17 страница29 апреля 2026, 14:55

Karma Akabane

ONLY FRIENDS?

Karma x Originial character | Episode.17

[Ansatsu kyoushitsu]

~~~

"Надтай үерхэх үү?" Кацуми Кармагийн тухай бичсэн захидлаа түүнд өгсөөр ийн хэлэх агаад, хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихсэн зогсох тэр харин ямар нэг сэтгэл хөдлөлгүй харцаар харан зогсоно.

Тэгээд удалгүй амандаа хийчихсэн байсан иштэй чихрээ авахдаа, Кацуми руу нэг алхам ойртоод толйгон дээр нь гараа хөнгөхөн тавих аж. "Тэгье ээ."

Юу гээч? Энэ миний амьдралдаа сонссон хамгийн хараал идсэн хариулт байсан.

-

"Тэгээд үерхчихсэн гэх гээд байна уу? Тэр Карма Акабанэ, нөгөө ядаргаатай Кацуми Акиратай юу?" Найз маань хүртэл итгэж ядан амандаа ийн үглэх агаад, би ч бухимдангуй санаа алдчихаад толгой дохилоо.

Юмс намайг зогсоож амжихаас өмнө хэтэрхий гэмээр хурдан болоод өнгөрчихсөн. Уг нь яг тэр үед түүнийг хариултаа хэлж амжихаас өмнө иштэй чихрийг нь ам руу нь буцаагаад чихэх ёстой байсан байх. Гэхдээ би Кармагийн асуудалд оролцоод байх хэмжээний үнэ цэнэтэй хүн гэдэгтээ эргэлздэг болохоор, түүний шийдвэрийг няцаах боломж байгаагүй.

Сайн найзууд ч гэсэн түүнд хүссэнээ хийх эрх хангалттай байгаа шүү дээ.

"Мияако, хоол идэхээр явах уу? Одоо юм идэхгүй л бол би яг уурандаа дэлбэрчих юм шиг байна" гэж Наоми амандаа бувтнасаар, энгэртээ наачихсан номнуудаа улам чанга атгах бол би алхаан дундуураа түүнтэй санал нэгдэн толгой дохиж амжив.

Үнэхээр л өлсөж байна шүү, өчигдөр дургүйг минь хангалттай хүргэж байгаа шинэхэн хосыг санаандгүй харчихсанаас болоод олигтой юм ч идэж амжаагүй юм байна.

"Юу идэх үү?"

Биднийг түргэн хоолны газар дөнгөж орж ирэхэд тэр ийн асуух бол би мөрөө хавчсаар, цонхны хажуу дахь суудал дээр очиж суугаад "Юу ч яахав дээ, бургер ч юм у- Новш гэж, Наоми битгий эргэж хараарай."

Наоми шуудхан эргэж харахаар завдахад нь би сандарсандаа хацраас нь татан, түүнийг өөр лүүгээ харуулсаар "Битгий хар гээд байхад!"

"Яасан бэ, хэн байгаа юм?" Түүнийг дахиад эргэж харах гэхэд нь би мөрнөөс нь татан, биеийг нь нэг мөр өөр лүүгээ харуулчхаад "Тэд байна."

"Тэд гэж?" хэмээн тэр юу гэснийг минь бараг л ойлгон нүдээ онийлгон хэлэх бол би гүнзгий амьсгаа аван гаргачхаад толгой дохив. "Кацуми Карма хоёр."

"Бурхан минь гэж, тэд энд юу хийж байгаа юм?"

Наоми надаас ийн асуусан ч надад түүнд хариулах сөхөө ч байсангүй, аль хэдийн анхаарал минь булангийн ширээнд суух тэр хоёр дээр төвлөрчихсөн байлаа.

Карма Кацумигийн мөрөөр их л жаргалтай нь аргагүй тэвэрчихсэн байх агаад, Кацуми үе үе түүний хацар дээр үнсэж, тэд инээлдсээр хоолоо идэж байгаа нь хамаг дургүйг минь хүргээд амжив.

Яагаад тэр олон охид дундаас очиж, очиж Кацуми гэж? Карма, чиний нүд ч үнэхээр болохоо байсан бололтой.

Гэсэн ч би Кармад тэгтлээ уурлаж зүрхэлсэнгүй. Тэр уг нь юу хийж байгаагаа, юу хийх ёстойгоо хамгийн сайн мэддэг хүн шүү дээ.

Час улаан үс, улбар шаргалдуу нүд нь түүнийг чимдэг гэхээсээ илүү ухаалаг хийгээд ширүүн зан нь бүхний анхаарлыг өөртөө татдаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд, түүний час улаан үс нь хамгийн гайхалтай нь.

