5 страница29 апреля 2026, 14:55

Bakugo Katsuki

FOREST

Bakugo x Originial character | Episode.5

[My hero academia]

|||

Нар дөнгөж барилгуудын цаанаас цухуйж харагдсан ч аль хэдийн хот бүхэлдээ гэгээтэй болчихжээ. Өнөөдөр сургуулийн аяллаар явна гэхээс тэсч ядан би түрэгхэн хувцсаа өмсчихөөд авч явах зүйлсээ ч шалгахаа мартсангүй.

Жийнс, нимэгхэн цагаан цамцан дээр жакет өмссөн өөрийгөө толинд харан өөр хувцас өмсөх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ шийдэж амжихаас өмнө доод давхарт юм нурах чимээ гарах нь тэр.

Өглөө болгон бусад өдрүүдийнх шиг эхлэх боловч ердөө түүнийг харах цорын ганц хүслээсээ болж би хором бүрээс аз жаргалыг мэдрэх мэт санагдана. Илэрхийлж боломгүйгээр түүнийг хайрлаж, нэрийг нь дуудаж чадамгүйгээр нандигнах ганцхан оршихуй.

"Минами! Бакүго ирчихлээ!" гэж ээжийг хашхирахад би хариу хашхираад хурдхан цүнхээ аваад, доош буулаа. Тэр урьдынх шигээ л ууртай гэгч нь хөмсгөө зангидаад, цүнхээ нэг мөрөндөө үүрсэн чигтээ хана налан зогсоно. Хамгийн их нандигнадаг зураглал. Түүний хар пудволк, сул хар өмд нь хэрхэн түүнд зохидогт нь би үнэхээр дуртай.

"Яст мэлхий царайлаад байлгүй хурдалж үз!" Тэр намайг хармагцаа ийн уурсахад би толгой дохин инээмсэглэх зуураа "Ээжээ явчихаад ирье." хэмээж амжлаа. Бид өнөөдөр ангиараа хоногоор аялалд явна, бурхан минь ямар азаар Бакүготой нэг анги байж таарсан юм бэ!

Өглөөний цайгаа уугаагүй ч үнэндээ уух тухай би санасан ч үгүй хурдхан л сургууль руу явахыг хүсч байлаа. Ээж надад савласан хэдэн хоол, чихэр өгсний дараа би Бакүгог уурлаж амжихаас өмнө гутлаа өмсөөд, гарахаар яарав.

"Сайн яваад ирээрэй."

"Заа!" Ээжид ийн хариулахтай зэрэгцэн Бакүго амандаа ямар нэг зүйл үглэх сонстсон ч би тоохгүй байхаар шийдээд, гэрээс гарсныхаа дараа "Уучлаарай, хүлээлгэчихлээ."

"Тч, байнга л удаж байх юм!"

Түүнийг ийн уурлахад би дуртай. Төрөлх зан нь ийм ууртай байдаг эсэхийг мэдэхгүй л дээ, гэхдээ иймээрээ байхад зүгээр ээ. Ийм түүнд дурласан шүү дээ.

Бакүго бид хоёр бүүр багаасаа л найзууд байсан юм, цэцэрлэгт байх үеэс хойш найзууд хэвээрээ л байгаа. Яагаад ч юм бага байхад үргэлж хамт яваарай гэж эцэг эхүүд маань захидаг байсан нь одоо ч Бакүго надтай хамт явахаар хүлээдэгтэй холбоотой. Тэр ингэж хүлээхдээ дургүй мэт аашилдаг ч өдөр болгон намайг хүлээсээр л байдаг.

Биднийг сургууль дээр ирэхэд аяллын автобус аль хэдийн ирчихжээ. Ихэнх сурагчид ч аль хэдийн ирчихсэн зогсож байна, харин багш хүүхдүүдийг бүртгэж байгаа бололтой.

Хоногийг аяллаар яг хаашаа явахыг сайн мэдэхгүй ч, ямартай ч уулс, мод ихтэй газар гэж сонссон юм байна. "Каччан, хамт суух уу?"

