44 страница29 апреля 2026, 07:40

44


Хэдэн хормын дараа Жунин орж ирлээ. Тэр хүчээр инээмсэглэж байгаа нь надад харагдаж байсан юм. Яахав тэр дажгүй инээж байсан ч, түүний харц өөр зүйл хэлж байлаа. Өрөөнд орж ирээд л, хажууд минь суух Сэүнийг өөр ор луу хөөгөөд, миний орон дээр суув.

- Тэгэхээр, - Жунин яриагаа эхэлнэ. - би хоёр пицца, гурван шарсан төмс, хэдэн лааз кола захиалчихсан. Удахгүй эмнэлгийн үүдэнд хүргээд ирнэ, бацааныг захиалга авчруулахаар доошоо явуулчихъя. Түүний царай яг тохирно. Мафийн ахлагч шиг царайтай юмыг хэн ч замд нь зогсоогоод, юу торон дотроо хийчихсэн явааг асуухгүй.

Би баярласнаа илэрхийлэн, толгой дохилоо. Тэр надад өчигдөр юу болсон тухай ярьж эхлэв. Намайг эмнэлэгт хүргэх даваан дээр, Тао бараг л уйлж дуулж, хорвоогийн амьтан бүхнийг хараахаа шахан, араас минь ирэнийг ярьж өгнө. Түүнийг ч бас эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй болох нь гэж бодсон ч, Сэүн сувилагчаас нойрсуулах эм аваад, кофе руу нь нууцаар хийчихсэн гэнэ. Шөнө тайван өнгөрсөн. Жунин энэ бүх хугацаанд Таогийн сэтгэл зүй ямар сул болох талаар тоглоом шоглоом хийж байсан ч, би түүнийг мэдэж байгааг харцнаас нь харж байсан юм... Тэр зүгээр ч нэг мэдэх биш, түүнд ч гэсэн надтай адил хэцүү байсан. Сонин юм, энэ мөчид л би түүнийг, сайн мэдэхгүй эмэгтэйгийх нь, төрж амжаагүй бяцхан үрд хэчнээн их хайртай байсныг нь ойлгосон юм. Эвгүйгээр, итгэлгүйгээр ч, тэр хүлээж байсан бас чин сэтгэлээсээ түүнд хайртай байж.
Бидний бяцхан үрд...

Тао юу ч хэлэлгүй хоолны захиалга авчрах гуйлтыг зөвшөөрлөө. Бас л чимээгүй бидэнд хоолнуудыг маань авчирчхаад, ганцаараа буланд хайрцаг, сав оролдоод л сууна.

Жунин руу хүмүүс залгаад л байв. Түүний хариултнаас дүгнэхэд, тэр ажил дээрээ байх ёстой юм шиг байна, даанч...

- Яваа, - түүнд хэллээ. - Бүгд явж болно оо. Би ганцаараа ч энд байж чадна шүү дээ. Битгий хажууд өдөржингөө суугаад бай. Бүгдээрээ ажилтай байж.

- Би үнэхээр явах хэрэгтэй байна аа. -Жунин аяархан, гэм хийсэн хүн шиг л хэлнэ. - Надгүйгээр тэнд болохгүй байх шиг байна. Гэхдээ удахгүй ирнэ ээ! Залгаарай!

- Ойлголоо. - түүн рүү яг залгахаа мэдэхгүй ч, түүнд амлав.

Тэр Сэүн рүү толгой дохиод, өрөөнөөс гарав.

- Та хоёр ч гэсэн явж болно оо, Тао?

- Надад яаралтай ажил байхгүй, - тэр лаазтай колагаа цонхны тавцан дээр тавилаа.

- Клуб? Өр яах юм бэ?

- Мөнгө цугларчихсан. Тэд хэд хоногоос ирэхээр нь, мөнгийг нь өгчихнө.

- Шинэ ажил чинь яаж байна? Заал юу болсон бэ?

- Одоохондоо зогсоочихсон. Анхаарах зүйлс олон байхад...

- Чи унтаж амраагүй биз дээ? Гэр лүүгээ явж бай.

