гаран алхаж буй Сэүн ёжтой инээн
-Энэ сургуулийнхан ч үнэхээр гаж бололтой...бүр багшийнхаа ширээн дээр шүү гээд гараа халаасандаа хийн сургуулиас гарах хаалгыг зүглэлээ.
Нэгэн хэвийн 7 хоног өнгөрч Бямба гаригийн өглөө Микото хөгжим сонссоор алхана...Урдаа байх хаалгыг нэг харчихаад хаалганы хонхыг дарлаа. Хэсэг хугацааны дараа У профессор хаалга нээн
-Ор л доо гээд дулаахнаар инээгээд
-Гэртээ дуудаад төвөг удчихлаа...Уучлаарай гээд хаалгаа дэлгэнэ.
-Үгүй ээ зүгээрдээ багшаа гээд гутлаа тайлан орлоо...Ороод гэрийг тойруулан харна...Сэхээтэн хүмүүсийн амьдардаг гэр ч өөр юм аа...Тохижилт нь үнэхээр гайхалтай юм. Тийм ч том биш ч 2 давхар байшин. Гэрт нь илүү дутуу хөглөрсөн зүйл нэг ч алга...Үнэхээр цэвэрхэн бас сайхан анхилам үнэртэж байна...Түүний эхнэр ч сайн гэрийн эзэгтэй бололтой гэж бодсоор багшийг даган явна...Багш түүнийг өрөө лүүгээ дагуулж явж байхдаа
-Манай охин дөнгөж сая унтлаа...Би яг чиний бичвэрийг хараад сууж байсан юм гэж хэлэхэд багшийн ажлын өрөөнд аль хэдийн орж ирсэн байв...Үнэхээр цэвэрхэн бас нэг хана тэр чигтээ номоор дүүрсэн тавиур байв. Гадаа цаг агаар сайхан байсан тул өрөөний том цонхоо онгойлгожээ. Цонхны наана сул унжсан нимгэн цагаан хөшиг өрөөг гэгээлэг харагдуулна...Гайхалтай юм аа гээд тэр ханын номын тавиур руу ширтэхэд...Түүнийг багш нь хараад инээмсэглэн
-Хорхой чинь хүрч байна уу гэхэд
-Мннн гайхалтай юм аа гэхэд багш
-Суу л даа гээд ажлын ширээний урдах сандал руу дохив. Тэгснээ гэнэт босон
-Түр хүлээгээрэй гэж хэлэн хэд алхаад хаалгаа онгойлгон нилээд зайтай байгаа хэн нэгэнд хандаж хэлж байгаа бололтой
-Сэүнаа манайд зочин ирлээ...Миний өрөөнд 3 аяга кофе аваад ирээч гэхэд нилээд цаанаас нэг залуу
-За гэж хариулж байв...Багш иргэж ширээн дээрээ суугаад Микототой түүний бичвэрийн ажлыг ярилцаж эхлэв...удалгүй хэн нэгэн хаалга тогшиход багш
-Ороод ир гэж хэлэв...Өрөөний хаалга Микотогийн ард нилээд хэдэн алхмын цаана байх ба багш түүний өөдөөс харан сууж харин багшийг ард хөшиг бага зэрэг салхинд хөдлөнө...Өрөөний хаалга онгойход гэрийн бусад цонх нээлттэй байсан бололтой бага зэрэг салхилан өрөөний хөшиг өмнөхөөсөө бага зэрэг хүчтэй дэрвэлээ...Гэтэл энэ зөөлөн салхинд нэгэн гайхалтай мэдрэмж...Тэр гайхалтай үнэр миний хамарт үнэртэн тархи мэдрэлд минь нөлөөлөх шиг л боллоо...Тийм ээ тэр гайхалтай үнэр мөн байна...Хэд хоногийн өмнө уулзсан тэр үнэр...Сэтгэлээс минь огтхон ч арилаагүй тэр үнэр мөн байна...Удалгүй өрөөгөөр дүүрэн халуун кофены үнэр ханхийлээ...Би ямар хүн орж ирснийг иргэж хараагүй хэдий ч нүдээ бага зэрэг анин яг цаг хугацааг зогсоочихмоор санагдаж байна...Яг одоо иргэж хармааргүй байна...Тэр хүн хэн байлаа ч гэсэн би мэдэхийг хүсэхгүй байна...Зүгээр л яг одоогийн энэ сайхан мэдрэмжийг арай удаан мэдэрмээр байна...Тэр наашаа ойртож байгаа нь түүний хөлийн чимээнээс сонсогдож байна...Тиймээ тэр миний ард ирчихсэн байна...гээд нүдээ удаанаар нээв. Багш миний ардах хүн рүү хараад
-Ийшээ суучих чамтай танилцуулах хүн байна...гээд түүний гарт байгаа поднустай кофег аван нэгийг миний урд тавиад нэгийг өөрөө аваад нөгөө залууг миний хажуугийн зөөлөн түшлэгтэй сандалд суухыг урьлаа...Би түүнийг харсангүй урагшаа харсан хэвээр.
