41 страница29 апреля 2026, 07:40

41


Таогийн муухай харцан доор Жунин гэрээс минь явснаас хойш, маргаашийн талаар бодохгүйн тулд юу эсэхийг хийлээ. Хоёр удаа хооллож, гурван удаа цай ууж, Сэүний номыг унших гэж оролдсон ч, сэтгэлд минь улам л томрох сандрал тайван суулгахгүй байв. Компьютероо асааж, цаг гаруй сонин сайхныг үзэж суув. Нөхөр минь ирээгүй дээр (новш гэж, юун нөхөр вэ? Хэзээ дасна аа? Хэзээ ч биш), буйдан дээр сууж зурагт үзэхээр болов. "Карибийн далайн дээрэмчид" , "Найзууд" , "Гэртээ хоол хийцгээе" цувралуудаас хэсэг хэсгээр үзчихлээ. Бие минь бага зэрэг чичирч эхэлж байлаа. Шууд абортонд оруулах гээд хэвтүүлвэл яана? Надад сайн бодож тунгаах хэдэн өдөр өгөхгүй бол яана? Маргааш хүүхэдтэйгээ гэрээс гарч, буцаад ирэхдээ ганцаараа байх болно... Эргэлзээгүй л дээ, зөв зүйл хийж байгаагаа мэдэх ч... Маргааш л биш. Ийм хурдан биш ээ! Эмч дээр цаг авч, хэдэн сартай, ямар эрсдэлтэйг мэдэх гэсэн юм. Өөр надад асуух хүн байхгүй. Залуусыг тооцохгүй ээ. Тэдний хувьд тоглоом л гэсэн үг "Чи чинь матрёшка шүү дээ! Дотор чинь бяцхан хүүхэд сууж байгаа!". Би тэдний үгсийг жирэмсэн гомдомтгой хүний нүдээр ингэж л харж байсан юм. Тэд нар ямар хүүхэд тээх гэж байгаа биш. Тэд нар ганцаараа зовох нь биш. Хүүхдийн уйлахыг хэд сонсчихоод, гэрт минь дахиж үзэгдэхгүй гэдэгт ч итгэлтэй байна. Тэд чадахгүй. Тэд баатар биш. Анхнаасаа ээж, хүүхэддээ л хайртай байсан бол тэсч чадах зүйл. Бидний түүх арай өөр. Харин би хүүхэддээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нь. "Аав хаана байгаа юм?". Харин би түүнд аав нь бид хоёрт хайртай байсан ч гэж хэлж чадахгүй нь. Жуниныг холын далайн дээрэмчин байсан гэж хэлэх нь хамаагүй дээр байх биз.

Тийм болохоор, асуудал шийдэгдсэн. Ер нь бодох юм байгаа юм уу? Бодлууд толгойнд эргэлдсээр л... Гар минь хөлдөж, дотор муухай оргино. Өөрийнхөө хүүхдийг алчихсанаа мэдэж байж, яаж цааш амьдрах юм бэ?

- Сайн уу, - том өрөөнд Сэүн орж ирнэ.

Өөрийнхөө доторх бодлуудаас болж түүнийг хэзээ ирснийг нь ч сонссонгүй.

- Сайн уу, - зурагтаа унтраалаа.

- Суу суу, би чамайг хөөгөөгүй байна аа.

- Хангалттай, өдөржингөө зурагт үзчихлээ. - буйдангаасаа босно.

- Ямар нэгэн зүйл болсон юм уу? - Сэүн надаас харцаа салгалгүй асууна.

- Үгүй ээ, - доош хараад, коридор луу зүглэв.

- Жунин уу? - гарцыг минь биеэрээ хаачих нь тэр. - Юу хийчихсэн юм? Юм хэлсэн юм уу?

- Үгүй ээ, бүх зүйл зүгээр гээд байхад.

- Тэгвэл толгойгоо өргөөд нүд рүү минь харж байгаад хэлдээ.

Би амьсгаа аваад, тэгээд...

- За ярь, - мөрөн дээр минь гараа тавиад, буцаад буйдан дээр суулгачихлаа. - Суугаад, бүгдийг нь ярьчих. Шууд анхааруулчихъя, Жунинд ярихаасаа өмнө бодох хэцүү байдаг юм. Тэр чамайг гомдоох гээгүй, зүгээр л санаандгүй хэлчихсэн байх. За, одоо чиний ээлж. Яриарай. - Сэүн гараа өвдгөн дээр минь тавьчихаад, урд минь сууна.

