Kenma Kozume
SOFT AND WARM
Kenma x original character | Episode.6
[Haikyuu!!]
|||
"Кэн чи надад ганцхан гэж хэлсэн биздэ?" Би хойш ор луу налж хэвтсээр санаа алдан хэлэх бол Кэнма завилж суусан чигтээ над руу хальт харчхаад "Одоо яг сүүлчийнх" хэмээн сулхан хэрнээ итгэл тээсээр хэлэх аж.
Түүний гэрт хоноё гэж санаа гаргасандаа арай ч харамсахаар хэмжээнд видео тоглоом тоглоогүй байгаа ч, бурхан минь тэр үнэхээр тоглоомдоо донтчихож. Хэд дараалж хамт тоглосноо ч санахгүй байна, намайг уг нь дөнгөж ирэхэд нар тэнгэрт байсан юмсан одоо харин жаргачхаж.
Би аль хэдийн их тоглоод халчихсан утсаа ор луу шидэхдээ босч суугаад "Чи гэхдээ хэтэрхий мундаг байна шүү дээ, чамайг гүйцэхгүй байнга үхэх тийм ч гоё биш байна."
Үнэндээ тоглоом эхлээд таван минут ч болоогүй байхад гарч ирсэн эхний дайсанд алуулна гэдэг тийм ч сайхан биш, ер нь бол видео тоглоом үнэхээр сайн тоголдог найз залуутай байсан ч би өөрөө тоглож сурна гэдэг бүтэхгүй юм байна.
"Кэн би өлсөөд байна аа, тоглоомоо түр больё л доо." би түүнийг ар талаас нь хүзүүгээр нь ороон тэврэх бол тэр харваас тоглоомоо болих дургүй байгаа нь харагдсан ч удалгүй инээмсэглэсээр "Ганцхан үе тоглоод ялчихвал би шат ахилаа. Ганцхан."
"Ойлголоо доо." гэж хэлээд би түүнийг дахиж видео тоглоомноос нь хүчээр салгахгүй байхаар шийдээд, түүний өрөөнөөс гарлаа. Угаасаа анх үерхэж эхлэхэд түүний тавьсан ганц болзол нь "намайг видео тоглоомноос татгалз гэж шахахгүй." байсан юм хойно.
Гэрт нь анх удаа ирж байгаа хэрэг биш ч ирэх болгонд түүний гэр цаанаасаа л өөр өөр, гэхдээ гоё мэдрэмж төрүүлээд байдаг нь сонин. Түүний гэр гэж хараахан нэрлэх болоогүй ч, ер нь ирээдүйд бол түүний нэр доор орох гэр юм гэсэн. Том өрөө нь үнэхээр том, тэгээд хаа сайгүй видео тоглоомын постерууд байрлаж, олон төрлийн баатруудын фигурууд ч байдаг. Анх жаахан эвгүй санагддаг байсан ч түүнийг тоглоомдоо хэр их хайртайг ойлгоод тоохоо больчихсон л доо.
"Кэн ээж аав хоёр чинь хэзээ ирэх юм?" Би гал тогоо руу зүглэхдээ түүнийг сонсохгүй өнгөрчих вий гэсэндээ ийн хашхирч амжлаа.
"Мэдэхгүй ээ, шөнө дунд байх.. Магадгүй ирэхгүй байх гэж... бодож байна."
Би түүнийг харахгүйг нь мэдэж байгаа ч толгой дохилоо. Тэгээд хөргөгч шүүгээнүүдийг нь шалгасаар ямар хоол хийхээ шийдчихээд "Шоёо өнөөдөр өглөө ирсэн юм уу?"
Кэнмагийн гэр лүү ирэх замдаа Хинатаг харснаа гэнэт санангаа ийн асуучхаад төмс арилгагч хайн дахиад л шургуулгуудыг ухаж эхлэх бол Кэн харин өрөөнөөсөө утсаа барьсаар гараад ирэв. "Тиймээ, манайхтай ойрхон бэлтгэл хийж явсан болохоор уулзах гэж ирсэн гэсэн." Тэр огтхон ч утаснаасаа харцаа салгаагүй хэрнээ юу ч мөргөлгүй алхсаар миний хажууд ирээд, ширээ налан зогслоо.