- Энд байна, - илжиг шиг зөрүүдлээд, булангийн сандал дээр, хоёр гараа цээжин дээрээ зөрүүлээд суучхав.

- Сэүн, түүнд хэл л дээ!

- Энэ муу тархи нь хааяа том хүн шиг ажилдаг л юм байна шд, - Сэүн бахархалтайгаар "дүүгээ" магтана.

- Харин чи? Явах болоогүй юу?

- Би нөгөө...

- У Жимин? - өрөөнд минь өчигдрийн сувилагч орж ирэв. - Давтан үзлэг рүү надтай хамт явцгаая.

Гар хөл минь гэнэт л хөдлөхгүй таг газартаа зогсчихов. Түүнрүү хараад л суугаад байв.

- За алив, - Сэүн хөнжлийг минь холдуулна, - Би чамайг хүргээд өгье. - эмнэлэгийн халтар болчихсон углаашнуудыг минь ойртууллаа.

- Би... би өөрөө, - орноос буугаад, углаашаа өмслөө. - Өөрөө...

- Битгий өөрөө гээд бай, - Тао халатыг минь нөмрүүлэв.

- Битгий араас яваарай, - намайг тохойноос минь түшиж байсан Сэүний гарыг холдуулав.

- Эмчийн өрөө хүртэл л.

- Хэрэггүй ээ, сонсож байна уу? Хэрэггүй гэж байна.

Би өөрөө. Би чадна аа. Бүгдийг нь сонсоод, хүлээн зөвшөөрнө. Би чадна биз дээ?

Үзлэг хагас цагийн өмнө дууссан ч, би эмчийн өрөөний сандалнаас босож чадалгүй суугаад л байлаа.


Цэвэрлэгээ 2 өдрийн дараа болохоор төлөвлөгдсөн.


Сэүн намайг сууж байхад минь олсон. Харчхаад шууд л ойлгосон. Ямар ч үггүйгээр сандалнаас минь босгоод, үхэл дагуулсан цагаан коридоороор түшин явсан. Тао юм асуух гэсэн ч, Сэүний хүнд харцан доор юу ч хэлсэнгүй. Үдийн хоол хүртэл тэд хэд хэдэн удаа үг солилцсон. Намайг оролцуулаагүй. Бүх биеэ хураагаад хэвтэж байхад минь саад болоогүй юм. Жунин залгасан. Сэүн өрөөнөөс гарч, хэсэг хугацаанд түүнтэй ярьсан. Би юу ярьсныг нь ч сонсоогүй юм. Толгойн доторх бодлууд минь хамаагүй чанга сонсогдож байсан юм...

***

Гурав дахь өдөр нь намайг эмнэлэгээс гаргачихсан. Хүндрэл байгаагүй. Хориотой зүйлс түм буман. Эхний өдөр, намайг унтчихлаа гэж бодоод залуус гурвуулаа гадагш гарцгаасан юм.

Анх удаа л шууд унтаж үзлээ. Гэрийн хана жинхнээсээ л эмчилдэг юм шиг байна. Тэднийг хэзээ ирснийг нь ч сонсолгүй нам унтчихсан. Ерөнхийдөө өглөө үнэртэх хурц алкоголийн үнэр тэднийг өчигдөр шөнө хийснийг илтгэж байлаа.

Том өрөөний буйдан дээр гурвуулаа тэврэлдэх нь холгүй унтаж байлаа. Сэүн бүр өөрийгөө нөмрөөд амжчихаж шүү. Жунины куртикээр. Тао зүүдэндээ дэрний үзүүрийг үнсэж байлаа. Жунин дээшээ хараад, хоёр хөлөө Тао дээр тавьчихсан унтана. Би уртаар санаа алдаад, энэ мөчийг гайхалтайгаар хадгалах хэрэгтэй гэж бодно, утасныхаа араас өрөө лүүгээ оров.

Амьдрал үргэлжилж байгаа. Тийм үү?

Гурав дахь талхан дээрээ жимсний чанамал түрхэж байхад, том өрөөнд эцэст нь нэг юм хүмүүсийн үглээ, хараал сонсогдож эхэллээ.

