3 страница29 апреля 2026, 14:55

Muzan Kibutsuji

PROTECTOR

Muzan x Original character | Episode.3

[Demon slayer]

|||

"Миний цай хаана байна?" Нүүрээ байдгаар нь будчихсан ширүүн төрхтэй эмэгтэй хаалга савсаар орж ирээд, над руу муухай харан ийн асуулаа. Би цочисхийгээд "Юу.. уучлаарай, гэхдээ та цай бэлд гэж хэлээгүй-" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал тэр өндөр өсгийтөөрөө шал нүдсээр над руу ойртож ирэв.

Түүнээс хурц үнэртэй ус үнэртэж хамар цоргиулахад би бөөлжхөө шахсан ч, амьсгалаа түгжээд өөрийгөө барьлаа. "Чи миний туслах юм бол өглөө, өдөр, орой цай бэлдэж өгөх ёстой биздэ??"

Тэр ууртайгаар нүдээ цавчлахад хиймэл сормуус нь хачрыг нь хүчтэй алгадна. Би шүлсээ залгисаар сандлаасаа босоод "Гэрээнд ямар ч тийм юм бичээгүй байснаас гадна та өөрөө ч тэр тухайгаа хэлээгүй байх шүү."

"Юу гэнэ ээ? Одоо даргынхаа өөдөөс хэрэлдэх нь үү, чи?" гээд тэр над руу дорд үзсэн байдалтайгаар чичлээд, зажилж байсан бохио үлээх аж.

Надад ажил хэрэгтэй ч энэ хүүхний туслах болж амьдрана гэвэл үнэхээр бүтэшгүй зүйл. Намайг хариу хэлж амжаагүй байтал тэр ташаагаа тулж зогсоод бохио миний ширээний ирмэг дээр наан "Эхний өдөр чинь гээд өршөөе." гэчхээд гарахаасаа өмнө "Муусайн юу ч мэдэхгүй жулдрайнуудыг яах гэж ажилд авдаг байна аа, хэрэггүй новшнууд."

Би хоолойгоо засаад буцаж сандалдаа суухдаа "Нийгмийн доройтолд өртчихсөн, хүндэтгэлгүй хүүхнүүдийг дарга болгож байдаг ялзарсан компани вэ" хэмээн хариу цохилт өгөн доромжиллоо.

Тэр хаалганы бариулаас зуурсан чигтээ эргэж хармагцаа "Юу гэнэ ээ? Ахмад настнаа хүндэлдэггүй, бузар үгтэй жаал юм байж ямар новшоо бураад байгаа юм? Чам шиг хүн олон болохоор л энэ нийгэм ийм болж байгаа юм, жаалаа. Ажил олгож байхад эзнийхээ өөдөөс том дуугараад чи ч овоо юм аа, хэнд ч хэрэггүй амьтан."

Дараа нь тэр нааш дөхөж ирээд, ширээг хоёр гараараа тулаад миний мөрөөр унжих урт үсээр оролдон "Эмэгтэй болохоор чинь ажилд авсан нь буруудчхаж. Чи бол хэнд ч хэрэггүй хүн ойлгов уу, хэнд ч хэрэггүй. Ялзарсан компани гэж бодож байгаа ч чи л өөрөө ялзарчхаж!"

Би түүний нүд рүү цоо ширтэж байхдаа "Намайг доромжлохоо багасгасан нь дээр шүү, тэр сонсож байгаа." гээд шийдэмгий байдалтай хөлөө ачиж суутал тэр саяхан засуулсан бололтой гоёмсог хөмсгөө атиралдуулан "Юу??? Чи чинь бүр солиотой юм биш үү??"

Гэнэт өрөөний цонх шурхийн онгойж, хүйтэн салхи сэвэлзэхэд дарга цонх руу гайхсан харцаар харж, би ч түрэгхэн сандлаасаа бослоо. Зүрх огцом хүчтэй цохилж эхлэн, би цус хархаасаа өмнө хурдхан шиг өрөөний булан руж харцаа шилжүүлэв.

Яг тэгэхтэй зэрэгцэн даргын хоолой боогдох чимээ гарч, удалгүй Музаны "Дорд гаралтай нэгэн байж миний сүйт бүсгүйг доромжлохоо больж үз, адгийн үнэр ханхалсан амьтан минь." гэх ууртай бөгөөд ширүүн хоолой агаарт сулхан цуурайтлаа.

"Б-болиоч- ч-чи хэн юм-?"

"Мэдээд хэрэггүй дээ, чи одоо угаасаа үхнэ" гээд тэр түүний хоолойг улам чанга базах чимээ гарч, удалгүй дэлбэрэх мэт хачин чимээ гарах нь тэр. Даргын цус ийш тийш цацрах чимээтэй цуг би нүдээ тас аниж орхилоо.

