19 страница29 апреля 2026, 14:55

Roronoa Zoro

CRIMINAL LOVE

Zoro x Robin | Episode.19

[One piece]

~~~

"Нэр нь?" Би номынхоо хуудсыг удаанаар эргүүлсээр асуух бол тэр сандрангуй хавтас мэдээллийг шалгаснаа "Зоро." хэмээх аж.

Нэг л танил нэр шиг санагдсанд би номноосоо түрхэн харцаа салгахдаа туслахтайгаа харц тулгарсаар "Зоро? Мэдээлэл нь байна уу?"

Тэр түрэгхэн толгой сэгсэрсээр энгэртээ тэвэрчихсэн хавтас мэдээллээ өгөхдөө "Зөвхөн хэргийн мэдээлэл." гэснийхээ дараа нэг зүйл санав бололтой "Ямар нэг бүлгэмд байдаг юм шиг байсан."

Өглөөхөн гарсан хэргийн тайланг би харцаа гүйлгэж уншчихаад санаа алдлаа. Юу вэ, дарсны дэлгүүр дээрэмдсэн?

"Цагдаа нар уг нь хэрэгтэнг зугтахаас өмнө амжиж очсон юм. Тэгээд хэн гэдгийг нь асуухад Зоро гэхээс өөр зүйл хэлээгүйгээс гадна... найзууд нь хүлээж байгаа ч замаа олохгүй байна гээд нэг газрын байршлыг асуусан." Туслах маань шилээ тэгшлэн хэлсээр хүрэмнийхээ товчыг тэгшлэх бол би чимээгүйхэн л хэлэх зүйлийг нь сонссоор үргэлжлүүлэхийг дохилоо.

"Т-тэгээд цагдаа нар түүнийг барих гэсэн ч тэр бүгдэнг нь зодоод зугтчихсан."

"Ганцхан хүн биздэ?"

Туслах маань сандрангуй толгой дохиход би хүндхэн санаа алдаад, уншиж байсан номоо энэ удаад хаасаар ширээн дээрээ зөөлхөн тавилаа. "Тэгээд л тусгай салаанд шилжлүүлж байгаа байх нь ээ, энэ хэргийг." гэж би өөртөө шивнэсээр хавтаст мэдээллийг эргүүлж түүнд өгчхөөд түрэгхэн ажлын байрнаас гарлаа.

Байршил асуусан гэхээр хэрэгтэн яалт ч үгүй хотынх биш байх. Үнэндээ хэзээ ч Зоро гэж сонсож байгаагүй юм байна, гэхдээ л яагаад ч юм танил санагдах аж.

Бас хамсаатнуудтай болохоор их л том ажиллагаа болох бололтой. Эхлээд хаана байгааг нь олохын тулд...

"Байна уу?" Би утсаа мөр хацар хоёрынхоо завсар хавчуулсаар машиндаа сууж байтал тэр утсаа авсаар нойрмоглон хэлэх аж. Ёстой нэг, дахиад л шөнөжин ажилласан бололтой.

"Санжи, хиймэл дагуулаас хүн хайх хэрэгтэй байна."

Би туслахынхаа явуулсан камерын бичлэгийг машиныхаа дэлгэц дээр гаргаж ирсээр ийн хэлэх бол Санжи "Хэнийг?" хэмээн нухацтай асуулаа.

"Зоро." Би үл мэдэг инээд алдчихаад "Архины хулгайч, чам руу зургийг нь явууллаа шүү."

"Ойлголоо. Гэхдээ Зоро гэж? Нөгөө Зоро юу?"

"Ямар?"

Би машины зогсоолоос гарч байхдаа гайхан асуух бол Санжи ч бас хэн гэдгийг нь баттай санах гэж хичээж байгаа бололтой хэсэг чимээгүй болсноо "Нөгөө хөвд. Ядаргаатай хөвд."

Хөвд? Юу ч санахгүй байна. Гэсэн ч Санжигийн хоолой илт жигшмээр сонсогдоод ирсэнд би инээд алдсаар "Магадгүй чи л таньдаг байх. Би хэргийн газар луу явж байна, түүнийг олохоороо хэлээрэй."

"Ойлголоо, Робин."

Би утсаа тасалчхаад түрэгхэн түүн рүү камерын бичлэг, тэгээд хэрэг гарсан газрын байршлыг ч явуулж амжлаа.

Камерын бичлэг хар цагаанаар л харагдаж байгаагаас болоод хэрэгтний царай тийм ч сайн харагдахгүй байна. Хэчнээн тодруулж харсан ч үнэхээр танил биш байсан болохоор би зүгээр л танилын хүрээн дундаасаа түүнийг хайхгүйгээр, үлдсэнийг нь Санжид даатгахаар шийдлээ.

Бас хөвд гэнэ шүү, яагаад ер нь хөвд гэж?