- Ямар гээчийн...?

- Новшоо хийж байгаа...?

- П-ү-ү-ү...

Хэн нэгэн буйдангаас уналаа. Муу Тао минь захаар нь хэвтэж байсан даа. Аваад шидчихлээ л дээ. Хэн нэгэн хамаг хурдаараа нойл руу гүйв. Би дахин нэг удаа санаа алдаад, аяга аяга руу нь кофе аяглав.

Удахгүй залуухан архичид гал тогоонд минь мориллоо.

- Өглөөний мэнд, - цонхоор тусах тод нарны гэрэлд, нүдээ үрчийлгэн Сэүн эхэнд орж ирэв.

- Мэнд.

- Кофе, - зомби шиг, хоёр гараа урдаа өргөөд, гал тогоонд Жунин мориллоо.

- Надаа шарталтын эсрэг нэг эм өгчих тэгэх үү? - хамгийн сүүлд, Тао, сандал дээр газардаад, шууд л хоёр гараа ширээн дээр тавиад дэрлээд хэвтчихлээ.

- Ямар үйл явдал байсныг асууж болохсон болов уу? - ууртай айлын авгай нар шиг л шүүж эхэллээ.

- Зүгээр л сууцгаасан... - аяга руугаа харангаа Сэүнд хэллээ.

- Аанхаа. - Тао толгой дохилоо.

- Жоохон л. - Жунин гүйцээнэ.

Бид хэд анир чимээгүй байдалд өглөөний хоолоо идэцгээсэн. Юу ярих вэ дээ? Бид дөрвийг одоо юу ч холбохгүй байгаа гэж хэлэхийг үнэхээр хүсч байв. Хангалттай зовоогүй юм байна л даа. Агсан тавимаар санагдаж байлаа. Магадгүй нэг ч нулимс дуслуулаагүй болохоор байх... цэвэрлгээний дараа. Шүдээ зуугаад, нулимснуудаа тэвчээд л яваад байсан. Ямар ч үед хамаагүй, бүх аяга тавийг шидэж, бүгдийг нь хагалмаар байна. Дахиад чимээгүй бас хоосон байгаасай гэж хүснэ. Харин одоо бүх зүйл өвдөнө, цус урсана...

Тэд яг л мэдэж байгаа юм шиг л чимээгүй сууцгана.

Харин би уйлаад л, орилмоор санагдаж байлаа.

- Хоёулангийх нь гэрлэлт дуусахад хэр их хцгацаа үлдсэн юм? - гэнэт асуучхав. Сэүн амандаа хийх гэж байсан талхтайгаа гацчихав. - Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх юм бэ?

Тэр юм хэлэх гэж байсан ч, талхандаа хахаж цацаад бөөн юм боллоо.

- Гурав... кх-кх... гурван сар.

- Удаан юм. - дургүйцлээ илэрхийлэн үрчийв. - Бидний дансанд мөнгө байгаа юу, эсвэл удахгүй буянаараа болог гээд дуусах уу? - Таод хандаж хэллээ.

- Ю-юу? Дахиад байгаа! Бид нар өлсөхгүй ээ! -тэр уурлана. - Би удахгүй нээчихнэ...

- Удахгүй гэж хэзээ юм? Дахиад хэдэн өр өгөх ёстой юм? Дахиад чи юутай ч орооцолдчих юм билээ?

- Би... би... - Тао төөрөлдсөн харцаар залуус руу харсан ч, тэнд ч гэсэн юу болоод байгааг ойлгохгүй байгаа бололтой.

- Чи яагаад одоо хүртэл энд байгаа юм? - Жунины ээлж ирлээ.

- Юу яагаад гэж?

- Хоёулангийн дахиж... - гэдсэндээ хүрэв. - юу ч холбохгүй байгаа. Тийм байхад яагаад чи энд байгаа юм?

- Жимин... - залуу аягаа ширээн дээр тавив.

- Чамайг яваасай гэж хүсч байна.