"Юу хайж байгаа юм?"
"Төмс арилгагч"
"Захын шургууганы бүүр цаана нь тавьчихсан." Тэр мангасыг ялчихсан бололтой томоо гэгч нь мишээсээр хариулах бол би яагаад төмс арилгагчыг захад бараг л нуух шахам тавьчихснийг асууж амжив.
Түүний царай гэнэт л цайчих агаад тэр хөмсгөө зангидааад "Төмс арилгаж байхдаа гараа зүсч байсан юм."
"Нээрээ юу??" гэж би илт сандарсаар асуучхаад "Тэр үед ямар нэг бичлэг үзэж байсан биздэ?" хэмээн шоглоомтой нүдээ онийлгоод төмс арилгагчийг хутга шиг барин Кэнма руу дөхөхөд тэр эхэндээ утас руугаа харж байсан ч удалгүй намайг анзаараад цочирдсоор хойш ухарлаа.
"Юу хийгээд байгаа юм?"
"Төмс арилгаж байхдаа утсаа оролдоод байвал чамайг өөр яаж гэмтээж болохыг харуулах гэж байна!" Би түрүүхэн алуулчихсан хорон санаат чөтгөрийн төрхийг нүүрэндэээ тодруулсаар түүн рүү улам ойртох бол Кэнма хэсэг гайхаж байснаа утсаа ширээ рүү шидчихээд шууд л гарыг минь бариад авлаа.
Тэгээд ширээ налахаа болиод өндийхөд л би түүнийг хэдхэн долоо хоногийн өмнөхөөс хэр их өсчихснийг анзаарах аж. Надаас нэг тохой өндөр болчихжээ, итгэмээргүй юм, анх үерхэж эхлэхэд тэр надаас намхан байсан байтал..
"Би одоо төмс арилгагчнаас айхгүй шүү"
Түүний атгалт чанга биш байгаа ч гараа шууд татчихаж чадахгүй нь. Эцсийн эцэст тэр чинь өдөр болгон хүнд бэлтгэл хийж, хатуу бөмбөгтэй харьцдаг хүн шүү дээ. Бас тэр их ойрхон байна, биеийнх нь дулаан нь төөнөөд л, боогоогүй урт ургачихсан үс нь хацарт минь шүргэх нь шар үс босгож зүрх хүчтэй цохилоход хүргэнэ.
"Тэгээд?" Тэр доош тонгойсоор миний өндөртэй адилхан өндөртэй болсны дараа өөрийнхөө хамрыг минийхтэй шүргэтэл нүүрэнд тулж ойртлоо. "Одоо ч гэсэн намайг айлгамаар байна уу, энэ төмс арилгагчаар?" гэсээр тэр атгачихсан гарыг минь зөөлхөн сэгсэрнэ.
"Ү-үгүй л дээ.."
Кэнма гэнэт инээд алдсаар буцаж өндийгөөд гарыг минь зөөлнөөр тавихдаа "За ямар хоол хийх гэж байгаа юм?" гэж бэлтгэлийн улаан цамцныхаа ханцуйг шуусаар хэлээд, төмс арилгагчийг гарнаас минь сулхан салгаж авчихаад, ширээн дээр гаргаад тавьчихсан төмснүүдийг арилгаж эхэллээ.
Сайхан санагдаж байна, гансрал дунд өнгөрүүлэх байсан он жилүүдийг хэсэг хэсгээр нь аврах хүнтэй байна гэдэг.
Би хэдхэн секунд чимээгүй зогссон байж болох ч миний хувьд нэлээдгүй их минут өнгөрчихөн юм шиг л санагдаж байна, тэр зүгээр л яаж сэтгэлийг минь хязгаартаа тултал догдлуулахыг мэддэг, тэгсэн хэрнээ өөрөө бараг л царайны хувирал гаргахгүй гээч. Яагаад дурласнаа ч сайн хэлж мэдэхгүй юм, би бүр анх өөрөө очиж сэтгэлээ илчлээд татгалзсан хариу авч байснаа л хамгийн тод санадаг.
