2 страница29 апреля 2026, 10:09

Part 2 Анхны мэдрэмж

Баасан гариг. Сөүлийн их сургууль. Лекцийн танхим 17 цагийн орчим.

Яг энэ өдөр энэ цагт энэ танхимд хичээлгүй байдаг учир би дараагийн хичээлээ болон найзыгаа хүлээн  ганцаараа хамгийн хойд ширээн дээр ном уншин сууж байв. Энэ танхим маш томын дээр урд хэсэг болон хойд хэсэгтээ 2 хаалгатай. Би номондоо хэт их шимтчихсэн байсан бололтой нүд аргаж бага зэрэг өвдөхөд л цаг нилээд явсныг мэдлээ. Аргаад байхаар нь нүдээ нухтал линзээ унагаачихлаа... Унасан уу нэг газар наалдчихсан уу сайн мэдсэнгүй доош суун хайж байтал ард нэгэн хөлийн чимээ гарлаа...Би найзыгаа ирж байна гэж таамаглан

-Хөөе болзсон цагтаа ирж бай л даа...Тэгээд бас хичнээн миний сэрэл хөдөлж байгаагүй гээд виагра надад уулгана гэдэг чинь арай л бүтэхгүй туршилт юм бишүү...би лав тийм ч найдвартай гэж бодлохгүй л байна...Байгалиас өгөгдмөл мэдрэмжийг механикаар өдөөнө гэдэг тийм ч тохиромжтой биш юм шигээ...Битгий наанаа зүгээр зогсоод бай... Би линзээ унагачихлаа...Ирээд хамт хайлцаадах гэж нэгэн хэвийн өнгөөр газар ширтсээр хэлэв.

Нөгөө талд 

Сэүн сургуулиар явж байгаад лекцийн танхим гэж бичсэн ангийг харан сонирхол нь төрөөд хойд хэсгийн хаалгаар орон өрөөг нэг  тойруулж хараад

-Яахав дажгүй л юм...Ах энэ танхимд лекц уншдаг байх нь ээ гэж бодон зогсож байтал нэг жижиг биетэй буржгар үстэй охин доош шагайсаар  надад хандсан бололтой ярьж эхлэв...би гайхан эргэн тойрноо харан ганцаараа байгаагаа мэдээд 

-надад хэлээд байгаа юм байхдаа гэж бодсоор түүнд дөхөн очин доош харсаар 

- чамд виагра уулгах санаа огтхон ч алга, гэхдээ яахав хамт хайлцаж өгч болох л юм гэхэд эрэгтэй хүний хоолой сонсон Микото гайхан иргэж харсан ч огтхон ч гайхширсангүй...

-Уучлаарай хүн андуурчихаж... өөрийнхөө зүйлийг хий дээ гээд хальт толгой бөхийсөн болчихоод  доош суун нэг юм хайсаар байв...Сэүн түрүүний үгийг санан ёжтой инээгээд 

-Тэгэхээр үнэхээр сэрэл чинь хөдөлдөггүй юм уу? нэг ч удаа юу гэсээр түүний хажууд явган суун доошоо хараад хамт хайлцаж эхлэв...

-Чиний асуудал биш болохоор туслахгүй байсан ч болно...

-Хүн тусалж байхад ядаж хүндэтгэлтэй үгээр хүнтэй ярилцаж сур...Харахад  жоохон хүүхэд шиг л байх юм...Одооны энэ хүүхдүүд жоохон юм байж ямар ч ёс зүй гэж алга болчихжээ бүр гэж нэгэн хэвийн дуугаар хэлэв...Би

-хүндэтгэл хүлээхүйц байсныхаа дараа хүнээс хүндлэл хүсвэл дээргүй юу? Чи ч бас надтай хүндэтгэлгүй ярьсан гээд ардаас нь үг хэлэх гэж байтал лекцийн урд талын хаалгаар 2 хүн шагайн

-хонгор минь энд хүн алга гэсэн эрэгтэй хүний дуу гарав...Гэхдээ байзаарай...Энэ нэг л таньдаг хоолой байна даа...Тиймээ тэр хүний хоолой мөн байх шиг байна...Энэ танихгүй залуу бид 2 доошоо суучихсан байсан болохоор тэдэнд харагдаагүй бололтой...Гэтэл түүнтэй хамт орж ирсэн эмэгтэй нь

-алив хурдан эхэлцгээе гэж аальгүй хоолойгоор хэлэн тэд багшийн ширээ рүү алхаж байгаа бололтой...

Сэүний талаас

Түүний яриаг таслан өөр хүний дуу гарахад би хэсэг гайхаж байснаа босох гэтэл нөгөө жижигхэн охин ухасхийн намайг  биеэрээ түлхээд дээр минь хэвтэн шууд л гараараа миний амыг таглав.

Сэүн гэнэтийн болсон зүйлд цочирдон

-Хөөе гэтэл нөгөө охин миний амыг даран нөгөө гарынхаа хурууг уруул дээрээ авчран чигтээ чимээгүй гэсэн дохио өгөв...Би гэхдээ юу болоод байгааг одоо ч сайн ойлгож чадаагүй л байна...