Тэр яг л хэзээ ч эрхшээлд орохгүй араатан шиг. Үргэлж чөлөөтэй, тэгээд өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг тийм араатан. Гэхдээ Карма хэзээ тэр араатан шиг төрхөө гаргахаа, хэзээ тэр зангаа дарахаа маш сайн мэддэг.

"За за, тэдний талаар түр ч болов бодохгүй баймаар байна. Хоолоо захиалъя." Наоми санаа алдчихаад ийн хэлэх агаад, Карма тэр хоёрыг харахад л нүд нь хорсож байгаа аятай нүдэндээ массаж хийх аж.

Би ч толгой дохичхоод Наомитой цуг идэх зүйлсээ ярилцаад, захиалгаа өгөхөөр касс руу явлаа.

Сүүлд Наомигийн нэмж захиалсан зүйлсийг дотроо хэд хэд давтчихаад, хүмүүсийн ард оочирлож байтал гэнэт хэн нэгэн нь хажуунаас мөргөчих нь тэр.

Би бараг л хөл алдан унах шахсан ч азаар тэнцвэрээ олох бол, намайг мөргөсөн хүн газар унах нь харагдлаа.

"Зүгээр үү?" Би сандран түрэгхэн түүний тохойноос татан босоход нь тусалсан ч тэр ууртайхан шиг гараа надаас салгах аж.

"Аххх үнэтэй хувцас минь.." гэж тэр амандаа үглэсээр хувцсаа түрэгхэн гөвөөд, толгойгоо дээшлүүлэхэд л би нэг юм түүнийг танилаа.

Бараг л өгзөг нь гарах шахсан шорт, тэгээд гэдсээ гаргасан цамц өмсчихсөн түүний хувьд ийм их биеэ гаргасан хувцас огт асуудал биш бололтой. Тийм дээ, Кацуми шүү дээ.

"Замаа харахад яадаг байна аа?"

"Уучлаарай, надтай яриад байгаа юм уу?" гэж би гайхан асуухад тэр үл ялиг сэгсийчихсэн үсээ чихнийхээ араар хийсээр, гараа ташаандаа аван "Би өөр хэн нэгэнтэй ярьж байгаа бил үү?"

Ка-Цу-Ми, хараал идсэн охин. Тэр яагаад үргэлж ийм ядаргаатай ааштай байдаг юм бол оо? Бид бүр нэг анги биш ч гэсэн түүнтэй нэлээд хэдэн удаа иймэрхүү маягаар тааралдаж байснаас болоод жинхэнэ занг нь мэдчихсэн.

Бас тэр ч жүжигчнээр явбал их амжилт олох байхдаа. Кармагийн хажууд ямар сайн охин болж жүжиглэдэг бол гэдгийг нь бодохоос дотор муухайрах аж.

Би түүнд хариу хэлсэн ч үгүй, эргээд урагш харах бол тэр ард минь оочирлож байгаад "Ингэхэд чи хэн юм? Бид хоёр луу гөлрөөд байсан охин мөн байх шив."

"Кармагийн найз нь байна."

"Найз?" Тэр ард гайхан хэлснээ "Чи ямар эрхтэй гэж түүний найз болдог юм?"

"Чи, чи л гээд байх юм, тэгж яривал би дээд анги чинь шүү." Би үл ялиг уцаарлангуй түүн рүү эргэж харахдаа "Карма намайг 'сайн найз' гэж дууддаг болохоор би найз нь байх эрхтэй хүн." гэхдээ албаар сайн найз гэдэг дээр нь өргөлт өглөө.

Кацуми хөмсгөө зангидсаар над руу хачин харж байснаа, нэмж авах гэж байсан зүйлээ авахгүй байхаар шийдэв бололтой амандаа үглэсээр шуудхан суудал руугаа зүглэх аж.

Харин би түүнийг явчихсанд талархаад хүндхэн санаа алдлаа.

Бурхнаар андгайлъя, Карматай уулзах боломж гардаг л юм бол энэ шулмын үнэн төрхийг илчилж орхино доо.

Би нэг их удалгүй захиалсан хоолоо тавцан дээр тавьчхаад, ширээндээ очиж суухдаа "Юу болсныг чи төсөөлөх ч үгүй дээ." хэмээн их л бухимдангуй хэлэх бол тэр хурдан хурдан толгой дохисоор "Харсаан, тэр муу юу гээд байгаа юм?"

