7 страница29 апреля 2026, 14:55

Reki & Langa

NEW PLAYER

Reki & Langa x Original character | Episode.7

[Sk8 infinity]

|||

"Рэки! Хүлээж бай л даа!" Ланга орилсоор хэлэх ба скэйтбоардаа Рэкид булаалгачихсан бололтой Рэки хоёр скэйтбоард барьчихсан уул өөд гүйж, Ланга харин амьсгаадсаар араас нь дагаж яваа нь харагдана.

"Ланга хурдлаа! Хоцрох нь байна!"

Сар аль хэдийн тэнгэрийн голд эзэгнэн гэрэлтэж, одод ч хажууд нь тэмцэлдэж ядан гялтганах ба хотоос хол, уулын орой дээр моддоор дүүрсэн газар бөөн хүмүүс цугларчихсан орилолдоцгоох аж.

Рэки Ланга хоёр гүйсээр гол хаалганы урд ирж харуулуудад тэмдгээ шалгуулчхаад цааш гүйцгээх ба бараг л хүн болгон скэйтбоард барьчихсан байгаа нь харагдаж байв.

"Шинэ уралдааны газар, 2 дахь 'S'... үнэхээр гайхалтай!!!" гэж Рэки уулга алдсаар хэлээд ой моддын дунд хийсэн бартаат хэцүү замуудыг харуулах дэлгэцийг нүд салгалгүй ширтэнэ. Шигүү ойн дунд хэд хэдэн салаа зам гаргачихсан байх ба замаа алдвал төөрөх эрсдэл тун өндөр аж.

Рэки болон Лангагийн зогсох уулын оргилоос доош уруудан бариа хүртэл нэлээдгүй урт зам туулах бололтой, маш олон камераар зам тус бүрийг дэлгэцэн дээр харуулж байлаа.

"Хурдхан гулгах юмсан." Рэкигийн нүд нь гялалзсаар баярлан хэлэхтэй зэрэгцэн Ланга ч түүнээс өөрийнхөө скэйтбоардаа авангаа санал нэгдэн толгой дохив. Хаа сайгүй тод шар гэрлүүдийг суурилуулсан байх ба зарим нэг эргэлтийн цэгүүд нь нэг алдахад л хавцал руу унахаар аюултай харагдана.

"За үзэгчидээ, уралдагчидаа! Цоо шинээр бүтээгдсэн шинэ уралдан 'S' талбайд тавтай морил~!"

Хаанаас ч юм хэн нэгэн нь ийн зарлахад энд цугларсан бүх эрчүүд бие биенийгээ даван хашхирцгаалаа. Энэ удаад эмэгтэйчүүд огт харагдахгүй байхыг бодвол орохыг хориглосон бололтой.

"Хамгийн түрүүнд шинэ замыг туршиж үзэх таван хүнийг урьж байна!" гэж зарлагч үргэлжлүүлэн хэлээд, гарааны хэсэг дээр гэрлүүдийг тусгах агаад гарааны зурааснаас цааших хэсэгт бүхэлдээ ойн модод л харагдана.

"Би оръё!"

"Би ч бас!" гэж Ланга Рэки хоёр бараг л зэрэг хэллээ. Удалгүй өөр хоёр ч хүн нэмэгдсан ч тав дахь хүн олдсонгүй. Бараг л бүх хүмүүс ойн ширүүн замаас айсан бололтой, ам амандаа шивнэлдэцгээх аж.

"Сүүлчийн хүн байна уу? Байхгүй юу?"

Зарлагч ч гайхсаар ийн асуугаад хэсэг хүмүүсийн хариуг хүлээсний эцэст "За тэгвэл дөрвөн гишүүнтэй уралдаанаа эхлүүл-"

"Хүлээж бай."

Зарлагчийн яриаг тасалсаар нэгэн эмэгтэйн ширүүхэн хоолой гарсанд бүх хүмүүсийн анхаарал гол хаалганы тийш зүглэх нь тэр ээ.

"Тэр хэн бэ?"

"Эмэгтэй гулгагч уу? Үнэхээр ховор шдэ.."