- Жунин яагаа ч үгүй ээ.

- Чи хүлээж байсан юм уу?

- Ямар утгаар?

- Яахав дээ, чи нэг зүйл хийхийг нь хүлээж байсан ч, тэр хийгээгүй. Тэгээд гомдчихсон юм уу?

- Үгүй ээ, чи буруу ойлгочихлоо, - толгойгоо сэгсрэв. - Жунин ямар ч хамаагүй ээ.

- Тао юу? Энэ нусан буу юу? Яасан, хоолоо идэхгүй гэнэ үү? Муухай ааш гаргачихсан уу? - Сэүн байж болох бүх хувилбаруудаас сонгож эхэллээ.

- За, үгүй дээ!

- Тэгвэл... би? - тэр гайхсаар над руу харав. - Би буруутай юм уу? Өглөө тэгээд хэлчихсэн болохоор уу? Эхнэртэйгээ унтдаг гэх үед Жунин ороод ирчихсэн... Тэр буруу ойлгочихож уу?

- Наадах чинь ямар хамаатай юм бэ? -өглөө яаж сэрсэн болохоо санаад иччихлээ.

- Ямар хамаатай гэж... Жунин...Чамд Жунин таалагддаг шдээ, - Сэүн доош хараад, өвдгийг минь илэв. - Харин би түүнийг албаар өдөөд л.

- Яагаад?

Тэр мөрөө хавчаад, өвдгөн дээр минь янз бүрийн дүрс хуруугаараа зурж байлаа.

- Мэдэхгүй ээ, түүнийг уурлуулах гоё байдаг юм.

- Надад Жунин таалагддаггүй, - бодолгүй шууд л хэлчихлээ. - Үгүй ээ, - Сэүн гайхсаар над руу дээш харлаа. - Тэр үнэхээр сайн хүн! Чиний дүү үнэхээр сайн залуу!

- Тэгвэл, яагаад чи...

- Үгүй ээ, би өөр утгаар... яг эрэгтэй хүн гэдгээр нь... Тэр мэдээж царайлаг, халуухан , бас... - Сэүний нүүр гонсойж эхэлнэ. - Би юу гэх гэсэн бэ гэхлээр...Чөтгөр алгад! Ерөнхийдөө тэр надад сайн хүн шиг санагддаг. Гэхдээ эр хүний нүдээр хардаггүй.

- Доромжилсонд уучлаарай гэхдээ... Хүүхдийг нарны элч аваад ирчихсэн юм уу?

- Үгүй ээ... Зүгээр ийм зүйл болчихсон юм...

- Сэтгэлгүйгээр үү?

Үхсэнийх нь сэтгэл? Би юу болсныг ч санахгүй байхад.

Дуугаа хураав.

- Одооны залуус нээх их анхаардаггүй гэж мэдэх ч, - тэр зөөлхөн хоёр өвдгийг минь цохиод бослоо, - бүр ингэнэ гэхээр... Сэтгэл байгаа гэдэгт итгэлтэй байсан юмсан. Сонин, буруу ч гэсэн, сэтгэл байгаа байх гэж бодсон. - тэр надруу эгц харна.

- Сэтгэлгүй харилцаа - байдаг л зүйл. - нүд рүү нь харлаа. - Чи мэдэхгүй байв л гэж, Сэүн.

- Юу? - Сэүн пиджакаа гарандаа барингаа, байрандаа зогсчихлоо.

- Би ядаж л худал хэлдэггүй, - надад муухай үг хэлсэн шиг нь би ч гэсэн гомдоомоор байлаа, - би сэтгэл байхгүй, бас байх ч үгүй гэдгийг мэднэ. Чамаас гуйхгүй. Бага ч гэсэн бардам зан надад бий. Тийм ээ, би дүүтэй чинь унтчихсан. Тийм ээ, ямар ч хайр сэтгэл байгаагүй. Бас дахиж ийм зүйл болохгүй. - буйдангаас босоод түүн рүү харав. - Чи эхний дуудлагаар л чамайг хүн ч гэж боддоггүй хүн рүү гүйдэг биз дээ?

