42
Хэн нэгний гар бүсэлхийнээс минь тэвэрч, өөр лүүгээ татах үед сэрчихлээ. Нүдээ хэд хэд нээж, хаана байгаагаа ойлгохыг хичээв. Сэүн чихэн дээр минь аяархан инээчхээд, найтаах нь тэр. Үс минь яаж яваад ч юм, хамар луу нь орчихсон бололтой. Тэр толгойгоо сэгсэрсэн ч, намайг тэвэрсээр л байв. Би түүнийг сэрсэн агшин дээр нь гарнаас нь гарч босох гэсэн ч, тэр тавилгүй буцаад байранд минь хэвтүүллээ.
- Жоохон л хэвтчихээ, - миний хажууд хэвтэх Сэүн, сөөсөн хоолойгоороо аяархан хэлнэ.
Бие минь хамаг шар үс босч, доод талд минь зогсчихсон санагдана. Тэр доор бид хоёрын хөл бүр андууд шиг, бие биендээрээ гарчихсан байвал яах уу?
- Одоо... кх-кх... - хоолойгоо хүн шиг сонсогдуулахыг хичээлээ. - Тао сэрчихнэ бас...
- Бас би түүнийг хөөчихнө. Унтаа, - Сэүн хариулчхаад, нойроо дийлж чадалгүй буцаад унтчихлаа.
Чамайг У Сэүн налаад унтаж байхад яаж тайван унтах юм бэ?! Яаж?! Гүнзгий амьсгаа авахаасаа ч айж байлаа. Дэндүү ойр... Толгойнд минь ямар ч эрүүл бодол алга, зөвхөн "Би чинь хөлнийхөө үсийг хуссан билүү, яалаа? Унтлагын хувцасны минь өмд урагдчихвал яана? Урагдаад, тэгсэн чинь тэнд, зараа! Ичиж үхэх байхдаа!". Ямар ч инээдтэй зүйл алга, харин ч аймар байна. Тийм дээ... Би чинь сайн охин биш шүү дээ, намайг тэврээд үз л дээ, тэгээд л би чинь тэр газраа ухаан алдчихна.
Би хэр удаан хөдөлгөөнгүй мод шиг хэвтсэн юм болоо? Үүр цайгаад, улам л гэгээрсээр.
Сэүн санаа алдсаар, надаас аяархан асууна:
- Нойр нь хүрдэггүй юу?
- Би... би босох хэрэгтэй байна... - помидор шиг улаан хацартай болчихсон, түүн рүү харалгүй хэллээ.
- М-м-м... - тэр ойлгомжгүй зүйл хэлчхээд, орноосоо хамаг хурдаараа босоод, нойл руу түрүүлээд орчихдог юм даа. - Би эхэлж нойл орлоо!
- Хөөе! - араас нь ориллоо.
Сэүн нойлын үүдэнд над руу эргэж харах үедээ өөрийнхөө өмдөнд бүдрээд уначих нь тэр. Боломжийг бүрэн ашиглаад, буйдангаас үсрэх нь холгүй босоод, түүний дээгүүр хонь ямаа шиг үсрээд нойлын хаалга түгжчихэв.
- Хөөе, шударга биш байна! - тэр хаалга онгойлгохыг хичээнэ.
- Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ шударга бус ш дээ. - хаалганы нөгөө талаас ориллоо.
- Саначихъя!
- Яана аа, бүр айчихлаа! Би хотын бусниулагчийн хүүтэй гэрлэчихсэн байхад, намайг илүү айлгах зүйл байгаа гэж үү?
- Та хоёр нойлын хаалганы цаанаас хэр удаан чалчих юм бэ? - дөнгөж сая л сэрсэн Таогийн гомдолтой хоолой сонсогдов.
- Би нөгөө угаалгын өрөөнд орно шүү! - Сэүн хамаг хурдаараа ороод, хаалгыг нь хаачихлаа.
- Хөөе, би! Би энэ гэрийн эзэн ш дээ! Өөрийн минь гэрт султуур дээр суух боломж ч олгохгүй байсан юм уу?! Амьд явахдаа ийм зүйл үзэх гэж. - хөөрхий дүү минь хөргөгчний хаалга савах гэсээр, албаар чанга алхаж, гал тогоо руу зүглэнэ.
- Хаачих гэж байгаа юм? - Сэүн асуухад нь сандраад цүнхээ унагаачихлаа.
- Нөгөө... д-дэлгүүр. - ямар ч авцалдаагүй инээмсэглэв.
- Хөргөгч дүүрэн байгаа. Тао Жунин хоёр "Хэн илүү их хүнс авчирч, хөргөгч эвдлэх вэ?" гэдэг тэмцээн болж байгаа юм шиг л байна. Дэлгүүр орж яах нь уу?
- Би... яахав дээ... эмэгтэй хүний асуудлаараа л! - хэлчхээд, өөртөө ч итгэлгүй толгой дохилоо.
- А-а-ан, за яв даа. Удах юм уу? Хоолоо идчихээд хэвлэлийн газар луу, дараа нь... - тэр чимээгүй болчхов.
- Орой юу болох юм? - би ч бас дагаад сандарчихлаа.
- Чи санахгүй байж магадгүй л дээ... Чэн бас...
- Ёнхи?