"Анх удаа л эмэгтэй гулгагч харж байна."

"Тэр ч халуухан юмаа."

Бүх залуус ам амандаа шуугилдаж эхлэх ба Рэки Ланга хоёр ч бусдын адил гайхсан харагдана. "Эмэгтэй гулгагч байдаг гэж мэдсэнгүй.." хэмээн Лангаг амандаа бувтнахад Рэки "Ер нь их ховор л доо." гэж хариу шивнэлээ.

Гэдсээ гаргасан цамц, бариу жийнсийг цагаан пүүзтэй зохилдуулсан час улаан үстэй тэр эмэгтэй дээр нь олон янзын дүрс зурчихсан скэйтбоардаа сугандаа хавчуулсаар урагш нэлээд алхаж байгаад "Би оролцъё." гэхэд бүх хүмүүс дахин уулга алдацгаах аж.

"Вүүүү~ Халуухан шөнө байх нь дээ! Болж байна! Эмэгтэй гулгагчаа угтаж аваарай залуусаа!!" гэж зарлагч догдолсоор хэлтэл залуус ч дадал болчихсон мэт дагаж орилолдох ба тэр зуур уралдах таван хүн гарааны шугам дээр ирж скэйтбоардаа унахдаа бэлдэцгээв.

"Рэки түүнтэй танилц л даа" гэж нэг уралдагч шоглон шивнэхэд Рэки ичингүйрсээр эмэгтэй рүү харахаа болиод сандран "Л-Ланга, ч-чи танилцаач!"

"Японд хүмүүс яаж яриа өддөг юм?" Ланга Японд ирээд нэг их удаагүй болохоор гайхан асуух бол Рэки бодож байгаад "Чи хаанаас ирсэн юм? ч юм уу?"

Ланга гэнэт царайгаа өөрчлөн, хамгийн эвтэйхнээрээ инээмсэглэсээр "Өлсөж байна уу? гэж үү?"

"За бэлдээд!"

Тэдний яриан дундуур хөтлөгчийг ийн хэлэхэд тод шар гэрлийн нэг гэрэл унтарлаа. Ингэснээр ойн замыг харахад бүр хэцүү болох аж.

Рэки Ланга болон бусад уралдагчид бүгд скэйтээ унахдаа бэлдэхтэй зэрэгцэн "ЭХЭЛ!" гэж хөтлөгч орилж, бүгд нүд ирмэх зуур гарааны шугамыг даван хурдаллаа.

Гэсэн ч эмэгтэй гараанаас хөдөлсөнгүй. Хүмүүс бүгд ам амандаа гайхан "Тэр Адам шиг уралдах хэв маягтай бололтой?" гэцгээх аж.

Адам бол анх 'S'-ийг зохиосон хүн бөгөөд хамгийн хурдан, хэцүү арга барилаар уралддаг алдарт гулгагч байсан ч Ланга түүнийг ялж 'S'-ийн аварга болж байсан юм.

Улаан үсээ задгай орхичихсон бүсгүй бугуйндаа зүүчихсэн шар боолтоор үсээ түрэгхэн боох ба хальт жуумалзчихаад хүмүүсийг агзаарч ч амжихаас өмнө ой руу орон алга болох нь тэр ээ!

Салхи хүртэл түүнийг гүйцэж ядах шиг санагдана.

Тэр үнэхээр хурдан скэйтбоардаа түрэх ба том том моддыг хүүхдийн тоглоом аятай сүлжин явсаар, нэг л мэдэхэд түрүүлээд явчихсан уралдагчдийг гүйцээд ирлээ.

"Тэр яаж ийм хурдан?" Рэки бүр амаа хааж чадахгүй гайхсаар хэлчихээд, эргэлтэн дээр тэнцвэрээ алдалгүй эргэхтэй зэрэгцэн Ланга ч толгой дохих харагдана.

Ланга хамгийн түрүүнд явах агаад, Рэки хоёрт, харин гуравт өнөө эмэгтэй явж байв. Бусад хоёр уралдагч аль хэдийн гүйцэгдээд ард үлдчихжээ.

