12 страница29 апреля 2026, 14:55

Eren Yeager

I LOVE YOU

Eren x Mikasa | Episode.12

[Attack on titan]

|||

"Надад өгчих гээд байхад!!" Тэр үл ялиг хөмсгөө зангидан, миний өргөж явсан хайрцгийг авчхаад хажуугаар зөрөх бол би яг л эргээд жаахан хүүхэд шиг болчихсондоо бухимдсаар "Иймхэн зүйлийг өргөж чадна шүү дээ, би зүгээр."

Тэр шатаар өгсөнгөө толгойгоо сэгсрэх нь харагдах агаад, дотор нь нэлээд олон савтай жүүс байгаа болохоор түүний хувьд хүнд гэж бодсон ч Микаса юу ч болоогүй юм шиг алхах аж.

Яагаад тэр надаас хүчтэй байдаг байна аа? Үнэндээ энэ асуултыг би бараг л арав дахь жилдээ өөрөөсөө асууж байгаа нь инээдтэй ч юм шиг. Арван жилийн турш хариултыг нь олж чадаагүй хачирхалтай асуулт.

Микаса хайрцгийг гал тогооны ширээн дээр тавьсныхаа дараа "Энэ сүүлчийнх нь байсан, тийм биз?" гэхэд нь би толгой дохиод, дөнгөж шинээр нүүж ирж буй гэрээ тойруулан харлаа.

Яагаад ч юм дөнгөж өчигдөрхөн анх удаа харсан энэ байшин олон жил өнжчихсөн гэрээс минь ч дотно санагдах нь хачин. Гэхдээ энэ гэрээс болоогүй ч байж магадгүй?

Би Микаса руу харахдаа түүний бэлхүүсээр ороон тэврээд "Надаар бараг юу ч зөөлгөөгүйд талархах ёстой эсэхээ мэдэхгүй ч, баярлалаа." гээд духан дээр нь үнсэх бол тэр инээмсэглэчхээд мөрөө хавчлаа.

"Иймхэн зүйл юу ч биш шүү дээ."

Бараг л анх уулзахад тэр надаас хэд дахин сул дорой, хэзээ ч хүчтэй болж чадахгүй байхдаа гэж бодохоор охин байж билээ. Хэнд ч хамаагүй дээрэлхүүлчихдэг, тэгээд дараа нь ямар ч сүнсгүй юм шиг коридороор зөрж өнгөрдөг хүн байсан юм. Харин одоо? Тэр надаас хүчтэй, надаас илүү сэтгэлийн тэнхээтэй хүн болсон.

Үүнд ямар шалтгаан байгааг би ч мэдэхгүй.

"Саша удахгүй ирнэ гэсэн."

"Конни тэгвэл хамт ирэх нь ээ." Би хайрцагнуудаа суллангаа ийн хэлэхэд тэр мөрөө хавчаад "Тэгвэл Жан бас ирэх байх. Ер нь бүгдээрээ ирэх бололтой."

Өөрсдийнхөө хуримын зургийг хамгийн болгоомжтойгоор хайрцагнаас гарган, уутнаас нь салгахдаа би инээмсэглэхгүй байж чадсангүй.

Би хэзээ ч өөрийгөө ийм нэгэн болчхоод зогсож байна гэж боддоггүй байсан юм. Ямар нэг хэрцгийллийн араас өшөө авах гээд дайрчихдаг, хэн нэгний сэтгэлийг ойлгодоггүй дунд сургуулийн сурагчаас ийм болж хувирна гэж төсөөлж байгаагүй.

Харин одоо ингээд бараг л үзэн ядах шахдаг байсан эмэгтэйгээ хуримын даашинзтай тэврээд зогсож байгаа хүн... үнэхээр би мөн гэж үү?

"Орой гэхэд бүх зүйлсээ янзалж дөнгөнө гэж бодож байна уу? Тэр хэд орой ирнэ гэж байна." Микаса утсаа хацар мөр хоёрынхоо дунд хавчуулчхаад ямар нэг зүйл уутнаас нь салгахаар оролдонгоо хэлэх бол би нүдээ цавчилж байгаад "Маргааш ир гээд хэлчхэж болохгүй юу?"