Тэр хэд хэдэн удаа ойлголгүй нүдээ цавчив.

- Би шүүгээгүй ээ, би хэн юм бэ? Чиний амьдрал шүү дээ. Гэхдээ надад сэтгэлгүй хайр ярих хүн нь чи биш.

Энхрийллээс гомдол хүртэл минут л шаардагдана. Бүх зүйл ямар сайхан эхэлж байлаа...

- Жимин! - Сэүн араас минь ирлээ.

Би урдуур нь чанга гэгч нь хаалгаа хаачихлаа.

Саяхан л ямар сайхан аргаар хүүхэдтэй болчихсноо мартаж байхад, Сэүн сануулчих юм аа.

- Жимин, - өрөөний минь үүдэнд дуугарна. - Би буруу зүйл хэлчихсэн юм уу? Миний амьдрал үүнд ямар хамаатай? Ямар хамаатай гэж?

- Хамаагүй ээ. Битгий тоо.

- Үгүй шүү. - Сэүн уурлаж эхлэв. - Намайг яагаад тэгж хэлснийг чинь мэдмээр байна.

- Гүйцээ! Би дахиж энэ талаар яримааргүй байна!

- Би яримаар байна! Арай тодорхой хэлж болох уу?

- Тодорхой? Надад - Жунин, чамд - Соин. Өөр асуулт байна уу?

Сэүн яг л нэг зүйл хэлэх гэж байсан мэт амаа нээчихээд, хаачхав.

- Ингээд л болоо. Тайлбар авсан уу? Явж болно, - хаалга руу заав.

- Чи юу ч мэдэхгүй...

- Тийм ээ, чи ч гэсэн, тийм болохоор...

- Би ойлголоо. - өөр юу ч хэлэлгүй, хаалга зөөлхөн хаагаад гараад явчихлаа.

- Бүгдээрээ оройн хоол идэхгүй юм уу? - оройн 8 цагийн үед үүдэнд Тао гэгээн дүрээрээ зогсож байх нь тэр.

- Хөргөгч дүүрэн байгаа. - хүүхдийн үлгэрийн номоо хаангаа, түүнд хариуллаа.

- Хэрэлдчихсэн юм уу? - Тао том өрөө лүү, Сэүний ууртайгаар юм шивж байгаа хэсэг рүү толгойгоороо дохив.

- Үгүй.

- Яг шдээ. Адилхан гомдсон царайтай хоёр өөр талд сууж байж.

- Нээх онц зүйл биш ээ. - үлгэрийн номоо буцаад дэлгэв. - Хөргөгчинд салат, хиам бас өчигдөрийн гоймон байгаа.

- Битгий хариултнаас бултаад бай. - Тао өрөөнд минь орж ирлээ. - Хүүхдийн талаар юм хэлсэн үү? - үрчийнэ.

- Зүгээр явж хоолоо идээ. - санаа алдлаа.

- Хүүхдийн талаар юм байна л даа.

- Битгий оролцоо.

- Зөө, - тэр толгой дохиод, том өрөө лүү алхав.

- Хөөе, Тао! - араас нь хамаг хурдаараа гүйлээ.

- Олон юм яриад л байна уу? - үүднээс эхлээд л Сэүн рүү дайрч эхлэх нь тэр. - Яасан, дархан эрхтэй гээд бүх зүйл чинийх гэж бодоод байгаа юм уу?

- "Дүү" болж тоглоод байгаа юм уу? - Сэүн компьютероосоо холдов. - Жимин бид хоёр учраа олчихсон.

- Жимин өөрийгөө хамгаалчхаж чадна, харин хүүхэд одоохондоо юм ярьж чадахгүй. - Тао уурлана.

- Хүүхэд ямар хамаатай юм?

- Хүүхдийн талаар ганц ч муу үг байтугай, муухай харц зүглэвэл, - тэр сүрдүүлэв. - Аавыг чинь би газартай нь нийлүүлчихнэ шүү.

Түүний хоолойны өнгөнд дэндүү их уур бачимдал сонсогдож байлаа. Сэүн ч гэсэн үүнийг мэдэрсэн бололтой.

- Битгий санаа зов, би мэднэ.

- Сайн байна. - түүн рүү гарахаасаа өмнө муухай харчхаад, хажуугаар минь юу ч хэлэлгүй зөрөөд яваад өглөө.