"Хавцлын эргэлт ирлээ шүү!" гэж хөтлөгч хашхирлаа.

Зарим гэрлүүд унтарснаас болоод нэлээд харанхуй байгаа ч уралдагчид замаа сайн харах ба Рэки Ланга хоёр одоо ч тэр эмэгтэйг яаж ийм хурдан яваад байгааг нь гайхна. Ойн моддыг зөрж өнгөрсний дараа хавцал дээгүүр зам үргэлжилж, тэгээд цаашлаад газар доор ч гулгалтын зам байх агаад Рэки энгийн эргэлт хийдэг шигээ хавцлын эргэлтээр эргэх бол, Ланга чигээрээ явж байгаад шууд л хавцлаас скэйтбоартайгаа үсэрчихлээ.

Ланга эрчиндээ агаар дээр эргэсээр, хавцлын уруу гулгах бол зурагтаар тэднийг харах хүмүүс дахин нэг удаа гайхширцгаана. Рэки ч бүр дассан аятай бахархалтай гэгч нь инээмсэглэх аж.

Гэтэл хүмүүсийн амыг газар тултал ангайлгасан хамгийн гайхмаар зүйл нь нөгөө эмэгтэй ч чигээрээ явж байгаад шууд хавцлаас үсэрсэн нь байлаа!

Ланга Рэки нарын нүд томрон гайхах ба хүмүүс ч амандаа "Галзуу юм!!!" хэмээн орилолдов.

Эмэгтэйг Лангагийн араас хавцлын уруу гулгах болов уу гэж хүн болгон гайхаж байсан ч эмэгтэй агаар дээр эргэнгээ скэйтбоард дээрээ сууснаа нэг товч дарахад л шууд скэйтбоардынх нь ар талаас хурд нэмэхүйц гал гарах нь тэр ээ.

Одоо л хүмүүс эмэгтэйг цүнх үүрчихсэн байгааг анзаарах агаад тэр цүнхнийхээ оосроос татахад шүхэр гарч ирэн, тэрээр скэйтбоардтайгаа агаар дээр нисэн хурдлах аж! Тэрээр агаар дээр гайхалтай тэнцвэрээ олж байгаа нь хүн болгоныг гайхшруулж, эмэгтэй ч өөрийн эрхгүй инээд алдана.

"Гайхалтай... галын ачаар агаар дээр хурдалж чадаж байна!!!" Рэки тэнгэр дээр нисэх эмэгтэй рүү догдлон харангаа уулга алдахад Ланга "Хөлөө бас хэзээ скэйтбоардтайгаа холбочихсон юм бэ??"

Ланга хурдлан уулын доорх зам руу уруудсаар хүрэх ба тэр эмэгтэй харин одоо ч ниссээр агуй доорх зам руу орох хаалга руу чиглэн явна.

Түүний гараанаас эхлэхдээ боосон үс нь ширүүн салхины улмаас боолт нь сулран улаан үс нь сарны гэрэлд өөрийгөө гайхуулах мэт долгиорон задгайрах агаад удалгүй түүний хар, улаан, шар гээд олон янзын чимэглэлээр бүтсэн скэйтбоард нь гэрэлтэж эхлэх аж.

Ланга Рэки хоёрын зүрх хурдан цохилж, хоёулангийнх нь нүд нь гялалзах ба тэр хоёрыг газар доорх зам руу орох хаалга руу дөхөж ч амжаагүй байтал эмэгтэй шүхрийнхээ ачаар зөөлөн газардаад, агуй руу хүч түрэн орлоо.

Эмэгтэй Ланга Рэки хоёроос хавь илүү хол явах агаад эмэгтэй гүйцэж түрүүлэх боломжгүй хурдаар давхисаар, агуйн нөгөө үзүүрт байрлах гарааг хамгийн түрүүнд давсан хүн болов.

Түүнийг гараа орох хүртэл хүмүүс хэт их шоконд орсондоо юу ч хэлж чадсангүй, эмэгтэйг скэйтбоардтайгаа үсрэлт хийн гарааг давах үед л уул тэр чигтээ эрчүүдийн огшил дүүрсэн хашхираанаар дүүрэх нь тэр.

