23
Тасралтгүй жингэнэх хаалганы хонхны дуунаар түрүүлэн сэрж буй Тэхён одоог хүртэл хайртынхаа дотор байх өөрийн том муныг сая л нэг сугалан дээш өндийвөл Жонгүг нойрон дундаа эгдүүтэй гэг чинь дуу алдав. Бутраасан хувцсаа түүж өмсөх Тэхён тэвчээр алдран хайртынхаа хоёр хацар дээр нь шоб шоб хийтэл нь үнсэж аваад өрөөнөөс яаран гарах аж. Түүний бяцхан бүжин ойр хэд хоног бас өнөөдөр өдрийн ажлаас нь үүдэн туйлын ихээр ядарсан тул Тэхён сэрээчихвий гэж эмээсээр хэрэндээ л хурдхан очиж хаалгаа тайлав. Гаднаас ах нар нь дуу шуу болсоор орж ирвэл...
Тэхён ч Жонгүг ийг сэрчихнэ гээд сандран : Чшшш!!! Жонгүг унтаж байгаа... Гэсээр чалчаа ах нарынхаа амыг хамхиж авав.
Хөвгүүд ч аль болох чимээ гаргалгүй буйдан дээр очиж суулаа...
Харин Намжүүн нохой аятай л ямар нэг зүйл хамраа сарталзуулан шиншлээд: Танайхаас яагаад ингэж их фермон үнэртээд байгаа юм бэ? Гэвэл Тэхён сандрах шиг болсноо...
Тэхён: Ер нь би яагаад сандраад байгаа юм? Гэж өөртөө сонсогдох төдий хэлээд... Яах юу байхав дээ... Жонгүг бид хоёр хэд хоногийн эрч хүчээ нөхсөн юм. Гээд их л хачин инээвэл...
Юнги: Зөвхөн амраана энээ тэрээ гээд том дугараад байсан яасан? Цк цк ... Гэж шогширвол...
Тэхён: Та Жимин ийг шалдан шахуу хэр удаан харж тэвчих вэ? Гэвэл...
Юнги бахархалтай нь аргагүй: Ганц ч хором тэвчихгүй. Ингэхэд энэ ямар хамаатай юм ? Гэсээр Тэхён ыг өдөх аядав...
Тэхён: Тэгвэл би Жонгүг ийг хувцастай байхад нь ч харж тэвчдэггүй... Гээд ялалтын царай гарган Юнги рүү харвал Юнги гийн шар мочи үсэрч босч ирээд Тэхён ы ар дагзнаас нэг сайн дэлсээд...
Жимин: Чи муу тэнэг баажгай. Миний дүүг гаж хүслээрээ зовоогоод үзээрэй... Гэх нь тэр...
Тэднийг хэрүүлч юм шиг хэлэлцээр ч юм шиг зүйл ярилцан суух хойгуур Тэхён ы бяцхан хайрт нэвсийсэн том Тэхён ы цамцыг өмсөөд нүдээ ч олигтой нээж чадалгүй нойрмоглосоор гарч ирэв. Хөвгүүд ч Жонгүг ийг хараад хамаг эгдүү нь шалаар нэг урсах шиг болно...
Өнөөх бүжин чинь нүдээ нухалж явсаар тэдэн дээр ирснээ Тэхён ы өвөр дээр нялх хүүхэд аятай ирж хэвтээд цээжинд нь хацраа наасаар нүдээ анин " Би энд л унтах байсан юм " гэсэн шиг тэр дороо л унтаад өгөв ...
Тэд ч Жонгүг ийг харж баясаад үргэлжлүүлэн ямар нэг зүйл шимтэн ярилцана...
Тэхён: Ингэхэд Сокжин хён Намжүүн хён хоёр яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм? Та хоёр л үлдчихлээ шүү дээ... Гэвэл...