~~~

"Робин-чан өнөөдөр ч гэсэн хөөрхөн байна шүү~" Санжи бараг л үүдээр дөнгөж шагайсан хэрнээ намайг харсаар ийн хэлэх агаад таваад жил энийг нь сонсчихсоноос болоод үнэхээр тоох ч хүсэл төрсөнгүйд зүгээр л инээмсэглэлээ.

"Олсон уу?"

Санжи цагаан зангиагаа суллачхаад, цамцныхаа эхний хоёр товчийг ч бас тайлах агаад үс нь үл ялиг сэгсийчихсэн байгааг харвал нэлээд яарсан бололтой. Тэр уг нь гадаад төрхөндөө их анхаардаг төрлийн хүн болохоор үс нь сэгсгэр байхад дургүй.

"Зөв хүнээ л олсон гэж найдъя. Б гудамжны захад байна." гээд тэр таблет дээрх байршлаа заан харуулах агаад, шилэн хаалга, хана нь эвдэрчихсэн уушийн газрыг нухацтай тойруулан харах аж. "Аймар юм болжээ."

"Тийм ээ, гэхдээ гайхмаар нь ганц ч архины шил хагараагүй байсан."

Бараг л бүх тавилгуудыг нь эвдчихсэн хэрнээ архинуудад бол тун найрсаг хандсан байгаа нь үл ялиг инээдийг минь хүргэнэ. Тэр үнэхээр архинд дуртай хүн бололтой.

Би мөрөөр унжих үсээ дээш нь боосоор "Камерын бичлэгийг эхнээс нь үзсэн чинь тэр хулгайлах санаатай байсан ч юм биш, зүгээр л мөнгөгүй байсан юм шиг байсан. Эзнээс нь юу болсон тухай байцаалт авахад мөнгийг нь дараа нь өгчихье гэж хэлсэн гэнэ лээ. Гэхдээ сэлэмтэй байсан болохоор эзэн мэдээж итгээгүй."

Санжи чимээгүйхэн сонсож байснаа камер луу харцаа шилжүүлээд "Цагдаа нар ирсний дараахан камер эвдэрчихсэн.. тийм үү?"

Би толгой дохилоо.

"Тулалдаж байхыг нь харсан хүн эндхийн эзнээс өөр хүн алга. Зодуулсан цагдаа нар бүгд ухаан алдчихсан эмнэлэгт байгаа, гэхдээ хэн нь ч үхэх дээрээ тулаагүй байна лээ."

"Сэлэмтэй байсан нь үнэхээр хачин санагдахгүй байна уу?" гэж асуучхаад тэр нэг зүйл нухацтай бодож байгаа бололтой халааснаасаа ширхэг тамхи гаргаж ирсээр асаагуураараа асаах аж. Тэгээд гүнзгий гэгч нь сорчхоод "Одоо үед хүртэл самурай явж байна гэхээр?"

Яах аргагүй тэр нь сонирхолтой санагдаж байгаа ч үнэхээр ямар нэг бүлгэмийн гишүүн бол тийм ч гайхаад байх зүйл бас биш. Тэгээд ч хувцас нь орчин үеийнх байсан, зүгээр л сэлэм ашиглаж тулалдах дуртай байх.