"Тэр эмэгтэй гайхалтай юм аа!! Скэйтбоард дээрээ ниснэ гэдэг- Хэн ч өдийг хүртэл тийм зүйл хийгээгүй шүү дээ!"

"Тэр яг хэн юм бэ?"

"Мундаг юм аа! Мэргэжилтэн юм бишүү??"

Ланга Рэки хоёр яг зэрэг гараанд орж ирээд, догдолсон байртай эмэгтэйг харах бол тэр шүхрээ хумхин цүнх рүүгээ хийж байгаа харагдав.

"Гайхалтай.. чи яг.. яг хэн юм бэ?"

Эмэгтэй үсээ хойш нь самнасаар "Сайхан уралдлаа залуусаа. Намайг Рай гэдэг, цаашдаа ч олон удаа уралдацгаая." гээд нүдээ ирмэхэд камераар харж байгаа хүмүүс ч, Ланга Рэки хоёр ч догдлон ориллоо.

"Яаж- яаж тэгснээ заагаад өгч болох уу!?" Ланга шууд л түүн рүү дөхсөөр асуухад Рай толгой сэгсрээд "Ганцаараа хийдэг зүйл бишээ."

"Туслалцаа авсан гэж үү?" Рэки ярианд оролцон хэлэхтэй зэрэгцэн гэнэт хаанаас ч юм нэг залуу гарч ирэн Райн ард зогсох аж. Тэр залуу нэлээд нимгэн, үл ялиг задгай хувцас өмссөн байх агаад том булчингууд нь хувцасных нь цаанаас тун тод харагдана.

"Энэ бол Жаки."

"Тэр найз залуутай байж!" Эрчүүд бараг л зэрэг шахам орилолдоход Рай толгой сэгсрээд "Миний ах байгаа юм, харин энэ ой бол бидний төрж өссөн газар гэж хэлэхэд болно."

"Чи сая гулгаж байхдаа ахаасаа хэрэгслүүдээ авчихсан гэж үү?" Рэкигийн нүдэнд од орчихсон уу гэмээр гялалзаж байлаа.

"Тийм ээ."

"Гэхдээ- гэхдээ яаж? Чи тийм их хурдтай явж байж- боломжгүй юм."

Жаки Райн ард зогсчихсон байсан болохоор гартаа скэйтээ барьчихсан нь эхэндээ харагдаагүй ч, өөрийнхөө скэйтээ өргөн харуулахад л хүмүүс нэг юм ойлгох шиг боллоо.

"Тэгэхээр ах чинь чамайг ирэхэд чамтай хамт гулгангаа чи цүнхээ үүрээд, нисээд, ялаад-"

"Тийм ээ." Рай үсээ оролдсоор инээд алдан хэлэх агаад нүдээ бүдэг ягаанаар будчихсан нь одоо л нэг тодрон харагдаж эхлэнэ.

"Бараг л булхайцал гэсэн үг биздэ?"

"Тийм ээ." Энэ удаад Жаки инээмсэглэн хэллээ.

Тэднийг ийн ярилцах зуур гараан дээр байсан хүмүүс ч товч замаар бариан дээр ирсэн бололтой нэг л мэдэхэд тэдний зогсох газар гэрэл, хүмүүсээр дүүрчихсэн байв.

"Х-Хоёр дахь 'S'-ийн анхны ялагч, Рай!!!" гэж зарлагч гэнэт сэхээ орон зарлаж, ийнхүү ердөө эхний нэг уралдаанаараа Рай эрчүүдийн дунд нэр хүндтэй болсон юм.

|||

[Лангагийн талаас]

"Рай, чи солгой талаараа гулгадаг байх нь ээ?"

Анхны уралдаанаас хойш бараг л долоо хоног өнгөрсөн байх ба Рай баруун хөлөө тавцангийнхаа урд байрлуулж, зүүн хөлөөрөө түрдгийг анзаараад би баярлан хэллээ. Надтай адтлхан юм байна.