"Тэд нар идэж уух юмаа цуглуулчихсан гэнэ. Үхрийн мах, жимс-"

"ТӨМС!!" Утасны цаанаас Сашагийн орилох дуулдахад би бараг л инээд алдахаа шахлаа.

"Тийм бол бараг л хоосон гэрт уулзалдчихсан ч яахав дээ. Тэгээд ч удаж байгаа юм байна, сүүлд уулзсанаас."

Микаса толгой дохин, гал тогооны цонхыг онгойлгоод Сашатай үргэлжлүүлэн утсаар ярих бол би хэдэн хайрцаг аваад унтлагын өрөө рүү орлоо.

Ямар нэг зүйлийн төгсгөл, үргэлж нэг зүйлийн эхлэл байдаг. Энэ үгийг ээж маань үргэлж хэлдэг байсан ч, би үнэхээр юу гэсэн үг болохыг нь ойлгодоггүй байж билээ. Харин одоо бол маш сайн ойлгож байгаа. Яг л Микаса бид хоёрын нөхөрлөл дууссан ч, эхнэр нөхөр болсон шиг.

Би бараг л хоосон өрөөнд орж ирсэн ч, Микаса бид хоёрын анх удаа албан ёсоор тэврэлдээд авхуулж байсан зургаа хананд өлгөхөд л өрөө бүхэлдээ жаргалаар дүүрчих шиг санагдав.

Өвлийн хүйтэн өдөр байсан юм. Бид сургуулийн гадна талбайд цасаар байлдаж байхад Микаса л ганцаархнаа ороолтгүй, улаан хамартай чигтээ ийш тийш гүйж байсан сан. Тэгэхэд хэн нэгэн нь надад "Өнөөдөр Мизасагийн төрсөн өдөр гэсэн." гэж хэлэхэд би яагаад ч юм түүнд ганц удаа сэтгэлээсээ хандаад үзэхийг хүссэн. Урьд нь үргэлж тоохгүй юм шиг зөрж, юм ярихдаа танихгүй мэт харьцдаг байсандаа гэв гэнэт л харамссан.

Бор куртка өмсчихөөд жижигхэн гараа улайтал цас бөөрөнхийлөөд бусад руу шидэж байгааг нь хараад өрөвдсөн. Тэр үнэхээр ганцаардмал харагдаж байсан болохоор.

Тэгээд ганцхан удаа зориглож түүнтэй яриа өдөхдөө би улаан ороолтоо түүний хүзүүгээр эв хавгүй ороочхоод "Төрсөн өдрийн мэнд хүргье" гэж хэлээд инээмсэглэхэд Микасагийн нүдэнд шууд л нулимс хурчхаж билээ.

Үнэнийг хэлэхэд, би үнэхээр их айсан. Хүн уйлуулах ийм хачин байдаг байх нь ээ гэж бодоод сандарч байсан. Тэгээд шууд л өмнө нь муухай харьцдаг байсанд уучлаарай гээд тасралтгүй амандаа бувтнаж байхад тэр уйлж байснаа гэнэт намайг тэврээд авсан юм.

Хүйтэн байсан. Хүйтэн хөрчихсөн хацар нь хүзүү хэсгээр хайрахад би үнэхээр их даарсан боловч, зүрхэнд ямар нэг гал дүрэлзэн асах шиг л санагдсан.

Тэгээд тэрнээс хойш бараг л жилийн дараа Ханжи бид хоёрт тэр үеийн зургийг өгж байсан юм. "Ийм зураг дарснаа ч мэдсэнгүй. Камераа шалгаж байгаад олсон юм" гээд өгсний дараа Микаса дахиад л уйлж билээ.

Өмнө нь түүнийг хэзээ ч тэгж их уйлж байхыг харж байгаагүй юм. Үнэндээ би түүнээс ч их уйлдаг, хачин хүүхэд байсан болохоор Микасаг уйлахыг харах.. нэг тийм айдастай хийгээд сэтгэлд хоосон мэдрэмж төрүүлдэг байсан. Одоо харин тэр хоосон мэдрэмж байхгүй болчихсон, учир нь түүнийг уйлахад би хажууд нь байж тэвэрч өгч чадах болохоор.

