15
Жимин Жонгүг ийг толгой түрүүгүй загинаж байв...
Жимин: Жонгүг аа би чамд хэлсэн энэ буруу та хоёр арай л болоогүй байгаа шүү гэж ... Гэтэл чи яагаад миний үгэнд оролгүй даавраа ч хянаж чадахгүй байж түүнтэй унтаад бүр болоогүй хазуулж байгаа юм... Үнэхээр би чамд урам хугарч байна...
Жонгүг урам хугарч байна гэхийг нь сонсоод л уйлж орхив...
Тэхён Жонгүг ийг уйлахыг харж тэвчсэнгүй бололтой босч ирэн энгэртээ тэврээд: Жимин хазсан нь би унтсан нь ч би тийм байхад чи түүнийг арай л хэтрүүлээд байна. Тэр уйлчихлаа... Тэхёнд уурлах эрх байхгүй учир тэр тайван байхыг илүүд үзэж ийн учирлаж байгаа нь энэ...
Жимин: Чи бол дуугүй бай. Би түүний ах учраас түүнийг хамгаалж халамжлах ёстой учраас хэлж байна... Гэж чангахан дуугарвал бусад нь зүгээр л Жимин ийг чимээгүйхэн сонсож байлаа...
Жонгүг нулимсаа арчин : Хён та ер нь хэн юм... Их л сулхан ийн хэлвэл...
Жимин: Би чиний ах--...
Жонгүг уурлан босч ирээд: Та харин надад өөрийнхөө талаар ярисан юм уу? Та надад өөрийнхөө талаар огт юу ч яридаггүй. Та надад иймэрхүү төрхтэй өөрийгөө харуулахыг хүсээгүй. Би ичиж байна аа гэсэн шалтгаар . Тэгсэн хэрнээ намайг хайртай хүнтэйгээ тийм зүйл хийсний дараа шууд л дайрж орж ирээд загинаад. Та ер нь хэн юм? Надаас ичдэг хэрнээ намайг загинадаг . Надад юугаа ч яридаггүй хэрнээ миний бүх зүйлийг мэддэг. Та ер нь хэн болчихоод миний амьдралд хөндлөнгөөс оролцоод байгаа юм гэж байна. Би одоо жаахан хүүхэд биш . МИНИЙ АМЬДРАЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ ОО БОЛЬЖ ҮЗ... Гээд их л уурлан хашхичвал...
Жимин хэсэг чимээгүй зогсож байснаа: Ойлголоо одооноос би чиний ах биш . Чи ч миний дүү биш танихгүй хүмүүс шиг амьдарцгаая. Гэхдээ Жонгүг аа юу гээч... Чи яг л бяцхан өлөгчин шиг харагдаж байна... Уурлаж гомдсондоо юу хэлж байгаагаа ч ойлголгүй ийн хэлвэл бүгд нэг дуугаар : ПАК ЖИМИН... Гэж орилох нь тэр
Юнги: Жимин... Чи хэтрүүлээд байна... Тэнэг аашлахаа больж үз...
Жин: Тиймээ ... Жимин аа чи сая юу хэлснээ ойлгож байна уу... Арай ширүүдээд байгаа юм бишүү ... Гэвэл ..
Жимин: Үгүй ээ би юу хэлж байгаагаа хангалттай ойлгож байна... Хар л даа түүний одоо байгаа байдал яг л өлөгчин шиг биш байна гэж үү... Гээд ямар ч хувиралгүй царайлан зогсвол Тэхён тэссэнгүй босч ирэн ганц сайн шанаадаад...
Тэхён: Чамд ингэх эрх байхгүй... Шүдээ сийгүүлэн ийн хэлвэл харин Жонгүг орон дээр цааш харж хэвтчихээд чимээгүйхэн мэгшиж байлаа...
Жонгүг Жимин хоёр анх удаа нэг нэгэндээ уурлаж байгаа нь энэ... Тэд бараг л 18жил хамтдаа байсан ч нэгэндээ ингэж ихээр уурлаж огтхон ч үзээгүй билээ...
Жимин: Би явлаа... Гээд өрөөнөөс гаран явбал Юнги араас нь нэрийг нь дуудаж орилсоор даган явав...
Намжүүн: Бид ч гэсэн явлаа... Тэхён түүнийг тайвшруулаарай... гэж хэлээд Жин ийг дагуулан гарах гэвэл ...
