18 страница11 апреля 2022, 13:17

18

Сэүн Жонгүг рүү ойртож эхлэх үед Жонгүг ухарч явсаар модонд тулан зогсоно...

Сэүн: Жонгүг аа чи нэг зүйл мэдэх үү? Би чиний талаар бүх зүйлийг мэддэг... Намайг чамд ямар их хайртайг чи мэдэх үү ? Мэддэг ч болоосой ... Гээд үнсэх гэж ойртох үед Жонгүг хамаг чадлаараа нэг түлхээд хаашаа ч юм бэ гүйж эхлэв... Сэүн фермоноо ашиглан түүнийг зогсоохыг хүссэн ч Жонгүг хазуулчихсан шүү дээ... Ким Тэхён ы фермоноос өөр хэний ч фермон түүнийг удирдаж чадахгүй... Гүйсээр гүйсээр амьсгаагаа даран зогсохдоо тэр төөрснөө мэдсэн юм...

Тэмцээн дуусч бүгд эргэж ирэх үед Тэхён Жонгүг ийг хуруу даран хүлээнэ... Сугалсан охиноо ганцааранг нь хөөж явуулчихаад зөвхөн Жонгүг т санаа зовж буй Тэхён яахаа үл мэдэн нааш цааш холхин дэмий л ойн зүг нүдээ ширгэтэл ширтэнэ... Тэр ёстой л жинхэнэ ацан шалаа гээчид орсон байлаа ... Учир нь ой руу араас нь явъя гэсэн ч хаашаа явсныг нь мэдэхгүй барагцаа ч байхгүй шууд ой руу яваад орчихож болохгүй, зүгээр суугаад тайван хүлээмээр байв ч хөл гар нь өөрийн эрхгүй хөдөлж, зүрх нь өөрийн мэдэлгүй айж сандарсандаа хурдан хурдан цохилж , харин тархи нь удирдлагагүй юм шиг л зөвхөн Жонгүг т санаа зовно...  Жонгүг ийг Сэүн ийг сугалсан гэдгийг бусдад аа хэлээгүй... Ах нарынхаа санааг зовоохгүй гэж л бодсон хэрэг...

Нар жаргах ч дөхөж Юнги Жимин болон бусад нь Тэхён дээр ирж юу болсныг асуух үед Тэхён яах ч аргагүй хэлэв... Бүгд түгшүүрийн байдалтай юу хийх ээ мэдэхгүй 20 орчим минут зогсосны эцэст У Сэүн ганцаараа ирж байхыг Намжүүн хараад...

Намжүүн: Тэр ганцаараа ирж байна... Гэвэл бусад нь ч мөн Сэүн ий зүг харав...

Тэхён дэлбэртлээ уурлан Сэүн дээр очин заамдаад : ӨМХИЙ НОВШОО ЖОНГҮГ ХААНА БАЙНА... гэж тэрүүгээр нэг орилвол...

Сэүн: Бяцхан залуу чинь айгаад зугтчихсан... Одоо магадгүй төөрчихсөн байх... Гээд ямар ч хувирал байхгүй царайгаараа Тэхён руу хараад заамдсан гарыг нь буулгавал...

Жин: Чи түүнээс яг юу хүсээд байдаг юм? Жонгүг чамд ямар буруу зүйл хийсэн юм... Гэж уурлавал...

Сэүн: Хайр гэгч хачин эдгэрэшгүй өвчин хүн гэдэг зүрхээр бүтсэн амьд биетийг галзуу болгож орхидог юм... Тэр үүнээс өөр зүйл хэлэлгүй цааш явав...

Тэгээд гэнэт л зог тусан Ким Тэхён Пак Жимин У Сэүн 3 зэрэг "Жонгүг харанхуйгаас айдаг" гэж хэлсэн юм...

Тэхён Жимин 2 тэрүүгээр нэг орилж ийн хэлсэн бол Сэүн өөртөө сонсогдох төдий л тийн хэлэв...

Залуус бүгд ийш тийш тарж бутран Жонгүг ийг хайхаар явж Сэүн өрөөндөө үлджээ...

Сэүн сандарч эхлэв... Жонгүг т санаа зовж байгаа хэрэг... Сэүн Жонгүг т муу зүйл олныг хийсэн ч тэр түүнд хайртай шүү дээ ... Үүнийг юу ч өөрчилж чадахгүй ...  Зүрх нь өөрийн эрхгүй ойд төөрүүлж орхисон Жонгүг рүү тэмүүлж хөл нь нэг л мэдэхэд ой руу гүйж хэзээ ч өөрийн болгож чадахгүй хайртыгаа хайхаар явсан юм...

Эцэст нь тэр өөрийн биш хайртыгаа олсон... Айсандаа өвдгөө тэврэн сууж зогсоо зайгүй "Тэхён ах аа " гэж орилон уйлж өвдөг нь шалбараад өмд нь урагдчихсан айсандаа бараг л ухаан алдах гэж буй түүнийг олж харсан...Гэхдээ хажууд нь яваад очиж чадалгүй зүгээр л  түүний зүрхэндээ хүлээж буй хүнийг нь хамтдаа хүлээж холоос ч болтугай харж хажууд нь байж хамгаалахаар шийдээд хэтэрхий их хайрласан түүнийг ээ ажиглан модны араар оров...