"К-Карри хийх гээд.." Би түүний арилгаж дууссан төмсийг аван, угаангаа хариу хэлчхээд юм бодож байхдаа инээж орхисонд тэр над руу гайхан хараад "Яасан?"
"Зүгээр л, анх чамаас гуйхад чи шууд төв царай гаргаад "үгүй" гэж хэлж байсан чинь санаанд ороод. Бурхан минь, үнэхээр ичмээр байсан шүү, гартаа барьчихсан утсан дээр чинь хүмүүсийн тулалдах чимээ гарахаас бусдаар хоёулаа чимээгүй болчихсон. Тэгээд ашгүй нэг юм Күроо ирж чамайг аваад явж байсан юм байна."
Кэнма тэр үеийг санав бололтой инээд алдчихаад төмс угаах миний ард ирж зогссоноо эрүүгээ мөрөн дээр тавихад би бараг л хөшиж орхилоо. Хамаг бие хачин эвгүй оргиж эхлэхэд би яахаа мэдсэнгүй зүгээр л дэмий гоожуулж буй усыг хаах аж.
Түүний биеийн дулаан даарсан сэтгэлийг минь дулаацуулахаар дахиад л мэдрэгдэж байна. Үргэлж мэдрэгддэг байгаасай.
"Тэр үед үнэхээр чамайг мэддэггүй байсан юм, тэгээд тэрнээс хойш нэг л мэдэхэд чи сургуулийн коридорт хамгийн түрүүнд нүдэнд өртдөг болчихсон байсан."
"Яагаад юм бол доо?" Би эв хавгүй инээсээр одоо ч байрандаа хөдлөлгүй зогсоно. Тэр гараа удаанаар хөдөлгөсөөр бэлхүүсээр миний ороон тэврэх ба энэ удаад эрүүгээ миний толгойн дээр тавих аж.
"Манай багийн тэмцээн болгон дээр харагддаг байсан болохоор биш байх л даа." гэж тэр тоглоом хийж хэлчхээд гэнэт хацар дээр үнсчихсэнд би бараг л цочсондоо чичирч орхилоо.
Түүнд миний хариу үйлдэл их л инээдтэй санагдсан бололтой инээчхээд "Гэхдээ анх гуйснаасаа хойш дөрвөн сарын дараа дахиад гуйж байснаа санаж байна уу? Күроо орилоод л ийш тийш гүйгээд байсан."
"Тиймээ санаж байна, тэр үед би бараг л хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо сандарч байсан. Дахиад зөвшөөрөхгүй бол сургуулиас шилжинэ дээ гэж өөртөө амлаж байсан юм, гэхдээ намайг яг гуйх үед чи над руу харж зүрхлээгүй ч толгой дохиж байсан юм байна." Тэр үед Кэнма үнэхээр ичимхий байсан юм, харин одоо миний хажууд байхаас ичиж айдаггүй болсон гэдэгт нь итгэлтэй байна, энэ л хангалттай.
"Бараг л жилийн өмнө шүү дээ. Бүх зүйл үнэхээр хурдан өнгөрчихжээ."
Тэр намайг бүр чанга тэврэхэд нь би толгой дохиод, удалгүй хоолоо хийх ёстойг сануулж байж Кэнмагийн тэврэлтээс саллаа. Үнэхээр дахиж гуйх зориггүй байсан бол би одоо юу бодоод явж байх байсныг төсөөлөх ч үгүй байна.
Бид хоёр зарим нэг хуучны явдлуудаа дурсан ярьсаар нэг л мэдэхэд хоол болчихсон байх ба үүнтэй зэрэгцэн гадаа ч хав харанхуй болчихсон байв.
Кэнма бид хоёр одоо ч ахлах сургуулийн сурагчид болохоор анхаарч хийх ёстой зүйлс их байгаа ч хоёулхнаа ингээд үлдэхээр юу ч хэцүү санагдахаа больчихдог. Үерхэж эхэлснээсээ хойш харьцахад жаахан тухгүй санагддаг байсан ч нэг л мэдэхэд би түүний хажууд л байхгүй бол жинхэнэ утгаараа ганцаардаж, бачимдах мэдрэмж дунд живдэг болчихсон байсан шүү. Тэгээд нэг их удалгүй эцэг эхдээ үерхдэг гэдгээ хэлээд, Кэнмагийнд хүссэн үедээ очих зөвшөөрөлтэй болж байсан.