Жин Жонгүг т ойртон духан дээр нь зөөлөн үнсээд: Бидний бяцхан бүжин чи огтхон ч буруу зүйл хийгээгүй за юу... Хийсэн зүйлдээ битгий харамсаарай... Гэж аяархан шивнээд гарав ...
Тэхён Жонгүг хоёр хоёулхнаа үлджээ...
Тэхён: Гүг аа ... Уучлаарай ... Гэвэл Жонгүг юу ч дуугарсангүй...
Тэхён: Гүг аа... Чи ууралчихсан уу... Гээд Жонгүг ийг өөрлүүгээ эргүүлэн харуулбал өнөөх бүлтгэр бүжин чинь янзган нүдээ зураас болтол нь нүүрээ үрчийлгэн мэгшин уйлж байх юм гэнэ...
Жонгүг : Хён... Би... Би ... Арай ши- ширүүдчихсэн үү ... Жимин Хён надаа одоо зөндөө гомдсон байхдаа... Хён... Би одоо Жимин Хён гүйгээр яаж амьдрах юм бэ ... Их л гунигласан бололтой Тэхён ы энгэрт шигдэн улам л уйлна...
Харин бас нэг өөр газар Жимин Юнги гийн энгэрт шигдчихээд эхэр татан уйлна...
Жимин: Хён... Би Жонгүг ийг гомдоочихлоо. Бяцхан дүүгээ үгийн муухайгаар хэлчихлээ... Би одоо Жонгүг гүйгээр яаж амьдрах юм бэ... Гээд их л гэмшсэн бололтой уйлсаар л байлаа...
Тэд муудалцаад 6-н цаг өнгөрчээ... Хоёулаа хайртуудынхаа өвөрт шигдээд өдөржингөө уйлж суусан аж... Оройн хоолны цаг болоход арга буюу өрөө өрөөнөөсөө гарч гал тогоо орохоор өндийцгөөлөө...
Жонгүг орж ирээд Жиминийг харав уу үгүй юу нүдэнд нулимс цэлэлзэн гүйж очин тэвэрч аваад уучлалт эрсээр уйлж гарав...
Жонгүг : Хён... Хён на- намайг үнэхээр уучлаарай... Би дахиж таныг гомдоохгүй ээ муухай үг ч хэлэхгүй ... Та надад зөндөө гомдсон уу... Уучлаарай ... Гээд л эхэр татан уйлна...
Жимин ч зөрүүлэн тэвэрч уйлаад : Ахыгаа уучлаарай ... Ах нь энэ хорвоо дээрх хамгийн муу ах байхаа ... Үгийн муухайгаар бяцхан дүүгээ гомдоодог би ёстой тэнэг ... Ингээд Жимин Жонгүг хоёрын уйлаан майлаан гэмшил ухаарлын цаг эхэлж тэр хоёр яг одоо нэгнийгээ тэврээд хошуугаа унжуулчихсан нүүр нь нус нулимсандаа холилдож халтартаад яг 5н настай жаалууд шиг л нэгнээсээ байнга уучлалт гуйн хэзээ ч салж хагацаж чадахгүй гэдгээ ойлгосон бололтой хоолоо хүлээн ширээний ард тэврэлдэн суух аж...
Тэднийг харсан хэн бүхний хайр нь гоожиж эгдүү нь асгарж байсан юм... Гал тогоогоор зөрөн өнгөрөх хүүхдүүдийн нэг нь тэдний зургийг даран сургуулийн сайтад :
" Тэнгэрээс унаад ирсэн сахиусан тэнгэр, үзэсгэлэн гоогийн туйл , бурханы өөрийн гараар бүтээсэн бүтээл , төгс төгөлдөрийн бэлэгдэл гэж тэднийг л хэлэх байх " гэсэн тайлбар бичин нийтэлжээ... Уг нь нүүр ам нь халтартаад нус нулимсандаа холилдоод уруулаа нугас шиг унжуулаад их л царай муутай амьтад сууж байгаа юмсан...
Энэ үеээр Жимин: Гэхдээ л Жонгүг аа ахынх нь зөв биздээ... Дааврын үеээ хянаж чадалгүй хүнтэй унтаад бүр хазуулаад ... Тэхён аас өөр хүн байсан бол ах нь өдийд чамаас холбоогоо таслаад чамтай унтсан новшийг алаад Юнги хёнтой зугтчих байсан юм... Гээд их л чухал царай гарган хэлвэл...
