Levi Ackerman
HEARTLESS
Levi x Original character | Episode.11
[Attack on titan]
|||
"Дууслаа. Тарж болно."
Багш ширээн дээрхээ цэгцлээд, эцэст нь ангийн хурлаа дуусгахтай зэрэгцэн нэлээд хэдэн хүүхэд надтай зэрэгцэн бослоо. Би хичээлүүдээ цүнхэлчхээд гарах гэж байсан ч үдээс тайларчихсныг анзаараад түр азнасхийн доош тонгойхтой зэрэгцэн хажууд хэн нэгний үзэг унах харагдав.
"Лэваи, аваад өгөөч?"
Үдээсээ түрэгхэн үдчихээд би дээш өндийгөөд, өөдөөс минь гайхсан харцаар харах охин руу үл ялиг дөхөнгөө жуумалзан "Өө, би өөр хүний унагачихсан юманд хүрэхээр хэмжээнд доош ороогүй байна л даа." гэчхээд инээд алдан хаалга руу зүглэлээ.
"Их зантай амьтан." гэх түүний ард үглэх нэг их удалгүй дуулдсан ч би тоосонгүй.
Угаасаа хамаагүй дээ, хүссэнээрээ л хэлэг.
"Өнөөдөр юу хийх юм?" Үүдэнд Рүи хүлээж байх ба намайг гарч ирмэгц гарнаас минь хөтөлсөөр асуухад би түрэгхэн түүнийг хананд шахаад, өөрөө Рүи рүү бага багаар ойртсоор амьсгал нь мэдрэгдэж эхлэх үед "Чи юу хиймээр байна, babygir-"
Намайг үгээ дуусгаж амжаагүй байтал гэнэт хэн нэг нь намайг мөрлөх шахам хажуугаар зөрөхөд би хөл алдаж унахаа шахав. Унах шахсандаа уурласаар хөмсгөө зангидан эргэж харахдаа "Ямар новш нь вэ?"
"Яг хүний замд зогссон нь чиний буруу, Лэ-Ва-И."
Цээж хүртлээ урт хар үстэй, үл ялиг том нүдтэй, надтай бараг л чацуу өндөртэй охин өөдөөс угтах агаад тэр амандаа живүүцэм өнгөөр ийн хэлснээ, удалгүй худлаа инээмсэглэчхээд цааш явах аж.
Гайхсанаас болоод нүд минь бараг л орой дээр гарахаа шахав. Хэн ч надтай ингэж харьцдаггүй. Би Рүи рүү нэг, тэр охин руу нэг харж байгаад "Чи түүнийг мэдэх үү?"
"Канари юу? Танай анги шдэ." гэж Рүи үл ялиг гайхсан байдалтай хариулснаа гэнэт миний зангианаас татан харцыг минь өөр лүүгээ чиглүүлсээр "Юу болоо вэ?" гэж сулхан хэлснээ чихэнд минь уруулаа ойртуулаад "Гоё зүйл хэлэх гэж байсан биздэ, daddy?" хэмээн шивнэх аж.
Чихэнд цуурайтах түүний шивнээ шар үс босгох шиг болсон ч харц минь өөрийн эрхгүй коридорын булан эргэх түүн рүү төвлөрөөд байлаа. Новш гэж, хүн мөрлөчхөөд уучлалт гуйх ч үгүй яваад өгдөг бөх зүрхтэй юм аа. Хэн ч надтай ингэж харьцаж байгаагүй болохоор хачин шинэлэг мэдрэмж цээжинд хурна.
Би гараараа хана түшихээ болин, Рүигээс холдчихоод хоёр гараа халаасандаа шургуулахдаа ууртай санаа алдлаа. Тэгээд хажуугаар зөрж байсан танихгүй хүүгийн цамцнаас зуурч аваад "Хөөе, чамайг хэн гэдэг юм?"
Тэр намайг хармагцаа ухасхийн цочоод, нүдний шилээ тэгшлэхдээ чичирсээр "Ни-Нишимүра-"
"Гайхалтай. Рүи, Нишимүра чамтай түр үлдэх болно. Би ажилтай болчихлоо."