Кэнма надад хэзээ ч муу зүйл хийхгүй гэдгийг бараг л дөрвөн сарын дараа аав ойлгочхоод хонох зөвшөөрөл ч өгч байсан юм байна, эхэндээ аав Кэнмаг яг л үг дуу цөөтэй ч цаагуураа жинхэнэ хэргийн эзэн гэж боддог байсан биз.
Бид хоёр хоолоо идэж дуусчхаад кино үзэхээр шийдэн буйдан дээр тухлахтай зэрэгцэн тэр өрөөний гэрэл унтраачхаад "Харанхуйд кино үзвэл гоё."
"Чамайг "аймшгийн кино үзэцгээе" гэж хэлэх байхдаа гэж бодож байлаа." Намайг инээсээр хэлэхэд түүний царай илт барайж "Аймшгийн кинонд дургүй.." хэмээн амандаа бувтнах аж.
Тэр үнэхээр яриа биш, анх надтай хүртэл юу ч ярьдаггүй үнэхээр хаалттай бүрэг хүн байсан ч одоо надтай л ингэж дотно харьцаад, илүү яриа болчихдгийг нь бодохоор би үнэхээр их баярладаг. Хэзээ ч ийм чамайг алдахгүй ээ, арыг чинь хамгаалах хүн чинь байж өгөх болохоор.
Эцсийн эцэст бидний зорилго хурдтай явах биш харин барианд л орох шүү дээ.
"Тийм шүү."
Кино дөнгөж эхлэхтэй зэрэгцэн түүнийг ийн хэлсэнд би цочирдсоор түүн рүү хартал тэр эв хавгүй инээмсэглэх аж.
"Би сая бодлоо чанга хэлчихсэн үү?"
"Тийм л бололтой? Бидний зорилго хурдтай явах биш барианд л орох шүү дээ гээд." Тэр яг хажууд минь завилж суучхаад "Гэхдээ чи яг яаж яваад надад сайн болсноо хэлж байгаагүй юм байна шд."
Би түүний гарнаас зөөлхөн атгахад үргэлж халуу төөнөдөг гар нь энэ удаад ч бас сэтгэл дулаацуулам халуун байлаа. "Намайг ер нь л спортын сонирхолтойг чи мэднэ дээ, нэг удаа танай менежерт юм өгөх гэж заал руу орохдоо танай багийн бэлтгэл хийж байгааг харчихсан юм. Үнэхээр их гайхсан шүү, талбайн ийш тийш нисэх бөмбөгийг хараад, үхтлээ хөлрөх та нарыг хараад. Тэгээд ямартай ч хэсэг харж байгаад заалаас гарч байсан ч тэрнээс хойш та нарын тухай мартаж чадаагүй юм."
"Намайг шууд хараанд чинь өртсөн гэж хэлнэ байх гэж бодож байлаа." Тэр сандрангуй инээхэд нь би ч дагаж инээгээд амжлаа. Бидний үзэж байгаа кинон дээр уг нь сонирхолтой зүйл болоод л байгаа юм шиг байна, гэхдээ би яриандаа хэтэрхий их анхаараад юу болоод байгааг нь ойлгосонгүй.
Зүгээр л ингээд Кэнматай хамт байж байхад л өөр зүйл хүсэхгүй ээ, үнэхээр. Зөөлхөн дулаахан мэдрэмжинд нь үүрд хадагдаад үлдэх юмсан.
