43 страница29 апреля 2026, 07:40

43


Машины чанга дохио бас мотоциклын утаа... Зодохоо больчихлоо... Хэн нэгэн орилж байна... Бас өвдөлт... Хурц зүү биеийг минь хатгах мэт санагдана...

- Жимин! Жимин! - хэн нэгэн сэрээх гэж оролдоно, - Сэрээрэй! Новш гэж! Сэүн! Сэүн, новш минь! Утасаа ав л даа! Байна уу?! Хуучин гүүр лүү! Хурдлаарай! Энд Жимин байна! Бас түргэн... түргэн дуудах хэрэгтэй байна... - гүйцэд ухаан алдахаасаа өмнө сонссон сүүлчийн зүйл минь.

Зөөлөн, хөвөн үүлсийн дунд сэлж буй мэт санагдана. Ямар амар тайван байна гээч...


- Битгий хүр.

- Хөнжлийг нь нөмрүүлье.

- Чи сэрээчихнэ шдээ, тэнэгээ.

Би аль хэдийнээ сэрчихсэн байв. Нүдээ аниастай хэвтээд л байв, нээмээргүй байна. Би яагаад амьд байгаа юм бэ? Тэнд, үүлнүүд дунд гоё байсан... Буцмааргүй байна.

- Кофе авчирлаа.

- Уухгүй ээ.

- Харин чи?

- За, өгчих.

- 5 мянга шүү.

- Муу бацаан чинь!

- Чшшш!

- За за, чимээгүй боллоо.

Нүдээ хальт нээхдээ өмсчихсөн эмнэлэгийн хувцас болон ариутгагч шингэний үнэрийг үнэртлээ. Судсанд минь тариастай дуслыг ч бас.

- Сэрчихсэн үү? - орчин тойрноо шинжиж байхад Тао надруу бөхийнө.

- Жимин... - баруун тийш харахдаа, гартаа аягатайгаа таг гацчихсан Жуниныг олж харлаа.

- Өвдөж байна уу? - Сэүн орны захад харагдав.

Тэд бүгдээрээ царай зүс алдчихсан, ядарчихсан харагдана. Тао яг л панда шиг нүдэн доогуураа хар толботой, Жунины нүд хавдчихсан, харин Сэүний нүд улаачихсан, өөрөө яг л эмнэлэгийн хана шиг цав цагаан болчихсон байлаа.

Би инээмсэглэх гэж оролдов. Тао миний инээхийг харчихаад, сандраад " Тэгж их өвдөж байна уу?" гэж асуусаныг бодоход, инээмсэглэл шиг харагдаагүй бололтой.

- Хаана нь өвдөж байна?

- Бүх юм зүгээрээ. - хоолой минь хэтэрхий хатчихсан байна.

Жунин шууд л гартаа байгаа кофегоо өгөв.

- Тэнэг чинь, - Сэүн түүнийг түлхээд, орны хажууд байх тавиураас цаасан аяга аваад, ус хийж өгөв.

- Алив суучих, - доош бөхийгөөд, намайг тэврэх үед нь, би цээжийг нь наллаа. Суухад минь туслана. - Уугаарай, - аягатай усаа ам руу минь ойртууллаа.

- Өөрөө чадна аа, - түүнээс аягийг нь аваад, усыг дуустал нь нэг амьсгаагаар уугаад орхилоо. - Хэдэн цаг болж байгаа юм? - цаг олж харах гэж ийш тийш харав.

- Өглөөний найм, - Тао хариулав.

- Би бүхэл шөнөжин энд байсан юм уу?

- Бид, бүхэл шөнөжин энд байсан, - Жунин толгой дохив.

- И... Ирсэнд баярлалаа...

- Тэнэг юм уу? - Тао тэсээгүй бололтой. - Чи юу бодож тэр гуйлгачинг хамгаалж байгаа юм?!

- Битгий орилоод бай! - Сэүн түүнийг зогсоох гэж үзнэ.

- Тэр хаана байна?! Нөгөө ах хаана байгаа юм?

- Доод давхарт хэвтэж байгаа. - Жунин хариулна. - 3 яс нь хугарчихсан ч, лав амьдрана даг.

- Ашгүй дээ.

- Тэр эрэгтэй хэн юм? Мэддэг юм уу? - Тао хоёр гараа зөрүүлсээр над руу харлаа.

- Тэр... тэр надад нэг удаа тусалж байсан юм.


- Өглөөний мэнд! - өрөөнд залуухан сувилагч орж ирэв. - Сэрчихсэн үү? Бие нь зүгээр үү? - үзлэг эхэлж байх шиг байна.

- У Жимины гэр бүлийн хүн юм уу, хамаатан нь хэн бэ? - эсрэг талд орон дээр анхааралтай намайг харчихсан суух 3 залуугаас асуув.

- Би, - гурвуулаа зэрэг орноосоо босно.

- Юу... гэсэн үг билээ? - сувилагч гайхсандаа над руу эргэж харах нь тэр.

- Би - дүү нь, - Тао цээж рүүгээ заана.

- Би - нөхөр нь, - Сэүн бахархалтайгаар толгойгоо өргөлөө.

- Би - хүүхдийх нь эцэг, - Жунин инээв.

- Нөхөр... эцэг... - сувилагч төөрөлдсөөр тэр хоёр луу ээлжлэн харсаар зогсоно.

