Part 1
Бидний анх танилцсан нь магадгүй бусад охидын хувьд ичмээр зүйл байж магадгүй л юм. Гэхдээ л надад юу ч бодогдоогүйл юмдаг.
Та нарын сонссончлон би энэ жил төгсөх курс. Яагаад энэ мэргэжлээр сурсан юм гэж үү?Учир нь би багаасаа л номонд донтчихсон. Мэдээж үргэлж л уншиж байдаг. Миний цүнхэнд үргэлж ном, тамхи, чихэвч байж байдаг. Нэг ном дуусвал дараагийх нь бэлэн байдаг. Мэдээж сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж дараагийн номоо сонгодог. Мэргэжлээ сонирхолтойгоо уялдуулах гэж их ч зүйл болсон доо. Надад нэг эмэгтэй найз бий. Гэхдээ тийм ч дотно биш ч надтай үзэл бодол нийлдэг бас хамт байхдаа бие биендээ саад бололгүй өөрсдийгөө хөгжүүлж чаддаг. Тиймээ бие биендээ саад болдоггүй санаа тавьдаг тийм хүмүүс.
Аав минь Канад ээж минь солонгос хүн. Тэд хамтдаа Канадад амьдардаг. Би ахлах сургуулиа төгстлөө тэдэнтэй хамт амьдарч байгаад тэндээсээ япон явж нэг жил амьдарсны эцэст солонгост ирж их сургуульд орсон. Намайг Микото гэдэг. Тиймээ энэ бол япон нэр минь. Өөрийн минь төрсөн нэр бол Софиа. Мэдээж энэ нэрээр солонгост дуудуулахад тийм ч тохиромжтой биш. Дуудахад тийм ч хэцүү биш бас би өөрөө дасчихсан болохоор япон нэрээрээ дуудуулахаар шийдсэн юм.
Сургуулиа төгссөний дараа судлаач болох зорилготой байна даа. Манай сургуулийн миний хамгийн их хүндэлдэг багш минь бий. Тэр бол үнэхээр хүндэлмээр чигч шударга бас сонирхолтой бусдад чин сэтгэлээсээ ханддаг тийм л хүн. Миний хамгийн их хүндэлдэг багш бөгөөд миний төгсөлтийн ажлын сэдвийг судалдаг болохоор би У профессороор төгсөлтийн ажлаа удирдуулахаар сонгосон. Тэр ч бас үүнд их таатай хүлээж авсан болохоор багштай байнга л мэйлээр харилцана. Тэр алдааг минь хэлж өгч нэмэлт хэрэгтэй гэсэн материалуудыг байнга надад явуулдаг. Түүний эхнэр ч гэсэн манай сургуульд багшилдаг. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хүн л дээ.
За тэгэхээр миний зан араншингийн хувьд гэвэл би их үг дуу цөөтэй бүрэг зожиг харин бичихдээ их сайн шүү. Нилээд дотогшоо талдаа хүн л дээ. Ном их уншсанаас л тийм болсон байх. Гэхдээ надад нэг сул тал бий. Би 23 настай хэдий ч миний сэрэл нэг ч удаа хөдөлж байгаагүй. Надад сэрэл гэдэг мэдрэмж байхгүй гэсэн үг. Үнэндээ үүнийг мэдэрч үзээгүй болохоор секс гэдэг сэдэв байнга миний сонирхлыг татаж байдаг. Үнэнийг хэлэхэд бүх л зүйл миний сонирхлын татдаг л даа. Би тийм ч сэтгэлийн хөдлөлтэй хүн биш. Гэхдээ бүхий л ертөнцийн үзэгдэл бүрийг сонирхдог жирийн л нэг эмэгтэй хүн. Тиймээ энгийн л нэгэн. Би өөрийгөө энгийнээр мэдрэх маш дуртай. Хүмүүс яагаад өөрсдийгөө бусдаар өөр гэж батлах гээд байдгийг сайн ойлгодоггүй л дээ. Энгийн нэгэн байхаас юунаас тэгтлээ зугтаж өөрийгөө өвөрмөц гэж зүтгэцгээдэг байнаа.