Уралдаан болсон уулын доор Жаки Рай хоёр амьдардаг болж таарсан агаад, ах дүү хоёр эхэндээ Америкт амьдардаг байсан гэсэн. Райн Америк нэр 'Гэрэл' буюу 'Light' гэх нэртэй байсан агаад Японоор 'Райто' гэж дуудагддаг болохоор Рай гэдэг нэртэй болсон гэдгээ ч хэлсэн юм.

Уралдаанаас хойш Рэки Рай бид гурав найзалж дотносож эхэлсэн байлаа. Райд онцгой техник байхгүй хэрнээ үнэхээр хурдтай явж байсан болохоор шалгаад үзтэл скэйтбоардынх нь дугуй нь уулын ширүүн замд маш давуу талтай дугуй болж таарсан юм. Дээрээс нь Рай үнэхээр туранхай, тийм болохоор скэйт дээр дарах жин багасаж, хурд тодорхой хэмжээнд ихэснэ.

Би Райн час улаан үсийг харсаар "Рэки та хоёр адилхан улаан үстэй хэрнээ чинийх арай онцгой юмаа?"

Рай инээд алдсаар скэйтээрээ гулгаж байснаа зогсоод "Яагаад? Яг адилхан өнгөтэй шдэ."

"Мэдэхгүй ээ.. зүгээр л."

"Хөөе! Хоёроо, явж хоол идэцгээе!" Рэки скэйтээ засаад дуусчихсан бололтой тээр тэндээс нааш гүйнгээ орилоход бид хоёр ч түүнийг зүглээд гүйж эхэллээ.

"Рай, гэхдээ чи яаж агаар дээр нисэх зоригтой байдаг байна аа?"

"Америкт байхдаа олон удаа шүхрээр бууж байсан болохоор.. байх? Нэг өдөр уулын уруу гулгаж байхад нисэх санаа төрж байсан юм."

Эхэндээ Райг үнэхээр ширүүн төрхтэй байсан болохоор нь жаахан ааш муутай байх болов уу гэж бодсон чинь төрхөндөө баймгүй ичимхий, бас өхөөрдөм ааштай байж таарсан. Заримдаа нүдээ тас хараар будаж ирдэг ч инээмсэглэхээрээ хар өнгө нь арилчихдаг юм шиг л санагддаг.

Байнга инээдэггүй юм шиг хэрнээ Рэки бид хоёрын ярьсан жижиг зүйл болгон дээр инээж байдгийг нь бодохоор-

"Ланга шарсан төмс авах юм уу?" Рай меню шагайсаар хэлэхэд би бодлоосоо салан сандрангуй толгой дохих бол тэр ч хариу толгой дохиод хоол захиалахаар явлаа.

"Би захиалчихъя-" Рэки түүнийг зогсоон хэлэхэд тэр нэг зүйл хэлсэн ч сонсогдсонгүй. Рэки ч удалгүй толгой дохиод эргэн ирэн суудал дээрээ суулаа.

"Рай.. гайхалтай биш гэж үү?"

Би гэнэт л ийн хэлсэнд Рэки самгардан, над руу том нүдлэн харж байснаа "А-аан, тийм ээ."

"Үнэхээр хөөрхөн инээдэг, тэгээд их зөөлхөн хүн."

Рэки толгой дохиход нь би санаа алдан ширээ толгойгоороо цохисоор "Яах вэ, Рэки..."

"Дурлачихсан уу?" Түүнийг гэнэт ийн хэлэхэд би огцом өндийгөөд Рэки рүү гайхан харсан ч удалгүй толгой дохиход тэр хүндээр санаа алдлаа.

"Арай Рэки ч бас уу?" гэж би түүний байдлыг анзааран асуув.

Хэдэн минутын дараа тэр эргэлзэнгүй толгой дохисноо гэнэт бархирсаар "Аааххх түүнтэй танилцаад долоо хоног л болж байхад." гэсээр үсээ зулгаан хойш суудлаа налахад би ч бүх зүйл ямар хурдан өрнөчихснийг анзааран толгой дохиж амжив.

