10 страница29 апреля 2026, 14:55

Demon slayer

[Олон гол дүртэй болно.]

VACATION

Zenitsu x Nezuko

Mitsuri x Obanai

Giyuu x Shinobu | Episode.10

|||

"Үхрийн мах шарна гээд байхад!" Зэницү Иносүкэгээс савх булаан авсаар бараг л орилон хэлэхэд Иносүкэ хамраараа тургиад "Энэ урт модоор чинь амьтан агнавал амттай биздэ?"

"Урт юм биш савх гээд байна, савх!" гээд Зэницү бүр тайлбарлаж залхаад санаа алдсанаа Нэзүкогийн араас хурдхан гүйх бол Иносүкэ түрүүхэн агнах гээд харж байсан туулай руугаа харж байснаа сэлмээ ховилоос нь аажуухан суглах ба бараг л шүлс нь багных нь цаанаас урсаж харагдана.

Тэгээд түүнийг туулайныхаа араас үхэн хатан гүйн, ойн бараг л бүх амьтдыг үргээн орилох зуур Танжиро ч Гиюүү тэр хэдтэй амралтын газарт ирцгээх аж.

"Иносүкэ юу хийж байгаа юм?" Танжиро бяцхан дүүгийнхээ толгойг илэнгээ асуусан ч Иносүкэгийн орилон гүйж байгааг хараад хариулт авахгүй байхаар шийдэв бололтой эв хавгүй инээвхийллээ.

Шинобү катанагаа газар аажуухан тавихдаа "Гиюүү-чан, надад туслаад хоёр давхраас таваг аваад ирээч."

Гиюүү 'яагаад би гэж?' гэсэн шиг царай гарган Шинобү рүү ширтэхэд тэр "Чамайг таваг аваад ирвэл хүмүүс чамд дуртай болох ч юм билүү?" хэмээн дооголж амжив.

"Чамд л би таалагддаг байхад болох байтал." Тэр амандаа үглэсээр Шинобүгийн хажуугаар зөрөхдөө толгойг нь хальт илэх ба тэдний түрээсэлчихсэн амралтын байр луу удаан алхалсаар орно.

Бүгдээрээ тус тусын даалгавраасаа эргэж ирээд хаа нэгтээ ойд амрахаар шийдсэн нь энэ бөгөөд, бусад хашира нарыг урьсан ч Мицүри Обанай хоёроос бусад нь даалгавраа дуусгаж амжихааргүй байх шиг байсан юм. Харин ойн бараг л хамгийн гүн хэсэгт, нар тусахгүй газарт амрахаар шийдсэн нь Нэзүког наранд гаргахаас болгоомжилсондоо тэр биз.

Иносүкэ албаар туулайгаа барихгүй байна уу, эсвэл туулай агнахдаа тийм муу байна уу гэдгийг мэдэхгүй ч нэлээд удаан туулайныхаа араас хөөж энэ тэрүүгээр гүйх агаад заримдаа мод мөргөж хойш унана, эсвэл ямар нэг амьтны амар амгалан байдалд саад хийснээсээ болж уурлуулан, араасаа хөөлгөх аж.

Шинобү Гиюүүг эргэж иртэл Иносүкэг ажиглаж байгаад "Хэдүүлээ ер нь гахайн мах идэх үү?"

Танжиро "Айн? Гахайн мах? Авчраагүй биздэ?" гээд гал асаах гэж байхдаа Шинобү рүү харах бол Шинобү цайлганаар инээмсэглэсээр хоёр гараа атгаад "Байнга биднийг тойроод байгаа энэ гахай амттай харагдаад." гээд яг түүний ардуур гүйн өнгөрөх гэж байсан Иносүкэгийн цамцнаас зуурч аван зогсоов.

Танжиро эв хавгүй инээчхээд Иносүкэд туулай барих шаардлагагүй хэмээн тайлбарлаж байтал Обанай, Мицүри хоёр ч ирчихлээ.

"Хөөх өнөөдөр ч хайраар бялхсан гайхалтай өдөр байна шүү!" Мицүри хоёр гараа цээжиндээ атган хэлэх ба, богино ягаан юбка нь салхинаас болж дээшлэхтэй зэрэгцэн гараараа юбкааа дарлаа.

Зэницү бараг л түүний юбканы доодхыг харах шахсан ч Нэзүко түүний нүдийг дарж амжив. Тэгээд Нэзүко санаа нь амарсан аятай санаа алдах аж.