"Эрэн!"

Би нүдэнд хурчихсан нулимсаа түрэгхэн шувтраад гал тогоо руу гүйхээрээ ортол тэр нэг хайрцаг над руу сарвайгаад "Угаалгын өрөөнд тавьчих уу? Би гал тогооны хэрэгслүүдээ янзалж дуусгаадахъя."

Түүний харцанд ямар нэг зүйл оршдог. Зөвхөн намайг харах тэр нүдэнд амьдрал байдаг юм шиг, үргэлж гэрэлтэж байдаг.

Үнэндээ яаж түүнтэй илүү их дотноссоноо, яаж үерхсэнээ би ерөөсөө сандаггүй хэрнээ орой болгон гэрт нь хүргэж өгөхдөө над руу хардаг тэр нандин харцыг нь тодоос тод санадаг.

Тэгээд өвөл, зун, хавар, намар гээд ямар ч хамаагүй цаг агаарт заавал миний өгсөн ороолтыг зүүгээд явдагт нь дуртай.

Одоо ч гэсэн түүний хүзүүгээрээ сулхан ороочихсон цээжийг нь дагуулж унжих улаан ороолт бидний хуримын бөгжнөөс илүү үнэ цэнэтэй мэт.

Бид хоёр ямартай ч хайрцагтай бүх зүйлсээ задалж дуусаад, зарим нэг хүргэлээр ирсэн буйдан, ор гэх мэт зүйлсээ хүлээж авч дууссаны дараа өдөр харж зогссон хоосон цагаан гэр арай дүүрэх шиг болов.

Микаса буйдан дээр ядрангуй суучхаад "Эрэн чи ч бас ядарсан биздэ?" гээд хажуудаа буй зайг алгаараа зөөлөн цохих аж.

Түүний хажууд очиж суугаад "Ямар урт өдөр өнгөрчхөв өө..."

"Одоо бүр ч урт болно доо." Тэр инээд алдаад нөгөө хэдийг ирэхийг дахин нэг сануулах бол би бараг л санаа алдаад нүдээ эргэлдүүлэх шахав.

Хамаг бие хүнд санагдсанд би Микасагийн мөрийг налаад, нүдээ анихдаа "Унтчихмаар л байна шүү" гэхэд тэр инээд алдлаа.

Нэг их удалгүй би унтчихгүйн тулд буцаж өндийгөөд, эвшээлгэхэд тэр үсийг минь сэгсийлгээд "Тэд нарыг ирэх хүртэл жаахан унтчихаж болно шүү дээ"

Түүний царай руу эгцлэн харахад богинохон хар үснийх нь цаанаас хацар дээрх сорви нь цухуйн харагдах аж.

Энэ сорвийг харах болгонд сэтгэл хүндүүрлэдэг. Бүх зүйл миний буруу байсан болохоор.

Яагаад ч юм бүх зүйлс миний эсрэг болоод, ганцаархнаа дэлхийн эсрэг сөрөөд байгаа юм шиг хэцүү цаг үетэй нүүр тулахад Микаса л ганцаархнаа надад туслахаар гэрт минь ирж байсан юм. Итгэмээргүй санагддаг шүү, түүнийг ирээгүй байсан ч болоосой гэж хүсдэг ч тэр үнэхээр гэрт минь ирсэн.

"Бүх зүйл зүгээр болноо" гээд гарнаас минь атгасан нь ганцхан тэр байсан байхад, би уурандаа ойрхон байсан хутгыг түүн рүү шидэж орхисон юм. "Намайг ганцааранг минь орхиод өг!" гэж хашхираад.

Тийм зүйл хийсэндээ хэмжээлэшгүй ихээр харамсдаг. Хүрэхэд л хэврэг мэт санагддаг хүн рүүгээ хутга шидсэндээ маш их харамсдаг.

Азаар хутга түүний хацрыг л шүргээд өнгөрсөн боловч, дараа нь их том сорви болж үлдсэн юм.

Микаса үргэлж зүгээр гэдэг байсан. "Юу ч хийсэн зүгээр дээ. Хүн алдаж болно шүү дээ" гээд инээдэг байсан сан.

