18 страница29 апреля 2026, 14:55

Killua Zoldyck

STUPID

Killua x Original character | Episode.18

[Hunter x Hunter]

///

"Удаан хүлээсэн үү?"

Тэр инээд алдсаар толгой сэгсрээд "Би дөнгөж сая л ирж байна."

"Ашгүй дээ" Би тайвшрангуй санаа алдчихаад, үнэхээр яагаад одоо хүртэл ингэж нууцаар уулздагаа дотроо нэг гайхчихаад түүний хажууд суулаа.

Нар хараахан мандаж амжаагүй байгаа ч ойр орчин хангалттай гэрэлтэй байх агаад, зуны сүүлчийн сар болохоор жаахан сэрүүхэн салхи салхилсаар байх аж.

Би удаан чимээгүй байхыг хүсээгүйдээ түрэгхэн цүнхнээсээ зургийн дэвтрээ гаргаж ирсээр "За өнөөдөр би чамайг зурчихъя"

"Юу? Үгүй ээ" гээд тэр намайг харандаагаа гаргаж амжихаас өмнө гарнаас татаж зогсоосноо "Одоо нар мандахаар нар мандах үзэгдлийг зурвал илүү гоё шүү дээ"

"Яагаад? Тийм зураг зөндөө байдаг байхад. Би чамтай өглөө бүр ингэж нууцаар уулздаг хэрнээ ганц ч удаа эрт сэрсэндээ гомдоллож байгаагүй шүү, тиймээс төлбөрөө авмаар байна."

Намайг түүн рүү нүдээ хурдан хурдан цавчилсаар, бараг л нэг амьсгаагаар ийн дуржигнуулсанд тэр над руу гайхан харж байснаа удалгүй тасхийн инээд алдах аж.

"Ойлголоо, тэгвэл би ч бас чамайг зуръя."

"Айн?" Би үнэхээр хэлсэн зүйлд нь итгээгүйдээ зургийн дэвтрээ энгэртээ наасаар ийн асуух бол Киллуа хөнгөхөн инээмсэглэчихсэн байснаа удалгүй бүр ёжтой инээмсэглэл тодруулсаар "Болно биздэ? Чи намайг зурж байгаа юм чинь."

Үнэндээ эсэргүүцчихвэл би ч бас түүнийг зурж чадахгүй болох болохоор эцэст нь зүгээр л толгой дохиод, түүнд зургийн дэвтрийнхээ нэг хуудсыг уран өглөө. Тэгээд ганц хуудас цаас барихад хэцүү болохоор би ард нь тавих ном ч бас цүнхнээсээ гаргаж өгөөд, харандаагаар дүүрсэн саваа дундаа тавив.

"Ингэхэд чи зурж чаддаг байсан юм уу?"

Хот бага багаар нарны туяагаар хучигдаж эхлэхтэй зэрэгцэн би ийн асуугаад, аль хэдийн түүнийг зураад эхэлчихсэн байсан болохоор дэвтэр лүүгээ нэг, түүн рүү нэг харна.

"Би чинь хэний найз билээ дээ?"

Би түүний нүдийг зурж байхдаа азнаад "Хэний найз юм?" хэмээн үнэхээр ойлгоогүйдээ асуувал тэр зургийн дэвтэрнээсээ харцаа салгахдаа надтай нүүр тулах аж.

Түүний нүд яг одоо үнэхээр гоё харагдаж байна. Яг барилгуудын завсраар тусах нарны туяа цэнхэрдүү нүдэн дээр нь ойн гялалзаж байгаа энэ зураглал, мартаж болохооргүй төрх.

Энэ төрхийг нь мартахыг хүсээгүйдээ би түүний нүд рүү ширтсээр л байх бол тэр гэнэт толгой дээр минь хөнгөхөн алгадсаар "Чиний найз гэж байна. Ийм мундаг зурдаг чиний найз."

Би тоглоомтой инээд алдчихаад, "Тийм ээ, тийм болохоор намайг гоё зурахгүй бол ална шүү."

"Хэн нь алуулах бол доо"

"Юу гэнэ ээ?"

///


Бурхан минь, үнэхээр яагаад энэ өнгө нь одоог хүртэл гоё харагдахгүй байгаа юм бол оо?

Уг нь сүүдрийг нь дажгүй гаргачихсан гэж бодсон ч муухай харагдаад байна.