Сэүн: Хажууд чинь яваад очмоор байв ч чамдаа дэндүү их нүгэл үйлдсэн болохоор зориг хүрэхгүй нь... Эндээс л хараад сэтгэлээ бүлээцүүлээд мэдэгдэхгүйгээр чамайг хамгаалаад зогсож байя... Амандаа ийн шивнээд удсан ч үгүй Ким Тэхён ы "Жонгүг аа" гэж орилох дуу тэнгэрт хадаж Жонгүг ийг олж харсан даруйдаа тэвэрч авч байгаа нь үзэгдэв... Ах нар нь ч бас хойноос нь ирж буй бололтой олон хөлийн чимээ сонсогдоно...

Сэүн: Ашгүй дээ... Гунигтай инээмсэглэн хэлээд ойгоос гарахаар буцан алхав...

Жонгүг ийг олж харсан Тэхён урдах замаа ч тоолгүй гүйж очин тэврэн авав. Араас нь ах нар нь ч ирж одоо л тэд бүтэн амьсгаа авахтайгаа болох аж ...

Хусог нэг зүйл олж харсан бололтой нүдээ томруулаад: У Сэүн... Гэж амандаа шивнэв...

Тэхён үнэхээр амьсгаадсан байх агаад : Үнэхээр их айлаа ... Уучлаарай... Дахиад л хамгаалж чадалгүй аюул руу түлхчихлээ... Үнэхээр уучлаарай... Жонгүг аа надад хэлээч... Чамайг би яавал чи хэзээ ч аюулд орохгүй байж чадах бол? Чамдаа амласан юмсан ... Энгэртээ тэврээд хамгаална гээд... Гэтэл 2 ч удаа сайн тэврэлгүй могойнд алдчихлаа... Айсан биз дээ? Уучлаарай... Аюултай гэдгийг нь мэдсээр байж явуулсанд... Яаж ийж байгаад аваад үлдэх байсан юм... Уучлаарай ... Гээд уйлвал ах нар нь гайхаж орхив, бас ухаарав Ким Тэхён гэдэг хүний зүрх Жон Жонгүг гэх үзэсгэлэнд бүрэн эзэмдүүлж сохортлоо дурлаж орхисныг ...

Тэхён ыг уйлах үед Жонгүг ч бас уйлав : Та юу ч буруу хийгээгүй ээ ... Явсан нь би төөрсөн нь ч би шүү дээ... Ингээд олоод ирэхийг чинь мэдээд итгээд хүлээж байсан болохоор баяртай байна... Бас та намайг хамгаалж л байна шүү дээ... Ингэж тэврээд ... Өөрийгөө буруутгах хэрэггүй дээ... Би зүгээр бүрэн бүтэн аюулгүй л байна шүү дээ харж байна уу? Харин ч таныг надад ингэтлээ хайртай болсныг мэдэх сайхан байна... Тийм болохоор битгий уйл ... Би зүгээр ... Ким Тэхён гэх миний оршихуй миний хажууд байхад би хэзээ ч алзахгүй ... Юу ч болсон шантрахгүй ... Гэхдээ л би айсан таныг намайг олохгүй байхвы гэхээс үхтлээ айсан ... Харин одоо бол би баярлаж байна та миний хажууд байна шүү дээ... Намайг үнсээд өгөөч ахаа... Тэгвэл би магадгүй айхаа больж тайвшрах байх... Намайг үнсээч... Гэвэл Тэхён Жонгүг рүү доголон нулимстай нүдээрээ харж инээгээд нулимсаа арчин Жонгүг ийн уруулыг өөрийн уруулаараа бүчин авлаа...

Тэдний халуун үнсэлт дуусах үед

Тэхён : Чиний уруулыг үнсэх үед бүх зүйл жингүүдэж байгаа юм шиг мэдрэмж намайг бүчин авах юм... Магадгүй чи миний диваажингийн солонгон гүүр байх тийм үү ...

Жонгүг: Харин би тантай учрах гэж л энэ дэлхий дээр хүн бодьгал болж төрсөн байх тийм үү... Гээд сэтгэл татмаар инээх үед тэдний фермон харанхуй ойг гэрэлтүүлэх шиг л болсон юм...

Жин: За за... Хайрын шувуухайнууд минь нялуурч дууссан бол явцгаая ... Орой болчихлоо...

Тэд буцаж явах үедээ л Жонгүг ийн хөлийг анзаарав ... Тэхён сурсан зангаараа бөөн сүр болгож Жонгүг ийг гүнжийн өргөлтөөр өргөж ойгоос гарсан юм...

Тэд байшиндаа ирэх үед У Сэүн юу ч болоогүй юм шиг орон дээрээ хэвтэх бөгөөд ...

Сэүн: Бяцхан өлөгчингөө олоод иржээ ... Гэж хэлээд муухан инээн босч ирвэл... Намжүүн шууд л хүрч очин нэг сайн шаагаад авав ... Дахиж нэг цохиод...

Намжүүн: Чи хэчнээн түүнд хайртай байж болох ч хүн чанар чинь шалан дээр бутарч байхад чи хэзээ ч түүнийг өөрийн болгож чадахгүй... Дараагийн удаа би чамайг үүдэн шүдгүй болгоно гэдгээ амлая ... Ийн хэлээд өөрийн орон дээр очин суув ...

Сэүн: Намайг алсан ч хамаагүй ээ... Жон Жонгүг минийх байх ёстой... гэсээр гарч явав ...

Yu c bolciw gss ahahah

18 страница11 апреля 2022, 13:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!