24
Сокжин ийг жирэмсэн болсныг мэдээд 30н минут өнгөрчээ.
Намжүүн ий ухаан санаа нь орон гаран байх бөгөөд байс хийгээд л : Залуусаа. Гэж зөөлөн шивнэснээ огцом босон : Би аав болох нь. гээд тэрүүгээр нэг орилох аж.
Юнги: Намжүүн аа одоо чимээгүй байгаад өгч болох уу түрүүнээс хойш хэнгэрэг хагарах нь. Бид түүнийг жирэмсэн гэдгийг мэдчихсэн. Одоо гуйя. Чимээгүй бай. Гээд хөмсөг зангидна.
Намжүүн: Ерөөсөө үүнийг тэмдэглэцгээе. Би дэлгүүр гараад ирэе. Та нар түр байцгааж байгаарай. Гэсээр хэтэвчээ шүүрэн гарч одов.
Харин Сокжин: Сайхан галбиртаа баяртай гэж хэлэх нь дээ. Гэснээ санаа алдан: Одоо яая гэхэв дээ. Ким Намжүүн ийг хайрласныхаа буянд хөөрхөн үртэй болдог л юм байна. Гээд ганц хоёр баярын нулимс унагана.
Үнэндээ Жин тестээ хараад маш их баярласан юм. Үнэндээ хамгийн их хайрладаг хүнээсээ хүүхэд олчихоод баярладаг үгүй хүн байна гэж үү? Үгүй шүү дээ. Ялангуяа Сокжин тэр харагдаж байгаагаасаа илүү зөөлөн сэтгэлтэй шүү дээ үгүй гэж үү.
Тэд энэ шөнө бараг л унтаагүй баярлаж инээлдэн зарим дурсамжуудаа ярилцан баярын нулимс ч унагаад амжсан юм. Тэхён Жонгүг ийг жирэмсэн гэж мэдээгүй байх хугацаандаа киноны санал аваад зөвшөөрсөн тухайгаа хэлсэн бол ах нар нь түүнээр бахархаж байгаагаа хэлсэн юм.
Ингээд нэг мэдэхэд л Жонгүг 4сар 2долоо хоногтой болж . Жимин 5н сартай Сокжин дөнгөж л Жин дүнгэн данган 4н сартай ажээ.
Өнөөдөр Жонгүг сургуулиасаа чөлөө авахаар иржээ. Түүний гэдэс өхөөрдөм том болсон харагдана. Тэр эндээс гараад Тэхён ы зураг авалтын талбай руу явахаар төлөвлөж гарсан учраас хэрэндээ л гангарсан бололтой үнэхээрийн өхөөрдөм харагдав. Цагаан өнгийн туулайн чихтэй малгайтай цамцаа шоотой хар хэлхгэр өмдтэй хослуулан өмссөн тэр. Үс нь ургачихсан улам л хөөрхөн харагдуулна.
Жонгүг сургууль дээр ирсэн ажлаа бүтээгээд буцах замдаа У Сэүн тэй таарав.
Жонгүг: Хөөх Сэүн царайлаг хэвээрээ байна шүү. Гэвэл
Сэүн: Чи хөөрхөн хэвээрээ байна. Энэ бяцхан жаалыг хэр том болсныг хараачээ. Гэсээр гэдэс рүү нь заавал,
Жонгүг: Харин тиймээ. Хүүхэдтэйгээ уулзана гэхээр л шөнө нойр хүрэхгүй байгаа. Гээд хөөрхөн инээгээд: Сэүн аа... Ганц тэвэрмээр байна уу. Гээд хоёр гараа алдлан зогсов. Сэүн ч дургүйцэлгүй очиж тэврээд үнэрийг нь нэг сайн уушиглан авав.
Сэүн: Баярлалаа Жонгүг аа. Уучилсанд чинь ч бас маш их баярлалаа. Мунхаг надад тэврэлт бэлгэлсэнд чинь ч бас баярлалаа. Гэвэл,
Жонгүг: Чамайг хайрлаж буй хүн яг хажууд чинь байдаг гэдгийг үргэлж санаарай. Тийм сайхан хүнээ олсон бол битгий алдаарай. Гэсэн учир битүүлэг зүйл яривал Сэүн яг ханийг яриад байгааг нь мэдэхгүй гайхан...
Сэүн: Чи яг хэнийг яриад байгаа юм бэ ? Гэвэл,
Жонгүг тээр тэндээс ирэх Хусог ийг заасаар: Түүнийг... Гэж хэлэн нүүрэндээ том инээмсэглэл тодруулаад: Манай ахыг битгий гомдоогоорой алдаж болохооргүй алтан хүн шүү. Гэж хашхиран гараа далалсаар цааш явав.
Тэднийг Жин ийг жирэмсэн гэж баяр тэмдэглэдэг тэр орой Хусогт Сэүн таалагдаж байгаа гэж тэдэнд ярисан юм. Тэгээд л маргаашнаас нь Сэүн ий эргэн тойрноос салалгүй даган явсаар тэд одоо бараг л бүтэж байгаа .
Zzzza hvseed bsn 24cn ahahh 😆❤️