Тэр бүр илт дургүйлхэн цааш харснаа "Тч, яасан ч үгүй. Шаврийн хаалт." хэмээн амандаа бувтнахад нь би энэ л хариултыг сонсохыг хүссэн болохоор инээд алдаж орхилоо. Зүгээр л хамт байх тусмаа адаар аашинд нь дуртай болох юм.

"Хөөе Бакүго~ Би чамтай хамт суучхаж болох уу? Болно биздэ? Надтай өөр хамт суух хүн байхгүй~" Гэнэт хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй ч Үонами Бакүгогийн гарнаас зуурсаар ийн хэлэхэд би бараг л огиулахаа шахлаа. Үонамиг чөтгөр идээсэй, хажууд нь би байсаар байтал нялуурчихжээ бас.

Бакүго илт уурласаар гараа түүнээс татаж авахад бараг л Бакүгогийн толгойноос гал гарч байгаа юм шиг л санагдав. "Яршигтай юмаа!!!" гэж тэр орилоход багш болон сурагчдын анхаарал бүхэлдээ түүн дээр төвлөрөх аж.

Тэр хүчтэй хүчтэй амьсгалсаар шууд л миний бугуйнаас зуурч аваад "Хурдан явъя!" гээд автобус руу зүглэв. Саяхан л хамт суухгүй гээд уурлаад байсан юм байж, одоо бүр дуртай гэгч нь хамт суучихлаа шүү. Автобусны цонхны цаана Үонамигийн уурлах илт харагдаж байна, инээдтэй гэдэг нь.

Аялалд явах сурагчид бүгд бүрэн ирсний дараа автобус ч хөдлөн, бид анхны хоногоор аялах аялалаа эхлүүллээ. Замын турш багш сурагчидтай дотсносхыг хичээж, сурагчид ч байнга дуу шуутай байх ба би сурагчдын дунд чадлаараа уусахыг илүүд үзэх бол Бакүго зүгээр л шанаагаа тулаад, цонхоор юм ширтэнэ. Тэр зожиг юм шиг хэрнээ зожиг биш ч юм шиг, нэг тийм сонин хүн.

Хоёр гурван цаг тасралтгүй явсны эцэст ашгүй нэг юм автобус зорьсон газартаа ирэв бололтой, зогсоход бүх сурагчид удаан сууж залхаад шууд л чилээгээ гаргахаар босоцгоож эхлэв.

"Минами, хардаа тэр ой ямар том юм бэ!" Арын суудалд сууж байсан Үрарака тохойноос минь зуурсаар хэлээд цонх руу заахад би заасан зүг рүү нь хараад уулга алдаж орхилоо. Хөөх, номин ногоон өнгийн моддоор дүүрсэн уулс, цэнхэр тэнгэртэй гайхалтай гэгч нь зохицож байна гээч. Шууд л моддын сэнгэнэсэн үнэр хамар цоргиулах шиг боллоо.

"За, буухаас өмнө сануулах зүйлс байна, тэр ой мод их аюултай гэсэн болохоор битгий яваарай."

Бүх сурагчид явах нь дээ. Багшийн анхааруулгыг сонсмогц би ийн бодож амжлаа. Манайхан багшийн яриаг тийм ч их тоогоод байдаггүй л дээ, ялангуяа ингэж хэлэхээр улам л сонирхол төрнө шүү дээ.

"Бас амралтын газраас холдож болохгүй, миний зөвшөөрөлгүй хаашаа ч явахгүй, бүх тулгарсан асуудлаа надтай хэлэлцэнэ. За тэгэхээр, буугаад эргэн тойронтойгоо танилцъя." гээд багш цүнхээ барьсаар түрүүлээд автобуснаас буухад бид ч түрэгхэн буухын түүс болцгоон цүнхнүүдээ шүүрсээр багшийн араас буув.

