9 страница9 января 2022, 13:17

9

Тэхён Жонгүг ийг угаалгын өрөө яваад удсанд нь гайхан басхүү санаа зовсон ч гайгүй хэмээн бодоод араас  нь очсонгүй...

Энэ үед Юнги сургууль дээр ирчихсэн Жиминд сэтгэлээ илчилсэндээ гэнэт л ичин хацар нь халуу дүүгээд ирсэнд нүүр гараа нэг сайн угаахаар угаалгын өрөө рүү орвол түүний төсөөлж ч зүрхлээгүй дүр зураг угтан авах нь тэр...

Юнгигийн уур тэр дороо дүрэлзэн...

Юнги: Хэн болчихоод хэнд хүрээд байгаа юм бузар новшнуудаа... Сургууль доргитол ийн хашхираад ууртай аурагаараа тэр хавийг дүүргэх аж ...

Жонгүг Юнгиг олж харан : Хён... Гээд үнхэлцэг ээ хагартал айгаад 2 бүлтэн нүд нь нулимсаар дүүрчихсэн хөл гар нь чичирсэн амьтан Юнги рүү харав...

Юнги уурлан гарынх нь хамаг судас нь товойн тэдэн дээр явж очин нэгийнх нь хоолойноос нь боогоод нойлын үүдрүү бараг л шидэж орхив ... Төд удалгүй нойлын хаалга эвдрэн дотроос нь нүүр нүдгүй зодуулчихсан хүн өнхөрч гарж ирэхийг харсан тэр хавьд байсан бүх л хүмүүс ам амандаа шивнэлдэн үзвэр үзэж байгаа юм шиг л тойрон зогсцгоожээ ... Мин Юнги тэр 3н альфаг нүүр нүдгүй зодох аж ... Зодуулсан альфа нойлоос мөлхөх шахуу гарж ирвэл Юнги ардаас нь гарж ирэн дээр мордоод дахиад л нүүр нүдгүй цохиж гарав... Тэр хавиар явж байсан Бангтан хүн цугласан байхыг хараад гайхан очиж харвал Юнги 3ын 3н альфаг юу ч үгүй нүдэж орхиод ...

Юнги: Та нар хэний омегаг оролдсоноо мэдэх үү... Та нарын нохой шиг араас нь дагаж улыг нь долоох шахам долидогонож харцнаас нь айж дөлж явдаг тэр хүний чинь хайртай омега ... Ким Тэхёны  хайртай хүн Ким Тэхёны омега новшнуудаа... Миний бяцхан дүүг оролдсоны чинь төлөө би та нарын ясыг чинь үйрүүлэх болно доо... Доодхоороо тархиа хийсэн бузар новшнууд... гээд дахиад л зодох аж ...

Мин Юнгигийн хэлдэгчлэн Ким Тэхёны хувьд гэвэл Тэхён бол дээд зэрэглэлийн альфа... Альфа дундаа хамгийн хүчирхэг нь гэсэн үг тийм ч учраас хүмүүс Тэхёны барын нүднээс айж дөлж явдаг юм ...

Цугласан хүмүүс дундаас Бангтаныхан гарч ирээд ...

Намжүүн: Энд юу болоод байгаа юм ... гэж тойрч зогссон хүмүүсээс асуувал ...

@: Бид бас сайн мэдэхгүй байна аа ... Гэхдээ энэ угаалгын өрөөн дотор энэ 3 нэг омегаг хүчиндэх гэж оролдсон юм шиг байна лээ ... Тэгээд л Юнги сонбэ  уурлаад энүүгээр нэг юм болоод байгаа гэсэн...

Омегаг хүчиндэх гэж гэдэг үгийг нь сонсоод л хөвгүүд тэр дороо балмагдаж орхив... Тэдний бяцхан бүжин омега шүү дээ ... Бас Юнги өөр хүний хэрэгт оролцох дургүй  тэгэхээр Жонгүг л байж таарна ...

Жимин: Юу гэсэн бэ ... Омегаг хүчиндэх гэж оролдсон гэнэ ээ ...  бараг л гар нь салгалан ийн лавлавал...

