14 страница13 февраля 2022, 04:03

14

Жин тэдний хүзүүг хараад: Чи бүр хазчихсан юмуу??? Жин гайхан Жонгүг ийн хүзүүг хараад ийн асуувал..

Тэхён : Бид нэг бүхэл бие болсон тийм байхад хазсан ч яадаг юм... Гэж хэнэг ч үгүй хэлээд тавьбал...

Жин: Чи муу юу хуцаад байгаа юм айлын нялх нойтон хүүхдийг яана гэнээ... Ийн хашхичвал...

Жимин харин нүүр ам нь улайгаад бараг л худлаа хэлэх хүнд чихнээс нь уур гарах шахан: Ким Тэхён би чамайг үгүй хийнэ дээ за юу... Муу турсага аландаа... Юу юугүй уурлан хашхичаад Тэхён ыг зодох гээд дайрвал Юнги Жиминийг татан арай гэж л барих аж ... Харин Жимин дөрвөн мөч нь сарвалзан улам л уурсан тэрүүгээр нэг юм болно...

Харин Тэхён худлаа айсан хүн болж тойрж зугтаад: Би яасан юм... Жонгүг ч бас намайг хазсан Заа... Харилцан хазалцсан ... Тэгээд ч бид одоо ингээд бараг гэр бүл чи муу будааны боов ер нь юу юм лай л байна... Жимин бүр л уурсан үсчих бол...

Жин: Жүүн бид хоёр та хоёр шиг байхдаа-... Хэлж дуусаагүй байхад нь Тэхён нүдээ эргэлдүүлэн ярвайгаад...

Тэхён: Анх уулзсан өдрөө л унтаад Намжүүн Хён таныг хазчихсан ... Гэх нь тэр ...

Харин тэдний талаар юу ч мэддэггүй Жонгүг нүд нь томрон: Нээрээ юу ... Гэвэл Жин хэлэх үггүй болчихов ...

Тэдний утгатай утгагүй хэрүүлийг түр азнаад НамЖин хосын хайрын түүхнээс жижигхэн бөгөөд анхны тэнэг ч гэх юмуу азтай ч гэх юмуу учралаас дурдан өгүүлбэл тэд анх 3200 воны үнэтэй бэлэн гоймонгоос болж л танилцсан юм...

Одоогоос 3жилийн өмнө 2018 он :

Жин 2-р курс
Намжүүн 1-р курс

Их сургуулийн доод дэлгүүрт нэгэн залуу орон ганцхан үлдсэн байх ягаан өнгийн дэгдээхийн зурагтай чанадаг бэлэн гоймонг авахаар гараа сунгавал хажуугаар нь бас нэг том гар орон тэрийг нь авчих нь тэр. Тэр том гарны эзэн Ким Намжүүн аж. Түүний үнэрийг тодорхойлбол чавганы мод үнэртэх бөгөөд үнэхээрийн тайван энерги цацруулсан хөөрхөн инээдэг залуу. Харин усан үзэмний дарс шиг дэндүү тансаг үнэртэй том нүдлэн түүний хажууд зогсож буй тэр залуу бол Ким Сокжин. Дэндүү омголон ,дэндүү тансаг, дэндүү бардам, дэндүү өөртөө итгэлтэй, дэндүү сайхан үнэртэй. Гэхдээ...

Жин: Хөөе чи муу харахгүй байна уу? Би наадхыг чинь авах гэж байсан юм. Алив өг... хэмээн хошуу ам нь шөвөлзөн уурсан өгөхийг нь хүлээн гараа сарвалзуулан зогсоно...

Намжүүн: Үгүй ээ... Би түрүүлж авсан... Гэж гүрийвэл ...

Жин: Би чамайг өг гэж хэлээд-... Тэр түүнтэй булаацалдан татаж байгаад гоймонгийн уутыг зад татан ураад тэрүүгээр нэг юм болгож орхив... Дэлгүүрийн эгч авгай тэр дороо л уурсан тэдэн дээр ирж уурлан гоймонг цэвэрлүүлээд хөөж орхив...

Тэд гадаа гаран зогсож байтал...

