Part 3
Лэе амьсгаадан зогсоно. Өмднийхөө цахилгааныг татаад хувцсаа янзалж байтал нөгөө эмэгтэй
-Чамайг ингээд явж байгааг Микото мэдвэл яах бол хэмээн ёжлон инээтэл Лэе ууртайгаар
-тэрний талаар ярихгүй байцгаая гэж тохирсон биз дээ...
-Яасан гэмших сэтгэлдээ дийлдээд байна уу? Тийм л юм бол надтай үүнийг хийх шаардлага байгаа гэж үү? Тэрэнтэй хий л дээ...
-Хэдий найзууд ч гэсэн ингэж хамаагүй ярих хэрэггүй шүү...Чиний амнаас түүний талаар таагүй зүйлс сонсохыг хүсэхгүй байна...
-Чамайг тэрэнд ийм их хайртайг тэр мэдэх юм уу? 6 сар үерхэхэд нэг ч ойртоогүй гэсэн биз дээ...
-Бидэнд хувийн шалтгаан бий...Чи үүнд оролцох шаардлагагүй...гэтэл нөгөө эмэгтэй ёжтой инээн
-Бид гэнэ шүү...Тэгвэл миний биеийг ч гэсэн үүнд оролцуулахаа больвол яаж байна...Тиймээ чи бид 2 зүгээр л найзууд...Гэхдээ би хэн нэгний ардуур үүнийг хийхийг хүсэхгүй байна...Энэ бүгдийг чи өөрөө эхлүүлсэн...Тэгвэл одоо миний ээлж биз дээ. Энэ харилцаагаа больцгооё... гээд шийдэмгий хэлээд танхимаас гарах гэтэл Лэе түүний гарнаас татан
-Анхнаасаа ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр зөвхөн секс гэж тохиролцсон биз дээ...Чи надад, Би чамад зөвхөн таашаал л өгнө...Одоо яагаад гэнэт туниж байгаа жоохон охин шиг аашлаад байгаа юм...Энэ чи биш биз дээ... гээд түүнийг өөр лүүгээ татан түүний нүд рүү ширүүн харж байснаа түүнийг шууд л үнсэж эхлэв...Эмэгтэй ч дургүйцэлгүй эргүүлэн түүнийг хүчтэй үнсэнэ...тэд үүнийг аль хэдийн хүсэж эхэлсэн байлаа...
Энэ үед танхимын хойд хэсэгт...
Сэүн дээрээ байх охин руу харан
-Wow! найз охинтой мөртлөө Friends with benefit гэж үү? Миний бодлоор тэд одоо чамайг яриад байна тийм үү? гэж шивнэхэд Микото нэг зүйлийг сайтар бодож байгаа бололтой хөмсгөө бага зэрэг зангидан
-Мннн. тийм бололтой...
-тэгэхээр чамд үнэхээр том асуудал үүсч байгаа бололтой...бурхан минь тэд нахихаар шийджээ...Дахиад л эхэлж байна...гэхэд түүний дээр хэвтэж байгаа охин гайхаж байгаа хэвэндээ
-Гэхдээ хүмүүс яагаад секс хийдэг юм бол? гэж асуух нь тэр...Бурхан минь тэр энэ залууд хумсны толион чинээ ч хайргүй бололтой...Тэр огт уурлахгүй байна...Бүр түүнд тэрний найз залуугийн араар тавилт нөлөөлөх ч гүй байна гэж үү? Тэр залуу ч өрөвдөлтэй гэнэн бололтой...6 сар болоход түүнийг өөртөө татаж чадаагүй гэж үү?...гэж бодсон ч үүнийгээ түүнд мэдэгдүүлэлгүйгээр
-Мэдээж таашаал авах гэж...гэж хэлээд түүний чихийг яг л үнсэх мэт уруулаа шүргүүлэн хэлнэ...Гэхдээ яг энэ үед Микотогийн доороос нэг зүйл бага зэрэг товойж байгааг мэдэрлээ...Микото ёжлон инээж
-ийм хурдан уу гэж асуухдаа Сэүний уруул руу ширтэнэ...
-Би харин ч хангалттай удаан тэсч байна...
-дэндүү амархан юм гээд өндийх гэтэл Сэүн нэг гараараа түүний бэлхүүсээр ороож биедээ наагаад нөгөө гараараа Микотогийн ил гарсан гуяыг гараараа чангалаг барьж бага зэрэг амьсгаадан ёжтойгоор
-Баригдахыг хүсээ юу? гэтэл Микото Түүний хариу үйлдэлд байга зэрэг гайхсан ч түүнд тийм ч муухай санагдсангүй гэхдээ түүнийг бага зэрэг өдөхөөр шийдэв...
-үгүй дээ...түүний төлөө л... гэж хэлэхдээ түүний чихийг уруулаараа бага зэрэг шүргэн уруулаа хөндийрүүлэлгүйгээр доошлон түүний хүзүүгээр уруулаа гүйлгэж маш зөөлнөөр үнсэн эргэж дээшлэн түүний хацар шанаагаар уруулаа гүйлгэн эцэст нь түүний уруулд бага багаар дөхсөн ч түүний урууланд хүрсэнгүй...Түүний энэ үйлдлийг Сэүн нүд салгалгүй ширтэн ажиглаж байлаа...Тэгснээ түрүүлж ам нээн
-Чи надад яг одоо татагдаж байна...
-ийм хурдан гэж үү? гэж ёжтой инээн
-үгүй дээ чи андуурч байна...Надад тийм төрлийн мэдрэмж огт байдаггүй юм...
-Огт байдаггүй гэж үү? Чи зүгээр л тийм байгаасай гэж л хүсдэг төдий юм бишүү..Чи яг одоо надад татагдаж байна...Гэхдээ үүнийгээ нуух гэж оролдож байна...Надад энэ чинь мэдрэгдэж байна...
-Бусад охид шиг доор чинь амархан хэвтэхгүй л болов уу гэж эмээж байна...
-Хэн нь дийлэхээ үзье гэж байгаа юмуу?
-Тэгж хэлээгүй ч хүссэнээрээ л ойлго...
-Хэцүү охин шиг жүжиглэх хэрэггүй...
-Би амархан эмэгтэй...Даан ч мэдрэмж нь л төрдөггүй юм...Чиний хүч надад нөлөөлөхүйц хүчтэй биш юм...
-Миний хүчийг харахыг хүсээ юу?
-Чи харуулмаар байгаа бол би дургүйцэхгүй...Би тулалдах дуртай...Хүсвэл намайг өөртөө тат л даа...
-Намайг басаад байгаа юм уу?
-залуу минь чи андуурч байна...Би зүгээр л чиний эго хэр хүчтэйг шалгаж байна...
-Намайг шалгах хэрэггүй...
-харж л байя...
-миний эгог шалгах хэмжээний хүчтэй үгүйд чинь эргэлзэж л байнашүү...
-Мэдлэг эргэлзээнээс эхэлдэг юм...
-Би чамаар хэлүүлэтгүй үүнийг хангалттай мэднэ гээд нүд ирмэхийн зуур ямар ч чимээ гаргалгүй түүнийг дээр гаран хэвтэв...Үүнийхээ дараа микотогийн чихэнд
-Чи яг одоо догдолж байна...
-Чи дэндүү өөртөө итгэлтэй юм...Гэхдээ чи энэ удаад андуурчихлаа гэж эмээж байна...