- Санаж байгаа юм уу? Тийм ээ, тэд бид хоёрыг гэртээ урьсан. Тэр хоёр тэмдэглэх юмтай гэсэн. Харин Чэн гэж нэг юм зүгээр л, - нүдээ эргэлдүүлнэ. - бид хоёрыг заавал ирээрэй гэж 30 минут тархийг минь гашилгасан.
- Би очно оо, - бараг л сонсогдохгүй нарийссан хоолойгоороо хэллээ.
Харин ямар байдалтай гэдэг нь арай өөр асуудал юм.
Эмнэлэг үргэлж л эвгүй уур амьсгалтай байдаг. Урьдчилаад муудсан сэтгэл санаа бас ойлгомжгүй биеэр тархах өвчин байдаг. Үүдийг нь давахад л бүх зүйл өвдөж эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн эмч намайг яагаад шинжилгээнүүдээ өгөөгүй талаар үглээд л байв. Дараа нь тэр альбом гаргаж ирээд тэнд... үе үеийн хэвлийн зурагнууд байсан юм. Бяцхан эсээс шинэ хүн болж буй.
Би чадаагүй. Хэлээ хазчихсан юм шиг, юу ч хэлж чадалгүй гацчихлаа. Авхуулах талаар нэг ч үг, бүр нэг ч үг унагааж зүрхлээгүй юм.
- Хоёр өдрийн дотор хэрэгтэй шинжилгээнүүдээ өгөөд, дараачийн долоо хоногт ирээрэй. - эмч надруу харсаар инээмсэглэнэ. - Нөхөртэйгөө хамт ирээрэй, миний ярих зүйл түүнд хэрэгтэй байх болно. Тэгж байж л тэр өөрийгөө хэрэгтэй хүн болохыг мэдэрнэ, тэгэхгүй бол энэ эрчүүд үү... Тэд удаан хугацааны туршид энэ дэлхийд удахгүй шинэ хүн мэндлэх болохыг ойлгож чаддаггүй юм.
Би айдас дүүрэн Сэүнээс яаж асуухаа төсөөлж байлаа. "Сэүнаа, хоёулаа эмэгтэйчүүдийн эмч рүү явцгаая. Дүүгийн чинь хийж өгсөн хүүхэд яаж амьдарч байгааг сонирхохгүй юу". Бурхан минь, бүр хөлөрчихлөө.
Би хийх ёстой бүхнээ хийгээд, дараагийн долоо хоногт ирэхээр тохиров.
За за, ээжийн чинь хэлийг бурхан өөр тийш татаж, ийм аймар зүйл хийлгэхгүй гэсэн юм чинь, чи минь амьдрах болно оо. Хоёулаа амьдарна аа. Ноён У хоёуланд нь жижигхэн байр бэлэглэнэ. Хангалттай дөө.
Заримдаа а... а-аав нь зочилох байх аа. Магадгүй. Үгүй байлаа ч, хоёулаа уйдахгүй дээ. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай би чамайг үнэхээр их хайрлах болно оо, намайг тэгж хайрлаж байгаагүй шиг.
Яагаад гүүрэн дээр ирсэн бэ гэж үү? Би ямар том зүйл шийдчихсэн болохоо хэн нэгэнд хэлэхгүй л бол дотроо дэлбэрчих юм шиг санагдаад байсан юм. Гүүрэн дээр гараад, гартаа шил барьчихсан ахыг шууд л хайж эхлэв. Зэвэрсэн төмөр бариулан дээр хүрч ирлээ. Хэрвээ тэр үед... тэр ах байгаагүй байсан бол... би доошоогоо... хоёулаа энд байхгүй байсан. Гэдсээ илэв.
- Намайг уучлаарай, - аяархан шивнэв. - бодлуудыг минь уучлаарай. Би тэнэг юм бас үнэхээр сул дорой. Би чамайг хайрлаж сурна аа, заавал сурах болно.
Доор эрэгтэй хүний орилох хоолой дугарлаа. Би нөгөө ахыг тэнд байгаа болов уу гэж бодсоор, тэд нар луу зүглэнэ. Бас тэднийг харсан юм.
Дөрвөн том ах нар газарт хэн нэгнийг хэвтүүлчихсэн зодож байв. Би зөв харсан бол, нөгөө ахын минь халтар малгай тал хагас харагдаж байсан юм.
- Хөөе! Ингэж болохгүй шүү дээ!
Хоёр нь эргэж харна.
- Эндээс зайл!
- Хүлээгээрэй! - ухаангүй хэвтэх ахыг олж харахдаа хэллээ. - Тэр ямар ч гэмгүй хүн!
- Тэр надад өртэй. - гэж нэг нь хэлээд чангаар өшиглөнө.
- Түүнд битгий хүр! - хамаг хурдаараа гүйж очсоор, наад талын хүнийг нь куртикнээс нь татлаа. - Битгий цохь! Та нар түүнийг алчихна шүү дээ! Болохгүй ээ!
Эрэгтэй гараа татаж аваад намайг газар луу, нөгөө ах хэвтэж буй газар луу шидэх нь тэр.
- Тэнэг амьтан! Үхмээр байна уу?! - эхлээд хөлийг минь өшиглөсөн бол, дараачийн хүнд цохилт нь гэдэс рүү минь ирсэн юм.
_______________________________
🦋2020. 06. 04. - 17:40PM🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)