- Та юм хэлэх гэсэн юм уу? - түүний зовлонгоос салгахаар шийдэв. - Бүгдээрээ хамаатай хүмүүс. Ярь ярь.

- Аан за, ганц минут л. - тэр толгой дохив. - Та, - Жунин руу заалаа. - гялс хэлэх зүйл байна.

Тэр шүлсээ залгиад, эхлээд Сэүн рүү, дараа нь надруу харчхаад, сувилагчийн араас дуулгавартай гарав.

- Яагаад... яагаад тэр зөвхөн түүнийг л дуудчихав? - орноосоо сандарсаар бослоо.

- Битгий санаа зовоо. - Сэүн хөлний минь хажууд суув. - Тэр одоо орж ирээд, бүгдийг нь ярьж өгнө.

- Тэр яагаад надад хэлсэнгүй вэ? Муу мэдээ юм байхдаа? Хэрвээ хүүхэ... хүүх...

- Хүүе! - Тао хоёр гараараа даллав. - Битгий цагаасаа эрт сандраад бай! Юу ч гэсэн үг биш! Тийм биз дээ?! - тэр ч бас сандарсаар Сэүн рүү харлаа.

- Суу л даа, - Сэүн орилно. - Хоёулаа тайвшраад, гүнзгий амьсгаа аваад, гаргалаа...

- Тэр хоёр луу очоо! - түүнийг хөлөөрөө зөөлхөн өшиглөв. - Яваа! Мэдчих! Гуйж байна! Тэр хоёр луу яваад ир, тэгэх үү?

Тэр орноос босоод, юу хийхээ мэдэлгүй байрандаа зогсоно.

- Би мэдэх хэрэгтэй байна аа! Би...үнэхээр... мэдэх хэрэгтэй байна... Тэр гялс гэсэн ч Жунин арай л удаад байна! Нэг л зүйл биш байна! - босохоор хөнжлөө сөхлөө.

- Чи хэвтэж бай! Би яваад, асуугаад ирье, за юу? - Сэүн намайг тайвшруулах мэт хоёр гараа хөдөлгөнө.

- Харин би энд, Жиминтэй... - Тао бувтнаад, бараг л сонсогдохооргүй, - Хэрвээ... муу зүйл байвал... битгий хэлээрэй... мэдэхийг хүсэхгүй байна.


Хэдэн минутын дараа Сэүн буцаад орж ирсэн юм. Ганцаараа.

- Жунин хаана байна?

- Тэр... - Сэүн юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг гацна. - Угаалгын өрөө орчихсон! - мөн худалч ч болдоо.

- Тэр юу гэж байна? Сэүн...

- Чи хамгийн гол нь тайван байгаарай за... Яг ч баттай биш ч...

- Сэүн!

- Тэр хэлэхдээ...

- Сонсмооргүй байна! - Тао хоёр чихээ алгаараа дарчхав.

- Амьгүй төрөлт байх магадлалтай гэсэн. - эцэст нь Сэүн хэлэх нь тэр.

- Юу гэсэн үг юм? Яаж? Хүүхэд... миний дотор байгаа хүүхэд... ү-үхчихсэн юм уу?

Тао өрөөнөөс хамаг хурдаараа гараад явчихлаа.

- Баттай биш ээ! Сонсож байна уу? - Сэүн орон дээр суугаад, гарыг минь чангаар атгав. - Шинжилгээ өгөх хэрэгтэй, тэрний дараа л...

- Ү-үхчихсэн... Би л... Би буруутай... Би хүсээгүйг тэр сонсчихсон... Төрсөн ээж нь хайргүй байсан... Тэгээд л тэр үхчихсэн... Би буруутай... - чимээгүй шивнэлээ.

- Чи ямар хамаатай юм?! - намайг хоёр мөрнөөс минь зөөлхөн сэгсрэнэ. - Тэр новшнуудаас л болж байгаа юм! Осол! Сонсож байна уу?! Чи биш!

- Бурхан... Сэүн, намайг бурхан шийтгэчихлээ... Би тэгэх ёсгүй байсан юм... Би өчигдөр... Аборт, ойлгож байна уу... - нулимс дүүрэн нүдээр түүн рүү харлаа. - Би алахыг хүссэн ч, чадаагүй юм, тэгтэл... Хүссэнээ авчихлаа...

- Боль л доо! Сонсож байна уу?! Би үүнийг чинь сонсож чадахгүй нь! Боль! - намайг чангаас чанга тэврэнэ. - Эмч нар түүнийг аварч ч магадгүй. Бас шинжилгээнүүд... Хэрвээ жинхнээсээ ийм байвал, зүгээрдээ. Төгсгөл биш, Жимин! Чи үнэхээр аз жаргалтай байх болно! Хүүхдүүд чинь чамд зөндөө хайртай байх болно! Сонсож байна уу? Битгий бууж өг! Гуйж байна...

- Чимээгүй бай, - түүнээс аяархан гуйлаа, - юу ч хэлэлгүй, намайг тэврээч...

Нулимснууд минь, яг л энэ мөчийг л хүлээсэн мэт урсаж байлаа - тэдэнтэй хамт амьдралаа шинээр эхлэх найдвар минь ч...

____________________________________

Энэ хоёр тэврэлдээд байж байхад Жунин, Тао, бид гурав : 😭

03d97415f5840d61e598acf2488a9ee8.jpg

43 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!