Би зурж байсан зураг руугаа шанаагаа тулан харсаар, өөр юу нэмэх ёстойг дотроо бодсоор л байлаа. Тэгээд юу ч гэсэн усан будгаар будаад үзчихвэл илүү дээр харагдах болов уу гэж бодоод, бийрээ норгочих ус авахаар шилэн сав бариад ангиас гарав.

Ингэхэд хэтэрхий их манантай зурчихсан болохоор хоосон харагдаад байсан юм болов уу? Жаахан уул нэмчихвэл болох байх.

Уг нь яг далайн голд ганцаархнаа сэлэн яваа завьчныг дүрсэлж зурсан юм. Тэгэхдээ уул, тэгээд мандаж буй нар зурах гэсэн ч зураг хэтэрхий гэгээлэг харагдаад хаа нэг дүүрэн манантай газар болгоод зурчихсан. Тэгсэн чинь хэтэрхий хоосорчихсон ч гэх үү...

Үнэндээ яагаад ганцхан хүн зурмаар байснаа өөрөө ч мэдэхгүй байна.

Би яг охидын ариун цэврийн өрөө орох гэж байтал гэнэт хөвгүүдийн ариун цэврийн өрөөнөөс тасхийсэн чимээ гарах аж. Ямар нэг юм нураад байгаа юм байхдаа?

Би муу зүйл болсон бололтой гэж бодсоор аажуухан хөвгүүдийн ариун цэврийн өрөө рүү дөхөж байтал гэнэт хэн нэгний юм хэлэх сонсогдов.

"Чам шиг эрээ цээргүй хүн яаж Асамитай үерхдэг байна аа?"

Гэнэт миний нэр гарсанд би бараг л дуу алдахаа шахсан ч амжиж амаа дарлаа. Тэгээд нэлээд болгоомжлонгуй хаалга руу дөхөөд, үл ялиг завсраар нь дотогш шагайвал Киллуа хэн нэгнийг буланд шахчихсан зогсох аж.

Тэр юу хийгээд байна аа? Киллуа тэр хүнийхээ урд нь зогсчихсоноос болоод өөр хэн байгаа нь харагдахгүй байна.

"Б-бид салчихсан шүү дээ!" гэж нөгөө хүүхэд нь сандран хэлэхэд Киллуа түүн рүү доош тонгойхдоо "Хуучин найз залуу гэх нэртэй болчихсон болохоор улам дургүй хүрээд байна, новш гэж. Асами яаж чамайг тоодог байна аа."

Киллуа үнэхээр ууртай сонсогдож байна. Хоолойных нь өнгө нь улам бүдүүрчихсэн ч гэх үү, нэг л жихүүдэс төрмөөр аймар юм. Хамаг шар үс босчихлоо.

Бас хуучин найз залуу? Хуучин найз залуу гэж... Арай-

Киллуа уцаарлангуй байрнаасаа холдоход Ивагийн айсандаа цайчихсан царай нь харагдах нь тэр.

Юу вэ? Үнэхээр юу болоод байна аа?

Ива уг нь тийм ч муу хүн биш ч гэсэн, бид хоёр өөр өөрсдийнхөө мэдрэмжээс болоод салж байсан юм. Гэхдээ бүр өнгөрсний явдал шүү дээ, Киллуа яагаад?

"Дахиж Асамид ойртоод хэрэггүй шүү." Эцэст нь Киллуа ийн хэлээд хаалга зүглэж эхлэхэд нь би сандарсандаа хаачхаа мэдэлгүй хоёр тийш харж байгаад, түрэгхэн охидын ариун цэврийн өрөө рүү гүйлээ.

Нуугдах шаардлагатай үгүйгээ мэдэхгүй байгаа ч тэдний яриаг нууцаар сонссоноо мэдэгдүүлээд хэрэггүй байх.

Би өчигдөр Иватай санаандгүй хөгжмийн ангид таараад нэлээд удаан яриа өрнүүлж суусныг Киллуа харчихсан бололтой. Уг нь Ива бид хоёр жаахан эвгүй салчихсан болохоор дахиж уулзах үнэхээр хэцүү байна гэж би Киллуад нэг удаа гомдоллосон ч, өчигдөр уулзахад тийм ч тухгүй байгаагүй.