Шалтгаан нь юу ч байлаа гэсэн түүнийг барих хэрэгтэй. Их л алдартай газрын үнэтэй архи дарс алдагдчихсан болохоор шуугиан нэлээд гарч магадгүй юм.

"Тэр ганцаараа байгаа юу?" Би Зорогийн байршлыг заасан таблет руу дохисоор асуух бол Санжи мөрөө хавчих аж. "Хэдүүлээ байсан ч хамаагүй. Би хүмүүсээ авчирчихсан болохоор бүслээд дайръя."

Хариулж толгой дохичхоод яг үүд рүү зүглэх гэж байтал Санжи араас дуудсаар "Явахаасаа өмнө... ганц хундага уух уу? Хэрэгтнийг барихын төлөө."

~~~

Түүний байгаа байшингийн хажууханд ирэхдээ би сумны хамгаалалттай хантаазаа өмсчихөөд, буугаа түрэгхэн цэнэглэлээ.

"Бүх цэргүүд бэлэн." гэж Санжи хажуунаас хэлсээр дахин нэг тамхи гаргаж ирэн асаах бол би толгой дохиод, будаг нь үл ялиг хуучирчихсан хоёр давхар барилга руу харцаа шилжүүлэв. Хэрэгтэн хоёр давхарт, дулаан мэдрэгчийн зааснаар ганцаархнаа байгаа.

Үнэндээ энгийн хулгайч байсан бол хэн ч түүнийг барихын тулд бүхэл бүтэн салааг дагуулж ирэхгүй байсан байх. Гэсэн ч тэр бүр сэлэмтэй, дээрээс нь арав орчим цагдааг ганцаархнаа ухаан алдуулж дөнгөсөн этгээд.

"Орцгооё." гэж би жижигхэн чинжаал хутгаа шилбэнийхээ халаасанд шургуулсаар хэлээд, доош бөхийн сэмээрхэн барилгын хаалга руу зүглэв.

Гадаа өнөөдөр төсөөлснөөс ч халуун, нартай байгаагаас болоод хантааз өмсчихсөн чинь хөлс шууд л хацар даган урсана. Санжи яг ардхан талд минь алхах агаад, би болгоомжлонгуй хаалгыг онгойлгосныхоо дараа түрэгхэн эргэн тойрныг шалган сэжигтэй зүйл байгаа эсэхийг шалгав.

Бүх зүйл чив чимээгүй байгаа нь түгшүүртэй мэдрэмж төрүүлж байлаа.

Тэгээд би хаалганаас холгүйхэн харагдсан шат руу зүглэж байтал хойно гэнэт нэг зүйл унах чимээ гарч, дөнгөж эргэж хартал хэн нэгэн нь ардаас татаад, шуудхан амыг минь таглаж орхив.

Хариу үйлдэл үзүүлж ч амжихаас өмнө намайг барьчихсан этгээд нүдийг минь ч бас хаах агаад бууг минь гарнаас булаан авчхаад дээш өгсөж байгаа бололтой хоёр гарыг минь тас зуурсан чигтээ чирэн алхах аж.

Тэр үнэхээр хүчтэй хүн байсанд би гараа түүнээс суллаж огт чадсангүй.

"Хөөе, чи хэн юм?"

Бүх зүйл гайхмаар хурдан өрнөж, бид нэг өрөөнд орж ирсний дараа тэр нүд амыг минь таглачихсан зүйлээ холдуулаад, гарыг минь ч тавих аж.

Би суллагдмагцаа шилбэн дэх чинжаал хутгаа авахаар ухасхийсэн ч тэр өрсөж хутгыг минь аваад, намайг хананд шахахдаа чинжаалыг хоолойнд алгуухнаар тулгана.

Зүрх хүчтэй цохилж байгаагаас болоод би өөрийн эрхгүй амьсгаадах агаад түүний ширүүн харцтай нүүр тулахад л шууд хамаг биеийн булчин чангарна.

Цэргүүдэд дайрах тушаал өгөх гэсэн ч тэр аль хэдийн холбооны чихэвчийг надаас салгачхаж.