"Тийшээ үнэхээр яваад хэрэггүй шүү." Гэнэт ард Бакүгогийн хоолой гарахад би цүнхээ үүрэхдээ гайхан түүн рүү хараад "Мм? Тийм ч аймар харагдахгүй л байна даа."

"Битгий яв гэсэн бол битгий яв. Ойлгов уу?!"

Түүний гүрээний судас нь тодорч эхлэхэд би хурдхан толгой дохиод "Ойлголоо доо." гэчхээд Үраракагийн араас гүйж эхэллээ. Бакүго уурлахаараа үнэхээр, бүр үнэхээр аймар харагддаг. Байнга ууртай байдаг ч яг жинхнээсээ уурлах үед бол... би үргэлж түүнээс айдаг.

Сурагчид өдөржингөө тоглож, хооллож энгийн зугаалга дээр хийдэг бүх зүйлсийг хийсээр нэг л мэдэхэд нар уулсын цаагуур орж, шөнө айлчлан ирсэн байв.

Бид охид хөвгүүдээрээ хуваагдаж унтах ёстой ба таваараа хуваагдан нэг майханд хонохоор төлөвлөсөн юм.

Майханд анх удаа хонох гэж байгаа болохоор яагаад ч юм үнэхээр их догдолно.

Бас энэ амралтын газар үнэхээр гоё юмаа, ажилчид нь үнэхээр найрсаг бид нарт онцгойлон зориулж хоол бэлтгэж өгөөд, тоглоом тоглож байхад хамт тоглоод заримдаа зүгээр л зөвлөгөө өгөхөөр ярилцаж суугаад л. Өнөөдөртөө баг хуваарилж тэмцээн зохиогоогүй болохоор Бакүгод бусад зүйлс тийм ч чухал биш байсан бололтой ихэнхдээ л Киришиматай тусдаа тоглож харагдсан. Болдог бол байнга Бакүгогийн хажууд л байх юмсан. Тэр яг үнэндээ их ганцаарддаг байхдаа...

Оройн хоолоо идчихээд бүгдээрээ майхангаа барьж эхэлсэн ч манай майханд хонох таван охин тавуулаа майхан барих мэдлэгэгүй болж таарах нь тэр.

"Энэ урт гонзгой юмаар яах юм бэ?"

Үрарака мөрөө хавчаад "Мэдэхгүй ээ... би энэ уяагаар яахыг ч мэдэхгүй байна."

Би хадаас шиг нарийхан төмрийг барьсаар яах ёстойгоо бодон зогсож байтал гэнэт хажууд дулаахан зүйл мэдрэгдэж, эргэж харж амжаагүй байтал хэн нэгэн нь гарнаас минь хадаасыг булаах шахам авах аж. "Каччан?" Бакүго хариу хэлсэнгүй хажуугаар зөрөхдөө "Арчаагүй ч бол доо."

Охидууд гайхширан зогсох зуур Бакүго бараг л нүд ирмэх зуур майхныг босгочих нь тэр! Бурхан минь, богино ханцуйтай цамц өмсчихсөн болохоор харанхуй байгаа ч булчин нь товойж харагдаад- Кхм, юу л бодоод байна даа, би.

Намайг өөрийгаа шоолон зогсож байтал тэр гараа гөвсөөр "Болчихлоо."

"Баярлалаа" Би инээмсэглэсээр талархах бол тэр над руу харсангүй өөрийнхөө майхан руу зүглэх аж.

"Хөөх Бакүго ч халуухан, бас хүчтэй юм аа."

"Мундаг юм!!!"

Охидын сээтэгнэсэн үгийг сонсоод уур цээжинд авалзаад ирсэн ч би худлаа инээн, уураа дарсаар "Каччан сайхан амраарай!"

Тэр эргэж хараагүй ч гараа сулхан даллахад нэг л тайвшраад явчихлаа. Өмнө нь зөндөө хамт байдаг байсан хэрнээ анх удаа нэг газар хонох гэж байгаа болохоор баярлаж байна шүү. Яг хамтдаа унтахгүй ч гэсэн түүнийг ойрхон байгаа гэж бодохоор гоё байна.