Багш түүн рүү заан
-Миний чамд танилцуулна гэсэн хүн энэ байна гэхэд би гайхан тэр залуу руу харлаа.Гэхдээ гаднаа төв царайлсан хэвээр...цагаан сорочкин цамцан дээр саарал даавуун цамц өмссөн цагаан царайтай хар үстэй өндөр залуу...Би энэ царайг хаа нэгтээ харсан юм шиг байх юм...
Сэүн Микотогийн хажууд суун
-Ахаа юун танилцуулах билээ гэж хэлээд хөлөө ачин нуруугаа тэгшлэн нэг гараа халаасандаа хийн нэг гараараа кофе барин суув...тэр над руу харахгүй байна...Байзаарай би саналаа...Тэрэнтэй дахиад таарчихлаа гэж үү? тэр гэхдээ энд юу хийж байдаг билээ?
Багш:Юу гээч энэ их сонин тохиолдол гээд инээгээд ширээнийхээ ард суугаад бид 2 руу харан
-Юу ч гэсэн танилцчих энэ бол Микото. Би түүний дипломын бичвэрийг удирдаж байгаа...Харин энэ хүн бол миний төрсөн дүү...У Сэүн гэхэд энэ удаад бид өөд өөдөөсөө харлаа...Хэн хэн нь л анх уулзаж байгаа мэтээр худлаа инээмсэглэнэ. Сэүн гараа сунган
-төгсөх курс байх нь ээ...У Сэүн гээд бага зэрэг эелдэг инээмсэглэхэд би юу ч болоогүй мэт толгой дохив. Тэр оройн ёжилсон харцтай хорон үгтэй хүйтэн залуугаас тэс өөр дүр байх чинь...Тэр намайг үнэхээр танихгүй байна уу? Эсвэл жүжиглэхээр шийдээ юу?
-Микото гэдэг анх уулзаж байна гээд гар барьлаа...Тэр гар баричихаад гараа суллахад нь би гараа авах гэтэл тэр миний гарыг дахин бага зэрэг чангалан атгахад би түүний нүд рүү харлаа...Тиймээ тэр жүжиглэж байна...Түүний харц яг тэр өдрийн тэр хүн мөн байна...Тэр намайг сайн таниж байна...
Тэдний өөдөөс харж суух У багш сандалдаа суун
-Микото би чамд өмнө нь хэлж байсан байхаа.Чамтай нэг хүнийг танилцуулна гэж байсан. Тэр миний ярьж байсан хүн гээд дүү рүүгээ бага зэрэг дохин
-Бакалавр төгсөхдөө чамтай адил сэдвээр бичвэр бичсэн. Миний дүү болохоор магтаж байгаа юм биш, гэхдээ тэр яахав энэ талаар нилээд чанартай судалгаа хийж байсан...Одоо ч гүнзгийрүүлэн судалж байгаа. Түүнээс чамайг суралцаасай гэж хүсэж байна...гэхэд Сэүн хөлөө буулган
-Уучлаарай залуусаа би сайн ойлгохгүй байна л даа...Юу болоод байгаа билээ гэж гайхсан царайлна
У проф: Тэр удахгүй эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Түрүүн хэлсэнчлэн түүний судалгааны бүтээл чиний судалж байгаатай адилхан...Одоо чи ном орчуулж эхэлж байгаа биз дээ...Түүнийг туслах оюутнаараа дэргэдээ авчих...Тэгээд ч удахгүй нэг сургуульд сурах болохоор та 2г танилцуулах нь зүйтэй гэж бодсон юм...Сэүн Микотогийн бичвэрт туслаж харин Микото Сэүний орчуулгад тусалвал хэн хэнийхээ цагийг хэмнэж үр дүнтэй байна гэж бодож байна...Тэрнээс гадна энэ сэвдээр судалсан хүн их ховор болохоор Сэүн Микотод туслаж дэмжээрэй. Тэгээд ч чи ойрд завтай байгаа биз дээ хэмээн асуухад
-Ахаа энэ чинь хүний оюуны өмч...