Би Рүи рүү худлаа инээмсэглэн хараад ийн хэлэх зуур хажуугаар зөрөх гэж байсан хүүхдүүд бүгд айснаасаа болоод өөр тийш зүглэн алхах нь нүдний буланд үдэгдэнэ.
"Г-гэхдээ би хичээлтэй-" Нишимүра шалтаг тоочхоор ийн дуугарсан ч би түүн рүү ширүүн харц шидлээд, нүүрэнд нь үл ялиг ойртон "Аан тийм үү? Тэгвэл надад хамаагүй, за юу? Новшийн өгзгөө түүний хажууд байлгаж бай." гэж жуумалзан шивнэхэд тэр бүр ч их чичирч эхлэн, удалгүй арай ядан толгой дохив.
Рүиг ямартай ч ганцааранг нь орхиж явснаас энэ гажигтай байлгаж байя.
Тэгээд би сургуулиас гарахаар зүглэж эхэллээ. Канари гэл үү? Надтай орооцолдсонд нь харамсуулаад өгье л дөө.
|||
[Канаригийн талаас]
Түрүүн багш нар хүртэл айдаг сурагчийг мөргөчихсөндөө өөрийгөө хараасаар, бараг л сургуулиас гарах хүртлээ өөрийгөө ямар тэнэг үйлдэл хийчихснээ бодон алхана. Тойроод л гарчихдаг байж, магадгүй арай хэтрүүлчихсэн байх. Тэр чинь очиж очиж Лэваи шүү дээ, бүх охид түүний араас гүйдэг байхад би бараг л өөдөөс нь бослого гаргахаа шахлаа.
Зөөлхөн хар үс, нарийхан хөмсөг, хэт жижиг биш хурц нүд, өндөр хамар гээд охидын хүсдэг бүх зүйл түүнд л бий. Булчин нь дүрэмтнийх нь цаанаас товойн харагдаж, жуумалзах бүрт нүдэнд нь тамын оч гялалздаг хүн. Түүний дуртай охин нь болчихвол мафийн хатан боллоо л гэсэн үг.
Лэваин зодолдож байхыг нэг ч удаа харж байгаагүй ч гэсэн харсан хүн болгон гайхалтай байсан гэж ярьдаг юм байна лээ. Ахлах сургуулийн хэдэн сүрхий ах нартай ганцаархнаа үзэлцээд, ямар ч гэмтэлгүй эргэж ирсэн гэсэн.
Аххх, миний араас хүрээд ирвэл яг алуулах байх даа! Яах гэж мөрлөв өө?? Юу бодож байсан юм бэ Канари...
Би хэрэггүй баахан зүйлс бодсоор нэг л мэдэхэд сургуулиас холгүй нэг гудамжинд ороод ирчихсэн байх нь тэр. Энд тийм ч харанхуй биш боловч юмс сайн харагдахгүй байна.
Жаахан жихүүдэс төрж, хүйтэн хөлс нуруугаар урсах агаад хаагуур ороод ирчихснээ мэдэх гэж хичээсэн ч улам буруу газар луугаа яваад байгаа юм шиг санагдах аж.
Номын сангаас зээлчихсэн номоо энгэртээ улам наан тэврээд, утсаа юбканыхаа халааснаас яг гаргах гэж байхдаа газар унагаж орхих агаад утас унах чимээ гудамжаар цуурайтах нь намайг бүр ч айлгаж орхив.
"Хөөх хэн байгааг хараач?" Гэнэт гудамжны захаас танихгүй хэдэн эрэгтэй хүүхдүүд гараад ирсэнд би бараг л орилохоо шахав. Танхайчууд. Танхайчууд. Зугт. Зугт Канари. Хөдлөөч дээ!!!
"Сайхан дамшиг байна. Өнөөдрийн зоог болгох уу?"
Хэдхэн долоо хоногийн өмнө хүчиндүүлснээсээ болж хямралд ороод сургуулийн нэг зааланд өөрийгөө дүүжилж амиа хорлосон охины мэдээ толгойд зурвасхийж, яагаад ч юм нулимс нүдэнд хураад эхэллээ.
Бараг л арван хүүхэд байна, бүгд надаас хавьгүй том биетэй, нэгийг нь ч би дийлэхээргүй юм.