Итгэмээргүй юмаа.. Рэки бид хоёр нэг хүнд сайн болчихлоо?? Дахиад ийм зүйлээс болж муудалцчихвал.. үгүй ээ-

"Ланга." гэж Рэки гэнэт нэрийг минь дуудаад "Рай үргэлж гэрэлтсээр тэнгэрт нисдэг. Чи ч бас үргэлж нисч байдаг. Харин миний хувьд, газраар явагч нэгний хувьд бол Райд тохирох хүн гэж бодохгүй байна."

"Рэки...?" Би түүний хэлэх гэсэн зүйлийг бараг л ойлгосоор амандаа ийн бувтнахад Рэки яг нүд рүү минь ширтсээр "Тэгээд ч надад эмэгтэй хүнтэй байх зохихгүй шүү дээ. Ийм зүйлээс болж дахиж муудалцахгүй байцгаая." гээд инээмсэглэхтэй зэрэгцэн Рай ч идэх зүйлс барьсаар ширээнд нэгдлээ.

Рэки сая чин сэтгэлээсээ инээмсэглэсэн. Үргэлж л өөрийгөө дорд үзэж байх юм.. газраар явагч байсан ч чи хүчирхэг хэвээрээ байх байтал. Хаагуур ч явсан скэйтбоард хөгжилтэй хэвээрээ байх байтал.

"Тэгээд өнөөдөр юу хийх юм?"

Рай унагачихсан савхаа авахаар доош тонгойгоо асуухад би Рэки рүү асуулт эрсэн харцаар харвал тэр зөрүүлэн толгой дохилоо.

"Рай.."

"Яасан?"

Тэр юу ч гадарлаагүй аятай захиалсан гоймонгоо идэхээр савхаа уутнаас нь гаргах би бараг л чичирч байсан ч "Чиний агаар дээр нисэх мэт эрх чөлөөг илүү ойроос мэдрэхийн тулд.. тэр гайхамшгийг бүр идүү ойлгохын тулд.. юу хийвэл болох бол?"

"Дахиад хамт уралдахад л болох байх."

Түүний хэнэггүй төрхийг хараад би инээд алдахаа шахлаа. Тэгсэн ч удалгүй толгойгоо хөнгөхөн сэгсэрсээр зүрхэнд булгилах халуун мэдрэмжийг дарахыг хичээн, хуруунуудаараа оролдсоор л байв.

Рэки гэнэт сандлаасаа босоод "Ариун цэврийн өрөө орчхоод ирье" гээд Рай бид хоёрт зай тавьж өгөхөд би баярлалаа гэж амныхаа хайрцгаар хэлээд Рай рүү үл ялиг ойртон суув.

"Рай, б-би чамд-"

"Хүлээгээрэй." Рай гэнэт яриаг минь таслан хэлчхээд эв хавгүй инээсэн ч удагүй ямар нэг зүйл анзаарсан бололтой инээхээ болиод над руу нэг, хоол руугаа нэг харна.

"Уучлаарай, үнэхээр, юу гэхээр, нөгөө байна шдээ.." тэр хэлэх тохиромжтой үг хайсаар тааз руу ширтэж байснаа гэнэт над руу харахдаа сулхан инээмсэглээд "Юу хэлэх гээд байгааг чинь мэдэх юм шиг байна. Рэки та хоёрын хувьд скэйт зүгээр л хамаг чадлаараа 'хөгжилдөхийн тулд хийдэг зүйл' гэсэн шүү дээ. Надтай бүр илүү дотно болчихвол утгагүй болж ч магадгүй зүйл. Анх удаа уралдахдаа та хоёрыг ямар их баяртайгаар гулгаж байгааг би харсан, харин надаас болж муудалцах ч юмуу тиймэрхүү зүйл болсон бол..."

"Яг ч.. тийм биш л дээ."

"С-сайн мэдэхгүй шүү дээ. Би зүгээр л сонирхлоороо гулгадаг болохоор надад биш өөрсдийнхөө аз жаргалд л анхаараарай."