"Тэрний дараа нь боломж гарах болгонд та нарыг нууцаар харж зогсдог байсан. Тэгээд нэг удаа туршилтын тоглолт хийх гэж байгааг чинь мэдээд очиж сонирхож байсан удаатай, яг тэр үед л чи миний хараанд өртсөн юм даа. Холболт хийж байгаа чинь үнэхээр гоё харагддаг, яг тэр бөмбөг зөвхөн чиний гарт хүрж байж л ахин агаарт хөөрөх юм шиг мэдрэмж. Чи харваас ийш тийш гүйх дургүй, ялангуяа хөлөрч байгаадаа бүр ч дургүй юм шиг харагдаж байсан ч чи гүйсээр л байсан. Удаан байсан ч хамаагүй гүйсээр л байсан. Магадгүй тэр үед чи амралт авахыг хүссэндээ талбайгаас гарсан бол би чамайг дахиад хэзээ ч тоож харахгүй байсан байх."
Сүүлийн өгүүлбэр яг ч үнэн байгаагүй ч Кэнма итгэчихсэн бололтой гарыг минь тоглоомтой цохисоор хошуугаа үл ялиг унжуулахад нь би инээд алдаж орихлоо.
"Гэхдээ чамайг над дээр анх удаа ирж уулзахдаа "би чамд сайн, надтай үерхээч!" гэж хэлнэ гэж хэн мэдэхэв дээ, би үнэндээ ямар их цочирдсоныг чи таах ч үгүй. Би бүр зугтахдаа бэлэн байсан."
Тийм ээ, тэр үед тэр үнэхээр зугтахад бэлэн харагдсан.
"Тэгээд юу гээч, чи зүгээр л мундаг, за юу? Бас чамайг Хинататай цуг байхдаа илүү их хөгжилдөж чаддаггийг чинь мэдсэнээс хойш үргэлж Карасүно, Нэкома хоёрыг хамт тоглуулахыг хүсдэг болсон шүү."
Би Кэнмагийн мөрийг налаад тайвшрангуй санаа алдлаа.
Яг үнэндээ тэр үед Кэнма талбайгаас гарсан ч би түүнд татагдсаар л байх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Зүгээр л Кэнмагийн шар үс нь хөлсөндөө нороод хэрхэн хацарт нь наалддагт нь, их гүйгээд ядарснаас болж нүд нь бараг л анилддагт нь, бусадтайгаа шулуухан харьцаж ойлголцдогт нь би дуртай байсаар л байх байсан. Одоо ч түүнийг жижиг хэсэг бүрээр нь хайрлаж, үргэлж дэмжихийг хичээдэг.
"Гэнэт анхны үнсэлт санаанд орчихлоо." Би чимээгүй сууж, сууж байснаа гэнэт л ийн хэлчихсэнд Кэнма цочсоноо удалгүй нүдээ дараад "Ааааа ичмээр юмаа." хэмээн дуу алдах аж.
Үнэхээр том бүтэлгүйтэл байсныг хэлэх хэрэгтэй байх. Бидний арав дахь болзоо байсан санагдаж байна, зүгээр л савлуур дээр суугаад хамтдаа тэнгэр ширтээд ярилцаж байсан юм. Тэгээд нэг л мэдэхэд бид бие бие рүүгээ хараад юм ярьж байснаа чив чимээгүй болчихсон юм, яг үүний дараа тэр над руу удаанаар дөхөж байсныг санаж байна.
Гэхдээ яг бидний уруул шүргэлцдэгийн даваанд Кэнмагийн савлуурын утас тасарчихсан, тэгээд намайг дарж унахдаа санаандгүй үнсэж орхисон юм. Тэрнээс хойш бараг долоо хоног Кэнма амандаа "Яагаад савлуурыг арай ойртуулаад байрлуулчхаж болоогүй юм бэ?" гэж аашилж байсныг санаж байна, хацраа бомбойлгонгоо хошуугаа унжуулаад л. Тэр үе хамгийн ичмээр үе байсан болохоор тэрнээс хойш бид бие биенээсээ ичихээ больчихсон байх, бараг л таван сарын өмнөх явдал юм байна. Над руу удаанаар дөхөх түүний харц үнэхээр оддоор дүүрчихсэн мэт л байсан шүү, гялалзаад л.
"Гэхдээ яаж ч бодсон тийм утсаар савлуур тогтоох чинь муу шүү дээ, өөр хүүхдүүд гэмтсэн бол яана?"