₮; Түрүү Тэхён тай цуг ирсэн хөөрхөн залуу... Тэр омега юм шиг байна лээ...

Жин: Юуууууу...

Хусог: Муу хүний үнэргүй новшнууд чинь ... Та нарыг ална даа...  гээд арай гэж өндийсөн 2 альфагийн нэгийг нь заамдан хананд шахан... " Хэний дүүд дураараа хүрээд байгаа юм та нар ... Хэний зөвшөөрлөөр бяцхан дүүг минь айлгаж байгаа юм... Шүдээ сийгүүлэн хэлээд уурандаа бараг л шатах шахам зогсвол Намжүүн ч бас уурласан бололтой нэгийг нь унатал нь цохиод ...

Намжүүн: Энд байгаа альфа омега бэтта аль нь ч бай хамаагүй бүгд сонсож бай... Бидний бяцхан дүү Бангтан Сонёнданы отгон гишүүн Жон Жонгүг т нэг нь л ямар нэгэн байдлаар хуруугаа хүргэж ширхэг үсийг нь унагаж түүнийг минь айлгаж уйлуулсан байх юм бол та нарын тэр өдрийн нар сүүлийн удаа харж байгаа нар чинь байна гэж мэд... ингэж хэлээд удсан ч үгүй Тэхён хамаг хар аурагаа цацруулсаар гүйж ирвэл...

Жимин: Юу болсон юм... Чи хаана байсан болоод ийм зүйл болдог юм ... Хамгаалж чадахгүй байсан юм бол яах гэж дагуулж явсан новш вэ ... Жимин уурлан Тэхёныг заамдан асуулт эрэн ийн хэлвэл...

Тэхён Жиминий гарын авч шидээд : Хэн юм хэн ийм болгосон юм гэж байна ... Тэрүүгээр нэг хашхичин ийн асуувал...

Жин : Одоо чиний уурлах цаг чинь биш... Орж Жонгүг ийг авчрахгүй юу... Тэнэг золиг минь...

Жимин: Би өөрөө орно... гэж зөрүүдлэх гэвэл ...

Намжүүн: Пак Жимин Ким Тэхёныг оруул Жонгүг чамайг хүлээж байгаа гэж горьдоо юу ? Тэр өөрийнхөө альфаг хүлээж байгаа...

Жимин: Хэн Жонгүг ийн альфа юм ... Ким Тэхён уу? Үгүй тэр түүний альфа би- ... Үг хэлж дуусаагүй байхад нь Юнги босож ирэн ...

Юнги: Дагаад яв... Гээд Жиминий гарнаас зуурвал...

Жимин: Би Жонгүг- ....

Юнги: Хараал идсэн... Зүгээр дагаад яв ... Гээд чирсээр цааш явав...

Тэхён ч угаалгын өрөө рүү Жонгүг ийг авахаар орон удсан ч үгүй өөрийн гадуур хүрмэндээ Жонгүг ийг ороож тэвэрсээр өргөн гарч ирээд...

Тэхён: Би Жонгүг ийг өөрийнхөө гэрлүү аваад явлаа ... Тэнд хэд хоноод ирье... гэж хэлвэл...

Жин нэг сайн санаа алдаад : Тэгдээ би жолооч дуудчихая...

Хусог: Эндхийн асуудалд санаа зовох хэрэггүй дээ... Бид зохицуулж чадна...

Тэхён: Хэрэггүй ээ... Наад адгийн новшнуудаа тэгээд орхи... Харин дараа нь би өөрөө ясыг нь тоолоод нохойд хаяж өгөх болно... Ийн шүдээ сийгүүлэн хэлчихээд Жонгүг ийг өргөн зогсох бол ...

Хусог : Гүгаа зүгээр үү... гээд болгоомжлонгуй асуувал Жонгүг үг дуугаралгүй толгой сэгсрээд Тэхёны хүзүү рүү шигдэн мэгших аж...

Намжүүн: Тэхён аа найдаж байгаа шүү...