Охид аль хэдийн майхан дотор ороо засч эхэлсэн байх ба шөнөжингөө охидын яриа өрнүүлцгээе гэсэн ч би эсэргүүцлээ. Зүгээр л өөрийнхөө тухай шууд ингэж дэлгээд байх дургүй болохоор.. бас охидын яриа гэвэл хамгийн түрүүнд сонирхдог төрлийн залуугын тухай асууна, харин охидын сонирхол үргэлж Каччан байдаг. Би лав өнөөдөр бол тэднийг Каччанд сайн гэдгийг сонсоход бэлэн биш байна.

Багш майхан болгон дээр ирж шалгалт хийсний дараа бид гар чийдэнгээ унтраагаад аяны хөнжилдөө шургацгаалаа. Бараг гучаад минут Саюү, Мика, Райс гурав шивгэлдэж юм ярилцсан ч удалгүй чимээгүй болох аж. Үрарака харин орондоо ормогцоо л унтчихсан, түүний хувьд урт өдөр байсан бололтой.

Харин би... ерөөсөө ч унтаж чадахгүй байна. Нойр хүрээд ч байгаа юм шиг, үгүй ч юм, хэр удаан майхны тааз ширтэж хэвтсэнээ ч мэдэхгүй нь.

Гэнэт л бачимдаад эхэлсэнд би гарч агаар амьсгалахаар шийдээд, аль болох чимээгүй майхнаас гарлаа. Гадаа үл ялиг сэрүүхэн салхитай байгаа ч сайхан байна, мянга мянган одод тэнгэрийн хаяанд цугларан гялалзаад л, хар хөх тэнгэр эрдэнэсээр дүүрсэн мэт л харагдана.

Сар тийм ч тод биш байгаа ч одод хангалттай тод гэрэлтэй байх аж.

Тийн тэнгэр ширтээд зогсож байтал гэнэт ойн тэндээс ногоон хурц гэрэл цацрахад анхаарал минь шууд л тийш чиглэлээ.

Багш, Бакүго хоёр тийш явж болохгүй гэсэн, гэхдээ яагаад юм бол? Ямар нэг муу зүйл байгаа юм болов уу? Ингэж гэрэл цацарч байгаа нь ямар учиртай юм бол??

"Тэнд хүн аюулд орсон байж магадгүй..." би өөрийн эрхгүй амандаа ийн шивнэсээр эхэндээ итгэлгүй байсан ч удалгүй гэрэл гарсан зүг рүү гүйж эхэллээ.

[Бакүгогийн талаас]

Гэнэт майхны гадна гэрэл цацрах шиг болсонд би зөнгөөрөө нүдээ нээн, ухасхийн бослоо. Гайхсандаа түрэгхэн майхнаас гарвал ойн тэндээс ямар нэг учир нь үл мэдэгдэх ногоон гэрэл цацарна. Юу гэдгийг нь мэдэхгүй ч сонин совин төрж, Минамигийн байрлаж байгаа майхан руу гүйхээрээ очтол тэр ч бас майхнаасаа гарчихсан гэрэл рүү ширтээд зогсож байв.

Зүгээр байгаад нь баярлачхаад түүнийг яг дуудах гэж байтал тэр шууд л ой руу гүйгээд эхлэх нь тэр. "Хөөе! Болохгү-"

"Баааааакүгооо~"

Гэнэт хэн нэгэн гарнаас зуураад авсанд яг үүрч аваад шидэх гэж байсан ч Үонами байсныг нь мэдээд биеэ сулаллаа. "Юу хийж байгаа юм?" гэж тэр асуухад би аль хэдийн залхчихсан байртай гараа түүнээс салгаад "Битгий саад болоод бай!"

"Тэр гэрэл үнэхээр аймар юмаа, би айгаад байна"

"Чиний айх надад ямар хамаатай юм???"