"Алив ээ хүрээд ир." гэж нэг нь хэлээд гараараа нааш ир гэж дохиход би утсаа авч амжилгүй шууд л эргэж хараад зугтах гэсэн ч нэгнийх нь цээжийг мөргөж орхилоо. "Хаачих нь вэ?" Яг миний урд зогсох нэг нь сорвиор дүүрсэн гараа үсээр минь гүйлгэж эхлэхтэй зэрэгцэн нулимс ч хацар даган урсана.
"Г-гуйя... намайг явуулчих л даа.."
"Чи өөрөө бидний дошон дээр ороод ирлээ шүү дээ, туулайхан минь." Түүний гар доошилсоор хүзүүнээс минь атгах агаад нөгөө гараараа харин дүрэмтний товч тайлж эхэлсэн ч би айснаасаа болоод огт хөдөлж чадсангүй. Зүрх минь айснаас болоод байж боломгүй хурдаар цохилно.
Гэтэл гэнэт ард ямар нэг шил хагарах чимээ гарч "Та нарын дош гэнэ ээ? Хөх инээд хүрчихлээ, одоо тэгвэл миний дош болсон." гэх жихүүдэс төрүүлэм баргил хоолой гудамжаар удаанаар цуурайтахтай зэрэгцэн миний урд зогсох залуу хоолойн эзнийг хараад нүд нь томорч шууд хойш ухрах аж.
Би хоолойны эзнийг таньсан ч эргэж харж, эсвэл зугтаж чадсангүй. Бие минь хөдлөхгүй байна.
Түүний алхаа удаанаар ойртсоор, удалгүй нуруунд Лэваин дулаан мэдрэгдэх агаад тэр гараа мөрөөр минь зөөлхөн ороочхоод, танхай залуугийн тайлчихсан товчийг нэг нэгээр нь товчлонгоо "Үхсэнээ гөлөрсөн юм? Уучлалт гуйгаад түүний гутлыг долоохгүй юм уу? Би яаж долоодгийг заагаад өгөх үү?"
Тэр бараг л шивнэх шахам ярьж байгаа ч хоолой нь гайхмаар тод дуулдах аж.
Танхай залуу хөшчихсөн байснаа гэнэт сэхээ оров бололтой газар сөхрөн унах агаад Лэваи миний хацар дээрх нулимсыг арчихад л би нэг юм гинжнээсээ салах шиг болж, огцом чангарчихсан булчингууд минь суларчхав.
Лэваи мөрөөр давуулчихсан байсан гараа авахад би бараг л хойш унахаа шахсан ч тэнцвэрээ олох зуур тэр танхай залуугийн мөрөн дээр хөлөөрөө тулаад, доош үл ялиг тонгойн "Юм дугараач дээ, новш гэж. Түрүүн юу юу гээд байлаа? Би бүгдэнг нь сонссон шүү, чадалгүй юм байж чанга хуцдаг нохой минь." гэснээ шууд л мөрөн дээр нь хөлөөрөө тулж байгаад нөгөө хөлөөрөө нүүрийг нь өшиглөж орхих нь тэр.
Тэгээд танхайг залууг хойш унасан хойно нүүрэн дээр нь хөлөө тавиад "Намайг эргээд ирэх хүртэл энэ байрнаасаа хөдөлсөн байвал алж орхино шүү."
Лэваи ийн хэлмэгцээ нааш эргэж харах агаад үл ялиг харанхуйд түүний харц аймшигтай ширүүн харагдах нь айдас төүүлсэн ч, урууландаа тодруулчихсан инээмсэглэл нь шал өөр мэдрэмж төрүүлэх аж.
"Зүгээр үү?"
Би шүлсээ залгилсаар "Чи байхгүй байсан ч болох байсан юм."
Новш гэж, одоо хатуу зан гаргах цаг биш шүү дээ!!!
"Аан тийм үү, хэлчихгүй дээ. Уйланхай царайлчхаад хүчиндүүлэх гэж байгаа нь зүв зүгээр байсаан гээд." Тэр над руу удаанаар дөхөж ирснээ өндөрт минь тааруулан доош тонгойгоод "Намайг мөрлөсөндөө уучлалт гуйхгүй юм уу? Бас би сая чамайг аварлаа шүү дээ."