Гэхдээ Киллуа надад хэцүү байсан гэж бодсон бололтой. Гэхдээ л тэр заавал ингэх шаардлагагүй байсан шүү дээ. Ива бараг л ухаан алдах шахам айчихсан байсан.

Киллуагийн ууртай царайг би ч харж байгаагүй болохоор ямар аймар харагдсаныг мэдэхгүй байгаа ч хоолойных нь өнгөнөөс их л аймар санагдсанд. Магадгүй тэр бүр үнэхээр чин сэтгэлээсээ уурласан байх.

Барагтай л хүнд гар хүрч, эсвэл хэрэлддэггүй тэр миний төлөө ийм зүйл хийж байна гэдэг...

Би хана даган доош удаанаар суугаад санаа алдлаа. Ус хийхээр авсан сав одоо ч гарт минь атгаастай байх агаад, би одоо төрж байгаа хачин холилдсон мэдрэмжүүдээ ойлгохыг хичээн хоосон сав руу гөлөрсөөр л байв.

Үнэхээр хариулт нь нүдний урд байсаар байхад би юу ч анзаардаггүй байсан юм байна.

Өглөө бүр түүнтэй хоёулханаа байхын тулд нууцаар уулзалдаж, ямар нэг зүйл болвол ганцхан түүнийг л зорьж очин уулзаж, бүтэн өдрөө зөвхөн түүнээр л дүүргэж өнгөрөөдөг байж.

Сайн найзууд гэх тодотголоос аль хэдийн даваад гарчихсан харилцаа...

Гэнэт зүрх хүчтэй цохилж эхлэхэд би гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээлээ.

Тэгээд түрэгхэн усны савандаа бүлээн ус хийчхээд, ариун цэврийн өрөөнөөс гарахдаа хэн нэгэн байгаа эсэхийг ч сэмээрхэн шалгаж амжив.

Ива ч, Киллуа ч аль хэдийн явчихсан бололтой.

Үл ялиг санаа алдчихаад, би нүдний урдуур унжаад ирсэн үсээ хойшлуулсаар зургийн анги руу ортол гэнэт миний зурж байсан зургийн урд Киллуа сууж байгаа нь харагдах нь тэр.

Түүнийг энд байна гэж төсөөлөөгүй болохоор би бараг л цочсондоо савтай усаа гарнаасаа алдах шахаад, санаандгүй дуу алдчихлаа.

Киллуа огцом эргэж харснаа "Ирчихсэн үү?"

"Цочоочих юм." Би ширээн дээр савтай усаа тавиад, одоо ч хурдан цохилох зүрхээ тоохгүйг хичээх бол тэр инээд алдаад "Хэзээ цочдог байсан юм."

Нээрээ ч, өмнө нь түүнийг энд сууж байхад нь огт цочдоггүй байсан юм байна.

"Хааччихаад ирсэн юм?"

Би устай саваа өргөн үл ялиг сэгсрэхэд тэр инээд алдаад "Би сая ариун цэврийн өрөөний тэндээс ирсэн, чамтай таараагүй дээ?"

Өө, новш гэж. Би сандарсандаа хоолойгоо засаад "Х-хоёр давхрын ариун цэврийн өрөө орсон юм. Багшид юм дамжуулж өгөнгөө.."

"Аан, тийм үү" гэж тэр хэнэггүй хариулчхаад юу зурж байсныг минь асуух аж. Би зураг руугаа бийрээрээ заан тайлбарлаж хэлчхээд, жаахан гунигтай маягаар зурмаар байгаа ч хэтэрхий хоосон болчихсон тухайгаа нэмж хэллээ.

"Тэгвэл энд нь лусын дагина зурчхаач."

Киллуа ийн хэлэнгээ шуудхан хажууд нь байсан харандааг аваад, завины ойролцоо ус руу шумбан сүүл нь усны мандалд хальт харагдах лусын дагиныг зурах аж.

Үнэхээр л зурагны гунигтай төрх алдагдаагүй ч, илүү сонирхолтой харагдаж эхэлсэнд би амандаа дуу алдсаар "Киллуа, чи суут ухаантан." хэмээн бувтналаа.

"Мэднэ ээ" гэж тэр өөрөөрөө бахархан хэлэв.

Үнэхээр ингэчхэд болох байж. Бага зэрэг уран дүрслэлтэй холилдсон энгийн зураг.

Киллуа үнэхээр миний юу хүсч байгааг сайн мэддэг бололтой. Харин одоо би, өөрийнхөө юу хүсч байгааг мэдэх цаг ирсэн байх.