Тэхён зүгээр л толгой дохино...

Энэ их үймээн самууныг У Сэүн холоос ажиглан нүүрэндээ мишээл тодруулсаар зогсоно...

Нэг их удсангүй машин ирэн Тэхён Жонгүг ийг өргөсөөр машинд орж суугаад...

Тэхён: Айсан биздээ ... Уучлаарай... Хамт явах ёстой байсан юм ... Санаа алдан гэмшингүй ийн хэлэхэд нь Жонгүг зүгээр л толгой сэгсрэн хүзүүнд нь шигдэнэ... Тэхён үсийг нь хойш нь илж толгойг нь үнэрлэн...

Тэхён: Миний бяцхан бүжин... амандаа бувтнан өөртөө хэлээд тэд явсаар Тэхёны гэрийн гадаа ирэхэд Жонгүг Тэхёны өвөр дээр унтаж орхижээ...

Тэхён өхөөрдөж инээд алдчихаад өргөн явсаар гэртээ оруулан тухтай оронд оруулж өгөөд хоолны ая бодохоор гарав . Түүний бяцхан залуу өлсөж байгаа шүү дээ...

Энэ үед нэгэн байшингийн дээвэр дээр ...

Жимин : Яагаад хүн чирээд байгаа юм... Таны хүч ихтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз ... Би Жонгүг дээр-...

Юнги яриаг нь таслан уурлаад : Пак Жимин чи хэзээ ойлгох гээд байгаа юм... Тэнэг новш минь Жон Жонгүг чамайг хэзээ ч ахаас илүүгээр харахгүй ... Үүнийг яагаад ойлгохгүй байгаа юм... Зүгээр л над дээр хүрээд ирж болохгүй юм уу... гэж уурлаж хашхичиж байснаа сүүлийнхээ өгүүлбэрийг үнэхээр цөхөрсөн байртай хоолойгоо зангируулан хэлвэл...

Жимин : Би хараал идсэн танд хайртай биш... Миний эд эс бүхэн Жон Жонгүг ийг надаас нэхдэг ойлгож байна уу... Хэзээнээс ч юм мэдэхгүй би бүх л зүйлээ бүх л амьдралаа түүнд зориулсан ... Тийм байхад та юу мэдэх болоод ингэж аашлаад байгаа юм... Уурлан хашхичив...

Юнги: Чиний тархи чинь л Жон Жонгүг ийг чинийх байх ёстой гээд яг л компьютерийн програм шиг өөртөө суулгачихаад устгаж чадахгүй байгаа юм...

Жимин : Та юу ч мэдэхгүй ... гээд эргэн явах гэвэл ...

Юнги: Тэгвэл надад өөр арга алга гээд ... Жиминийг гарнаас татаж өөртөө наагаад хүзүүн дээрээс нь хазаж орхив...

Жимин: Та чинь галзуурчихаа юу... Яаж байгаа юм ... Ямар новшоо хийчихэж байгаа ю-... Дахиад л гэнэтийн зүйл Юнги тэсэлгүй Жиминийг үнсэж орхив...

Яг одоо Мин Юнги уйлж байна... Хайртынхаа эрх чөлөөг боогдуулан хүчээр түүнийгээ өөрийн болголоо шүү дээ ... Хэнд сайхан байхав ... Хайр сэтгэл гэдэг зүйл 2 хүний сэтгэлээс бүрэлддэг байх ёстой байхад тэр ганц хүний сэтгэлээр хайрыг бүтээх гэж оролдож байна шүү дээ ... Юнги цөхөрч байв тэр Жиминийг хэтэрхий их хайралсан шүү дээ ...  Тэр хэмжээгээрээ тэвчсэн... Тэвчээр нь алдрах тэр л мөчид хайртыгаа согтуу байхад нь эдэлж орхисон... Юнгигийн хувьд хүрэлт бүхэн нь Нандин тэр шөнө Жимин ий хувьд согтуугийн алдаа төдийхөн байсан юм...Хайрын хуулиар бол энэ чинь гэмт хэрэг ... Эсвэл үгүй юм уу...