Би урагш тонгойн Микасагийн сорвин дээр зөөлхөн үнсчихээд "Надаас илүү чи амрах хэрэгтэй байх"

Түүний жижигхэндүү гар хацарт минь хүрч, Микаса духаа минийхтэй нийлүүлчхээд "Одоо ч харамсдаг харууслыг чинь мөнхөд хайрлах хайраар солих болохоор битгий санаа зов. Энэ сорви, бидний дурлалын бэлгэ тэмдэг болохоор." гээд удаанаар ойртон уруул дээр минь үнсэх аж.

Эргэлзээг минь тайлж, зовлон уур хилэнг хөөж өгдөг зүйл нь ганц энэ үнсэлт. Дулаахан ч биш, хүйтэн ч биш, харин бүлээхэн үнсэлт. Яг энэ зүйл л цээжинд цус шахдаг эрхтнийг минь галзууртал цохилоход хүргэдэг.

Удалгүй бид хоёр бие биенийхээ толгойг налж суугаад, урагш хана ширтэж байгаад хоёулаа нам унтаж орхив.

Их л ширүүн дуугарах хонхны чимээгээр бид хоёул цочин сэрээд, хаалгаа хамаг хурдаараа онгойлгоход Саша тортой зүйл барьчихсан гараа савчсаар "Бурхан минь! Та хоёрыг үхчихжээ л гэж бодлоо шүү"

"Амьд байгаа гэж хэлээ биздэ?" Яг араас нь Конни амандаа үглэсээр гэр лүү орох бол Жан бид хоёр луу гараа далласаар "Оройн мэнд."

Намайг зөрүүлж гараа даллаж амжихаас өмнө Жаны хойноос Лэваи өшиглөсөөр "Бүдүүн өгзгөөрөө зам таглаад байлгүй хөдөлж үз." гээд тэд дуу шуу болсоор гэрт орцгоох аж.

Хисторияа ч бас нөхөр хүүхэд хоёроо дагуулаад ирчихжээ. Микаса дуу алдан инээмсэглээд хүүхдийг нь тэврэх бол би Хисторияатай мэндлээд, дараа нь нөхөртэй нь, тэгээд Рэйнэртэй ч бас мэндэллээ.

Ханжи хоёр гартаа барьчихсан тороо хойш хэн нэгэн рүү савчихаад шууд л намайг, тэгээд Микасаг тэвэрч авах ба "Хөөөөөх ёстой гоё гэртэй болчихжээ!" хэмээн дуу алдана.

Хамгийн сүүлд Армин орж ирэх ба Ханжигийн шидсэн тортой зүйлсийг газар эвтэйхнээр тавив. Тэгээд тэр Микаса бид хоёрыг нөхөрсгөөр тэвэрчхээд "Ийм олуулаа ирсэнд уучлаарай."

"Зүгээр дээ. Уулзах сайхан байна." гэхэд тэр инээмсэглээд зочны өрөө рүү орлоо.

"Юу вэ, танайд тогоо байхгүй л гэж битгий хэлээрэй?!" Саша гал тогооноос орилоход Микаса нүдээ эргэлдүүлээд учрыг нь олохоор түүний араас явах аж.

Бүгдэнтэй нь ингээд уулзах үнэхээр сайхан байна. Бид дунд сургуулиасаа хойш нэг гэр бүл шиг л өссөн хүмүүс болохоор хамтдаа байхдаа ерөөсөө биеэ барьдаггүй юм.

Би Микасад туслахаар гал тогоо орох гэсэн ч Жан Конни хоёр цамцнаас зуураад явуулсангүй.

"Зүгээрээ би тусалчихъя." Армин сууж ч амжаагүй байхдаа гал тогоо руу зүглэхэд би инээмсэглээд толгой дохив.

"Хайрын шувуухай нараар юу байна даа? Би хурдхан ач зээ нараа хармаар л байна шүү"

Ханжи хажууд минь зальтай мишээн тохойгоороо гэдсийг минь нудрахад би хөмсгөө өргөөд "Чи бидний ээж биш шүү дээ" гэхэд тэр тасхийтэл инээх аж.