Танжиро Шинобү хоёр махаа шарах зуур бусад нь зүгээр л ойр хавиар нь эргэлдэн зугаагаа гаргаж байлаа.

Гиюүү Шинобүг хамгаалах гэсэн шиг яг хажууд нь суух ба, урт үс нь галд өртчих вий гэж айсан бололтой доош тонгойх бүрт нь үсийг нь хойш барьж өгнө.

Харин Зэницү Нэзүко хоёр ойн хаа нэгтээ жимс түүн зугаалах ба Зэницү нар тусаж байгаа газар бүрийг өөрийнхөө биеэр халхалж, хаяахан Нэзүког тэврэх ба, могой гарч ирэх бүрт Нэзүкогийн гарнаас зуураад хашхирсаар зугтана. Гэсэн ч Нэзүко могойг өшиглөн хөөх үед Зэницү сая нэг нулимсаа арчих аж.

Тэр зуур Мицүри Обанайн өврийг дэрлэн хэвтэж, тэд нэгэн модны доор ямар нэг зүйл ярилцах нь харагдаж байлаа. "Чи доороосоо илүү хөөрхөн юм байна." Мицүри инээд алдан хэлэхэд Обанай нүдээрээ хальт инээчхээд "Би үргэлж чамайг дээрээс хардаг болохоор.. энэ удаад ч бас хамгийн хөөрхөн харагдаж байна."

"Хөөе, Нанабү би могой барьчихлаа!" Гэнэт хаанаас ч юм Иносүкэ гартаа могой барьчихсан орилон гарч ирэхэд Шинобү уурласан янзтай харагдсан ч инээсээр "Намайг Шинобү гэдэг. Ши-Но-Бү."

"Лалабү." Иносүкэ зөрүүлж юу ч болоогүй юм шиг хэлээд ёжтой инээх ба гахайн багаа хаа нэгтээ унагаачихсан бололтой богинхон цэнхэр үс нь ил гарчихсан явна.

"Монжиро, май, могойг ч бас шарчих."

Тэр могойгоо энэ удаад Танжиро руу чиглүүлтэл Обанай сууж байсан газраасаа босч ирээд "Наад могой чинь үхээгүй байна." гээд түүний барьчихсан могой руу чичилчихээд "Тэглээ ч хортой могой байна." гэж дөнгөж хэлж дуустал өнөө могой нь гулжигнан хөдөлж эхлэх ба Иносүкэ тас тас хөхөрсөөр могойг ойроос харахаар өөрийнхөө нүүрэн ойртуулж байтал өнөөх нь Иносүкэгийн хамрыг хазчих нь тэр.

"Сая хэн орилсон бэ?" Зэницү гүйж байхдаа гэнэт зогсоод ой даяар цуурайтсан орилооны тухай асуухад Нэзүко хөмсгөө зангидаад "Хмм хмм"

Зэницү сандарсаар түрэгхэн Нэзүкотой цуг бусад дээрээ иртэл газар Иносүкэ орилон газар хэвтэж Танжиро, Обанай, Мицүрү, Гиюүү нар түүний хөл гарнаас чанга гэгч нь барьж, харин Шинобү инээмсэглэсэн чигтээ Иносүкэгийн хамарт зоогдчихсон могойг шууд татан салгаад хол шидэж орхих нь харагдах нь тэр.

Бүгдээрээ Иносүкэг идэх гэж байгаа юм шиг галын хажууд хэвтүүлчихсэн, Иносүкэ ч аймар орилоод байсанд Зэницү цочирдсондоо бараг л ухаан алдахаа шахлаа.

Танжиро нэг их удсангүй Нэзүко Зэницү хоёрыг хараад "Эргээд ирчихсэн-" гээд хэлж дуусаагүй байтал Зэницү ухаан алдаад газар уначхав.

"За махаа идээрэй." Шинобү Мицүри хоёр амтлагч, агшаасан будаа бас бус зүйлүүдийг хүн бүрт аягалж аяны ширээн дээр өрчхөөд, шарсан махаа тусад нь том тавган дээр тавиад ширээний голд тавих зуур Танжиро дэвүүр бариад ухаан алдаад уначихсан Зэницүг сэвэх аж.

Нэзүко харин хөмсгөө үл ялиг зангидчихаад Зэницүгийн гарнаас атгаад хажууд нь сууж байгаа харагдана.

Удалгүй эцэст нь нэг юм Зэницү ухаан орсон ч өөдөөс нь хавдаад хөхөрчихсөн том улаан хамартай Иносүкэ угтсанд буцаад л ухаан алдаад уначих нь тэр.