Тийм ээ, уучлаарай бас баярлалаа гээд хэлчхэд л болно. "Чамаас тусламж гуйгаагүй гээд байхад. Мөрлөсөн тухайд бол, чи өөрөө л замд хөндөлссөн биздэ?"
Бурхан минь, намайг чөтгөр идээсэй.
Тэр цочирдсон бололтой нүд нь томорсноо удалгүй инээд алдсаар "Ойлголоо, хатуу самар байх нь ээ. Тэгвэл би гуйчихъя. Уучлаарай."
Би түрүүхэн үнхэлцгээ хагартал айж байснаа мартан, нүдээ эргэлдүүлсээр газар унагачихсан ном утас хоёроо авсныхаа дараа гудамжнаас гарахаар эргэлээ.
Гэтэл гудамжны захад байсан арав гаруй залуус бүгдээрээ байрандаа хөшчихсөн зогсож байгаа нь харардана. Лэваин эрх мэдэл тэд нарт гайхалтай үйлчилдэг юм байна.
"Канари байхаа?"
Би бараг л явах гэж байсан ч түүний амнаас миний нэр урсан гарах мөчид хамаг бие түүнээс гинжлэгдчих шиг л санагдах нь тэр. Эргэлзэнгүй түүн рүү эргэж харахад тэр хана налж зогссоноо "Би гэрт чинь хүргээд өгөх үү? Замдаа ухаан алдчихвал яана."
"Чам шиг танхай, шалиг, ууртай, их зантай, тэнэг, хувиа хичээсэн, хайрлах сэтгэлгүй хүнтэй хамт байвал л ухаан алдах юм шиг байна. Баяртай." гээд би хэчнээн дотроо өөрийгөө зэмлэж байсан ч хурдхан тэндээс холдон гүйлээ. Лэваин ширүүн гэмээр шунал эрсэн харцаас, уруулаа байнга хазлах төрхөөс нь хурдхан холдмоор байна. Ойрхон байгаад байвал улам сорогдчих юм шиг санагдаад байгаа болохоор.
Тэгээд шулуун үс нь яг баруун нүднийх нь урдуур унжчихсан, гараа энгэртээ зөрүүлээд, харанхуй гудамжинд над руу шуналтай гэгч нь харах түүний төрх гэр лүү харих замын туршид бодогдоод салсангүй.
|||
[Лэваин талаас]
"Чам шиг танхай, шалиг, ууртай, их зантай, тэнэг, хувиа хичээсэн, хайрлах сэтгэлгүй хүнтэй хамт байвал л ухаан алдах юм шиг байна. Баяртай."
Новш гэж түүний үг ерөөсөө ч бодлоос салахгүй нь. Хэлсэн зүйлийг нь бараг л өдөржингөө бодсоор өөр юунд ч төвлөрч чадахгүй гацчих шиг.
Танхай, шалиг, ууртай гэж хэлснийг нь буруутгах аргагүй ч, 'хайрлах сэтгэлгүй' гэдэг чинь юу гэсэн үг юм? Ямар ч зүрх сэтгэлгүй хүн шиг сонсогдож байна. Магадгүй зүрх сэтгэлгүй гэсэн утгаар хэлсэн юм болов уу? Гэхдээ яагаад? Түүнийг танхайчуудаас аварсан байхад яасан гэж-
Гэнэт утас дуугарахад аваад харахад Рүи залгаж байх ба, түүний нэрийг "Рүи ♥️" гээд хадгалчихсандаа дургүй хүрч, зүгээр л "Рүи" болгож өөрчлөөд, утсаа унтраалаа. Хэнтэй ч ярих хүсэл алга. Канари гэх тэр охины новшийн хатуу зан намайг хангалттай шаналгаж байхад.
Би санаа алдчихаад орон дээрээ үсрэн гарч хэвтээд, түүний бяцхан нүднээс гуниг дүүрэн нулимс урсах зураглалыг төсөөлөв. Тэгээд тэр танхай новшийг хангалттай зодчихсон ч дахиад зодохыг хүсэх хүсэл зүрхэнд авалзана.
|||
"Канари, сайн уу?"