-Хөөе золиг минь судалгааны ажлын зорилго юу гээч? бусдыг соён гэгээрүүлж тэдний нүдийг нээж өгөх бас сонирхсон хүнд нээлттэй байх ёстой. Тэгэхгүй бол чиний судалгааны ажил хэнд хэрэгтэй гэж? зүгээр л нэг цаас болно...Ийм юм ярьж байж яаж сургуулиа төгссөн байнаа...
-Ахаа Англи Солонгос 2 чинь ондоо тэгээд ч би олон улсад зөвшөөрөгдсөн чадвартай хүн шүү...Би солонгост ирээд удаагүй байхад ингэж шахаж болж байгаа юм уу? Жоохон амралт авъя л даа...Ахаа...Тэр эелдэг хэвээр л...
-Тэгээд л наад чавдараа бусдад зааж сурга гэж байна шдэ...Энэ миний чамд багшийн зүгээс өгч байгаа зөвлөгөө...Яахав тэгтлээ дургүйцэж байгаа бол хэрэггүй дээ...гэтэл Сэүн
-За яахав болох л юм...
-Энэ зөрүүд золигийг гээд инээгээд
-За тэгэхээр өөрсдөө цагаа тохирцгооно биз гэтэл өөр өрөөнөөс нэг жоохон хүүхдийн хоолойгоор Ааваа гэх нь сонсогдлоо.
-За би түр явчихаад ирье та 2 ярилцаж бай гээд өрөөнөөс гартал Сэүн босоод
-миний өрөөнд орж ярилцацгаая гээд хаалга руу зүглэв...Тэр яг л анх уулзаж байгаа юм шиг их л эелдэг хэвээр байх аж...Түүний ардаас даган 2 давхар луу гаран нэгэн бор хаалгыг түлхэн орлоо...Энэ түүний ертөнц байх нь ээ...Үнэхээр саруулхан бас цэвэрхэн...Энэ өрөөнд орж ирэхэд л мансууруулам түүний үнэр өрөөний өнцөг булан бүрт шингэжээ...Цагаан нимгэн хөшиг үе үе салхинд дэрвэнэ...Бас л нэг хана нь тэр чигтээ битүү номын тавиур юм...Тэр өдрийн тэр хүн өнөөдрийн энэ хүн 2 яг л тэнгэр газар шиг юм...Тэр алхсаар ширээнийхээ булан дээр хальт суун кофеноосоо нэг балгаад
-Сэдэв чинь юу юм?гэхэд би хэсэг чимээгүй түүнийг ажиглаж байснаа
-Ж.П.Сартр болон А.Камюгийн экзистенциализм дахь үзлийн ялгаатай болон төстэй талууд...Илүү тодруулбал амиа хорлолт...гэж хэлэхэд Сэүн аягаа ширээн дээрээ тавин өндийгөөд над руу удаанаар алхан
-Эмэгтэй хүнд ахадсан сэдэв юм бишүү?
-Яасан зааж сургахад толгой чинь хүрэхгүй гэж айгаа юу?
-Үгүй дээ эмэгтэй хүний тархи ийм зүйлд зориулагдаагүй болохоор л хэлж байна...
-Бас нэгэн залуу үеийн Күнз үү гэхэд тэр миний урд ирж зогссон байлаа...Би үргэлжлүүлэн
-Эмэгтэй хүний эрх бас чадварыг эрчүүдийнхээс доогуур үнэлэх нь дундад зуунд хоцрогдсон үзэл...сэрж үз...Энэ чинь орчин үе гэхэд тэр нэг гараараа миний хүзүүгээр барин надад дөхөөд маш аяархнаар чихэнд минь
-Өнөөдөр ч бас зүүгээгүй байх шив гэж шивнэлээ...Тэр одоо л энэ тэнэг жүжгээ завсарлаад өөрийнхөөрөө аашилж эхэллээ...