"Хөөе Моницү яачихсан юм?" Иносүкэ нинжа шиг хоёр хөлийнхөө өлмий дээр суучхаад дунд хуруугаараа Зэницү рүү заан асуухтай зэрэгцэн Гиюүү Иносүкэийн цамцнаас нь татан, түүнийг чирсээр ширээний ард суулгана. "Чамайг цамцтай байгаад чинь бүр гайхчихлаа." гэж Гиюүү амандаа бувтналаа.

"Танжиро авч өгсөн болохоор дараа нь урах гээд бэлдэж байна." гэж Иносүкэ муухай инээсээр хариулав.

Удалгүй Зэницү эргэн сэрэх ба Танжиро юу болсон тухай бүхнийг тайлбарлаж түүнийг тайвшруулаад шарсан махаа идэхээр Нэзүко тэр хоёрыг дагуулан ширээний ард ирцгээх аж.

"Шанири кетчуп аваад өг." Иносүкэ ам руугаа мах чихэхээсээ өмнө хэлсний дараа Обанай нүдээ нарийсгаад "Мицүри шүү." гэж ууртай шивнэчхээд кетчупыг авснаа Иносүкэгээс улам холдуулан тавив.

Тэгээд байцаанд мах ороон Мицүригийн ам руу хийхдээ инээмсэглэх бол Иносүкэ "Хн" гэчхээд үргэлжлүүлэн юмаа иднэ.

Гиюүү нэг их идэхгүй байхаар шийдсэн бололтой харагдах ч үе үе Шинобүд идүүлэхээр элдэв хачир тавганд нь хийх аж. Шинобү түүний ам руу хийхээр будаатай мах ороосон ч Гиюүү идэхгүй гэж зөрүүдлээд амаа жимийлээ. "Ганцханыг идчих." Шинобү жаахан хүүхдээ эрхлүүлэх мэт авиа гаргах ба Гиюүү ичсэндээ төв царай гарган ороосон махыг нь идээд хамраараа тургив.

Нэзүко харин хосуудыг юу хийж байгааг нь ажиглаж, ажиглаж байгаад Танижро руу хараад цамцнаас нь зуурах аж. "Ороогоод өг гэж үү?" хэмээн ахыг нь асуухад Нэзүко толгойгоо хурдан хурдан дохих ба Танжирог мах ороон урд нь тавьсан дариуд Нэзүко махыг Зэницүгийн аманд ойртуулж бариад инээмсэглэлээ.

Зэницү бараг л баярласандаа дахин ухаан алдахаа шахсан ч хурдхан махыг Нэзүкогийн гарнаас идчихээд "Амттай байна!"

"Тч, заваан хосууд" гэж Иносүкэ амандаа үглэхэд Танжиро тас хөхрөн инээх аж.

Ийнхүү тэднийг бараг л хооллож дуусахтай зэрэгцэн нар ч жаргачихсан байлаа.

"Далайн эрэг рүү явцгаая, Гонпачиро!" Иносүкэ Танжирогийн бугуйнаас зууран далайн эрэг рүү гүйх бол бусад нь хоолны ширээг цэвэрлэж дуусчхаад тэр хоёрын араас явлаа.

"Хөөх Обанай далайн эрэг ч шөнө үнэхээр гайхалтай юмаа." Мицүри Обанайг хөтлөн далайн эрэг дээр ирчхээд түүнийг толгой дохиж дуусаагүй байтал шууд л далай руу түлхэн унагаж орхилоо. Гэхдээ Мицүри түүнтэй хөтлөлцчихсөн байсан тул гараа салгаж амжилгүй Обанайн дээрээс уначхав.

"Сайхаааанн!" гэж Иносүкэ орилоод Танжирог шууд далай руу шидчихээд ойгоос дөнгөж гарч ирсэн Зэницүг ч бас анхааруулга өгөлгүйгээр далай руу шидээд хорлонтой инээн өөрөө араас нь үсрэх аж.

"Хоол идсэнээс хойш гучин минутын дараа усанд орж болдог шдэ!" хэмээн Зэницү шалтаг тоочин гомдоллох зуур Шинобү Гиюүү хоёр далайн эрэг дээр гал түлж амжив.

"Жаахан уух уу?" Шинобүг хаанаас ч юм лаазтай архи гаргаад ирсэнд Гиюүү гайхсаар "Гэхдээ-"

"Ажилгүй юм чинь жаахан уухад зүгээр шүү дээ." гээд Шинобү нэг лаазыг нь задлан түүнд өгөөд, өөрөө ч бас уухаар нэгийг авах аж.