Би түүнийг ангид орж ирэхийг харчхаад хөмсгөө хальт хөдөлгөсөөр инээмсэглэн асуух бол тэр харин санаа алдчихаад хамгийн арын суудал дээр очиж суув.
Намайг илт аничихлаа шүү.
"Шөнө чамаас болоод унтаж чадаагүй байхад ядаж сайн уу гээд хэлчхэж болсонгүй юу?"
Би түүний ширээн дээр гарч суучхаад хэлэхэд тэр над руу ядарсан нүдээрээ ширтээд "Юу хүсээ вэ, ядаргаатай хүн минь."
"Чи уйлчхаа юу?"
Түүний нүд хавдчихсныг анзаараад шууд л хацраас нь барьж аваад өөртөө ойртуултал тэр цочирдон холдох гэсэн ч би улам чанга атгаад "Яагаад уйлчихсан юм?"
Тэр гэнэт гарыг минь алгадан өөрөөсөө холдуулаад "Хараал идэг, чамд ямар хамаатай юм бэ!!" хэмээн орилоход ангийн бүх хүүхдүүдийн анхаарал бид хоёр дээр тусах аж.
Канари над руу ширүүн харчхаад шууд л сандлаасаа босоод ангиас гүйхээрээ гарахад би харин бараг л цочирдсоор үлдлээ.
Чөтгөр аваг. Дандаа араасаа явуулах гээд байдаг юм уу хаашаа юм?! Яалгах гээд байгаа ядаргаатай охин бэ!
Би амандаа хараал урсгасаар түүний араас гүйх ба хаашаа гүйснийг нь мэдэхгүй ч кинон дээрээс иймэрхүү үед хүмүүс хаана очдогийг санаад тийш гүйх агаад эхний цаг хичээл орох ёстой байсан багш намайг хараад хаачих гэж байгааг асуусан ч би хариулсангүй түүнийг үл тоолоо.
Шатаар дээш амьсгаадах шахам өгссөөр сургуулийн дээвэр дээр гарч ирвэл үнэхээр тэр энд ирчихжээ. Охидыг таах амархан юм.
"Яах гэж дагаж ирээв?"
"Чи хараал идсэн ганц минут ч болов шүүмжлэл урсгахаа болиод намайг чамд туслуулаадхаач?" Би дээврийн хаалгыг уурандаа чанга хаачихсанд тэр огцом цочоод, өвдгөө цээжиндээ наасаар үл ялиг цаашлах аж.
"Хэрвээ тэр залуусаас болж уйлаад байгаа бол больж үз. Тэд чамд дахиж гар хүрэхгүй. Бас.."
Би яриан дундуураа түүний урд очиж суухад тэр царайгаа нуун өөр тийшээ харлаа.
"Би чамд ямар нэг буруу зүйл хийгээ юу?"
Тэр толгой сэгсэрлээ. Тэгснээ инээд алдах шиг болсноо нүүрээ өвдгөндөө наагаад санаа алдав.
"Би зүгээр л мэдэхийг хүссэн юм. Чи намайг.. зүрх сэтгэлгүй гэж боддог биздэ? Үүнд л хариулчихвал саад болохоо больё."
Канари үл ялиг дээш өндийж харсан ч надтай харц тулгармагцаа буцаад нүүрээ нуучихав. Тэр хүчирхэг байхыг хичээдэг ч бодит байдал дээр хэтэрхий сул дорой мэт харагдана. Ядаргаатай ааштай ч, түүний хажуунаас холдчихвол хамаг муухай зүйл түүн дээр цугларчих вий гэхээс санаа зовох шиг.
"Чи сэтгэлгүй хүн шиг л харагддаг." Тэр удалгүй амандаа бувтналаа.
Хичээл эхлэх цаг болсныг мэдэгдэх хонх гэнэт дуугарсан ч бид хоёул байрнаасаа хөдөлсөнгүй.
"Хүмүүст тусалдаггүй, дандаа л муухай харьцаж байдаг. Тэгээд маш олон охидтой уулздаг ч хэнд нь ч жинхэнэ сэтгэлээ зориулахгүй байгаа чинь илт харагддаг юм."
