25
Жонгүг сургуулиасаа гаран алхсаар Тэхён ы зураг авалтын талбай дээр иржээ.
Жонгүг ийг харсан хүн бүхэн гайхсан харцаар харах бөгөөд Жонгүг хүмүүсийн харцнаас ичсэндээ цамцныхаа малгайг өмсөн Тэхён ыг хайн хошуугаа унжуулж явсаар хэн нэгэнтэй мөргөлдөх нь тэр.
Жонгүг гэдсээ барисаар газар унаад,
Жонгүг: Ах гуай та чинь замаа хардаггүй юм уу? Жирэмсэн хүнийг дайрж алах шахлааш дээ. Гэсээр газар түшин босвол,
Өнөөх хүн нь: Өө Тэхён ы бяцханаа юу? Гэвэл,
Жонгүг: Та Тэхён ахыг таньдаг юм уу? Гээд бүлтэлзсээр асуувал,
Нөгөөх нь: Танилгүй дээ! Бид чинь нэг кинонд тоглож байгаа шүү дээ! Намайг Пак Сөжүн. Чи чинь Жон Жонгүг байх аа? Гэх үед нь,
Жонгүг: Удахгүй Ким Жонгүг болох хүнтэй яасан муухай харицаж байх юм. Гэж ширэв татчихаад,
Жонгүг: Тэхён ах хаана байгаа юм? Гэж бүлтгэр нүдээ гялалзуулсаар асуувал,
Сөжүн түүнд нь эгдүүрхсээр: Ах нь хүргээд өгье. Гээд дагуулан алхав.
Тэд Тэхён ы байгаа газарт ирсэн ч Тэхён дөнгөж сая зураг авалтандаа орсон бололтой байрлалаа эзлэн дохио хүлээн зогсоно.
Жонгүг Тэхён ы сайхан царайг харж баясаад нэг сандал олж суугаад нэг мэдэхэд л нойрондоо дийлдэн унтаж орхижээ.
Тэхёг зураг авалтандаа төвлөрөн Жонгүг ийг ер анзаарсангүй.
Зураг авалт дуусч бүгд түр амрахаар болох үед хүн бүр нэг зүйл дээр шавчихсан ямар хөөрхөнийг нь шагшран зогсоно.
Жонгүг ширээ дэрлээд анхилам фермоноо цацсаар шүлсээ гойжуулаад унтаж байх юм гэнэ.
Тэхён ч үзэсгэлэн гоогоо олж хармагцаа л хзрч очин хэсэг ширтэв гэнэ.
Тэхён д гэнэт л хармын сэтгэл төрж : Та нар түүний юуг нь тэгтлээ харсан юм бэ? Тэр зөвхөн минийх за! Гээд хошуугаа унжуулаад Жонгүг ийг хоёр гар дээрээ өргөн авав.
Жонгүг ч тэвэрсэн тэврэлтэнд нь сэрсээр : Хөөрхөн инээгээд 'Ахаа 'гэсээр улам бүр энгэрээс нь зүүгдээд, Тэр хавийн хүмүүсийг бүр л эгдүүрүүлж орхив.
Хүн бүр тэдний энэ хайр урт удаан үргэлжлээсэй гэж хүснэ. 🩵