Би Ирлийз болохоор бага зэрэг европ төрхтэй учраас зөрсөн хүн болгон иргэж хардаг нь надад үнэхэээр бүр үнэхээр тухгүй санагддаг учраас аль болох хүний нүдэнд өртөхгүй байхыг хичээдэг. Үнэндээ нүд минь бас үс миний аавыг тэр чигт нь өвчөөд авчихсан. Үс минь төрөлхийн шаргал туяатай бас буржгар. Нүд минь том давхраатай саарал өнгөтэй. Ер ни миний гадаад төрх европ талдаа даа. Энэ нь бусдаас намайг өөр харагдуулаад байдаг болохоор үргэлж бор өнгөтэй харааны линз зүүдэг. Хараа минь нилээд муу л даа. Багаасаа буруу байрлалтай ном уншиж дадсанаас болоод бага байхад нилээн муудчихсан.
Би нэгэн хэвийн зүйлд ясны дургүй л дээ. Нэгэн хэвийн үзэл бодолтой хүн, нэгэн хэвийн амьдрал, байнга явдаг зам, байнга сонсдог хэгжим гэх мэт... Сайн ажигласан бол би их дотоод зөрчилтэй хүн байгаа биз. Энгийн байхыг хүсдэг ч нэгэн хэвийн зүйлд дургүй тийм л хүн дээ. Ихэнх нь намайг сайн ойлгодоггүй л юм. Үнэндээ тэдэнд ойлгогдохыг ч хүсдэггүй л дээ. За товчхондоо гэвэл бусдын анхааралд өртөхгүй бусдаар өөрийгөө дүгнүүлэх дургүй хүн дээ. Тэд үргэлж өөрийн л харсан зүйлдээ итгэж тэр л өнцгөөрөө бусдыг дүгнэчихдэг. Үнэндээ тэдний нүдэнд харагдахгүй ямар том ертөнц байдгийг тэд мэдэхийг ч хүсдэггүй. Нэг хайрцган дотроо амьдардаг хүмүүс их хулчгар санагддаг. Өрсөлдөхөөс айж нэр төр гэсэн нэг байшиндаа бүгчихээд яг л чаддаг юм шиг мундаг царайлна. Үнэндээ чадахгүй гэдгээ бусдаас нууна. Үнэхээр өрөвдөлтэй. за товчхондоо нэг иймэрхүү...
Хичээл ороод удаагүй үед намрын нэг өдөр сөүлийн их сургуулийн философийн тэнхимд багш шавь 2 ярилцан сууна.
Миний талаас
Багшаа гэхдээ энэ материалыг хавсаргавал чанарын хувьд учир дутагдалтай юм шигээ.
Багш: Тиймээ гэхдээ одоогийн байдлаар үүнээс илүү материал олдохгүй л болов уу гэж санаа зовж байна. Энэ сэдвээр солонгос хэл дээр орчуулагдсан ном зохиол бараг байхгүйн дээр судалсан хүн ч их ховор байдаг гээд нүдний шилэндээ нэг гараа хүрснээ
-Нээрээ үүнийг судалж байгаа нэг хүнийг би танина. Хүсвэл би чамд танилцуулж өгөх үү? Та 2ын судалгааны ажлын сэдэв их төстэй юм шиг санагдлаа. Хамтарч судалгаагаа хийвэл их л үр дүнтэй болох байх даа. Хэн хэндээ ашигтай гэж бодож байна. Хамт гадаад номноос орчуулбал хугацаа ч хэмнэнэ дээ уг нь...Дипломоо хэдий хавар хамгаалах ч гэсэн удахгүй 10 сард болох эрдэм шинжилгээний хуралд энэ сэвдээрээ орвол чамд их л туршлага болно доо. Олон хүний өмнө сандралгүй яриад сурчихна. Бас эхний удаад багш нараас их шүүмж сонсох тусмаа л чамд их хэрэгтэй дээ...
Би:Энэ сэдвийн солонгост судлагдсан байдал их хумигдмал болохоор тэгвэл би ч уг нь их баярлах болно. Гэхдээ одоогоор би тийм ч хангалттай хэмжээнд хийж амжаагүй болохоор эрдэм шинжилгээний хурал бага зэрэг...