Би үнэхээр хүсч байсан юм. Бүгд яваасай гэж хүсч байна. Ганцааранг минь үлдээгээд. Тэд үргэлж л хажууд минь байсан.

- Өмнөх амьдралдаа буцаад ор, - ширээнээс босов. - Бүгд намайг мартаарай. Урьдынх шигээ битгий анхаар, битгий сонс, битгий хар. Өнгөрснөө буцаацагаая.

- Өнгөрсөн? Яаж? - Жунин ширээнээс бослоо. - Би яах юм? Тархиа хаах юм уу? Чамд ганцааранд чинь хэцүү байгаа биш. Хэн ч чамайг шүдээ зууж, хүчтэй бай гэж шаардаагүй байна. Уйлмаар байгааг чинь мэдэж байна. Уйл л даа!

- Уйлмааргүй байна. Яаж миний "Чамайг яваасай гэж хүсч байна" гэдэг үгээс "Би уйлмаар байна" гэсэн дүгнэлт гаргачихсан юм?

- Тайвширцгаа. - Сэүн ч мөн бослоо.

- Тайван байна.

- Харж байна. - Жунин инээнэ. - Би бол явчихна, асуудалгүй, харин энэ чиний дотор байсаар л байх болно. Бас дахиж битгий тэр гүүр лүү яваарай, ухаантай байж үз. - тэр гадуур хувцсаа өмсөлгүй, гутлаа гялс өмсчихөөд, хаалга хүчтэй савж, гараад явчихлаа.

- Би өрөөндөө орлоо. - Тао аяархан хэлээд, өлмий дээрээ алхсаар гал тогооноос гарав.

- Харин би явахгүй, - Сэүн зөрүүдээр хоёр гараа зөрүүлээд зогсчихлоо.

- Дахиад гурван сар тэсэхээс.

- Болсон уу?

- Юу болсон уу гэж?

- Сэтгэл санаа чинь дээрдэв үү?

- Үгүй.

Тэр санаа алдсаар толгойгоо сэгсрэв.

- Яагаад энгийн хүмүүс шиг уйлчхаж болдоггүй юм?

Над руу хэд хэд алхаад, өөр лүүгээ татчихлаа.

- Тавь аа! - цээжрүү нь зөөлхөн цохив.

- Алив ээ, тэгэхгүй бол дээрдэхгүй шүү. - бүр хүчтэй тэврэнэ.

- Тавь гэж хэлээд байна! Боож аллаа шдээ!

- Тайвшрахгүй бол нээрээ боочихно шүү.

- Тайвширчихлаа! Тайвширчихлаа! - хоёр гараараа цээжийг нь цохив.

- Нэг л анзаарахгүй байх чинь, - чихэнд минь аяархан шивнэлээ. - Чимээгүй ээ... чимээгүй... Уйлах чинь сул дорой биш.

Би гэнэт л тэсэрчихсэн юм. Анх удаа л сүүлийн гурван хоногтоо уйлчихлаа. Чимээгүй, нулимсаа дахин дахин залгисаар...

- Яагаад... Яагаад би чамтай байхдаа... үргэлж... үргэлж уйлдаг юм бэ...

- Яагаад ийм азтайгаа болохоо ч мэдэхгүй нь.

- Чи... надад сонин үйлчлээд байна.

- Үйлчлэж л байгаа юм байна.

- Би үнэхээр тэнэг юм, тийм үү? - нулимс бүрхсэн нүдээр түүн рүү харлаа.

- Үгүй ээ, - тэр толгойгоо сэгсрэв. - Эргэн тойрны чинь бүх хүмүүс тэнэг. Харин би, хамгийн том тэнэг нь бололтой, - түүний уруул зөөлнөөр миний урууланд хүрлээ.

____________________________________

🦋 2020. 06. 06. - 19:16PM 🦋

Дараачийн хэсгүүдэд Тао-ийн хайр дурлал, Сэүн Жимин хоёрын харилцаа, гүүрний ахын өнгөрсөн амьдрал болон Жунинд зориулсан бяцхан бэлэг гарч ирнэ шүү. Надтайгаа хамт байгаарай😙

44 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!