Удалгүй Музан алгаа гөвсөөр "Одоо зүгээр ээ, харж болно" гэх ба энэ удаад түүний хоолой мэдэгдэм өөрчлөгдөж, тун тайван ч бүдүүн сонсогдоно. Би нүдээ аажмаар нээгээд түүн рүү толгойгоо эргүүлвэл тэр урууландаа бага зэрэг жуумалзалттай намайг угтлаа. Эргэн тойрон цэв цэвэрхэн, ямар ч цус үсэрсэн шинжгүй байв.

"Чамайг цуснаас үхтлээ айдаг болохоор алга болгочихсон, санаа зоволтгүй ээ" Түүний цусан улаан нүд үл ялиг гялалзаж байлаа. Миний оффисын өрөө нарны гэрлээс тусгаарлагдсан байдаг болохоор тэр нааш ирэхдээ санаа зовоогүй нь мэдээж. Чөтгөрүүд наранд байж чаддаггүй шүү дээ.

Зүрх одоо ч цээжинд донслон хүчтэй цохилох агаад түүнийг ирсэнд өөрийн эрхгүй баярласандаа шуудхан гүйж очоод түүнийг тэврэн авлаа. Тэр надаас нэлээд өндөр тул миний толгой түүний цээж хэсэгт яг таг таарна. Түүнээс халуун энерги нар шиг төөнөдөггүй ч, намайг дулаацуулахад хангалттай их хайр ялгарна.

Дарга байхгүй болсон гээд удахгүй нэлээд шуугиан дэгдэх ч надад тэр нь огтхон ч хамаагүй байлаа.

Музан миний үсийг зөөлхөн илбэж байгаад гарнаас зөөлнөөр атгав. Түүний гарны илч арьсанд минь гал хүрэх шиг мэдрэгдэж, бие ирвэгнүүлсэн хачин мэдрэмж төрүүлнэ. "Их айсан уу?"

Хоолой нь гүн, далайгаас ч гүн, тийм хэрнээ амгалан, голын урсгал шиг амгалан дуулдана. Би толгой сэгсрэхдээ хальтхан түүний час улаан уруул руу харчихсанд зүрх өөрийн эрхгүй дахин эрчээ аван хүчтэй цохилж эхэллээ.

Тэгээд би сая л одоо ч Музаны тэвэрт тун ойрхон зогсож буйг, түүний ширүүн амьсгал духанд мэдрэгдэж байгааг анзаарсан юм. Музан урагш нэг алхахад би сандарсандаа хойш ухрахдаа ширээний эрмэг мөргөж орхилоо. Түүний улаан урууланд бяцхан жуумалзалт үүсэж, судсаар гүйх цус минь зүрхний хурдыг гүйцэхгүй байгаа мэт биеийн бүх эд эс хачин эвгүй болж байв.

Агаар улам л хүндэрч, би тогтож ядах харцаараа түүний нүд рүү ширтэх ба хацар улайх мэдрэмж тодхон мэдрэгдэнэ. Гэтэл тэр намайг ухаан алдуулах гэсэн шиг над руу улам тулж ойртоод, баруун гараараа ширээ түшин, зүүн гараа дээшлүүлсээр хацарнаас минь барьчхаад уруул дээр минь үнсэж орхих нь тэр.

Амьдралдаа мэдэрсэн хамгийн хачин мэдрэмж энэ байсан болохоор би нүдээ байдгаар нь бүлтийлгэчхэв. Биеэр минь хачин зүйл гүйж, Музаны зөөлхөн уруул миний уруултай нийлж байна гэх бодол тархи эзэмдэн, амтлаг мэдрэмж нь зүрхэнд тусна.

Удалгүй би нүдээ аажмаар аниад түүнийг зөрүүлэн үнслээ. Би өөрийгөө удирдаж чадахгүй байв. Зүрхний чанга цохилох чимээ чихнээ бөмбөрдөн сонсогдож, би мансуурчихсан хүн шиг Музанаас огтхон ч холдож дөнгөсөнгүй.

Үүлэн дээр гишгэлж буй мэт зөөлөн хэрнээ амгалан, хэдэн жил хайсан чихрээ тэсгэл алдан ам руугаа хийх шиг чихэрлэг, ангаж цангаж байгаад ус уух шиг шүүслэг тийм сайхан амт, тийм сайхан мэдрэмж...

|||

"Люси? Юу хийж байна?" Ээжийн хоолой хаалганы цаанаас огцом дуугарахад Музан бид хоёр хоёул цочисхийн, зураг зурж байсан бийрээ шидлэн сандралдав.

Би хоолойгоо засаад "Нөгөө- зураг зурж байна, яасан?" гэх зууртаа Музаныг зугт, нуугд хэмээн гараараа дохиж байлаа. Гадаа нартай болохоор би түүнийг гараад яв гэчхэж чадсангүй, шүүгээнд нуугдъя гэсэн ч, бурхан минь тэр үнэхээр том биетэй юм.