Үонами уйлж буй царай гаргаж эхлэхэд би амандаа хараал урсгачхаад "Зүгээр л явж унт. Хаа байсан тэндээс тэр гэрэл чиний муухай царайг хайж ирэхгүй." гээд долоовор хуруугаараа түүний духыг хатган өөрөөсөө бүр ч холдуулж амжлаа.

"Хөөе! Эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу!"

"Шаль наль гэсэн эмэгтэй хүнд дургүй." Би амандаа уцаартайгаар бувтнасаар Минамигийн араас явах гэж байтал тэр дахиад л гараас минь зуураад "Тэгээд ямар эмэгтэйд дуртай юм?"

"Минами шиг охинд."

Би хурдхан ийн хэлчхээд шууд гүйж эхлэхэд Үонами харин ард орилсоор үлдэх аж.

Хачин гэхэд хэтэрхий хачин мэдрэгдэх энэ ойд яг юу байгаа юм бэ дээ? Би ойн урд тулж ирчихээд эргэн тойрноо шалгасан ч Минами харагдсангүйд шууд л ой руу гүйхээрээ орлоо. Битгий яв гээд байхад, битгий ийшээ ир гээд байхад!!

Түүнийг зүгээр байгаасай гэж хүссээр байсан ч Минамигийн ул мөр харагдахгүй болохоор нэг л итгэлгүй болж эхэллээ.

"Минами!!! Хөөе новшийн ядаргаатай үгэнд ордоггүй золиг минь!" Би алхахад саад болох модны мөчрүүдийг гар, хөлөөрөө цохин хугалсаар хаашаа ч юм алхангаа хашхирна.

Хааччихав аа? Тэр хэзээ ийм хурдан байлаа???

"Минами!!!"

"Каччан?" Гэнэт нэг газраас түүний сандарсан хоолой дуулдлаа. Гэхдээ хаанаас гэдгийг мэдэхгүй юм, хоолой нь ойд цуурайтаад байна.

"Минами, хаана байна?!!"

"Энд!" Түүний хоолой нэлээд чичирсэн сонсогдоно.

"Тэнэг минь, энд гэж хаана вэ?!!" Би нэг газраа зогсоод эргэн тойрноо ээлжлэн харлаа.

"Н-нэг модны хажуу-"

"Новш гэж, энд хаа сайгүй мод байна, Минами!!!" гэж би ууртай хариу хашхирсны дараа түүний мэгших сонстож эхлэх нь тэр. Бурхан минь.

Яахаа мэдэхгүй нэг газраа зогсож байтал гэнэт зүүн талд нэг зүйл хурдтайгаар ирж буйг илтгэх салхи сийгэх мэт чимээ гарахад би зөнгөөрөө гараараа нүүрээ халхалах бол хэн нэгэн гэдэс рүү хүчтэй цохих нь мэдрэгдэх нь тэр. Би хахаж цацсаар хойш унасан ч хурдхан босохыг хичээн, хажуу тийш өнхрөхөд яг хажуу талд газар цохих чимээ гарах аж.

Арай гэж босчихоод над руу дайрсан нэгэн рүү харах гэтэл тэр аль хэдийн алга болчихсон байв.

"Мундаг бултдаг байх нь ээ. Харин найз охин чинь бултаж чадах болов уу?" гэх ёжилсон аяс ойн хаа нэгтэйгээс сулхан цуурайтаж сонстлоо.

"Эрэгтэй юм байж эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бол явж хүйсээ солиул шүдний чигчлүүр минь!" хэмээн би зөрүүлэн бархирахад тэрээр тасхийтэл инээх аж.

"Бардам амьтан." гэж түүнийг дөнгөж хэлж дууссаны дараа ардаас нуруу руу хүчтэй цохих нь мэдрэгдэж би эрчид нь урагш нүүрээрээ унаж орхилоо.

Намайг босч амжаагүй байтал тэр нуруун дээр хөлөө тавиад "Яаж миний ойд, моддыг минь хугалж зүрхлэв ээ?"

