20
Тэхён Жонгүг 2 муудалцаад нэг өдрийг ардаа үджээ ... Жонгүг гал тогоонд өглөөний цай бэлдэн зогсоно... Өөрийн эрхгүй Тэхён ы дуртай өндөгтэй ороомгийг бэлдэн түүний аяганд бусдаас нь арай илүү ихийг аягалж тавив... Тэгээд бусаддаа аягалаад өөрөө түрүүлж идээд эхэлж байтал бусад нь нэгдэхээр орж ирэх аж ... Жонгүг Тэхён ыг утсаа оролдон орж ирж байгааг нь харсан даруйдаа босоод гарах гэвэл...
Тэхён: ЖОН ЖОНГҮГ... Гэж хашхираад ширээн дээр байх өөрийн тавагтай хоолыг бариад... Энэ чинь юу юм бэ? Чи надаар тоглоод байгаа юмуу? БИ ЧАМД ТИЙМ ТОГЛООМ ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ? Гээд тавагтай хоолоо газар савж орхив... Тэрүүгээр нэг аяга таваг хагарах чимээ гарч бусад нь ч сандарч эхлэв... Тэрүүхэн хооронд дотуур байрны ихэнх оюутнууд хоолонд оочирлож байгаа юм шиг л шавсан байх аж...
Тэхён: Энэ чинь юу юм бэ? Ийм сонин зүйлээр гэмшилээ илэрхийлээд байгаа юмуу ? Хаясан юм бол хаясан шиг хая ... Битгий эргэж буцаад хүн эргэлзүүлээд бай... гэсээр буцан ширээнд түд хийтэл суувал...
Жонгүг: Тийм ээ ... Өчүүхэн миний уучлалт гуйж буй царай... Салъя гэж хэлсэн болохоос хайрлахаа больсон гэж хэлээгүй ... Гэвэл...
Тэхён: Хайртай юм бол яагаад салах гээд байгаа юм?
Жонгүг: Хайртай болохоор л салах гэж байна... Таны бас миний төлөө... Гэсээр гарч явав...
Тэхён: Хараал идсэн би түүнгүйгээр яаж амьдрах юм? Гээд гартаа байсан утсаа дахиад л хана руу саваж орхив ...
Жимин: Тэхён аа тайвшир түүнд ямар нэгэн шалтгаан байж л таараа... Та хоёр буцаад эвлэрнэ за юу ? Гэж тайвшруулахыг хичээвэл Тэхён тэр үгийг нь ч тоолгүй гарч одов ...
Жонгүг Тэхён хоёр муудалцаснаас болж хөвгүүд бүгд л нэг тиймхэн байх аж...
Дотуур байранд Тэхён орж ирсэн даруйдаа л ...
Тэхён: Би гэртээ харьлаа... Энд байгаад байх юм бол удахгүй үхчих юм шиг байна... Гээд ойр зуурын юмнуудаа авбал...
Жин: Тэхён аа тэнэг зүйл битгий хийгээрэй... Бас бага уугаарай... Тамхи татаж болохгүй шүү..Гэж санаа зовинонгуй хэлвэл ...
Тэхён: Би тэнэг зүйл хийхгүй дээ... Түүнийг сонссон биздээ хайртай хэвээрээ гэсэн... Харин уухгүй татахгүй байж бол чадахгүй байх... Санаа зоволтгүй ээ... Явлаа... Гээд дотуур байрнаас гаран явав ...
Тэхён Жонгүг хоёр муудалцаад 7хонолоо... Жонгүг аль болох Бангтан болон Тэхён тай таарахгүйг хичээн зайлсхийвэл, Харин Тэхён байнга хичээлдээ ирж байгаа ч тамхи татах зуршил нь эргээд сэдэрсэн байх бөгөөд түүнээс түүний сайхан фермон биш архины нэхүүн үнэр тамхины гашуун үнэр байнга үнэртэх болсон байх аж ...
Жимин Жонгүг тай ярилцах гэж оролдсон ч одоог хүртэл чадаагүй .... Жонгүг зугтсаар л байгаа...
Жимин: Жонгүг аа ярилцацгаая тэгэх үү ... Ах нь чамд санаа зовоод байна шдээ... Гэсээр Жонгүг ийн араас дагах аж...
Жонгүг уурсан: Юуг нь тэгтлээ ярих гээд байгаа юм бэ? Надад биш наад хүүхэддээ л санаа зов за юу... Жимин ий гэдэс нэлээн хөөрхөн том болсон байгаа харагдана...
(Альфа омега нар энгийн хүнээс бага хугацаанд хүүхэд ээ тээдэг гэж нэг манга дээр бичсэн байна лээ яг хэдэн сар гэснийг нь санахгүй байгаа болохоор ойртуулаад 6н сар тээдэг гэж үзээд биччихье😙)
Жимин санаа алдаад: Ахдаа яг юу болсныг хэлмээр байвал хэзээд сонсох болно шүү... Дараа уулзъя даа ... Баяртай ... Гээд өөр тийш зүглэн алхав ...