"Хөөе энд цай байгаа юм уу?" Лэваи нэг хүний буйдан дээр тухлангаа хэлэхтэй зэрэгцэн Хисторияа хүүхдээ тэврэн угаалгын өрөөг хаана байгааг асууж, Конни Жан хоёр хажуунаас элдэв зүйл асуух ч дуулдана.

Энэ их чимээнд яаж тэсдэг байснаа бодохоор л..

Магадгүй өнөөдөр зүгээр л хэт их ядарчихсан бололтой?

Нэг их удалгүй Армин бүгдэнд нь цай авчирч өгсний дараа нэг юм чимээ арай намжих аж. Бүгдээрээ ойр зуурын яриа өрнүүлэх зуур Саша Микаса хоёрын хоол ч болж, бүгдээрээ гал тогоонд ширээ тойрон сууцгаав.

"Нээрээ сонссон уу, Рэйнэр өчигдөр нэг эмэгтэй найрах гэж байгаад тэнэг юм хэлээд бүтэлгүйтсэн гэсэн" Конни тасхийтэл хөхрөн хэлэхэд Рэйнэрийн царай улайх нь харагдана.

"Алив сонсож байдаа, сонсож бай" Ханжи хоёр гараа өргөн "Би өчигдөр Лэваитай дэлгүүр лүү уралдах гэж байтал тэр замаа харалгүй бохирын ус руу уначихсан!" гэхэд бүгдээрээ инээлдэх ба, Лэваи хөмсгөө зангидан ширээн доогуур Ханжигийн хөлийг цохих нь ч харагдана.

Би нэг их өлсөөгүйдээ хоолноосоо бараг идсэнгүй, тэдний яриаг сонсон, Микасагийн мөрийг дэрлээд "Хэн нь ч өөрчлөгдөөгүй байна"

"Өөрчлөгдөх ч боломжгүй байх" хэмээн Микаса аяархан хэлээд инээд алдахад би ч бас инээлээ.

"Хөөе чи махаа идэхгүй бол.." Саша гэнэт Микаса бид хоёрын дундуур толгойгоо чихэн ийн хэлэхэд би инээд алдчихаад "Идээ ид" гэвэл тэр шууд л тавагтай хоолыг минь аваад өөрийнхөө суудал дээр суух аж.

"Энэ мөчийн төлөө төрсөн юм шиг санагдчихлаа"

Би Микаса руу гайхан хараад "Юу?"

"Олон жил найзалсан хүмүүсээ өөрсдийнхөө гэрт уриад, юу ч болоогүй юм шиг хооллож инээлдэх. Жаргалтай биш гэж үү? Чамтай ч бас хамт байна шүү дээ. Насан туршийнхаа ханьтай."

Би түүний үсийг илээд "Тийм ээ. Тийм юм байна. Одоог хүртэл хамт байгаад баярлалаа"

"Хайртай шүү" гээд тэр хацар дээр минь үнсэхэд би ч бас "Хайртай шүү."

"Хөөе хөөе хоолны ширээний ард заваарахаа больё!" гэж Жаныг хэлэхэд бүгдээрээ инээлдлээ.

Үргэлж чиний талд зогсох хүнтэй байна гэдэг жаргал. Маш олон харамсмаар дурсамж бидний дунд байдаг ч гэсэн, гунигтай дурсамжуудаа, өөрийг чинь өвтгөдөг дурсамжуудаа хүлээн зөвшөөрөх юм бол нэг л өдөр өнгөрсөндөө түүртдэггүй нэгэн болох болно.

Мартаж болохуйц дурсамж нэг ч байхгүй гэж итгэх хэрэгтэй.

ce4a37093fa14f69b313d88984bd5461.jpg

|||

A/n-Би ч яах аргагүй энгийн романсдаа үнэхээр муу юмаа😆 Юутай ч таалагдсан гэж найдъя~ Ойрд ганц хоёроос илүү захиалга байхгүй байгаа болохоор update орохгүй байгаа шүү. Гэхдээ бичихийг хүссэн oneshot-ууд зөндөө байгаа болохоор удахгүй оруулах болноо. 🥰

12 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!