"Би одоо хүнтэй уулзах болохоор явлаа шүү" Киллуа сандлаас удаанаар босчхоод, хоёр гараа халааслан хэлэхэд би толгой дохиод "Хэнтэй?"

"Чамд хэлээгүй бил үү?" Киллуа надад хэлсэн эсэхээ бодож байгаа бололтой тааз руу харсаар хэлэхэд нь би зүгээр л гайхан түүн рүү харна.

"Би найз охинтой болчихсон."

Хэтэрхий хожимдчихож. Түүнд хайртай гэдгээ ухаарахад, түүнийг өөрийнхөө хажууд үлдээхэд хэтэрхий хожимдчихож.

Тэгэхэд л би анх удаа зүрх минь үнэхээр цээжин дотор урагдаж байгаа мэт мэдрэмжийг амталж үзсэн юм. Бүх зүйл гашуун, хоосон, яг л хэзээ ч оршоогүй зүйл нэг мөр сарнин одож байгаа юм шиг л.

Түүнийг явсны дараа би нөгөө зургаа дуусгаж ч чадаагүй. Киллуа миний хажууд инээдгээсээ ч тодоор тэр эмэгтэйнхээ хажууд инээмсэглэж байгаа болов уу гэх бодол, намайг хааяхан үг дуугаралгүй тэвэрчихдэг тэр хайртай бүсгүйгээ ч бас байнга тэвэрдэг болов уу гэх айдас л төрсөөр байсан.

Арай эрт ойлгох байсан юм, түүнд хайртай байсан гэдгээ. Түүний л хажууд байхыг хүссэн гэдгээ.

///

Тэр өдрөөс хойш би Киллуатай яг л урьдных шигээ уулзсаар байсан ч бүх зүйл хөндий болчихсон байсан. Киллуа миний үсийг байнга оролддог байснаа болиод, хамт зураг зурах цаг ч багасчихсан. Тэр удаанаар миний хажуунаас сарниж байсан юм.

Түүнгүй л бол зурж чадахаа ч больчихсон юм шиг мэдрэмж төрөх агаад, Киллуа дахиад л намайг орхиод хаашаа ч юм явчихсан болохоор би ганцаархнаа зургийн ангид орж ирлээ.

Хоосон байна шүү. Миний зураг зураад өлгөчихдөг хэсэг үнэхээр хоосон байна.

Хамаг бие тэнэг юм шиг хөнгөрөөд, хаана ч юм шууд хэвтчихмээр санагдаж байна. Тэгээд хэзээ ч дахиж босохгүй.

Би сандал руугаа алхалж байтал гэнэт хөлд нэг шаржигнасан зүйл гишгэгдэх аж. Доош удаанаар харвал нэлээд хэдэн өдрийн өмнө нар мандахтай зэрэгцэж зурсан Киллуагийн зураг хэвтэж байлаа.

Яагаад газар явж байгааг нь мэдэхгүй ч би удаанаар тонгойн зургийг аваад, нэлээд удаан ширтэв. Энэ зургийг харахаар Киллуа хажууд байгаа юм шиг санагдаж байгаа ч, тэр үнэндээ хажуунаас минь аль хэдийн холдоод явчихсан шүү дээ.

Цэнхэр нүдэн дээр нь тусах нарны бяцхан туяа. Энэ өнгийг гаргах гэж хоёр шөнө нойргүй хонож билээ.

Би хөнгөхөн инээд алдлаа. Дахиж түүнийг зурах боломж олддог л юм бол оронд нь би юугаа ч өгөхөд бэлэн.

Ангийн цонх онгорхой байсан бололтой гэнэт хүчтэй салхи салхилахад нэг ширээн дээр тавьчихсан цаас хийссээр, миний урд ирээд газардах аж.

Ямар нэг зүйл биччихсэн цаас байна. Би гайхан түүнийг авчхаад, эргүүлээд хартал миний зураг байж байх нь тэр.

Эхэндээ үнэхээр гайхсан ч баруун доод буланд нь биччихсэн Киллуа гэх нэрийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж орхив.

Намайг үнэхээр бодит мэт зуржээ.

Би сая биччихсэн зүйл юу байсныг харахаар цаасыг дахин эргүүлээд, уншиж эхэллээ.