Багш инээгээд
-Тийм болохоор тэр хүнтэй хамтарч ажиллавал амжиж бэлдэж чадах байхаа. Тэр хүн ч хоосон толгой биш шүү. Чамд тэр хүнээр заалгах зүйл их байгаа. Би чамайг сайн шахаж сайн судлаач болгохыг хүсдэг. Үргэлж хийдэг шигээ гэхдээ өөрийгөө бага зэрэг шахахад л болно. Тэр хүн ч одоогоор завтай байгаа. Болно биздээ гэхэд би
-та тэгж бодож байгаа бол хичээгээд л үзье.
Багш:За тэгвэл ингэж тохирьё. гээд өөрийн ажлын хуваарийг харж байгаад
-Дараагийн хагассайн өдөр манай гэрт хүрээд ирэх үү гэхэд би гайхан
-Гэр гэнээ? гээд гайхан том хартал багш гараа савчин
-Буруугаар битгий ойлгоорой. Ойрд би шинэ номны хэвлэлээс болоод гадуур ажил ихтэй байгаа болохоор сургууль дээр нээх ирээд байж чадахгүй. Дээрээс нь амралтын өдөр манай охины цэцэрлэг амардаг юм л даа, бас гэр бүлийн хүн маань ойрд бас л зав муутай тэр өдөр би охинтойгоо гэртээ өнжих юм. Тэгэнгээ чиний энийг ч бас тухтай харах гэсэн юм гээд миний бичвэрийн ажил руу заав. Би ч толгой дохин зөвшөөрөөд
-Нээрээ багшаа таны эхнэр гэснээс танаас нэг зүйл асуух гэсэн юм л даа. Үүний талаар интернэтээс хайсан боловч олигтой мэдээлэл огт гарч ирэхгүй бас номон дээр ч бичиж тэмдэглэсэн зүйл ховор юм гэтэл багш
-Юу юм асуу л даа
Би Таны эхнэр сэтгэцийн эмч гэсэн болохоор нэг зүйл асуух гээд гэж би хэсэг чимээгүй байснаа
-Бэлгийн сулралтай эрэгтэй гэж байдаг шиг эмэгтэй хүнд ч гэсэн ийм зүйл байдаг болов уу? гэхэд багш гайхан
-Харин л дээ би сонсож байгаагүй юм байна. гэснээ
-Би тэгж байгаад эхнэрээсээ асуучихаад чамд хариу хэлье болно биздээ? Гэхдээ тийм зүйл яагаад асуух болоов?
(Мэдээж энэ их сургууль болохоор энэ талаарх яриа тийм ч ичмээр зүйл биш, Харин ч ичиж зоволгүй нээлттэй ярилцаж зарим тохиолдолд маргах нь ч хэвийн л үзэгдэл. Мэдээж энэ бол бүх л хүний хийдэг байгалиас заяагдмал зүйл, бас энд байгаа бүх хүн л аль хэдийн насанд хүрчихсэн. Дээрээс нь би багштай их нээлттэй ярилцчихдаг цөөн хүмүүсийн нэг л дээ. Барууны орнуудад Азиас илүү нээлттэй үзэл бодолтойн дээр би тэнд өссөн болохоор иймэрхүү зүйлс дээр огтхон ч ичээд байдаггүй. Бас багш бид 2ийн санаа нийлдэг нэг том шалтгаан гэвэл багш Канадад их сургуулиа төгссөн болохоор бид ихэнх зүйл дээр санаа нэгдэж чаддаг. Аав шигээ хүндэлдэг багш минь байгаа юм.)
Би:Үнэндээ энэ миний асуудал байгаа юм л даа гээд хэсэг чимээгүй болсоноо
-Миний сэрэл хэзээ ч хөдөлж байгаагүй. Яагаад ийм болсон учир шалтгаан дээрээс нь энэ сэтгэцийн асуудал уу? биеийн мэдрэхүйн асуудал байна уу гэдгийг мэдэх гэж л гэхэд багш хөмсгөө зангидаж байснаа
-Хачирхалтай л хэрэг байна. Тэгвэл би заавал эхнэрээсээ асуунаа. За тэгвэл дараагийн удаа манай гэрт уулзья.