Жонгүг: Ахаа миний ч гэсэн зөвшдээ ... Тэхён ахаас өөр хүн миний хажууд байсан бол би хэзээ ч тэр хүнээс тийм зүйл гуйхгүй үхтлээ тэвчих болно.. гээд доош харан санаа алдаад ... Сэүн дээр яаж тэвчсэн тэрэн шигээ тэвчих байсан юм... Энэ өгүүлбэрээ сулхан хэлээд үргэлжлүүлэн... Харин Тэхён ах бол өөр... Би түүнд хайртай шиг тэр ч надад хайртай ... Бүр надаас илүү намайг хайрладаг ч байж магадгүй... Тиймээс л би түүнд итгээд тийм зүйл хийсэн юм... Хён та намайг хэнээс ч илүү мэднэ шүү дээ ... Тийм болохоор намайг ойлгож өгнө гэж найдаж байгаа шүү... Бас уучлаарай ... Өөрийгөө өмөөрөн үг сөрж байгаа ч ахыгаа дахин гомдоохгүйн тулд үг бүрээ зөөж гэмшил уучлалыг хослуулан ийн хэлэв ...
Жимин толгой дохин : Ойлголоо... Би Тэхён та 2т итгэдэг болохоор чамайг бас Тэхёныг уучилж байна... Миний бяцхан Гүг хэзээ ийм том болчихвоо... Хэн нэгэнтэй эрвээхий харах хэмжээний том болсныг чинь ах нь ердөөсөө анзааралгүй чамайг яг л анх харж байсан үеийнх шигээ эгдүүтэй бяцхан жаал хэвээр нь л хараад байж... Ахынх нь нүд чих чиний өмнө ирээд л таг сохор паг дүлий болдгийг чи ер нь мэдэх үү... Ах нь чамд тийм л их хайртай... Ахынх нь чамайг гэх сэтгэл хайр халамжийг хэн ч гүйцэхгүй нээрээ шүү ... Ким Тэхён гэж хачин Баажгай л ахаас нь илүү ихээр чамайг хайрладаг бололтой... Түүний харцнаас нь л чамайг гэх хайрыг нь ямар их гэдгийг мэдээд авчихсан болохоор ах нь одоо та хоёрыг дахиж эсэргүүцэж загинахгүй за юу ... Гээд аядуухан мишээн Жонгүг ийн хацрыг зөөлхөн үнсэв...
Жонгүг : Хённннн ... Би танд ямар их хайртайг та ёстой төсөөлөхгүйдээ ... Би бүр танд нарнаас том тэрбум их хайртай ... Гээд хайр зарлан тэрүүгээр нэг орилох аж ...
Жонгүг : Гэхдээ та түрүүхэн л Тэхён ахыг хаа хамаагүй хүн гээд л байсан ... Та Тэхён ахад итгэдэг л юм байна шдээ...
Жимин: Ахынх нь хамгийн сайн найз байхад итгэлгүй яадаг юм бэ ...
Тэд аз жаргалын фермоноо дотуур байраар дүүрэн ялгаруулж ёстой жинхэнэ хайр зарлаж байв... Энэ үеэр хоол нь ч болсон бололтой бүгд ширээнд ирж сууна ... Тэдний фермон холилдон хүн болгонд аз жаргалыг түгээх аж ...
Тэхён Жонгүг ийн хажууд ирж суугаад : Хайр зарлацгаагаад л байна уу ... Та 2 бүр Юнги хён бид хоёрыг хүн ч гэж харахгүй байх шив... Гээд шоолох аядан инээх үед Жин ширээн дээр хоолоо тавин тагийг нь онгойлгох аж ...
Гэнэт л Жимин ий дотор эвгүйрхээд юу юугүй бөөлжис нь цутгаад ирэв ...
Жимин : Хён би бөөлжихнээ ... Гээд сандарсаар нойл руу гүйчихэв...
Тэд ч нэг их юм бодолгүй хооллохоор ширээндээ сууцгаах гэтэл ...
Жин : Аааааааааааа... Гэж орилоод : Жимин арай арай ... Үгүй биздээ... Гээд л учир нь үл ойлгогдох зүйл яриж эхлэх үед ...
Жиний яриж буй зүйлийн утгыг ойлгосон Намжүүн балмагдсан даа халбагаа газар унагааж орхив тэгээд : Хайраа чи миний бодож байгааг бодож байна уу... Сокжин руу хачин харц шидсээр инээмсэглэх аядахад...
Жин тэрүүгээр нэг орилон үсэрч цовхчоод : Бид дүүтэй болох нь ээ... Гэх нь тэр