"Каччан!!!! Туслаарай!" Гэнэт Минамигийн хашхираан ойд цуурайтахад зүрхэнд хачин өвдөлт мэдрэгдэж, би шүдээ зуусаар гараараа газар цохиод "Минамиг гэмтээсэн байвал ална шүү новшоо!!"

"Би л чамайг алмаар байна шүү. Миний найз надаас ч хүчтэй шүү, тэр охиныг яаж ч магадгүй."

Түүний хөл хэтэрхий хүчтэй юм, босч чадахгүй нь.

"Яасан их босох хүсэл вэ? Түүнийг авармаар байна уу? Яахав нэг удаа өршөөж бол болно л доо, гэхдээ чи оронд нь юу өгч чадах юм?"

"Минамиг аюулгүй амралтын газар луу явуулчих. Тэгвэл би хүссэн болгоныг чинь хийе!"

Новш гэж!

"Хөөх, үнэхээр хамгаалахыг хүсч байгаа байх нь ээ, тэр эмэгтэйг. Хөөрхөн юм аа, хайр гэдэг. Надад усанд явж ирэх нохой хэрэггүй болохоор та хоёрыг ганцхан удаа өршөөгөөд явуулчихъя." гэсээр тэр инээд алдсаар хөлөө нуруун дээрээс минь авлаа.

Тэгээд намайг яг босох гэтэл тэр буцаж нуруун дээр минь дарснаа "Харин энэ тухай хүнд хэлвэл жинхнээсээ хороож орхино гэж мэд." хэмээн чихэн дээр шивнэв.

Үүний дараа толгой цохих шиг болж гэнэт хамаг зүйлс харанхуйлаад явчих нь тэр. Удалгүй нүдээ нээхэд би одоо ч ойд, газар доош хараад хэвтчихсэн чигтээ байж байв. Сая ухаан алдчихсан уу?

Би толгойгоо барьсаар удаанаар босохдоо гэнэт Минамиг санаад түүнийг дуудах гэж байтал газар нэгэн сум зурчихсан байгааг олж харлаа. Минами энэ сумын заасан чигт байгаа бололтой.

Өнөө ногоон гэрэл одоо ч ассаар байгаа болохоор ой овоо гэрэлтэй байсан ч намайг босохтой зэрэгцэн гэнэт асахаа больчихлоо. Одоо эргэн тойрныг харанхуй эзэгнэж, хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй байна. Гэдэс нуруу хэсгээр ч өвдөж байсан ч би хурдхан сумны чиглэсэн зүг рүү алхсаар л байлаа.

"Качча-"

Минамиг харанхуйгаас айсандаа яг хашхирахын даваан дээр би газар чичигнэн суух түүнийг олоод тэвэрч авлаа.

Ашгүй дээ, олчихлоо. Одоо зүгээр ээ.

Тэр эхэндээ цочсон ч намайг гэдгийг мэдээд шууд л тасхийтэл нь тэврэх бол би үсийг нь илсээр санаа алдлаа.

"Новш гэж битгий ийшээ ир гэж хэлээ биздэ!"

"У-уу-члаарай... б-би.. үнэхээр их айсан- гэнэт нэг хүн гарч ирээд хүзүүнд м-мэс тулгаад..."

Би түүний эрүүнээс барин толгойг нь өргөөд бэртэл авсан эсэхийг нь шалгах гэж хичээлээ. Харанхуйд тийм ч сайн харагдахгүй байсан ч азаар харанхуйд арай дасаад эхэлсэн тул бүх зүйлс арай дээр харагдахуйц болж байна. Тэр хэиэрхий их айлснаас бусдаар бол бэртээгүй бололтой.

Би эрүүнээс нь бартсан чигтээ түүн рүү ширтэж байгаад удалгүй толгойг нь цээжиндээ наагаад "Санаа зовоочих юм. Гэхдээ одоо зүгээр ээ."

