10
Тэхёны гэрт :
Жонгүг: Би таныг үнсэж болох уу... Таныг л үнсчихвэл тайвшрах юм шиг санагдаад байна...
Тэхён инээвхийлэн: Би хэзээд чиний хүслийг биелүүлэх болно... Гэхдээ хэрвээ чи намайг үнсчихвэл би тэвчихэд хэцүү болно хязгаарыг давах гэж оролдох болно тэгсэн ч намайг үнсэх юмуу...гэвэл Жонгүг бүр өвөр дээр нь мордож суугаад ...
Жонгүг: Би таныг тэгэхгүйг мэднэ ... Учир нь би танд итгэдэг учраас... Гээд Тэхёны үмхэн авав... Тэд хэсэг хугацаанд зөвхөн үнсэлтэндээ анхаарлаа төвлөрүүлэн суух бол...
Жонгүг гэнэт уруулаа салган : Би танаас нэг зүйлийг гуйж болох уу?...
Тэхён: Бүжинхэн минь чи юу хүснэ тэр бүгдийг чинь би биелүүлэх болно... инээвхийлэн хэлэх үед нь Жонгүг илүү хөдөлгөөн хийлгүй хүзүүгээр нь гараа ороон нүдрүү нь ширтээд...
Жонгүг: Та намайг өөрийнхөө бүжин гэсэн... Харин тэр бүжин чинь одоо танаас юм гуйх гэж байна ... Хён үгүй ээ өнөөдөр л Хайрт минь гээд дуудчихая... Хайрт минь миний хэлэхийг сайн сонсох ёстой шүү... Ийн хэлэхдээ Жонгүг үнэхээр л чухал царайтай байсан юм харин Тэхён зүгээр л зөөлхөн толгой дохино...
Жонгүг үргэлжлүүлэн яриж эхлэв: Хайрт минь ... Би таны бяцхан бүжин тиймүү... Харин та миний хувьд хүчирхэг бар ... Бар бүжин хоёрыг хоорондоо тохирох үгүйг би мэдэхгүй ч... Та миний өвлийн хүйтэнд дулаацуулах ичээ, борооноос нөмөрлөх дулаан үүр, харанхуйгаас нуугдах дулаан гэр, айдсаа үргээх халуун хөнжил минь болж өгөөч... Би танаас үүнийг л хүсэх гэсэн юм ... Харин та биелүүлж өгөх үү... Би өөрийгөө тийм ч романтик хүн гэж бодохгүй байна... Өглөө та надаас үерхэхийг гуйсан бол одоо би танаас гуйж байна та зөвшөөрөх үү ... Ямар ч үед миний хажууд байж өгөөч хайрт минь ... Би барын энгэрт наалдан тайван нойрсох бүжин болмоор байна та зөвшөөрөх үү... Яадаг ч байсан би Танд хайртай .... Жонгүг ийг анхааралтай сонссон Тэхён сэтгэлийн зүүндээ зүрхэн утсаа сүвлэн ой ухаан хайрын хавтан дээрээ Жонгүг ийн энэ дүр төрхийг хатгамал шиг л хатган оёж орхив... Тэхёны нүдэнд доголон нулимс хурж орхижээ... Түүний бяцхан бүжин энгэрт нь үүрд нуугдаж байхыг түүнээс хүслээ шүү дээ...
Тэхён: Миний бяцхан бүжин... Би чиний хүслийг хэзээд биелүүлэх болно ... Би чамайг үүрд өөрийн энгэрт яг ингэж хамгаалан нандигнах болно... Харин оронд нь чи миний харанхуйн хад амьдрах шалтгаан үүрэг хариуцлага амжилтын минь зорилго болж өгөөрэй... Чи минь үргэлж миний бяцхан бүжин байх болно ... Би чамайг хангалттай сайн мэднэ шүү дээ ... Ямар аймхай гэдгийг чинь ямар эмзэг гэдгийг чинь ... Ямар турьхан гэдгийг чинь ч мэднэ ... Би ч гэсэн чамд хайртай... Гээд Жонгүг ийг үнсэж орхив... Гэхдээ тэдний дунд энэ шөнө хайр шингээсэн үнсэлтээс өөр юу ч болж өрнөөгүй юм...