"Би орлоо шүү" гэж ээжийг дөнгөж хэлтэл хамаг шар үс босоод, айдас биеэр тархлаа. Ээж яг хаалганы бариулыг доошлуулан, өрөөнд орж иртэл Музан аварга том эрвээхий болоод хувирчихав. Хэтэрхий том байна шдэ!

Би юу ч мэдээгүй юм шиг орноосоо буувал ээж инээд алдсанаа "Юу вэ? Найз залуугаа ингэж нуух арга олоо юу?" Сүйт хархүү гээч.

Нүүр минчийтлээ улайн, ээжийг яаж Музаныг мэддэгийг нь гайхаж байтал тэр "Чөтгөр манай гэрт байгааг ээж нь мэдэлгүй л яахав, цагтаа чөтгөрийн ангууч болоход бэлтгэгдэж байсан юм шүү"

Өө, нээрээ тийм билүү. Олон жилийн өмнөх явдал учраас бараг л мартаж орхиж. Өрөөний минь талыг эзлэх аварга эрвээхий хувиран, Музан газарт зөөлнөөр буухдаа малгайгаа аван ээжтэй мэндлэн ёсоллоо. Би шүлсээ залгин ээжийн юу гэхийг гайхан тэсгэл алдаж байтал тэр инээмсэглээд "Та хоёр жаргалтай харагдаж байна. За алив, надад дэлгүүрээс хэдэн юм аваад ир."

|||

"Тийм том эрвээхий болоод байхдаа яадаг юм?" Би хошуугаа унжуулсаар дэлгүүрт орж ирэн хэлвэл тэр инээмсэглэн "Тэгсэн ч ээж чинь уурласангүй"

Түүний хариултанд бараг л нүдээ эргэлдүүлэх шахсан ч, элдэв муу зүйл болоогүйд баярлан инээмсэглэлээ. Нөгөөтэйгүүр нар бараг л жаргаж байсан тул Музантай хамт гадаа гарч байгаадаа баяртай байв.

Биднийг тортой идэх юмаа барьсаар дэлгүүрээс гарч байтал гэнэт баахан танхай залуус биднийг зүглээд ирж байхтай таарчхав. "Хөөе хараач, тэдэнд амттай зүйлс байна" гэж илүү том биетэй, урд алхаж байгаа нэгэн нь хэлээд бидний тортой зүйл рүү чичиллээ.

Айсандаа би байрандаа таг зогсох бол Музанд харин энэ нь нэг их сонин үзэгдэл биш бололтой энгийнээрээ алхалсаар л байв. "Яасан?" гэж тэр намайг алхахгүй байгааг анзаарчхаад хэлтэл би "Тэд олуулаа байна"

"Зүгээрээ, алив миний гарнаас атга" гээд тэр гараа над руу сунгахад би айснаасаа болоод хөрчихсөн, бас чичирж буй гараа түүний гарт хүргэлээ.

Тэр шуудхан миний гарыг чангаар атгаснаа, барьсан тортой хүнсээ газар хаяад, намайг дөнгөж түүний энгэрт шигдэхтэй зэрэгцэн хүчтэй салхи үлээж, нүд ганц хором харанхуйллаа. Би айсандаа нүдээ тас аньтал Музан үсийг минь зөөлнөөр илбээд "Би чиний хажууд байхад битгий айж бай, за явцгаая"

Музаны энгэрээс улаанаар холдтол тэр газар хаясан тортой хүнсээ авах аж. Тэгээд би эргээд хартал саяхан бардам гэгч нь алхаж байсан том биетэй залуус бүгдээрээ газар ухаан алдчихсан хэвтэж байх нь тэр. Сая хормын дотор Музан тэднийг ухаан алдуулчхаа юу?

"Би чиний мөнхийн хамгаалагч гэдгийг битгий мартаарай" Тэр инээмсэглэн хэлээд түрүүлээд алхаж эхлэхэд нь би гайхсандаа хөдөлж чадахгүй байсан ч, удалгүй түүнээс холдохоосоо айсандаа араас нь гүйхээрээ очлоо.

Миний мөнхийн хамгаалагч гэсэн үү? Хамгаалагч. Таалагдаж байна.

Би нүдээ анин гүнзгий амьсгаа авсаар тэнгэр лүү харвал сар мандаж байлаа. Тэнгэрт нэг ч үүл байхгүй, мөн сарны хэт тод гэрэлнээс болоод одод ч харагдахгүй байв. Зөвхөн гялалзан тодрох сар тэнгэрийн хаяаг дүүргэнэ. Сэрүүхэн салхи салхилж байсан ч хажууд алхах түүнээс халуун энерги дүүгэх аж.

Хамгаалагчтайгаа ингэж алхах сайхан байна.

d1ad713b337511e4d23b236e4105e75e.jpg

|||

A/n-За эхний захиалгын oneshot байлаа~ Захиалсан эзэнд нь болоод уншигч нарт таалагдсан гэж найдъя ♥️

3 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!