21
Тэхён: Хариуцлагаа хүлээж болно биздээ хайрт минь... Санасан шүү... Гээд Жонгүг рүү харсаар инээх үед нь...
Жонгүг: Юу болсон юм бэ... Би танаас салж байна гэж зүүдэлж байсан хэрэг үү... Хэрвээ зүүд байсан юм бол би яагаад эмнэлэгт байгаа юм ?... Гэвэл...
Тэхён Жонгүг ийг зөөлхөн бөгөөд удаанаар үнсээд : Тиймээ зүүд байсан юм... Зүүд гээд л бодчихоё... Хонгор минь зүүд байсан юм за юу? ... Гээд Жонгүг рүү хараад инээвэл...
Жонгүг: Нээрээ зүүд байсан хэрэг үү? Ийн хэлээд Бүлтэн нүдээ улам бүлтийлгэвэл гаднаас Сэүн орж ирсээр...
Сэүн: Зүүд гэнэ шүү... Гээд инээд алдаад... Хөөе мангараа бодит байдал зүүд хоёроо ч ялгаж чадахааргүй болтлоо ядарсан хэрэг үү... Ямар ч л байсан миний хэлсэн тэр үгийг мартаарай... Харин миний чамд хайртай гэдгийг битгий мартаарай... Чиний хайрт болон та 2т баяр хүргье... Бас... Бас... Нэг зүйл гуйх гэсэн юм... Би Жонгүг тай хоёулахнаа үлдээд 2хон үг сольж болох уу... Гэж хоолой нь зангирсаар тэднээс гуйвал бүгд юу ч хэлсэнгүй зүгээр л гарч явав...
Сэүн Жонгүг 2 хоёулахнаа үлдэж одоохондоо өрөөнд чимээ аниргүй байдал үүсчээ ...
Сэүн: Жонгүг аа... Гэвэл...
Жонгүг: Ммм ... Гэх авиа гаргав...
Сэүн нэг сайн амьсгаа аваад яриж эхлэв: Жонгүг аа би чамд анх хэзээ сайн болж байсан аа яриж өгөх үү... Гэснээ инээх аядаад... Өнөөдөр би ямар нэгэн муухай зүйл ярилгүй зөвхөн сайхан зүйл яриж өгье... Чи ер нь өөрийгөө ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү? Анх чамайг сургуулийн үүдэн дээр хошуугаа унжуулчихсан цүнхээ өргөөд гомдолтой нь аргагүй жижүүр багш руу хараад " Ээ багшаа 3хан минут шдээ " гэж гонгинож байхыг чинь сургуулийн 2давхрын 204 тоот ангийн цонхоор олж хараад би үнэхээр их инээж билээ... Ямар эгдүүтэй золиг вэ ? Гээд л. Тэр үеэс л юм байна чамд сайн болж эхэлсэн үе. Чиний фермон бас л намайг чамд дурлуулж орхисон шүү. Миний хэзээ ч үнэрлэж байгаагүй сайхан үнэр... Гэхдээ би чамд ингэтлээ бүр галзуу солиотой болтлоо дурлана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм шүү. Сургуулийн шинэ жилийн үдэшлэг дээр чи Harry Style - Falling - ийг дуулж байсныг чинь санаж байна чи хичнээн үзэсгэлэнтэй харагдсан гээч. Тэр үед л би чамд хязгаартаа тултал дурлаж орхисон. Чи магадгүй миний зүрхэнд ургасан модонд үүрээ засаж орхисон хөхөө шувуу байх. Хөхөө өндгөө үлдээгээд үүрээ орхиод нисдэг шиг чи миний чамайг гэх хайрыг үлдээгээд зүрхнээс минь аль хэдийнээ нисэн одосныг би сая л анзаарлаа... Жонгүг аа миний хэлэх сүүлийн гурван өгүүлбэрийг сайн сонсоорой...
1. Хайртай шүү... Энэ миний эхний өгүүлбэр...
2. Зүрхэнд минь гийсэн нар, сэтгэлд минь жиргэсэн шувуухай минь миний чамайг гэх сэтгэлийг яг энд нь үлдээгээд хайрт руу гаа нисээд оч доо... Гэсээр нүдэндээ цийлэгнүүлэн...
3. Би чамайг тавьж явуулж байна... Гээд шууд л гарч одов. Жонгүг т үг хэлэх ч боломж олдсонгүй... Хөвгүүд тэдний яриаг бүгдийг нь сонссон байх бөгөөд тэд аль хэдийнээ сэтгэл дотроо У Сэүн гэх этгээдийг уучилж орхив...
Тэхён болон бусад нь өрөө рүү орон ...
Тэхён: Ингээд бүх зүйл дуусчихсан уу? Тэр чамайг дахиж чамайг зовоохгүй биздээ ? Бид дахиж салах шаардлагагүй биздээ... Гэвэл...
Жонгүг: Хён... Санасан шүү ... гэсээр дээш өндийн Тэхён ыг чанга гэгч нь тэврэн авав... Тэд хоёул уйлж орхижээ...