Тэхён Жонгүг хоёр салаад нийтдээ 3н долоо хоног... Ерөнхий дөө тэд хүн төрхөө алдаж байв ... Тэхён ы сахал үс нь ургаад зүс царай нь алдаж нүднийх нь доогуур хар зураас татаж яг л зомби шиг байх аж...
Харин Жонгүг хоол бараг л идэхгүй байгаа хэрнээ таргалж байв... Тэр хувьдаа өөрийгөө хэт ядарсан даа хавагнаж байна аа гэж дүгнэсээр эмнэлэгт хандахгүй байгаа юм... Бас л нүднийх нь доогуур хар зураас татаж гэрэлтсэн янзган нүд нь уй гашуугаар дүүрчээ ...
Үүнийг холоос ажиглаж буй Сэүн гэмшиж эхлэв ... Хэлсэн үгээ буцаамаар санагдав ч хармын сэтгэл гээч ёрын мэдрэмж түүнийг өдий хүртэл яг байранд нь чангаасаар л байв ...
Сэүн цайны газрын булангийн ширээнд хоолоо барьж очин суух гэж буй Жонгүг ийг олж хараад хүрч очин...
Сэүн: Жинхнээсээ салчихсан юмуу? Гэж асуувал Жонгүг түүн рүү "Тоглоод байна уу ? Ямар новшоо асуугаад байгаа юм"гэсэн харцаар харна...
Жонгүг: Нүднээс далд ороод тэднийг ч намайг ч тайван байлга гуйя... Чамайг харахаар бөөлжис цутгаад байна... Гээд хоолноосоо халбагадан ам руу гаа хийх гэж байгаад жинхнээсээ огиулж орхив ...
Сэүн: Чи намайг ингэж их үзэн яддаг юм уу ? Гэж асууж дуусахын завдалгүй хоосон ходоодтой байсан Жонгүг хий огиулсаар ухаан алдан унав....
Сэүн: ЖОНГҮГ ... гэж тэрүүгээр нэг орилоод Жонгүг ийг үүрсээр эмнэлэг рүү явав ...
Тэр эмнэлэгт ирэн Жонгүг ийг үзүүлээд Тэхён руу утасдан хэл дуулгаад удаа ч үгүй хөвгүүд пижигнэлдсээр эмнэлэг дээр ирэв...
Тэхён түүнийг заамдан аваад : ЧИ ТҮҮНИЙГ БАС ЯАЧИХСАН ЮМ ... ГУЙЯ ТҮҮНИЙГ ТАЙВАН ОРХИ Л ДОО ... ГУЙЯ ... ГУЙЯ ТЭГЭХ ҮҮ... гэж орилоод газар сөхрөн уйлж гарав... Тэхён гэх хүний бардам, зан ноён нуруу хайртынхаа төлөө хаягдан хугарч хайртыг нь зовоож буй тэр л аймшигаас өвдөг сөгдөн уучлалт эрэн гуйна...
Сэүн: Бяцхан залуу чинь жирэмсэн ... Яагаад уйлаад суугаад байгаа юм үсэрч дэвхэрч баярлах ёстой байтал ... Гэсээр гарах хаалга руу зүглэвэл...
Намжүүн: Чи тэднийг сал гэж сүрдүүлсэн хэрэг үү... Гэвэл...
Сэүн: Тиймээ би тэгсэн юм... Сал үгүй бол чиний хайртыг ахтай чинь хамт алах болно гэсэн юм... Гээд ямар ч хувирал байхгүй яривал ...
Намжүүн: Би чамд сануулсан дараагийн удаа шүдгүй болгох болно оо гэж ... Би тийм хэлсэн үгэндээ хүрдэггүй арчаагүй амьтан шиг харагдаад байна уу... Гэж хэлээд Сэүн ийг цохихоор дайрвал...
Хусог урдуур нь ороод : Одоо энэ чухал гэж үү ... Жонгүг дээр орцгооё...
Намжүүн: Би дараа нь чамтай жич ярилцана аа...
Тэд унтаж буй Жонгүг ийг харан зогсоцгооно... Жоохон царай алдсан болохоос биш тэр огт өөрчлөгдөөгүй байна... Булцгар хацар, урт сормуус урт үс, өтгөн хөмсөг, хөөрхөн уруул ... Шүлсээ гоожуулж унтдаг зуршил нь хүртэл хэвээр байх аж... Бүгд л түүнийг хайр дүүргээр ширтэнэ ...
Төд удалгүй Жонгүг сэрэх үед Тэхён түүнийг шууд л тэвэрч аваад...
Тэхён: Хариуцлагаа хүлээж болно биздээ хайрт минь ... Санасан шүү ...