Нөгөө хэдийг далайд усаар байлдах зуур тод хавирган сар ч үүлний цаанаас бага багаар цухуйна.

Зэницү Танжирог бараг л живүүлэх шахам ус цацаж байгааг хараад Нэзүзо ханцуйгаа шамлаад далай руу орохыг харангаа Шинобү Гиюүүгийн мөрийг налаад "Сар ч үзэсгэлэнтэй юмаа."

"Айн? А-аан тийм ээ." Гиюүү ийн хариулчхаад лаазтайгаасаа нэлээд хэд том балгалаад авлаа.

"Би солих хувцас авчраагүй шдээ!" Мицүри норчихсон юбка, цагаан цамцаа харан гомдоллосоор далайн эрэг дээр гарч ирэхэд Обанай инээд алдсаар "Минийхээс өмсчих." гээд Мицүригийн нойтон үсийг чихнийх нь араар хийхэд тэр толгой дохин хариулах аж. Тэгээд дээш Обанай руу харахдаа хөнгөхөн мишээгээд "Чиний нүд шөнийн сарны гэрэлд-" гээд яг гоё армаанчиклах гэж байтал Нэзүко Иносүкэг ахаасаа холдуулан шидэж, Иносүкэ ниссээр Обанайг мөргөж орхих нь тэр.

Обанай Иносүкэ хоёр элсэн дээр палхийн ухаж, үсэрсэн элс Мицүригийн нойтон хувцсан дээр наалдаж Мицүриг орилохтой зэрэгцэн Гиюүү аль хэдийн согтчихсон бололтой хацар нь улайчихсан байх ба ухасхийж босоход түүний мөрийг налчихсан байсан Шинобү элсэн дээр нүүрээрээ унаж орхив.

Тэгээд Гиюүү далайд дээр дээрээсээ давхаралдаад уначихсан ноцолдож буй Танжиро  Зэницү Нэзүко нарын хажуугаар зөрөн, далайн ус цээжин хэсэгт нь хүрэх хүртэл гүн рүү нь алхаж байснаа зогсоод гараа дээш өргөн "БИ АМЬД!!!" хэмээн хашхирах нь тэр.

Обанай Иносүкэг өөрөөсөө хүчтэй түлхэхдээ түүнийг далай руу унагачих ба ус палхийж, Гиюүү рүү ихэнх ус цацрах нь тэр. Обанайг Мицүрид санаа тавих зуур Иносүкэ гялс нөгөө гурав дээр сэлж очоод, Зэницүг заамдаж аван зодолдохоор өдөөх ба, энэ бүх үймээнийг Шинобү ганцаархнаа тайван гэгч нь ажиглан, галын дэргэд суух аж.

Гэнэт Гиюүүг бөөлжиж эхлэхэд Танжиро тэр хэд яарсаар далайгаас гарах ба Шинобү гялс өндийгөөд "Гиюүү-чан-" гээд хэлэх гэснээ дуусгаагүй байтал Гиюүү ухаан алдчихсан бололтой ус руу унаж орхилоо.

|||

"Түүнийг архи даахдаа муу гэж яаж мэдэх юм?"

Шинобү Гиюүүгийн нойтон хувцсыг тайлах эсэхтээ эргэлзэн зогсох ба тэд аль хэдийн амрах байрандаа эргээд ирчихсэн байв. Мицүри инээд алдчихаад "Ямартай ч дахиж уулгаад дэмий байх. Хаашаа ч юм гүйгээд БИ АМЬД гэж орилохыг нь дахиж сонсмоор байгаа ч гэсэн."

Обанай инээчхээд Мицүригийн үсийг алчуураар арчиж өгсөөр "Явж унтацгаая." гэхэд Мицүри толгой дохин босоод Обанайтай өрөөнөөс гарах аж.

Танжиро Гиюүүгийн цүнхийг олоогүй бололтой Обанай Мицүри хоёрыг гарахтай зөрж өрөөнд орж ирсээр "Гиюүү ах өөр хувцас авчраагүй бололтой."

"Тэгвэл яах вэ?" Шинобү санаа алдсанаа "Танжиро чамд илүү хувцас байхгүй юм уу?"

"Айн? а-аан байгаа л даа." гээд Танжиро өөрийнхөө хувцастай цүнх рүү явж байтал гэнэт хажуу өрөөнд байсан Иносүкэ хана цөмлөн орж ирснээ "Монжиро дахиад хүчээ үзье!!!"