"Доод анги байж намайг 'чи' гээд л, үгүй ээ яахав тэр улирчихсан болохоор л доод анги болчихсон л доо.. Тэр яахав, Карма тэр хоёр луу ширтээд байсанд уурлаад, намайг хэн юм гээд бүр барьж авч зодох нь л холгүй байлаа"

Наоми толгой сэгсэрсээр шарсан тахиагаа идэж эхлэхдээ "Чи Карматай эртхэн ярилцах хэрэгтэй бололтой. Гэхдээ Карма та хоёр яг ямар харилцаатай юм бэ?"

Би үнэндээ түүний асуултанд шуудхан хариулчхаж чадсангүй. Карма бид хоёр дунд ангиасаа хойш найзууд байсан. Гэхдээ ахлах сургуульд орсноос хойш, сүүлийн хоёр долоо хоног шахам хичээлээс болоод уулзалдах маань багасчихсан болохоор тэр одоо ч миний тухай 'сайн найз' гэж бодож байгаа тал дээр эргэлзээ төрөх аж.

Гэхдээ Карма тийм хөнгөмсөг бодолтой хүн биш ч гэсэн... зүгээр л санаа минь зовоод байгаа бололтой. Кацуми надаас Кармаг булаачих вий гэх айдас ч бас төрж байна.

Би шанаагаа тулчхаад, цонхоор гадагш харахдаа "Би.. Би уг нь Кармад сайн."

Нар жаргах дөхчихсөн бололтой улбар туяа тэнгэрийн хаяагаар тархсан харагдах нь хотын өндөр барилгууд дээр ойн гялалзах аж. "Дунд ангид тэр намайг шагайгаа булгалснаас болоод гэр лүү минь үүрч хүргэж өгч байсан юм. Тэр үеэс хойш. Карма зүгээр ч нэг царайлаг харагддаггүй, ширүүн ёжилсон ааштай ч сайхан сэтгэлтэй хүн."

Би түүнтэй хамгийн дотно байсан үеэ нэг нэгээр нь дурссаар ийн хэлэх бол Наоми хөнгөхөн толгой дохисоор үргэлжлүүлэн юмаа иднэ.

Энэ улбар туяаг харсан чинь Кармагийн нүд санаанд орчихлоо. Нар жаргах мөчтэй цуг түүнтэй хамт зогсож үзмээр байна.

-

~Karma's POV~

Кацумитай үерхэж эхлээд бараг л хоёр долоо хоног өнгөрч байлаа. Гэсэн ч тэр төсөөлсөн шиг минь миний дутуу орон зайг дүүргэж чадах хүн биш байв.

Уг нь Кацуми их дажгүй санагддаг байсан юмсан, гэхдээ Мияакотой хэрэлдэж байгааг нь сонсох үед үнэхээр буруу хүнтэй орооцолдчихсоноо ойлгосон юм. Үнэндээ түүний жинхэнэ төрхийг хангалттай мэдэж байсан ч, Мияакотой арай өөрөөр харьцах болов уу гэж найдсан юм шиг байна.

Тэгээд дараа нь санаандгүй Мияакогийн яриаг ч сонсчихсон... Надад сайн гэж хэлснийг нь Кацуми бид хоёр хоёулаа хоолны газраас гарахаас өмнө сонсчихсон.

"Өнөөдөр арай л халуун өдөр байна шүү."

Чамайг түүнтэй яаж харьцахыг харсан өдрөөс хойш чиний хажууд байх үргэлж хүйтэн байсан, Кацуми.

Би түүний мөрөөр тэвэрчихсэн гараа үл ялиг чангалсаар "Тийм байна" гэчхээд зуршлаараа үсээр нь оролдож эхэллээ. Хэзээ ийм зуршилтай болчихсоноо мэдэхгүй байгаа ч, Мияакогийн үсээр ч бас ингэж оролдох дуртай байж билээ.

Жаахан үсийг нь сонгож аваад, хуруугаараа ороогоод л.

"Энд суух уу?" Кацуми өнөөдөр хэтэрхий их алхчихсанаас болоод ядарсан бололтой замд тааралдсан сандал руу заасаар асуух агаад, над руу чин сэтгэлээсээ инээмсэглэх шиг болсон ч би юу ч мэдэрсэнгүй. Бага ч болов жаргал, дусал ч болов дурлал амтагдаасай гэж үргэлж хүсэх юм.

"Чи өнөөдөр өөр үнэртэй ус түрхчихэж." гэж намайг хэлэхэд тэр үл ялиг цочисхийснээ "Хөөх, анзаарчихсан уу? Өчигдөр шинээр авсан юм. Гоё байгаа биз?"