Яаж ингэж хурдан хөдөлж чадаад байнаа?

"Цагдаа юу?" гэж тэр над руу нухацтай харсаар асуух аж. Хоолой нь үнэхээр баргил бүдүүн юм. Бас яагаад ч юм Санжигийн яриад байсан хүн тэр мөн болж таарлаа, хөвд ногоон үстэй байгааг бодвол.

Зоро над руу хэдэн минут чимээгүйхэн ширтэж байснаа царайнд минь улам дөхөж ойртсоноо үл мэдэг жуумалзах аж.

"Намайг хөөж ирсэн бололтой, гэхдээ би чиний барих ёстой хүн биш л дээ."

"Юу яриад-"

Тэр намайг үгээ дуусгаж амжихаас өмнө анхааруулга өгөлгүйгээр шууд уруул дээр үнсэж орхилоо.

-ZORO's POV-

"Мэдсэн юмаа, 1945 оны Romanee Conti байх шив." гэхдээ би уруулаа түүнээс удаанаар салгах бол тэр бүр гүн цочролд орчихсон бололтой нүд нь байдгаараа томорчихсон харагдана.

Би түүний хүзүүнд тулгачихсан хутгыг доошлуулан түүнээс хэдэн алхам холдохдоо "Уучлаарай, амттай дарс үнэртээд байсан болохоор амтламаар санагдаад."

Тэр итгэж ядсан аятай над руу ширтэх агаад сандарсан бололтой амьсгаадсаар байх аж.

"Юу?"

Би хойноо байрлах буйдан дээр суусаар, өглөө дэлгүүрээс авсан дарсаа аван хэд хэд балгалчхаад "Чамаас дарс үнэртээд байсан юм, яг миний авах гэж байсан дарс. Тэгээд тэссэнгүй гэж байна." хэмээн тоомжиргүйхэн хариуллаа.

"Юу- Яаж? Тоглоод байгаарай." Тэр хөмсгөө удаанаар зангидсаар хэлэх бол би тоосонгүй дахин нэг дарснаасаа балгалчхаад дуу алдсаар "Гэхдээ энэ ч бас дажгүй юм."

Түүнийг ямар нэг зүйл хэлж амжихаас өмнө би яриагаа үргэлжлүүлэхээр шийдээд "Чи миний хүлээж байсан дайсан биш болохоор зүгээр явуулъя."

"Дайсан? Би чиний дайсан чинь мөн, хулгайч аа."

"Хулгайч?" гэж би гайхан асуух бол тэр нүдээ эргэлдүүлсээр дарс руу минь заагаад "Наадхаа хулгайлсан биздэ? Төлбөрийг нь ч хийхгүйгээр аваад явчихсан. Тэгээд манай хүмүүсийг ухаан алдтал нь зодчихоод."

Аан, одоо л саналаа. Яагаад цагдаа нар байшингийн урд хойгуур холхилдоод байгааг гайхаж байсан юм.

Би хар бариу өмд, энгэр нь үл ялиг задгай цэнхэр цамцан дээрээ хантааз зүүчихсэн түүнийг дээрээс нь доош ширтэж байгаад, удалгүй нүдэн дээр нь харцаа тогтоолоо.

Том, гэхдээ хурц нүдтэй юм байна. Ширүүн харц нь таалагдаж байна.

Бас яагаал хөөрхөн хүмүүс цагдаа болох гэж яараад байдгийг мэдэх юм алга, түүнд лав энэ ажил зохихгүй.

"Би төлбөрийг нь төлнө гэж хэлсэн юмсан." гэчхээд би үнэхээр тэр тухайд санаа зовохыг хүссэн ч үгүй санаа алдлаа. "Үнэхээр.. явсан чинь дээр шүү.." Би буйдангаас босон түүн рүү аажуухан ойртохдоо ийн хэлчхээд энгэрийн тэмдэг дээрх нэрийг нь харан "Робин." хэмээн үгээ гүйцээв.