Жин: Чи муу өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан юм... Чи муу альфа юм уу ? Хаа... Харваас тийм байна л даа ... Альфа байхаараа хүн дээрэлхэж болно гэж бодоо юу? Ёстой түй май байлгүй... Хоёулаа өнөөдөр нэгийгээ үзнэ дагаад яв... Гэж баахан утгагүй үгсээр уурссаар цааш бөгсөө хаялан алхав...

Намжүүн түүнд гоймонг нь өгч болох байсан ч Сокжин түүнд дэндүү сонин санагдсан хэрэг. Түүнийг гадаа гарч ирэхэд нь зүгээр л хаяаад явж болох байсан ч тэр тэгээгүй . Хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай тэр залууг зүгээр л дагаад явмаар санагдсан хэрэг. Бас дэндүү онцгой ...

Жин түүнийг дагуулж явсаар нэг архины мухлагны гадаа ирээд: За залуу минь хэн нь эр хүн гэдгээ үзнэ. Нохойн толгой 3 ноёны толгой 7 харагдтал ууна... Гэвэл Намжүүн том нүдэлсээр түүн рүү харав...

Жин : Яасан айчихсан уу? Хаха чи ч тэгэхээр царай л байна л даа... Гээд их л бардамнавал...

Намжүүн: Чи итгэлтэй байна уу? гэсэн ганц л асуулт асуув...

Жин: Энэ дэлхий дээр би өөрөө өөртөө л хамгийн их итгэдэг... Уувал ууя байвал байя хурдал шийд ...

Намжүүн: Мэдээж ууна ... Гээд тэд ууж эхэлсэн юм... Энэ бүгд Ким Сокжин ий бардам зан болон түүний мөчөөгөө өгдөггүй шартай зангаас болсон юм... Тэд тасартлаа уусан ... Тэд ч гэж дээ... Сокжин 2 шилийг уугаад л бараг унаад өгсөн юм... Харин Намжүүн хагас ухаантай байсан юм...

Өглөө нь...

Жин нэг буудлын өрөөнд ганцаараа чармай нүцгэн сэрэх аж...

Жин: Новш гэж толгой задрах нь ... Гээд өндийн суугаад эргэн тойрноо хараад хөнжлөө сөхөж өөрийгөө нэг хараад л цочиж орхив...

Жин: Новш гэж өчигдөр би арай... Жин ум хумгүй хувцсаа өмсөөд гаран бараг л зугтаан байрныхаа өрөөнд орж ирээд амьсгаагаа даран зогсвол тэнд бидний сайн мэдэх Юнги Жин ийг харан сууж байгаад нүдээ огцом томруулан гайхан босож ирээд...

Юнги: Хён таны хүзүү чинь ... Гээд хүзүүнд нь хүрвэл Жин ч бас хүзүүндээ хүрч үзээд...

Жин: Аааааааааааа.... Намайг хазчихаж ... Тэрүүгээр нэг орилоод Юнги юу болсонг нь лавлавал Жин болсон бүх процессыг яриж өгөв...

Ингээд тэд Намжүүн ийг хайгаад хаанаас ч олсонгүй...

Тэд бараг л шантарч байлаа...

Жин нурмагар амьтан сургууль дээрээ ирвэл түүний хаанаас ч хайгаад олохгүй байсан тэр үнэр нь хажуугаар нь зөрөн өнгөрөх нь тэр...

Жин эргэж харан танисан дариудаа: Хөөе чи муу... Байдаг чадлаараа өөрийнх нь амьдралыг тэр чигт нь өөрийн болгосон залуу руу хандан орилоно...

Намжүүн ч эргэж харсан даруйдаа түүнийг ирж тэврээд : Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үнэний ортой үг байжээ... Олохгүй нь л гэж бодсон шүү... Хариуцлагаа хүлээхээр ирлээ Сайн уу?...

Тэдний учрал ийм л сонин бас хөөрхөн байсан юм...

Одоо үе:

Жимин Жонгүг ийг толгой түрүүгүй загинаж байв....

Zaa ingeed murij murisny etsest neg part ahahahah 😆🥺🥲❤️

14 страница13 февраля 2022, 04:03

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!