"Иносүкэ! Хана эвдэлж болохгүй шдэ!!"

"Хэнд хамаатай юм." гээд Иносүкэ гарынхаа булчингаа гайхуулж нэг харуулчхаад, удалгүй газар шартчихсан хэвтэх Гиюүүг анзаараад шоолсоор газар эвхрэн унах аж.

Танжиро Гиюүүгийн хувцсыг сольчхоод Иносүкэтэй учраа олох болохоор Инсоүкэг түр хүлээж бай гэж хэлчхээд Шинобүг түр өрөөнөөс гаргалаа. Тэгээд Гиюүүгийн нойтон хувцсыг солингоо "Иносүкэ чи ч бас нойтон хувцсаа соль л доо."

"Айн? Удахгүй хатчихна." Түүнийг тааз ширтэн хамраа ухангаа тоомжиргүйхэн хэлсэнд Танжиро санаа алдах ба арай гэж Гиюүүгийн хувцсыг сольчхоод нойтон хувцсыг нь тагтан дээр тохов.

Тэгээд эргээд өрөөндөө ороод иртэл Иносүкэ аль хэдийн унтчихжээ. Танжиро үл ялиг инээчхээд түүний хувцсыг солих хэрэгтэй гэж бодсон ч сэрээчхэж магадгүй гэж айгаад, солилгүйгээр  яаж ийгээд хувцсыг нь тайлчхаад, хөнжил нөмрүүллээ.

Шинобү ч удалгүй өөрийнхөө хувцсыг сольчхоод хүрч ирэн Гиюүүг аваад өрөө рүүгээ явах ба "Сайхан амраарай." гэж хэлэхээ ч мартсангүй.

Танжиро хариу сайхан амраарай гээд Зэницү Нэзүко хоёрыг шалгахаар өрөөнд нь очвол хоёул аль хэдийн гар гараасаа хөтлөлцөөд унтчихсан байгаа харагдав.

Танжиро тайвшрангуй санаа алдчихаад Иносүкэгийн цөмөлж орхисон хананы үртсүүдийг цэвэрлээд, өөрөө ч унтахаар ороо засах аж.

Ингээд амралтын байрны хамгийн сүүлчийн гэрлийг Танжиро унтраан, тайван гэгч нь нүдээ анина. Анхны, энгийн гэхэд хэтэрхий энгийн,  бас богинохон амралт байсан ч хэн хэнийх нь хувьд бяцхан хайраа илэрхийлэх боломж нь энэ байлаа. Ямар ч онцгой зүйлгүй мэт тэдний нөхөрлөл энэ шөнө зүүдэнд нь улам их бэхэжих шиг, хайр нь зүрхэнд нь улам өргөсөх шиг л байх аж.

Өөрсдөө ч анзаарч амжаагүй дулаахан нөхөрлөл хэн бүхэн байдаг. Тэр нөхөрлөл чинь өнгөрсөнд үлдсэн ч бай, ирээдүйд тааралдсан ч бай юу ч бодолгүйгээр хайрлах нь чухал. Учир нь ингээд сүүлчийн гэрэл унтарч, бүгд өөр өөр газар байрлаж байгаа ч маргааш дахиад л наран доор хамтдаа цугларах болохоор.

Ийн бодсоор Танжиро унтахаар нүдээ анилаа.

|||

A/n- Олон дүртэйгээр захиалчихсан болохоор бүгдэнг нь тус бүрд нь илэрхийлэх гээд жаахан эвгүй болчих шиг боллоо. Бас анх удаа comedy маягаар бичиж байгаа болохоор юу бичвэл дээр байхыг мэдсэнгүй ээ. Гэхдээ таалагдсан гэж найдъя. 🥰 Захиалга өгсөн хүндээ баярлалаа. ♥️

[Мөн олон гол дүртэй болохоор гарчигаа шууд анимэ-ийнх нь нэрээр нэрлэчихсэн байгаа.]

Мөн нэмж хэлэхэд олон дүртэйгээр бичих ёстой хэцүү юм байна 😆 Тийм болохоор манайхан цаашдаа захиалга өгөхдөө яг нэгээс хоёр дүр л сонгож захиалгаа өгөөсэй гэж хүсч байна. Туслах дүр гээд өөр олон дүрүүд нэмж болох ч гэсэн, гол дүр дээр нэг юм уу хоёр хүнтэйгээр захиалж өгөөрэй. 🥰♥️

10 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!