Тэхён: Юу гээч? Жонгүг аа хайр яг л далай шиг юмаа... Уух тусам цангаж, амсах төдийхнөөр дутагдаад л ... Харин чи минь яг л дарс шиг юм... Дэндүү сайхан , дэндүү ялдам , дэндүү ариун... Гээд Жонгүг ийг бэлхүүсээр нь тэвэрсээр үнсэнэ...
Жин гэнэт л : Хүүе дарс чинь уул нь би юмсан ... Миний үнэр хүртэл дарс ... Гэж залуусын анхаарлыг өөртөө татах гэвэл хэн ч түүнд анхаарсангүй ...
Харин Хусог: Би ариун цэврийн өрөө орчихоод ирье... Гэсээр гарч явав... Хусог өрөөнөөс гарсан даруйдаа хэн нэгнийг хайж гүйсээр эцсийн зогсоол болох дээвэр дээр гарч ирвэл багтартлаа гүйж хайсан хүн нь дээвэр дээр яг өмнө нь цааш харсаар тамхи татан зогсоно...
Хусог: У Сэүн... Ярилцмаар байна уу... Гээд аль болох эелдэгээр асуувал...
Сэүн: Юуг ярина гэж... Хайрын талаар уу... Гэсээр тамхиа дээш үлээн санаа алдаад... Жон Жонгүг миний оршихуй миний гэрэл гэгээ, миний мөрөөдлийн хайрт... Байсан... Би маш олон буруу зүйл хийчихсэн... Гэхдээ би хүсвэл түүний хүүхдийн эцэг байж чадах байсан. Бас би хүсвэл түүнийг хүчээр ч хамаагүй дэргэдээ байлгаж чадах байсан. Гэхдээ би тэгээгүй. Учир нь би түүнд маш их хайртай... Гэсээр санаа алдаад үргэлжлүүлэн... Миний фермоноос эхлээд бүгд л Жонгүг т хэзээ ч тохирохгүй... Чи үнэрлэж байна уу. Миний энэ ялгадас шиг фермоныг... Дуриан жимс... Миний хамгийн дургүй жимс, бас миний хамгийн их үзэн яддаг фермон... Гэвэл...
Хусог: Хөөе залуу минь би бэтта та нарын тэр фермон энээ тэрээг чинь үнэрлэж чадахгүй ... Гээд инээд алдвал...
Сэүн: Ашгүй дээ... Чи ч болтугай миний заваан фермоныг үнэртэхгүй байгаа нь ашгүй... Ийн хэлээд дахиад л санаа алдвал...
Хусог: Би дуриан жимсэнд дуртай... Дуриан жимсний үнэр нь жоохон муухай ч ямар сайхан амттай гээч шүүслэг... Гэснээ инээгээд ... Сэүн аа ... Зарим зүйлс харагдаж байгаагаасаа тэс өөр байдаг юм... Чи дэндүү дур булаам залуу. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүн энэ дэлхийн хаа нэгтээ байж л таараа ... Магадгүй дэргэд чинь ч байж мэдэх юм... Ийн хэлээд дулаахан хэрнээ сэтгэл татмаар инээвэл...
Сэүн: Би чамд нэг зүйлийг яриж өгөх үү... Энэ Жонгүг тай холбоотой. Гэвэл Хусог нүдээ анисаар толгой дохив...
Сэүн: Би Жонгүг т хэзээ ч муу юм хийхийг хүсдэггүй байсан юм... Хараал идсэн тэр өдөр альфа нарт маш ховор байдлаар тохиолддог дааврын үе надад илэрсэн ... Чи мэдэхгүй байж болох ч энэ маш аюултай. Энэ дааврын үеэр ямар ч альфа байсан өөрийгөө захирах ухаанаа алдчихдаг юм... Тэгээд л тэр өдөр би ямар ч ухаан мэдрэлгүй даавартаа дийлдэж Жонгүг ийг хулгайлсан... Хамгийн аймшигтай нь би түүнийг хүчиндэх шахсан ... Гээд уйлж эхлэв... Би Жимин д маш их баярладаг тэр өдөр Жимин ирээгүй бол .... Мэдэхгүй ээ ... Юу болох байсныг чөтгөр л мэдэх байх...
Хусог түүний яриаг таслан: Тэгвэл яагаад түүнийг айлгаад байсан юм ? Ийн асуувал...
Сэүн: Би тэр өдрийн Жонгүг ийг сайн санаж байна... Айсан эмээсэн зүгээр орхино гэвэл юуг ч хийхэд бэлэн юм шиг тийм царай... Гээд санаа алдан... Зүгээр л хүчээр дэргэдээ байлгах гэсэн юм... Айлгаад ч хамаагүй айдсаар нь далимдуулж дэргэдээ үлдээх гэсэн юм... Гэхдээ бүтээгүй л дээ... Гэж инээд алдсанаа ... Хайр заримдаа яг л худаг шиг санагддаг... Худаг усгүйгээр юу ч биш шүү дээ... Харин би Жонгүг гүйгээр хүн биш байсан юм... Жонгүг миний амьдарч буй шалтаг шалтгаан байсан... Би худаг бол Жонгүг ус байсан... Харин одоо байхгүй болчихлоо...
Hedn sariin daraah up <33