Хусог: Хөгшин хосууд нь байж дүү нараасаа орой хүүхэдтэй болох гээд байгаа юмуу... Гэж ёжлон тэдэн рүү харвал
Жин босон угаалгын өрөө рүү зүгэлсээр: Бидний сексийн амьдрал үнэхээр өөлөх юмгүй цэвэрхэн. Тийм учраас тийм зүйл одоохондоо огт болохгүй.Тэгээд ч жирэмсэн болчихвол миний энэ сайхан царай бие хоёр таргалаад галбираа алдчихна тийм болохоор одоохондоо болоогүй ээ... Гэсээр бөгсөө хаялан цааш явав...
Намжүүн: Аааххх... Та нар түүнд битгий хэлээрэй . 2долоо хоногийн өмнө Тэхён Сокжин той тасартлаа уудаг өдөр байна шдээ... Тэр өдөр чинь би Жин тэй хамгаалалтгүй хийчихсэн... Харин үүнийг тэр мэдээгүй байгаа. Магадгүй 2 долоо хоногийн дараа над дээр Жирэмсэн гэсэн бичиг бариж ирээд намайг зодох байх . Харин тэр болтол та нар түүнд энэ талаар хэлээд ам алдаад үзээрэй... Гэж шивнэж дуусахтай зэрэгцэн Жин угаалгын өрөөнөөс гарч ирэв...
Тэхён ч Намжүүн рүү жоготой нэг чинь хараад: Жин Хён ... Гэвэл Намжүүн ий нүд нь томроод Тэхён аас зууран амныхаа хайрцагаар " Яах гээд байгаа юм ? " Гэвэл
Тэхён Намжүүн рүү нэг харчихаад: Амьдрал тааварлашгүй шүү дээ. Та одоо наад нойлдоо буцаж ороод өөрийгөө жирэмсэн эсвэл үгүй гэдэг ээ шалгачихаач... Та хоёр чинь бэлгийн амьдралдаа идэвхитэй хосууд хэн мэдлээ та жирэмсэн ч байх юм билэв үү... Гэсээр хачин инээвэл...
Жин: Хэзээ ч тийм зүйл болохгүй дээ . Тэгээд ч жирэмсэн болсон эсэхээ эмнэлэгт очиж шалгуулдаг юм байгаа биз дээ...
Тэхён: Заавал эмнэлэг орох шаардлага үгүй гэж өнөөдөр надад нэг сувилагч хэлсэн...
Техник технологи хөгжөөд тестээр шалгахад л мэдэж болно гэсэн... Хоби Хён би таныг ганцхан удаа зарчихая тэгэх үү ... Жонгүг өвөр дээр байгаа болохоор босож болдоггүй ээ... Та миний пальтоны халааснаас " Жирэмсний тест" гэсэн жижигхэн хайрцагтай юмыг Жин хёнд аваад өгөөч. Гэснээ... Хоёулаа мөрийцөх үү? Хэрвээ та жирэмсэн биш байвал эртээд надаас нэхээд байсан миний шинэ машиныг ав , Хэрвээ та жирэмсэн байвал би танай хүүхдэд нэр өгөх болно тохирох уу?
Жин: Хэлсэн ярьсандаа байгаарай золиг минь... Гээд өөртөө их л итгэлтэй амьтан нойлын өрөө рүү оров ...
5н минутын дараа...
Тэхён: 3... 2... 1... Гэвэл Жин нойлын өрөөнөөс...
Жин: Ким Намжүүн... Гэж орилсоор гарч ирэв ...
Намжүүн гэмгүй царайлан яасан бэ гэвэл Жин өнөөх тестээ нүүрэн дээр нь барисаар: Хариуцлагаа хүлээ новшоо...
Намжүүн ч өнөөх тестийг харсан даруйдаа Сокжин ийг тэврэн авч: Тэгье ээ би хүлээе...
Хусог үсрэн босч ирээд: Юу вэ ахиад л хүүхэд үү?