"Тэгсэн ч чамд сайн гэвэл?"

Тэр гэнэт ичингүйрэн харцаа буруулахдаа "Хэтэрхий хурдан болоод байгаа болохоор, ммм.. жаахан хугацаа өнгөрөхийг хүлээж болохгүй юу?"

"Гэхдээ л чи намайг өөртөө татаад байна."

Рай савхаа ширээн дээр зөөлхөн тавихдаа "Уучлаарай, гэхдээ би өөр хүнд.. сайн. Тийм болохоор-"

Гэнэт зүрхээр хатгуулах шиг болсонд өөрийн эрхгүй байрандаа таг хөшиж орхилоо. Анх тэр шөнө уулзахад улаан үс нь сарны гэрэлд хэрхэн бүжин салхилахыг, хэтэрхий урт биш сормуус нь нүдээ анивчих бүрт хэрхэн дагаж хөдлөхийг дахин нэг төсөөлсөөр би шүлсээ гүдхийтэл залгилав.

"Рэки юм уу?"

"Юу?" Тэр огцом над руу харахад харц нь шууд л 'тийм' гэсэн хариултыг өгөх шиг боллоо.

"Юу?" Гартаа ундаа атгачихсан нааш ирж байсан Рэки ч бас гайхав бололтой өөрийн эрхгүй ийн хэлэхэд Рай бид хоёрын анхаарал зэрэг түүн дээр төвлөрлөө.

"Ю-юу?? Н-нөгөө.. Ахх" Рай хэлэх үггүй болсоор яг сандлаасаа босон явах гэж байтал Рэки барьчихсан ундаануудаа шууд газар хаяад, Райн бугуйнаас зуураад авлаа. "Үнэн юм уу?.." гэж итгэлгүйхэн асуух Рэкигийн хоолой тун сул сонстоно.

Рай хариу хэлсэнгүй, энэ нь дахиад л 'тийм' гэсэн хариултыг өгөх аж. Хэсэгхэн зуур хэцүү санагдсан ч түүний сайн хүн нь Рэки гэдгийг мэдсэн чинь зүгээр л тайвширчихлаа. Өөр хүн биш байгаагүй нь ашгүй дээ.

"Тийм ээ, үнэн. Чамаас болоод би гулгадаг болсон. Чиний улаан үс хаана ч явсан гэрэлтэхийг хараад догдолсондоо би ч бас үсээ улаанаар будуулчихсан. Чи нисэхээс илүү газраар хурдлахыг илүүд үздэг болохоор ядахнаа би ч болов чамайг тэнгэрээс харахыг хүссэн болохоор скэйттэйгээ нисч үзэхийг хүссэн юм!" Рай доош харсан чигтээ амьсгаа авалгүй хэлэхэд Рэки цочирдсоор түүний гарыг зөөлнөөр тавилаа.

Би удаанаар босон Рэкигийн цээжийг гараа атган хөнгөхөн цохичхоод удаанаар тэндээс холдоход Рэки одоо ч шоконд орсон чигтээ хөдлөлгүй зогсоно.

Тэр хоёрт багахан хугацаа хэрэгтэй байх. Эцсийн эцэст Рэки Рай бид гурав гурвуулаа найзууд чигтээ үлдэх болохоор, хэн хэндээ амар байлгах хэрэгтэй.

[Райн талаас]

Ахх! Үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй нь. Би хэзээ ч Лангаг надад сайн болохгүй гэж боддог байсан байтал, гэнэт юу болчхов оо? Анх удаа Рэкитэй хамт гулгаад үхтлээ догдолж, түүнд л харуулах гэсэндээ хавцлаас үсрэн нисэж байхад өөр талаас хэн нэгэн намайг бишрэн харж байжээ.

"Ийм зүйл болсонд уучлаарай. Би зүгээр л.. зүгээр л та хоёртой найзууд чигээр үлдмээр байгаа болохоор.." Цааш юу гэж хэлэхээ мэдсэнгүй яриагаа түр зогсоох бол Рэки гэнэт хажуугаар зөрөн урд ирж зогсоод удаанаар гараа толгой дээр минь тавих аж.