Юнги газар сөхрөн суугаад Жиминээс тасралтгүй уучлалт гуйх аж: Уучлаарай ... Уучлаарай... Хайрт минь хүчээр өөрийн болгож байгаад зүрх сэтгэлийг чинь өөрийн бохир аргаараа хориж орхисонд хамгийн хайртай нь орхидог гэдэг атал хүч хэрэглэн чамайгаа өөрийн эзэмшил болгосныг минь уучлаарай ... Гэхдээ би нэг л зүйлийг бат амлъя... Чамайг үүрд гэж хэлэхгүй ч үхэн үхтлээ хайрлана гэдэг ээ... Намайг түлх намайг зод надад уурла намайг үзэн яд миний дэргэдээс явах гэж оролд... Харин би хэзээ ч шантрахгүй гэдгээ энд андгайлж байна... Би чамд хайртай Пак Жимин ...

Жимин хэлэх үггүй болчихов... Тэгээд Жимин ч бас уйлав...

Жимин: Би таныг үзэн ядаж байна... Гэхдээ бас таныг өрөвдөж байна ... Таныг ойлгох гэж хичээж байна... Таны ачаар би үхье л гэж хүсээгүй бол танаас өөр хүнд ойртож чадахгүй болчихлоо... Гэхдээ бас таны зөв байж магадгүй л юм... Зөвхөн тархи минь л Жонгүг ийг хүсэж байгаа байх... Гэхдээ би Жонгүг ийг 10н жил хайрлаж байгаа шүү дээ ... Түүнийг өөрийн амь амьдрал болгоод бүх л бүтэн 10н жил болж байна ... Гэхдээ тэр 10н жил энд хүрээд дуусч байх шиг байна тийм үү... Баяртай эсвэл гунигтай гэдгийг нь мэдэхгүй ч утгагүй энэ хайрыг минь хүчээр дуусгаж өгсөнд баярлалаа ... Бас уучлаарай ... Хён надад бодох хугацаа хэрэгтэй байна... Тэр болтол баяртай ч бай гунигтай ч бай миний хариултыг уйлахгүй гуниглахгүй шаналахгүй зовохгүй зөвхөн инээгээд тайван хүлээж өгөөрэй ... Харин миний хариулт ямар ч байсан та намайг хэзээ ч битгий орхиорой ... Тэр үед би тан руу гүйгээд очъё эсвэл эндээс үүрд явъя ... Юм бүхэн 2 талтайгийн учир та зүгээр л хүлээж өгөөрэй ... Хос 2ын хуваарь биш ахын хуваарь танд маш их хайртай шүү... Гээд Юнгигийн уруул дээр нулимсанд будагдсан уруулаараа нэг сайн үнсээд тэндээс явлаа ...

Ким Тэхёны гэр:

Жонгүг нойр нь ханасан бололтой өндийж ирээд нэг гайхсан ч хананд өлгөөтэй зургаар хэний гэр гэдгийг нь мэдэн өрөөнөөс гаран зочны өрөөний буйдан дээр тухтай суух Тэхёны өвөр дээр очин суугаад хүзүүнд нь наалдаж орхив...

Тэхён: Айсан уу...

Жонгүг зүгээр л толгой дохиод хүзүүнд нь улам л шигдэнэ...

Тэхён : Хоол идмээр байна уу...

Жонгүг толгой сэгсэрнэ...

Тэхён: Гүг аа ямар нэг юм дуугаралдаа...

Жонгүг : Би таныг л намайг аврах байх гэж бодсон... Гэхдээ амьдрал хэзээ ч кино шиг байдаггүй юм байна тийм үү ...

Тэхён: Урмыг чинь хугалсан бол уучлаарай дахиж чиний дэргэдээс хэзээ ч холдохгүй ...

Жонгүг: Хён...

Тэхён: Ммм...

Жонгүг: Би таныг үнсэж болох уу... Таныг л үнсчихвэл тайвшрах юм шиг санагдаад байна...


💜

9 страница9 января 2022, 13:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!