Сэүн бид хоёр бие бие рүүгээ эвгүй харчхаад, хэлэх юм олдоогүй тул буцаад өрөөндөө орлоо.

Цагаахан хүйтэн найз минь намайг тэврэлдээ авч, 24 цагийн доторх бүх зүйлийг минь гаргах эрх олгож байлаа.

Шөнийн нэг цаг, би нөгөө л нэг газраа. Суултуурны хажууд.

- Уучих, - хаалга онгойж, урд минь нимбэгэтэй ус үзэгдэв.

Үрчийсэн ч, үг дуугуй уулаа. Дотогш урссан ус минь хэдэн хором байж байгаад, гадагш гарахыг хүснэ.

Сэүн нэг гараараа үсийг минь барьж, нөгөө гараараа нурууг минь илж байв.

- Зүгээр, зүгээр. - тэр дахин дахин давтаад л байв. - Удахгүй зүгээр болчихно оо, одоохон...

Нүүр гараа угаагаад, хүйтэн шалан дээр суув. Арай гайгүй болчихлоо. Ходоод минь хоосорчихсон, аль эсвэл Сэүн, яаж эмээгийндээ байхад нь араас нь азарган тахиа хөөгөөд, бөгсийг нь тоншчихсонг ярьснаас болсон ч юм уу. Тэр хажууд минь аяархан шивнээд ярьж байсан юм. Тэр өдрөөс хойш тэр шувуунд дургүй болсон гэсэн.

- Арай дээрдчихлээ, явж унтацгаая. - шалнаас бослоо, толгой минь бага зэрэг хатгаж байсан тул, хурдхан хэвтмээр байлаа.

- Том өрөө нойлтой арай ойрхон... - Сэүн хэлэв.

- Хэлээд юу гэхэв, - нойрмоглонгоо, толгой дохив. Гэрлээ унтрааж, гүн харанхуйд өрөө лүүгээ зүглэнэ.

- Тэгвэл явцгаая, - харанхуйд гарыг минь атгаж, том өрөө лүү дагуулан орлоо.

- Сэүн, - үүдэнд нь гайхсаар зогсчихлоо.

- Тийм юм байхгүй ээ. Би... би чамд Соины талаад ярьж өгье. Алив нааш ир.

Зөөлнөөр, тайван гуйна. Тэнэг чинь, хүн уруу татаад байх юм...

- Хэвтээ.

- Тао уурлана даа. - санаа алдав.

- Маргааш, харин өнөөдөртөө хэвт дээ. - буйдан дээр суугаад, намайг өөр лүүгээ татлаа.

Би бараг л эсэргүйцэхгүй хажууд нь хэвтээд авлаа. Тэр халамжтайгаар хөнжил нөмөрч өгнө.

- Унтаж байна уу? - хэдэн секундын дараа чихэнд минь шивнэнэ.

- М?

- Дараачийн удаа Соины талаар ярьж өгье, за юу? Унтмаар байна аа...

-За, - хоёр өвдгөө тэврээд хэвтэв.

Өөр хүний савангийн үнэр, үнэртэй усных нь үнэр бодлыг минь тэр чигээр нь унтрааж, намайг нойрсуулж байлаа.

- Зүгээр л... Хэрвээ... Хэрвээ хэн нэгэн, - нойрмоглож байх үед минь, тал хагас сонсогдож байлаа. - Намайг хайрлаж, хүлээнэ гэсэн бол, бас би хүссэн үедээ түүн дээр очиж болох байсан бол, надад өчүүхэн анхаарал тавьдаг нэгэн рүү шөнө дунд гүйхгүй байсан... Харин чи, Жимин, намайг хайрлаж чадах байсан уу? Үгүй л байх... - гүйцэд нойрсохоосоо өмнө сонссон зүйл минь энэ л байлаа.

__________________________________

🦋 2020. 06. 03. - 23:18PM 🦋
Балиар урт хэсэг байлаа😭 Удаасанд уучлаарай❤️ Нээрээ, cover зургаа сольчихсон шүү. 3 зургаас хамгийн гоё нь аль нь байна?☺️

d8336a51e77df54beec1f73bedeaefc3.jpg

PS : Дараачийн хэсэгт нэг юм болох гээд л байна🙈

41 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!