Багадаа юу ч болсон уйлчихдаг байсан гэнэн охин одоо ч хэвээрээ байгаа бололтой. Худлаа ярьсан ч, үнэнээ хэлсэн ч бүгдэнд нь итгээд инээмсэглэдэг, өөрт нь аймар санагдсан бүх зүйлийг чин сэтгэлээсээ үзэн ядаж уйлдаг жижигхэн охин.

Хэдэн минут харанхуй ойн дунд хоёулхнаа тэврэлдээд суусныг мэдээгүй ч нэг л мэдэхэд Минами унтчихсан байлаа. Би хатаж амжаагүй байсан нулимсыг нь зөөлхөн арччихаад, духан дээр нь үнсээд "Зүгээр байгаа чинь ашгүй дээ." гэж шивнэчхээд түүнийг өргөөд ойгоос гарахаар алхаж эхэллээ. Би өөрөө өвдөж байсан ч зүгээр ээ, Минамиг дагуулаад хурдхан явах хэрэгтэй.

Азаар ой руу орохдоо баахах мөчир хугалаад тэмдэг үлдээчихсэн нь тус боллоо, ойгоос гарахад тийм ч хэцүү байсангүй.

Ойн сүүлчийн модыг зөрж өнгөрөхөд л ашгүй нэг юм бүх зүйлс тайван санагдаж эхэллээ. Би ой руу эргэж хараад ямар новш нь энэ ойд тохиолдоод байгаа тухай бодох гэж хичээсэн ч толгойгоо өвтгөхөөс хэтэрсэнгүй. Ямартай ч дахиж ийш ирэхгүй болохоор хамаа ч алга. Минами л аюулгүй байвал.

Минамиг тэвэрсэн чигтээ майхан руу нь зүглэж байтал Үонами сүүлд намайг орхиод гүйхэд зогсож байсан газартаа сөхөрч уначхаад юм бодож байгаа харагдав.

Тэнэг амьтан, өрөвдүүлхийг тэгтлээ хүсдэг юм байхдаа.

"Гадаа хонож мангасын хоол болох нь дутаж л дээ." Би амандаа бувтнасаар түүний хажуугаар зөрөх бол тэр толгойгоо өргөн над руу харахдаа Минамиг тэвэрчихсэн байгааг хараад нэлээд цочирдож орхилоо.

"Чи- түүнд хайртай юм уу?"

Тч, заавал хариулт хэрэгтэй болоод асууж байна уу, итгээгүйдээ асуугаад байна уу??

"Хайртай. Хамгаалах ёстой хүн болохоор."

Тэр инээд алдсанаа "Би үнэхээр тэнэг хүн шиг хаягдчихлаа..."

"Чи анхнаасаа л хаягдсан байсан, учир нь би анхнаасаа л Минамиг хамгаалах сэтгэлээ зүрхэндээ тээж, түүнийг хайрлах хайраа бодолдоо амьдруулдаг байсан болохоор." Хэн ч түүнийг орлож чадахгүй гэж бодон баярлах хэмжээнд түүнийг хайрладаг болохоор зөвхөн түүнтэй байхдаа л амаа нээж юм ярихыг хүсдэг. Түүнтэй л ярьж байвал амьдрал дээрддэг юм.

Тийм байтал өөр эмэгтэй замд саад болохыг зөвшөөрөхгүй. Тэр ойд тааралдсан новшийг ч дахиж саад хийлгүүлэхгүй. Хэн ч дураараа Минамиг орлож, эсвэл Минамид хүрэх эрхгүй болохоор, тэр миний эмэгтэй болохоор.

091601823cb14d9116b8160567967778.jpg

———

A/n-Таалагдсан эсэхийг мэдэхгүй байгаа ч, таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. 🥰

beautynkth -ийн хүсэлтээр бичсэн oneshot шүү, захиалга өгсөн хөөрхөн охиндоо баярлалаа. ♥️ Удаан хүлээлгэчихлээ, үнэхээр уучлаарай. 🥺♥️

5 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!