Өглөө тэд цайгаа өөд өөдөөсөө харан үнэхээр л жаргалтай ууж байхад Жонгүг хошуугаа унжуулан үе үе санаа алдах үед...
Тэхён: Гүгаа чи Жимин ийг санаад байна тийм үү... ингэж хэлэх үед нь Жонгүг түүнрүү яаж мэдсэн юм гэсэн харцаар бүлтэгнэх нь үнэхээрийн эгдүүтэй байх аж...
Тэхён санаа алдан: Ойлголоо өнөөдөр угаасаа л амралтын өдөр... Тийм болохоор би ах нарыг дуудчихая... Эрх бүжин минь сайн эрхлээд аваарай... Гээд хацар дээр нь үнсээд хэн нэгэн рүү утсаар ярин цааш явав...
Жонгүг : Гэхдээ Хён хэзээ дотуур байрандаа очих юм бэ ... Би том туулайгаа ч бас санаад байна ... Тэхёны авч өгсөн туулай болоод ч тэрүү дотуур байранд тэр туулай тэдний өрөөнд их том байр суурьтай болчихсон юмлдаа...
Тэхён: Би уул нь хэд хоноё гэж бодсон юмсан... Яаая гэхэв өнөө оройдоо ах нартай цуг буцацгааядаа... Тэгэх үү...
Жонгүг шүдээ яралзуулан инээд алдан толгой дохив...
Удсан ч үгүй ах нар нь дуу шуу болсоор орж ирэхэд Жонгүг Хён гээд л Жиминээс зүүгдэж орхив ... Жимин ч инээд алдан дух хацар дээр нь хэд хэд үнсээд ямар их санаа зовсноо ямар санаснаа хэлэн тэр хоёр яг одоо буйдан дээр хэзээ ч салахгүй мэт тэврэлдэн сууна...
Жонгүг гэнэт л Жиминий хүзүүг анзааран : Хён энэ юу вэ... Гэвэл...
Жимин: Ийм л юм болчихлоо...
Жин гэнэт л босч ирэн хүзүүг нь лавшруулан харвал үнэхээр л хазалтын мөр байх нь тэр...
Жин: Хэн ингэсэн юм...
Жимин санаа алдан : Одоохондоо мэдэх гэсний хэрэггүй дээ... гэвэл
Намжүүн : Юнги Хён юмуу... Арай ч үгүй байх гэж найдан ийн асуувал Жимин алгуурхан толгой дохив ...
Жин: Юу гэнээ... Мин Юнги... Юнги тэр новш юу бодож чамайг хазаж байгаа юм... Чи ч бас яагаад тэрэнд хазуулж байгаа юм... Та 2 бүтэхгүй бол чиний амьдрал яаж сүйрэхийг чи мэдээгүйдээ түүнд хазуулаа юу... Тэр новшийг хайртай энээ тэрээ гэхэд нь гайхаад байсан юм ингэх гээд байж лдээ ...
Жимин: Хён та чимээгүй байж болох уу ... Надад ч гэсэн хэцүү гэнэтийн байна ойлгож байна уу...
Жин: Тэр новш чамайг бүр хүчээр хазчихсан юмуу... Жүүн аа яг одоо Мин Юнгиг дууд... Би тэр новшийг энд алах болно... Жин уур савсуулан ийн хэлэх бол Жонгүг юу болоод байгааг ойлгохгүй бүлтэлзэн сууна...
Жонгүг : Хён хазхаар яагаад амьдрал сүйрнэ гэж... Их л гайхсан амьтан нүдээ бүлтэлзүүлэн тэднээс асуултынхаа хариуг эрвэл...
Тэхён: Чи хэн нэгэнд энэ газраа хазуулсан л бол чи үүрд тэр хүнийх гэсэн үг чи тэр хүнээсээ өөр хэнд ч ойртож чадахгүй ба чамд ч бас тэр хүнээс өөр хэн ч ойртож чадахгүй болноо гэсэн үг... товчхон зах зухаас нь тайлбарлан хэлвэл...