Тэр арын халааснааснаа гав гаргаж ирэн "Чи хамт явах болж дээ тэгвэл."

"Чи юу болохыг ойлгохгүй байна."

"Юу болно гэж?"

Түүнийг дөнгөж асуултаа дуусгав уу үгүй юу доод давхарт буун дуу гарч, удалгүй хаалганы цаана ч буун чимээ тод гэгч нь дуулдах аж. Би ямар нэг биднийг онож амжихаас өмнө Робиныг өөртөө татан, доош суух бол цонхоор орж ирсэн сум яг үсэн дээгүүр шурхийн нисч өнгөрнө.

Би санаа алдсаар "Ёстой нэг, одоо чамайг хамгаалах ёстой болох нь."

"Юу болоод-"

Дахиад хэд хэдэн буун дуу цуурайтан гарч, тэр үгээ таслах агаад би дагзаа маажсаар "Мафийнхан хүрээд ирлээ. Би ганцаараа уулзах ёстой байсан ч цагдаа нар ирснийг хараад уурлачихсан бололтой."

Тэгээд би Робины бугуйнаас атгаад "Гурав тоолоод гүйнэ шүү. Зүгээр л нүдээ аниад надад итгэ."

"Хаашаа гүйх юм?"

Би толгойгоо үл ялиг өргөн өрөөг тойруулж харчхаад "Мэдэхгүй ээ, гурван секундын дараа байдал яаж өөрчлөгдөхийг хэн мэдлээ?"

"Би- би шууд зугтчихаж чадахгүй ээ" гээд тэр гараа татах гэсэн ч би гарыг нь тавьсангүй, түүнд улам ойртсоор бараг л бидний хамар шүргэж эхлэх үед инээд алдлаа. "Чи надад таалагдаж, байна, энд орхивол үхчих болохоор анх удаа таалаглсан эмэгтэйгээ үхүүлмээргүй л байна шүү."

Робин дахиад юм хэлэх гэсэн ч би өрсөж "За бэлэн үү? Гурав тоолоод шүү." гээд үл мэдэг инээмсэглэхэд тэр бууж өгсөн аятай л хүндхэн санаа алдах аж.

"Нэг..."

"Хоёр..."

"Гурав! Гүйгээрэй!"

Бид хоёр бараг л хөл зэрэгцэн гүйсээр, Робиныг хашхирч амжихаас өмнө шуудхан цонхоор үсрэн буулаа. Азаар байшингийн эргэн тойронг бөөн бутнууд хүрээлчихсэн байсан болохоор бидний хэн нь ч унахдаа бэртээгүй ч, Робин шууд цонхоор үсэрчихнэ гэж бодоогүй бололтой уурандаа мөрийг минь цохих аж.

"Биднийг олж амжихаас өмнө эндээс холдъё."

Би зугтах зүгээ харж байтал Робин "Санжи,... түүнийг орхиж болохгүй ээ."

Түүний хэлсэн үг дагз руу өшиглөх шиг л болсонд би цочисхийчхээд Робин руу нэг хөмсгөө өргөн харлаа.

"Санжи гэсэн үү?"

Робин түрэгхэн толгой дохих бол би шүдээ зуусаар "Нөгөө Санжи юу?"

~~~

A/n- Hii~ За ингээд захиалгууд маань орж эхэлж байна~! Зорогийн захиалга маань нэг хэсэгт арай л багтсангүй ээ, тиймээс twoshot болгохоор шийдчихсэн шүү. Бусад хүмүүсийн захиалгыг дуусгачхаад энэнийхээ хоёрдугаар хэсгийг оруулъя.❣️

Захиалагчдаа баярлалаа. 🥰 Зоро Робин хоёрыг би ч өөрөө их шиплэдэг болохоор хэзээ нэг өдөр бичнэ дээ гэж бодож байсан юм. Ингээд бичих боломж гаргаж өгсөнд баярлалаа~ Таалагдсан гэж найдъя, хоёрдугаар хэсгээ илүү сонирхолтой болгоноо.

19 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!