17
ЮнМин хос тэгж удаан явах болсон шалтгаан нь ажлын цаг дуусчихсан дээрээс нь амралтын өдөр учраас эмнэлгүүд ажиллахгүй байсан хэрэг л дээ... Уул нь зүгээр л тест аваад мэдэж болох зүйлийг тэд хэтэрхий сүртэй хүлээж авчээ...
Тэд яг одоо томоохон рестораны вип өрөөнд баяраа тэмдэглэн хооллох аж...
Жонгүг ийг жоохон хүүхэд гэсэн шалтгаанаар , Харин Жимин ийг жирэмсэн гэсэн шалтгаанаар тэдний гарт архи биш сүү атгуулжээ...
1 өдөрт хэтэрхий олон үйл явдал харваж буй сум шиг л нисэн өнгөрч тэд ч ядарснаа мэдрэн ийн ядаргаагаа тайлж байгаа нь энэ...
Юнги: Хүлээгээрэй... Гээд хөмсгөө атиралдуулан... Ким Тэхён чи муу тэнэг жирэмсэн хүнтэй үхэн хатан зодолдоод байсан хэрэг үү... Гэсээр Тэхён руу харвал...
Тэхён том нүдлэн: Хүүе нээрээ ... 1долоо хоногийн өмнө зодолдсон гэвэл ... Гэж амандаа бувтнавал хажууд нь сууж байсан Жин сурсан зангаараа ар дагзнаас нь нэг сайн хусаад ...
Жин: Чи бол тэнэг амьтан... Бүр тэнэг тэнэгдээ жирэмсэн хүнтэй нэгийгээ үздэг тэнэг амьтан... Гэвэл...
Тэхён: Би тэр үед тэрнийг жирэмсэн гэж мэдээгүй байсан шдээ... Дандаа хүн зодож байх юм... Гэж гомдоллоно...
***
11 сар гараад 20оод хоносон учир тэдний сургууль өвлийн аялал зарлажээ... Энэ нь бүх оюутнуудыг хамарсан байх бөгөөд ар гэрийн гачигдал болон өөр чухал шалтгаангүй л бол заавал явах ёстой гэсэн байв... 4 өдөр 3 шөнийн ойн аялал байх аж ... Манай залуус ч юмнаас хоцрохыг хүсээгүй бололтой явахдаа бэлдэн юм хумаа бэлдэнэ... Автобус өглөөний 8-н цагт явах учраас тэд одоо юмаа бэлдэж байгаа хэрэг ... Тэд Жимин жирэмсэн гэдгийг мэдээд 7- л хонож байна...
Өглөө эрт автобус ч хөдөлж автобусан дотор инээд үл тасарна... Ирэх газраа ирсэн оюутнуудын байрлах газрыг хуваарилаж буй багш "Нэг өрөөнд 8-н хүн бүлэг энэ тэр хамаагүй зүгээр л тохиролцоод хуваагдацгаа" гэсэн мэдэгдэл маягийн зүйл хэлчихээд өөрөө цааш явав...
Мэдээж 7н залуу маань нэг өрөөнд орж тэдэн дээр нэг хүн нэмэгдэж ирэхээр болсон юм...
2 давхар 4н ортой томоо өрөө байх бөгөөд хөвгүүд ороо хуваарилах гэж байгаа бололтой нэмэлтээр орж ирэх оюутныг хүлээн сууцгаана... Хаалгаар хэн нэгэн орж ирж харин хөвгүүдийн царай тэр дороо л барайн...
Жимин: У Сэүн чи энд... Гээд гацвал...
Сэүн: Би энэ өрөөнд байхаар болсон юм. Гайхаагүй биздээ? Эвтэй байцгаая... Гэж мушилзачхаад... Та нар ороо хуваарилаагүй байгаа юм уу? Би Жонгүг тай нэг орон дээр хуваарилагдаж болох уу? Гээд Жонгүг рүү харвал Жонгүг шууд Тэхён Намжүүн хоёрын араар орчих нь тэр...
Харин Тэхён энэ үгэнд нь уурсан: Яасан ч үгүй... Би багшид хэлж өөр хүн авчрах болно... Гэвэл ...
Сэүн: Өө... Одоо яадаг билээ... Багш хуваарилалт хийгээд дуусчихсан ... Тэгээд ч чи намайг өөр хүнээр солимоор байна аа гэж багшид хэлсэн ч энэ чинь ялгаварлан гадуурхсан хэрэг болно... Би "Тэд намайг гадуурхсан" гээд дээрээс нь жоохон хачир нэмээд очоод хэлчихвэл Бангтан ы нэр хүнд ч навс унана даа ... Ялангуяа Бангтан бүлгийн Ким Тэхён ы жүжигчний карьер ялгаварлан гадуурхалтын хэргээр навс унана... Гээд дахиад л муухай инээвэл...