Киллуагийн бичсэн захидал бололтой зүйл байна.

"Хэзээ энийг уншиж байгаа юм, тэнэг ээ? Муу заваан, тэнэг, олхиогүй, мангар амьтан."

Би эхний мөрийг уншаад жаахан дургүйлхсэн ч инээд ч бас хүрэх аж.

Тэгээд бүр хамгийн доор нь биччихсэн үргэлжэл мөрийг уншхад шууд нүд минь томорч, хамаг биеийн булчин чангарах нь тэр.

Би түрэгхэн дүрэмтнийхээ халааснаас өчигдөрхөн Киллуад зориулж хийсэн бугуйвчаа гаргаж ирлээ. Зүгээр л түүнд зориулж хийсэн гэж бодвол түүнийг хажуудаа байгаагаар мэдрэх болов уу гээд ийм бугуйвч хийсэн юм.

Бугуйвчны яг голд би төмрөн дээр зурж дуусгаагүй завьчны зургаа жижгээр сийлээд хэв гаргачихсан. Яг түүний санал болгосноор завьчны хажууханд лусын дагины сүүл зураад.

Би түүний бичсэн зүйлийг дахин нэг уншаад, бугуйвчаа гартаа чанга атгасаар ангиас гүйхээрээ гарлаа.

Харин түүний болон миний хөрөг зураг салхинд үл ялиг сэвэлзсээр ангид үлдэнэ.

"Хэзээ энийг уншиж байгаа юм, тэнэг ээ? Муу заваан, тэнэг, олхиогүй, мангар амьтан."

"Тоглосон юм, хайртай шүү. Чамайг 'бидний газар'-т хүлээж байя, үргэлж хүлээсээр л байх болноо."

///

Бидний газар. Бидний хамгийн анх уулзсан газар.

Би сургуулийн хажууханд байдаг эд бараа зардаг дэлгүүрийн үүдэнд ирэх ба, хэтэрхий хурдан гүйчихсэнээс болоод амьсгаадсаар байх аж.

Удалгүй амьсгаа арай гайгүй болж эхлэхэд би гүнзгий амьсгаа аван гаргаад, дэлгүүр лүү орлоо.

Тэгээд яг түүнийг байгаа даа гэж бодож байсан тасгийн хажууханд ирэхэд үнэхээр тэр байж байх аж. Цаашаа хараад ямар нэг зүйл сонирхож байгаа бололтой зогссоор л байна.

"К-Киллуа!"

Би амьсгаадсаар түүний нэрийг дуудан хашхирахад тэр цочисхийснээ, удаанаар эргэн харах аж.

Тэр намайг их л удаан хүлээсэн бололтой нэлээд баярлангуй инээмсэрлэлээ. Яалт ч үгүй би түүний инээмсэглэлийг л харахаар амьдарч байгаа байх.

Би бугуйвчаа түүн рүү сунгаад "Май, тэнэг ээ." гэхэд тэр эхэндээ гайхсан харагдсан ч удалгүй авах гэж байсан ямар нэг зүйлээ байранд нь тавьчхаад над руу гүйхээрээ ирэх аж.

Тэгээд тэр бугуйвч руу минь хялам ч хийсэнгүй, миний урд дөхөж ирэхдээ шуудхан хоёр мөрнөөс минь чангахан атгаад, сөхөө орж амжихаас өмнө духан дээр удаанаар үнслээ.

"Хэзээ ирж байгаа юм, тэнэг ээ?"

Тэнэг гэх энэ үг бидний хувьд хайртай гэх үгийг илэрхийлдэг бололтой. Инээдтэй юм. Түүнтэй би анх уулзахдаа 'ямар тэнэг, гэхдээ царайлаг юм бэ' гэж бодож байсан.

"Өөрөө яасан тэнэг газар тийм юм бичиж үлдээдэг юм, тэнэг минь."

Түүний уруул одоо ч духан дээр минь байсаар л байна. Яг ингэж үнсэхийг тэсэн ядан хүлээсэн юм шиг.

Тэнэг дулаахан байна.

///

9756ccdc4818533f44330629e77256e5.jpg

///

A/n- Тадаа~~ Киллуагаар бичсэн чинь шал өөр мэдрэмж төрж байна шүү 😆

Захиалсан хүнд нь таалагдсан гэж найдъя~!! 🥰❣️ Таалагдсан бол заавал сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. ❣️

18 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!