"Тийм шүү, чи хүүхэд бэртэхээс өмнө тасалсан нь ашгүй дээ тийм ээ?"
Кэнма одоо ч ичсэндээ нүүрээ дарсаар байсан ч хальтхан инээх нь харагдаж байна. Бид дахиж биенийхээ уруул дээр үнсэж зүрхлэлгүй дандаа хацар юм уу духан дээр үнсдэг болсон ч тус тусдаа үргэлж тэр тухай боддог юм шиг санагддаг.
"Дахиад алдахгүйгээр туршиж үзэх үү?"
Тэр бараг л шивнэх шахам хэлсэн ч би сайтар сонсож чадах ба шууд л хамаг бие халуу оргиод, шар үс босоод эхлэх нь тэр.
"Нүдээ аниж байхгүй биз?" гэж тэр зөөлнөөр шивнэлээ.
Зүрх яг цээж нэвтлэх нь, үнэхээр хүчтэй цохилоод байна! Би өөрийн эрхгүй түүний гарыг хөтөлчихсөн гараа чангалчихсанд тэр сулхан инээд алдах ба Кэнмаг над руу хархаас урьтаж хурдхан нүдээ тасхийтэл анилаа.
Нэг их удалгүй түүний амьсгал уруул шүргэн мэдрэгдэхэд би хамаг биеэ өмнөхөөсөө ч илүү чангалж орхив. Гэсэн ч эцсийн мөчид түүний уруул миний уруул дээр биш харин духан дээр зөөлнөөр буух аж. Гайхан нүдээ огцом нээхдээ би түүний цээжтэй нүүр тулах ба тэр одоо ч уруулаа духнаас минь салгасангүй. Үнэхээр их сандарч байсан ч нэг талаараа төсөөлөмгүй ихээр тайвшрах шиг.
"Чиний инээмсэглэлийг тодруулж өгдөг уруулыг чинь харамлаад өөрөө ч үнсэж чадахгүй нь." Тэр зөөлнөөр уруулаа салгахдаа шивнэчхээд намайг энгэртээ аяархан наан тэврэх аж.
Түүний хайр ямар ч хүнийхээс илүү тайтгарлыг өөртөө уусгаж, ямар ч ариун бүхнээс илүү тунгалаг ертөнцийг бүтээдэг. Хэний ч өгч чадаагүй тэр нэгэн сэтгэл дүүргэм мэдрэмжийг тэр надад хүрэх төдийд л мэдрүүлж чаддаг.
"Баярлалаа, хамт байгаад." Нулимс хурж эхлэхийг мэдрээд би нүүрээ улам цээжинд нь наасаар түүний бэлхүүсээр гараа ороон чангахан тэврэв. Тэр харин зөрүүлэн зөөлнөөр толгой дохих аж.

A/n-Заа эртнээс бичихийг хүсдэг байсан oneshot оо ингээд оруулж байнаа. Өөрөөсөө хүртэл харамлаж бичсэн хэсэг байлаа, зүгээр л энгийн үерхлийн түүхийг биччихсан болохоор сонирхолгүй санагдсан байж магадгүй ч Кэнмаг харахад л хамгийн түрүүнд мэдэрдэг мэдрэмжээ илэрхийлэхийг хүссэндээ өөр адал явдалт зүйлс нэмж бичээгүй шүү. Бас гол дүрийн эмэгтэйдээ нэр өгөөгүй байгаа, өгчихвөл нэг л утгаа алдчих юм шиг санагдаад байсан болохоор..
[Бас өмнөх 2 хэсгийн сүүлд зураг оруулахаа мартчихсан байна лээ, эдитлээд оруулчихсан байгаа шүү, харахыг хүсвэл хараарай. ♥️🙏]
Дараагийн oneshot оо SK8 гээд анимэ-ийн гол дүрийн хоёроор бичнээ, үзэж амжаагүй бол үзэж байгаарай. ♥️ Үзэхгүй байсан ч болох ч гэсэн, үзчихвэл уншихад илүү урамтай байх болов уу гэж бодож байна.
Заа тэгээд have a great day! ♥️