Тэхён: Новш минь нэр хүнд энэ тэр чинь надад хамаагүй. БИ ЧАМАЙГ ЯГ ОДОО ЭНД ГАЗАРТАЙ ЧИНЬ ТЭГШЛЭХ БОЛНО... гэж байдаг чадлаараа хашхираад дайрах гэвэл...
Намжүүн: Тэхён аа... Тайвшир... Хүсвэл бидэнтэй нэг өрөөнд орог л дээ 3хан өдөр тэсчихье... Ядаж Жимин ийг бодоод ... Ийн аргадангуй хэлээд... Аль орыг нь авах аа хурдан сонго үлдсэн дээр нь бид унтана... Гээд Сэүн рүү харвал...
Сэүн: Би тэр орыг ... Гээд захын орлуу заагаад ... Жонгүг аа чи доор нь унтаж болно шүү... Гэж их л ёжлонгуй хэлээд Жонгүг рүү нүдээ ирмэх нь тэр...
Жин: Би Жонгүг тай цуг нэг орон дээр хамт унтана ... Өөр яриа байхгүй... Гэсээр Сэүн ий орноос хамгийн хол байх орны дээр цүнхээ тавив...
Харин Юнги: Би доод талд чинь Жимин тэй хамт унтчихья ... Бусад нь өөрсдөө зохицуул ор хангалттай байгааг харж байгаа биздээ ... Гээд Жин ий орны доод талын ор луу цүнхээ чулуудав...
Сэүн хариуд нь: Бяцхан өлөгчингөө ах нар нь хамгаалж байгаа юм биз дээ... Энэ эрчээрээ сайн хамгаалаарай... Гэсээр гарж одов...
Тэхён : Чи муу... Гээд уурлан ардаас нь гарах гэсэн ч Намжүүн зогсоогоод...
Намжүүн: Тэр ямар нэг зүйл сэдээд байгаа бололтой... Новш гэж... Гэвэл...
Жин: Хэдүүлээ одоо 80хан цаг л тэсцгээе... Чадна биздээ... Гээд санаа алдана...
Тэхён: Жонгүг хэдий хазуулсан ч энэ тэнэг новш тэрийг тоохгүй... Жонгүг рүү улангассан бух шиг л дайрах болно... Хэрвээ тэр Жонгүг т ямар нэг зүйл хийвэл та нар Жонгүг ийг яахыг мэдэж байгаа биздээ... Зүгээр л бид Жонгүг аас яадаг ч байсан салж явж болохгүй... Орсон ч гарсан ч бүр бие засахад нь ч дагаж явах хэрэгтэй... Ийн хэлээд Жонгүг ийн гарнаас чанга гэгч нь атгавал...
Жонгүг: Би үнэхээр---... Гэж хэлэх үед нь Нүдэнд нь нулимс цийлэгнээд ... Түүнд ямар зүйлийг буруу хийснээ мэдэхгүй байна...
Энэ үйл явдлын дараа удсан ч үгүй тэмцээн зарлагджээ... Энэ нь 2 2оороо баг болж хуваагдаад ойгоос тууз олох тэмцээн байх бөгөөд хамтрагчаа сугалах ёстой, бүх оюутнууд хамрагдах ёстой шагнал нь амралтын газрын эрх. Сугалсан оюутныг хэн нэгэнтэй солино гэсэн асуудал байхгүй ...гэсэн байв...
Юнги Жимин ийг сугалаж бусад нь тэс өөр хүмүүстэй баг болцгоосон байлаа... Хамгийн аймар нь Жонгүг Сэүн ийг сугалсан байх аж...
Ингээд тэмцээн эхлэх үед Тэхён байж суух газраа олж ядна ... Тэр нэгдүгээр курсын нэг охиныг сугалчихсан байх бөгөөд Жонгүг ийг Сэүн ийг сугалсныг мэдээд яахаа мэдэхгүй болсон байгаа нь энэ...
Тэмцээн эхэлж бүгд ийш тийшээ бутран явах үед Жонгүг яах аргагүй байдалд орж Сэүн тэй цуг явав ...
Тэд 10-аад минут явсны эцэст...
Сэүн: Чиний фермон сайхан үнэртэж байна... Гэх үед...
Жонгүг: Харин чиний фермон өмхий үнэртэй байна... Гээд айснаа нуух мэт ярвайвал...
Сэүн хүзүүг нь хараад: Хөгийн өлөгчин... Аль хэдийн тэр хачин их зантай новшдоо хазуулчихжээ... Гэхдээ надад хамаагүй... Би яг одоо чамайг энд эдлэх болно... Гэсээр Жонгүг рүү бага багаар ойртож эхлэв...
Dain zarlj bn gvitsee... 😆🫂