Жонгүг нэг зүйл бодож байснаа гэнэт: Тэхён Хён тэгвэл та намайг хазчих тэгвэл би надад танаас өөр хэн ч ойртож чадахгүй шүү дээ ... гэвэл Тэхён ууж байсан усандаа хахаж цацан ханиалгах аж... Энэ ямар Нандин эд гэдгийг тэр ойлгоогүй бололтой...
Жимин гэнэт уурсан: Жон Жонгүг галзуураа юу... Хазалт гэдэг чинь зөвхөн үүрд хамт байх нэгнээ сонгосон үедээ л хийх ёстой хамгийн чухал зүйл хаа хамаагүй хүнд шууд л хазуулчихаж болохгүй...
Жонгүг ч бас уурлан хошуугаа унжуулаад: Тэхён Хён хаа хамаагүй хүн биш миний хамгаалагч бар миний найз залуу мэдэв үү... Гэвэл найз залуу гэсэн үгэнд нь бүгд нүдээ томруулан гайхаад ...
Хусог: Найз залуу хамгаалагч ямар яасан юм гэнээ... гээд лавшруулан лавлавал...
Жонгүг: Өчигдөр бид тохиролцсон юм... Тэр намайг үүрд энгэртээ тэврэн хамгаалж өгнө гэж харин би түүний амьдралын зорилго байж өгөх болно гэж... Ийн өгүүлээд их л ичсэн бололтой хацар ам нь улайгаад ирэх үед...
Жимин: Ким Тэхён... гэж чангахан дуугарч босч ирээд... Түүнээр тоглосон байгаад үзээрэй , гомдоосон байгаад үзээрэй , зөвшөөрөлгүй биеэнд хүрч зөвшөөрөлгүй хазсан байгаад үзээрэй , толгойг нь эргүүлсэн байгаад үзээрэй... Хэрвээ тийм юм болвол би амлачихая... Чамайг үнсэн товрог болгоно гэдэг ээ... Гээд их л ууртай зандран хэлээд буцан суух үед гаднаас түүний бүх л амьдралыг эзлэн авсан зүрхнийх нь шинэ ноёрхогч хөлөө зөөж ядсаар орж ирж харагдана... Мэдээж түүний амьдралыг эзлэн авсан шинэ хаан бол Мин Юнги...
Жин Юнгиг харсан даруйдаа босч очин ганц сайн нүүрэн дундуур нь дэлсээд авав...
Жин:Жиминий амьдралыг булаасны төлөө... Дахин нэг цохихдоо... Ганцаараа хайр бүтээх гэж оролдсоны чинь төлөө... гэх бол сүүлийн удаа цохихдоо ... Чиний төлөө цохилдог гүй зүрхийг цайзад хорисны чинь төлөө... Гээд цааш эргэн буцан суух нь тэр ... Харин Юнги зүгээр л зодуулан зогсоно үнэн шүү дээ тэр Жимин ийг цайзад хоричихсон ганцхан хазалтаар...
Жонгүг үнэхээр л юу болоод ойлгохгүй байлаа басхүү айж санаа зовон Жинийг Юнгиг зодож эхлэх үед босон гүйж очоод л Тэхёны араар орчихсон...
Тэхён: Та нар Жонгүг ийг айлгаад байна ... Наад асуудлаа өөр газар очиж шийд ... Харин бид орой дотуур байранд очноо... гэвэл хэн ч юу ч нэмж дугарсангүй дугуй л гарахаар зэхэх аж...
Намжүүн: Тэхён дараа та 2той ярих яриатай шүү... Ийн хэлээд гарч явах үед ард нь үлдсэн Жонгүг нэг урт амьсгаа аваад...
Жонгүг: Хён хэрвээ та намайг хазвал Жин Хён таныг Юнги ахыг яаж зодсон тэрэн шиг зодох уу...