Дулаахан байна. Юу юунаас илүү. Хэчнээн их бэртэж гэмтсэн ч инээмсэглэсээр байдаг хүүгийн төрх шиг дулаахан байна.

"Би ердөө газарт хадагдсан хүн шүү дээ."

Эцэст нь тэр ийн амаа нээхэд би толгойгоо өргөх ба хэзээ нулимс хурчихснийг анзаарагүй ч толгойгоо өргөхтэй зэрэгцэн нулимс хацар даган урслаа. Тэр толгойгоо доош унжуулчихсан үнэхээр итгэл нь бөхсөн аятай харагдана.

"Тэр тусмаа.. тэр тусмаа чамайг биширдэг. Намайг нисэж байгаад газарт буух үед чи л тосч авч чадах болохоор."

Рэки хэлсэн үгийг минь сонсоод цочисхийсэн ч толгойгоо өргөсөнгүй.

"Зүгээр юм уу?" гэж тэр бувтналаа.

"Заримдаа зүгээр биш байх нь ч зүгээр биш гэж үү? Заримдаа өөрөө өөрийгөө цохитлоо өөртөө дургүй хүрдэг үе ч бий. Гэхдээ өөрийгөө цохих нь аймар биш, харин өөрийнхөө жаргалыг олж чадахгүй нь л аймар биздэ? Би жаргалаа олчихсон болохоор дахиж алдаж аймар байдалд ормооргүй байна."

Би үгээ дуусгахтай зэрэгцэн тэр шууд л намайг энгэртээ наан тэврээд авлаа. Одоо цаашдаа юу болохыг мэдэхгүй ч гэсэн би нүдээ аниад түүний цээжинд анх удаа шигдсээр зөрүүлэн тэврэв. Ийм үнэртэй байх нь ээ, миний сэтгэлд хурсан айдсыг шууд л зайлуулахаар, зүрх зүссэн өвдөлтийг шууд л эмчлэхээр тийм нэгэн үнэр, бас дулаан.

Үерхэх эсвэл үерхэхгүй байх нь тийм ч чухал биш ээ. Цаашдаа зүгээр л түүнийг ингээд тэврэх боломжтой болж байвал болно.

"Баярлалаа." Би амандаа шивнэсэнд тэр ч зөрүүлж талархснаа хэлээд улам чанга тэвэрч байснаа удалгүй санаа алдлаа.

Түүний бие улам чанграхыг мэдрээд би түүнээс холдох гэсэн ч тэр гараа сулласангүй гүнзгий амьсгаа авч байгаад "Надтай.. үерхэх үү?"


5d901aa1632dd8ecfff3cc089e965c48.jpg

|||

A/n-Үргэлжлэлийг та нар өөрсдөө дотроо төсөөлөөрэй 😆 Эхлэл хэсгээ яаж сэтгэл огшоотол бичих вэ гэж их удаан бодож бас зүдэрлээ.. уг нь үнэхээр гоё төсөөлөөд байгаа ч бичих гэсэн олигтой үг санаанаас гарахгүй юм. Ямартай ч Sk8 гээд анимэ-ийг нь үзсэн бол илүү их сэтгэгдэл төрүүлэх байх гэж бодож байна, үзэж амжаагүй хүмүүст жаахан утгагүй санагдах байх.

Уг анимэ дээрээ романс ер нь гардаггүй болохоор яг хайрыг нь яаж дүрслэх вэ? гэж удаан бодсоны эцэст иймэрхүү маягаар бичихээр шийдчихсэн ч, одоо нэг л буруу сонголт байсан юм шиг санагдаад байх юм? 😆 Ямартай ч таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. ♥️

enkhshiex -ийн захиалгаар бичсэн байгаа~ Захиалга өгсөнд баярлалаа. 🥺🥰

Өчигдрөөс хойш гэнэт захиалгууд нэмэгдчихсэн болохоор аль болох хурдан бичээд оруулахыг хичээж байгаа шүү~ Уншиж байгаа хүмүүстээ баярлалаа. ♥️

7 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!