Би:За баярлалаа багшаа би тэгвэл ингээд явья даа. Баяртай багшаа гээд багшийн ажлын өрөөнөөс гарлаа.
Нэгэн нэр бүлийн гишүүд хамтдаа өглөөний цайгаа ууцгаана. Ширээний хойморт Сөүлийн их сургуулийн философийн багш У Ёнсок сонин гарчиглан сууна. Тэрээр 35 настай эхнэр охин болон төрсөн эрэгтэй дүүгийн хамт амьдардаг. Ширээний нэг талд түүний төрсөн дүү болох У Сэүн харин нөгөө талд түүний эхнэр болон охин нь суун өглөөний цайгаа ууна. Сонин гарчиглаж дууссан бололтой сонингоо хойш тавин цайгаа нэг балгаад
-Нээрээ эхнээр манай их сургуулийн нэг оюутан байдаг юм л даа гэсээр Микотогийн асуудлын талаар асуув. Сэүн талхан дээр масло түрхэн нэг хазаад
-манай гэр бүлийн өглөөний цайн дээр залраад л ямар гээчийн нэр хүндтэй хүн бэ? Эгчээ тэгээд тийм зүйл үнэхээр байдаг хэрэг үү гээд сониучирхан асууна.
Эгч:Харин л дээ. Тийм зүйл байх нь байдаг ч их ховор үзэгдэл л дээ. Асуудал нь юунд ч байж болно. Тэрэнтэй би өөрийн биеэр энэ талаар ярьвал их зүгээр дээ уг нь...
Ах: Тэгвэл тэгж байгаад цаг тохироод уулзаж үзэх юм уу?
Эгч: тэгье дээ зав гайгүй болвол нэг уулзаад ярилцаад үзье...
Ах:нээрээ Сэүнаа сургуулийн чинь асуудал юу болж байна?
Сэүн: Маргааш очиж бичиг баримтаа зохицуулна... Магистрын хичээл 10 сараас эхлэх юм байна лээ... Тэр хүртэл гэртээ амрах санаатай...
ах: Тиймээ чи зөв шийдсэн байна. Манай сургуульд магистраа хамгаалсан нь чамд л хэрэгтэй. Манай сургуулийн багш нар ч их сайн шүү...
Эгч: тэгвэл ингээд 3уулаа хамтдаа салахаа мэдэхгүй нь дээ...
Сэүн:би биеэ даасан хүн шүү миний асуудалд тэгтлээ анхаарахаа больвол уг нь зүгээрдээ
ах: бид 2 санаа тавихгүй бол өөр хэн анхаарахавдээ
сэүн: За би болчихлоо эгчээ сайхан хооллолоо гээд босоход
ах: тээр ингээд нэг ч үг хэлүүлэхгүй шүү гээд амандаа үглэсээр хоцров. энэ бол тэдний хоорондох харилцаа. Ах эгч 2 2улаа их сургуулийн багш болохоор ааш зангийн хувьд ч их тогтвортой гэр бүлийн уур амьсгал дулаахан. Энэ гэрт барагтаа л хэрүүл гараад байхгүй. Санал зөрөлдсөн ч их тайвнаар ярилцаж шийднэ. Саяын болсон яриа ч бас их нөхөрсөг тайван дулаахан өнгө аястай яриа болж өнгөрсөн.
Маргааш нь Баасан гаригт Сэүн бичиг баримтаа бүрдүүлж сургуулийнхаа бүх асуудлаа шийдчихээд сургууль дээр ирснийх сургуультайгаа бага зэрэг танилцахаар шийдэв...
Гэхдээ ямар сонин охинтой санаандгүй бас эвгүй байдлаар танилцахаа мэдэхгүй хичээл орох ангиа сонирхсоор явав.
za taalagdval vote hiigeerei tegvel uram orood hurdsn hurdan buur l ih hesgiig oruulah bolno :)