Гэтэл танхимын урд хэсэгт бие биенийгээ идэх гэж байсан 2ын эмэгтэй нь залуугаасаа уруулаа салган

-Юу вэ гэж гайхан залуудаа хандан

-сая сонссон уу? Тэнд хэн нэгэн байх шиг байна гэтэл залуу нь хүслээ арай гэж тэвчиж байгаа бололтой 

-Үгүй дээ хонгор минь хэн ч алга хурдан эхэлцгээе гээд хүүхнийхээ цамцных нь товчийг яаран тайлж эхлэв...

Эмэгтэй түгшсэн царайтай

-Сонин юмдаа нэг юм унаж байгаа юм шиг чимээ гарах шиг болсондоо хэмээн тэр 2ын байгаа хэсэг  буюу танхимын хойд хэсэг рүү харахад Залуу хүүхнийхээ хүзүүг шимэн үнсэнгээ

-Зүгээр л тэгж санагдсан байхаа үргэлжлүүлцгээе гээд тэд бие биенийхээ хувцсыг тайлан амьсгаадан бага зэрэг гиншин дуугарцгаана... Гэтэл энэ үед танхмын хамгийн арын ширээний доор 2 хүн чимээгүй хэвтэцгээнэ...

Сэүн Микотогийн гарыг нилээн хүчилж амнаасаа холдуулаад аярхнаар

-ойлголоо доо, гараа амнаас минь авчих гэхэд Микото гараа сулласан ч бүх анхаарал нь багшийн ширээн дээрх 2 луу хандаж байгаа нь түүний нүүрний хувирлаас харагдаж байлаа. Гэхдээ их л сонирхолтой зүйл харж байгаа юм шиг нүд салгалгүй ширтэнэ... Уурласан эсвэл ичсэн бас цочирдсон, бантсан аль нь ч биш...Яг л хүүхэлтэй кино үзэж байгаа бяцхан жаал шиг шимтэн нүдээ цавчилгүй харна...Бас аймшигтай төвлөрсөн харц...

Сэүний цээжин дээр Микотогийн яг цээж нь таарсан бөгөөд Сэүний баруун чихэнд нь Микотогийн зүүн чих шүргэнэ...Тэдний хооронд үнэхээр бага зай байх агаад  Микото Сэүнийг түлхээд унахдаа тэнцвэрээ хадгалахын тулд Сэүний ташааны 2 талд өвдгөөрөө тулан унаж түүний дээр хэвтжээ. Тиймээ хэн ч харсан яг л  бэлэн байдлын байрлал авсан байв... Сэүн өөрийнх нь дээр хэвтэн нэг зүг хамаг анхаарлаа хандуулчихсан байгаа охиныг энэ удаа анхааралтай ажиглаж харав. Түүний царайг нэг гүйлгэж харахдаа л аль хэдийн бүгдийг нь шинжчихсэн байв. Хэн ч харсан европ төрхтэй хэдий ч тэдэн шиг том ястай биерхүү биш...Тийм хэт намхан биш ч Сэүний хажууд бол нилээд жижигхэн биетэй ... Тиймээ тэр яг л хүүхэлдэй шиг төрхтэй юм байна...Бас Солонгос хэлний дуудлага маш цэвэрхэн юм...Түүний яриаг сонссон бол хэн ч яг л солонгос хүн гэж бодохоор юм гэж бодож дуусаагүй байтал түүний цээжинд нэг зүйл мэдрэгдэх нь тэр...Тиймээ тэр хөхөвч зүүгээгүй байна...Тэрний хөхний хэлбэр бас тийм ч хатуу биш гэдэг нь мэдрэгдэж байна...Яг миний сонирхол...Сэүн бага зэрэг өндийн маш зөөлнөөр Микотогийн чихэнд дуулдахтай үгүйтэй 

-Чи хөхөвч зүүгээгүй юм уу? гэхэд Микото харцаа тэднээс салгалгүйгээр 

-Мнн гэж хэлсний дараа энэ удаад харцаа салган бага зэрэг өндийсөн ч тэдний хоорондох зай ойрхон чигээрээ л байлаа...Микото Сэүний нүд рүү харахад тэд харц мөргөлдсөн ч хэн нь ч харцаа буруулсангүй...

-Би хөхний даруулгыг шинжлэх ухааны бүтэлгүй нээлтүүдийн нэг гэж боддог л доо...гэж хэлэхэд түүний бүх үс нь нэг тал руугаа асгарч хүзүү нь ил гарсан нь үнэхээр ямар ч эрийг галзууруулахаар харагдаж байлаа...Сэүний амьсгалд бага зэргийн өөрчлөлт орж...Тиймээ түүний амьсгал үл ялиг хурдасч байгаа ч биеэ удирдан хэвийн байхыг хичээнэ... Микото ингэж хэлэхдээ анх удаа л  анхаарлаа доороо байх залууд хандуулжээ...Гэхдээ түүний царай, амьсгал, бие гэхээсээ илүү Сэүний үнэр түүний анхаарлын татаж байлаа...Микото ч түүнд мэдэгдэлгүйгээр маш аяар бас удаанаар уртаар амьсгаа аван түүний үнэрийг мэдрэнэ...