Тэр сандал дээр суучхаад хөлөө зөөлхөн савлах бол би одоо ч түүний мөрөөр тэвэрсэн чигтээ хажууд нь суухдаа түүний хүзүү рүү бага зэрэг ойртлоо.

Миний дуртай Мияакогийн үнэр байна.

"Өнөөдөр чи их дуу цөөтэй байх чинь?"

Нар бага багаар жаргаж байгаа бололтой халуун нарны туяа тийм ч их мэдрэгдэхээ болих агаад би Кацумигаас үл ялиг холдоод "Ядраад байна. Өдөржингөө чамтай хамт дэлгүүр хэсчихсэн чинь ядарч байна."

"Чамд таалагдсан гэж бодсон юмсан."

Би түүний эрүүнээс зөөлхөн атгаад өөр лүүгээ харуулахдаа "Хэн ч таалагдаагүй гэж хэлээгүй шүү дээ" гэхэд тэр ичингүйрэн инээд алдах аж.

"Би түр хөлийг чинь дэрлэчих үү?" гэж тэр удалгүй асуухад би зүгээр л толгой дохилоо.

Кацуми баярлангуй инээмсэглэчхээд хөлийг минь дэрлэхэд тухтай байрлалаа олох бол, би эргэн тойрноо удаанаар тойруулан харна.

Далайн эрэг эндээс харагддаг юм байна, сайхан юмаа.

Машин, хүн ч багатай болохоор ихэнхдээ ийм чимээгүй байдаг бололто— Тэр чинь?

Кацуми яг хөлийг минь дэрлэхээр доош хэвтэх гэж байсан ч би хөмсгөө зангидсаар шууд сандлаасаа бослоо.

Тэгээд Кацумиг ямар нэг юм хэлж амжихаас өмнө би цаана харагдах Мияаког зүглээд хар хурдаараа гүйж эхлэв.

Мияако үнэндээ надаас бусад хүн өөрийнх нь үсэнд зөвшөөрөлгүй хүрэхэд үнэхээр дургүй гэж хэлж байсан юм.

Харин тэр новш, ямар ч зөвшөөрөлгүйгээр түүний үсээр бохир гараа гүйлгээд байна.

Мияако хотын энэ захад юу хийж явааг мэдэхгүй ч чухал ажилтай байсан бололтой их л албаны гэмээр хувцас өмсчихсөн байх агаад, түүний урдхан талд сул хар өмд, цамц өмсчихсөн зогсох залуу түүнээс ямар нэг зүйл асуусаар байх аж.

Би тэднээс нэг их холгүй ирж зогсоод амьсгаагаа дарахыг хичээлээ. Танхай залуу цаашаа хараад зогсчихсон, Мияакогийн харагдах орчинг ч хаагаад байгаа болохоор тэдний хэн нь ч намайг ирснийг анзаараагүй байв.

"Би-"

"Ах нь хүргээд өгье гээд байхад. Ийм их ачаатай байж." гэж тэр залуу их л шоглоомтой хэлэхэд дотор минь муухай оргих шиг л боллоо.

Ах гэнэ шүү, инээд хүргэчихлээ.

Би тэдэн рүү дөхөөд, өнөө залуугийн ард ирж зогсохдоо "Хөөе, юмаа алдчихаа юу? Үнэрч нохой шиг энэ хавиар шиншлээд байх юм?"

Түүнийг дөнгөж нааш эргэж харахад нь би цаг алдалгүй түрэгхэн хацар луу нь шанаадаад "Өөр хүний юм шиншлэлгүй хүн чанар гэдэг юм хай, за юу?"

"Юу гэнэ ээ? Чи хэн юм?" гэж тэр цохиулсандаа гайхсаар хөмсгөө зангидан ориллоо.

Би бараг л чичрэх шахам зогсох Мияакогийн мөрнөөс тайвшруулах санаатай зөөлхөн тэвэрсээр "Миний найз охиноос хол бай гэж байна."

Тэр аман дахь цусаа хажуу тийш нулимсаар "Чиний найз охин гэх тэмдэг байхгүй л байна даа?"

Түүнийг нааш дөхөж ирэхэд нь би чөтгөрийн харц шидэлсээр инээвхийлчхээд, Мияаког сөхөө орохоос ч өмнө уруул дээр нь үнсэж орхилоо.

Мияакогийн нүд огцом томрохыг хараад яагаад ч юм түрүүхэн цээжинд хураад ирсэн уур хилэн ангижирчих шиг л болов. Бас Кацумиг үнсэхэд мэдрэгдээгүй тийм нэг хачирхалтай дулаан уруулд мэдрэгдэнэ.