Өдийг хүртэл үнсэж байсан охин бүрийн царай нүдний урдуур урсан өнгөрөх шиг л болов. Тэгээд одоо л нэг юм үнэхээр чин сэтгэлийн үнсэлт биш байсныг ухаарах аж. Бүх зүйлс нэг л хуурамч, өөрийнхөө сэтгэлийг хий хоосноор дүүргэх гэж хичээж байсан мэт санагдлаа. Бүгд утгагүй зүйлс байж.
Гэхдээ хэн ч бүх зүйлс худлаа байсныг хэлж байгаагүй. Канариг ийн хэлсний дараа би юу гэхээ ч мэдсэнгүй. Үнэхээр хүмүүст зүрх сэтгэлгүй нэгэн шиг харагддаг байж дээ гэсэн бодолтой зэрэгцэн ахлах сургуулийн бүх дурсамж тархинд эргэлдэх аж.
"Чи надаас айдаг уу?"
Хэчнээн олон хүн айлгаж байснаа мэдэхгүй ч би хэзээ ч охидыг айлгахыг хүсч байгаагүй. Ямар ч охин байсан тэд хамгаалуулах эрхтэй юм шиг санагддаг болохоор, цагаахан жижиг оршихуй нь хэний ч бузар хүртэх ёсгүй мэт мэдрэгддэг болохоор би охидыг айлгахыг хүсдэггүй. Гэлээ гээд бүгдэд сайн хандахыг хүсдэггүй.
Канариг толгой дохиход зүрхэнд ямар нэг хүндүүр мэдрэгдэхэд би өөрийн эрхгүй газраас босоод сулхан санаа алдав.
Хайрлах сэтгэлгүй, аймар залуу. Тэр намайг ингэж л хардаг байх. Бусдаас тэс өөр өнцгөөс тэр намайг ийм байдлаар төсөөлж надаас зугтдаг байх нь. Тэгвэл түүний уйлсан шалтгаан нь би юм болов уу?
Би хариултаа авчихсан болохоор одоо түүнийг энд нь орхиод явахыг хүссэн ч яагаад ч юм дотроос нэг зүйл зулгаагаад, намайг энд үлдэхийг шаардах аж.
Цээж хэсэгт хачин гэмээр хүндүүр оргихтой зэрэгцэн энэ удаад би яг түүний хажууд суугаад "Намайг үнсээч."
Тэр огцом толгойгоо өргөн над руу харахад бидний харц дахин тулгарлаа. Айдас, түгшүүр, гуниг хурчихсан харцыг нь харах дахиад л хэцүү санагдана.
"Юу?"
Би түүний үсийг чихнийх нь араар хийж өгөөд, хацраас нь зөөлхөн атгахад тэр үл ялиг чичрэх ч надаас холдсонгүй. Тэгээд удаанаар түүн рүү ойртож эхлэхэд тэр сандарсандаа нүдээ тас аньж орхих аж.
|||
[Канаригийн талаас]
Харамсал ба гуниг. Шаналал ба харуусал.
Юу ч үгүй хоосон гэж бодсон нэгний цээжинд ч бас бүлээхэн зүрх нь цохилж байдаг гэдгийг би бодолцож үзээгүй байж.
Хайрлах сэтгэлгүй гэж хэлсэндээ хэчнээн их харамссанаа мэдэхгүй юм, юу ч хэлээгүй байсан ч болоосой гэж хүссэн. Хэн нэгнийг зүрхийг өвтгөж байгаадаа өөрийгөө дахиад л буруутгасан.
Уучлаарай бас баярлалаа гэж хэлж зүрхлээгүй хэрнээ 'хайрлах сэтгэлгүй' гэсэн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа ч байж магадгүй. Эцсийн эцэст тэр танхай, ууртай, шалиг байсан ч гэсэн зүрх сэтэлтэй, уучлах чадвартай, энэрэх зүрхтэй хүн шүү дээ.
Ангид орж ирэхэд юу ч болоогүй юм шиг 'сайн уу' гээд угтах түүнийг хараад сэтгэл өвдсөн. Эрчүүдэд битгий боломж өг гэж багаасаа ээжээс сонссоор өссөн болохоор түүнд сэтгэл дэх үгсээ даан ч хэлж зүрхлээгүй.
Тэр ч бас... өвдсөн байхдаа, тэр үед, намайг хайрлах сэтгэлгүй гэж хэлэх үед.