-Энэ үнэр...Ямар гээч тансаг үнэр вэ...Үгээр төсөөлшгүй...хамраа түүнээс салгамааргүй...Түүнээс холдмооргүй...Түүний энэ үнэр...Үнэртэй усны багахан үнэр...түүний өөрийн үнэртэй холилдон үгээр илэрхийлшгүй тийм л сайхан...Би харах мэдрэхүйгээс илүү үнэрлэх мэдрэмжийг дээгүүр тавьдаг хүн л дээ...Тиймээ энэ миний өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм зүйл байна...Энэ яг юу вэ? Миний хэвийн байдлыг алдуулж чадахаар хэмжээний хүчтэй юм...Тиймээ хүний оюун ухааныг өөрчлөхүйц хэмжээний...Хүний мэдрэхүйг татахуйц хэмжээний...

Тэд хэн хэнийгээ энэ удаад удаан ажиглалаа...Харин танхимд эр эм 2ийн аахилах дуу сонсогдоно...Гэхдээ хэн хэнийх нь анхаарал яг л өөдөөс ширтэж байгаа хүн дээр төвлөрч байлаа...Сэүн

-Би ч бас хөхний даруулгыг хэрэггүй зүйл гэж боддог гэж хэлэхэд тэд бие биенийхээ амьсгалыг мэдэрч байлаа...Гэхдээ тэрнээс илүүтэй яг нэг зүйлийн хамтдаа бодно...Мэдээж хэн хэн нь үүнийг мэдэхгүй байгаа л даа...Тэдний дотор яг ижил асуулт хөврөнө...

-тэр яг одоо юу бодож байгаа бол...Тэрний толгой болон сэтгэлд юу байдаг бол...Тэр яг ямар гээч оршихуй вэ?...Тэр яг юу юм бэ?

Гэтэл нөгөө талд байгаа 2ийн дуу улам чангарч байлаа...

Сэүн:Тэд тавих гэж байх шиг байна гэж үл ялиг дуулдахуйц  хэлэхэд Микотогийн харц эргэн тэд рүү шилжлээ...ингэхдээ дахин уруулан дээрээ хуруугаа авчран чимээгүй гэсэн дохио өгөөд

-Баригдвал хэн хэнд эвгүй гэж бодож байна. Бид биш ч тэр 2...

Сэүн бага зэрэг ёжтой инээн

-Тэд  одоо хаана байгаагаа ч мэдэхээ больж байгаа гэдэгт итгэлтэй байна...Тэд маш ойртсон бололтой...Яг одоо тэд өөр ертөнц дээр байгаа гэдэгт барихад ч бэлэн байна гээд албаар түүний чихэнд ойртон түүнд шивнэнэ...Учир нь түүний дотор байх хүн түүнийг шалгахаар шийдсэн бололтой...Бас түүний сэрэл нэг ч удаа хөдөлж байгаагүй гэдгийг санан түүнийг бүр ч илүү шалгаж үзэхийг хичээж байлаа...Тэр үүнийг хэлэхдээ уруулаа бага зэрэг түүний чихэнд шүргүүлнэ...Тиймээ тэр түүнийг шалгаж бас өдөж байлаа...

-Гэхдээ тэр ийм байдалд өөрсдийгөө биш тэдний талаар бодлоо гэж үү?

Сэүн:Чи тэднийг таньдаг юм уу? гэхэд түүний өөдөөс

-Тэд биш ч тэрнийг танина гэж хэлж болно...өөрөөр хэлбэл...Тэр бол  бусдын хэлдгээр гээд энэ удаа харцаа ахин Сэүн дээр авчран

-Тэр миний найз залуу гэхэд Сэүн гайхсандаа золтой л баригдчихсангүй...Гэхлдээ түүний дотор ийн бодогдоно. Гэхдээ бодлоо чанга хэлчихснийгээ анзаарсангүй...

-Уур чинь хүрэхгүй байна уу? Хардаж харамлаж эсвэл уйлмаар санагдахгүй байна гэж үү? гэтэл Микото юу ч болоогүй юм шиг

-Харин тиймээ уг нь уурлах ёстой биз дээ...Тэгэхгүй байгаад би ч их гайхаж байна...Уг нь дүрмийн дагуу би хардаж бас гомдож уурлаж уйлах ёстой байдаг биз дээ гэх нь тэр...Тиймээ түүний харц үнэхээр уурласан, гомдсон эсвэл хардсан биш...Тэр зүгээр л сонирхож байна...Тэр яг юу юм бэ? Энгийн нэгэн лав биш...




2 страница29 апреля 2026, 10:09

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!