Өнөө залуу хэрүүлийг үргэлжлүүлэх тэнхэлгүй байгхх бололтой бидний үнсэлцэхийг харчхаад амандаа хараал урсгасаар цааш явах аж.

Би удаанаар Мияакогоос холдоход тэр гайхан надаас хэд хэдэн алхам ухраад "Ю-юу хийгээд байгаа юм?"

"Аварч байна." Би санаа алдсаар "Алив ээ, чамайг дахиад хэн нэгний бай болохоос өмнө гэрт чинь хүргэж өгье."

Мияако эхэндээ их л эргэлзсэн харагдсан ч гүнзгий амьсгаа аван толгой дохиод, биднийг дөнгөж эргээд явах гэж байтал нэлээд холоос биднийг харж зогссон Кацуми хөлөө дороо дэвсэлсээр цааш ууртайхан гүйх харагдах аж.

За, хамаа ч алга. Тэр миний сэтгэлийг татахад хэтэрхий үнэ цэнэгүй хүн байсан, ингээд явуулчихсан нь дээр бололтой.

Бид түүний гэр лүү явах замын турш юу ч ярьсангүй эцэст нь нэг юм Мияакогийн гэрийн үүдэнд ирэхэд тэр талархсанаа илэрхийлэх аж.

"Түрүүн их айсан байх. Хэрвээ тийм залуу дахиж гарч ирвэл зүгээр л зугтчихаж бай, сул дорой юм байж."

"Юу гээд-" Тэр инээд алдсаар намайг загнах гэсэн ч би түүний уруул дээр долоовор хуруугаа тавин яриаг нь таслаад "Эсвэл, минийх болох уу? Чиний хамгаалагч чинь болж өгье."

"Айн?"

Мияако над руу гайхан харах агаад би түүний үл ялиг сэгсийчихсэн үсийг нь янзалж өгсөөр "Эртнээс чамайг гэсэн сэтгэлтэй байсан ч нуудаг байсан юм."

Минийх байхад хэтэрхий хайран юм шиг санагддаг байсан болохоор, надаас илүү зөв хүнтэйгээ учрах ёстой гэж боддог байсан болохоор хэзээ ч хэлж зүрхлээгүй юм.

Тэгээд тэрхүү хадгалаад үлдчихсэн хайр зүрхэнд хоосон орон зайг үүсгээд, тэр нүхээ хаахын тулд би хэний ч хамаагүй хайрыг хүлээж авахад бэлэн байсан бололтой.

Гэхдээ одоо өөр хэнээр ч биш, зөв хүнээр нь тэр нүхийг бөглүүлчихье.

"Надтай үерхээч, Мияако Тамико."

Түүний нүдэнд ямар нэг зүйл гялалзах шиг болсны дараа жижигхэн дусал нулимс хацрыг нь даган урсах аж. Би үл ялиг гайхсан ч өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо.

Тэр түрэгхэн нулимсах арчсанаа "Энэ зүүд биш биздэ?"

Мияаког илүү зүйлс хэлж амжихаас өмнө би түүнийг энгэртээ удаанаар наан тэвэрлээ. "Зүүд бишээ." Уг нь бараг л надтай чацуу юм шиг харагддаг ч одоо ингээд тэвэрсэн чинь жижигхэн ч юм шиг.

Тэр удаанаар намайг зөрүүлж тэвэрснээ "З-зөвшөөрч байна."

Энэ үгийг хэр удаан хүлээснийг мэдэхгүй ч ингээд сонсчихсон чинь нуруун дээрх хамаг хүнд ачаа хөнгөрчих шиг л боллоо.

Миний хажууд байдаг тэр олон хүн дундаас чи л ганцаараа өөр өнгөөр гэрэлтдэг, Мияако. Чиний үнэр, чиний зөөлхөн үс, ингээд тэврэхэд яг энгэрт минь багтаж байгаа чинь миний хувьд юунаас ч илүү жаргал.

Ямар ч хүний өгсөн жаргалаар нөхөж дийлээгүй тэр нүхийг юу ч хийгээгүй байж нөхөж чадах цор ганц хүн.

"Хайртай шүү."

-

bbbf9e02a3379c008e20f61fdd736d7b.jpg

-

A/n- Hiii~~ Захиалагчид нь таалагдсан гэж найдаж байна. 🥰 Захиалга өгсөнд үнэхээр их баярлалаа!! ❣️

17 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!