Лэваи удаанаар ойртсоор түүний ус уугаагүйгээс болоод хуурайшчихсан уруул минийхтэй нийлэхэд дахиад л зүрх хөндүүрлэлээ. Тас аничихсан нүдээ улам чанга анихтай зэрэгцэн хамаг биеийн булчин ч чангарах ба хачин гоё амттай цуг шаналал ч амтагдах аж.
Тэр нөгөө гараараа ч бас хацарнаас минь бариад илүү гүн үнссэн ч удалгүй гэнэт надаас холдчихоод "Уучлаарай. И-ингэх ёсгүй байсан байх. Би.. би явлаа." гээд газраас боссон ч би бодлоо цэгцэлж амжаагүй хэрнээ түүний гарнаас барьж авав. Одоо ингээд л явуулчхаж чадахгүй юм шиг байна.
"Намайг ч бас уучлаарай. Хэлсэн болгоныг минь. Тэгээд баярлалаа.." Тэр гараа татаж авсангүй хэлсэн болгоныг минь нэг бүрчлэн сонсоно.
"Би чиний тухай юу ч мэддэггүй байсан. Хүйтэн хөндий, ууртай хүн л гэж боддог байсныг минь уучлаарай."
Лэваи эргэж хараад "Чамайг хэлэх хүртэл би өөрийгөө хэзээ ч жинхнээсээ хүн хайрлаж байгаагүйгээ анзаарч байсангүй. Ойлгуулж өгсөнд чинь талархаж байна." гээд эелдгээр инээмсэглэх нь тэр.
Хэзээ ч харж байгаагүй инээмсэглэл байна. Үргэлж жуумалзаад л өнгөрдөг болохоор ийм сайхан инээмсэглэлтэй гэж мэдсэнгүй. Одоо л жинхэнэ хайр түүнээс ханхалж байх шиг байна.
"Надтай хамт түр суух уу?" гэж би эцэст нь итгэлгүй байсан ч ийн асуухад тэр жаахан гайхсан харагдсан ч удалгүй толгой дохиод хажууд минь суулаа. Тэгээд би түүний мөрийг налахад одоо л нэг юм сэтгэл дэх хар бүхэн зайлан одох шиг болж тайвшрал намайг бүчив. Хэлэх гэсэн жинхэнэ сэтгэлийн үгээ гаргачихсан болохоор ч юм уу дотор тавгүйтэхээ больчихлоо.
"Чи охидын daddy байхаа болих хэрэгтэй."
Би нүдээ удаанаар аниад ийн хэлсэнд тэр инээд алдаад "Болноо, гэхдээ чи намайг өөрийнхөө daddy болгохыг хүлээн зөвшөөрвөл."
"Үгүй байлгүй дээ, тоглож байгаа гэж хэлээч?" Би өндийсөөр ийн гайхшран хэлтэл тэр толгойг минь буцаагаад өөрийнхөө мөрийг налуулаад "Ганцхан чамд жинхэнэ хайрлах сэтгэлээ харуулж өгье."
Жинхэнэ хайрлах сэтгэлээ харуулж өгнө.
Би инээмсэглэчхээд тайвшрангуй санаа алдахдаа түүний гарнаас хөтөллөө. Жаахан тэнэг юм шиг санагдсан ч, зүгээр байхаа. Анхны үнсэлтээ өгчихсөн юм чинь төлбөр болгоод түүнийг хажуудаа байлгаж байя.
|||
A/n-Hi dears~ Лэваи-р бичиж байгаа миний хоёр дахь oneshot байлаа~~ Уг нь хоёр дахь дээрээ дан романсаар бичье гэж бодож байсан ч, daddy Levi-н захиалга ирсэн тул эхлээд энийгээ оруулчихлаа.
Захиалсан эзэнд нь таалагдсан гэж найдъя. Захиалга өгсөнд баярлалаа 🥺♥️
Төгсгөл нь эвгүй болчихсон юм шиг санагдаад байгаа ч яаж сайжруулахаа үнэхээр мэдсэнгүй ээ 🙏
[Анхны Лэваи oneshot-ийг минь сонирхож байвал дараа тэгж байгаад оруулахыг бодноо. ♥️]
