45 страница29 апреля 2026, 07:40

45

Хүмүүсийг хоёр ангилдаг. Нэг - энгийн хүмүүс. Хоёр - би. Сэүнийг үнсэх үед, би гайхсандаа ард талд байсан сандалны хөлтэй орооцолдож, арагш савахдаа, Сэүн рүү яг л ойн савдаг, алмас харсан юм шиг ширтээд зогсчихлоо.

- Би... би зүгээр л... - тэр юу гэхээ мэдэлгүй дуугуй л байсан газартаа зогсоно.

- Хэрэггүй ээ... Намайг "ингэж" өрөвдөх хэрэггүй. - Сэүний тэврэлтээс гарлаа. - Энэ илүү байсан.

Би үнэхээр өрөвдөлтэй харагдаж байсан бололтой. Түүнийг ийм аргаар тайвшруулахад хүргэсэн байна шүү дээ. Яахав, түүнийг мундаг гээд ганц нурууг нь алгадчихъя, учир нь тэр намайг жинхнээсээ тайвшруулчихсан. Үнсэх үед нь толгойнд минь байсан бодлууд шууд л нисээд явчихсан мэт л боллоо. Одоо толгой минь хов хоосон. Бүр яг шүү. Чихээр бараг л толгой руу агаар орж байгаа нь мэдэгдэж байна.

- Ая-аягануудаа угаагаарай, - уруулнаас нь харцаа арай гэж салган, гал тогооноос үсэрч гараад, нойлд "нуугдлаа".

"Юу ч бодож болохгүй шүү". Гараа гурав дахь удаагаа угаах үедээ, энэ үгнүүдийг дотроо давтаад л байлаа. Ямар үнсэлт байсан биш дээ, зүгээр л хүрэлт байсан. Яахав уруулан дээр л дээ. Одоо цагт зүв зүгээр эд. Хүн дассан юм байлгүй дээ. Өрөвдөөд, ганц шоб хийчихгүй юу, тэгсэн чинь би энд 2 удаа шүдээ угааж энэ тэр. Би 3 дахаа угааж чадах байсан л даа, даанч Тао хаалга тогшоод байсан юм.

- Гарах болж байна уу?

- Гарж байна аа, - орилчхоод, угаалтуураа хаалаа.

За арай ч намайг барьж аваад тэвэрчихгүй байлгүй дээ, тэ? Хаалгаа онгойлгохоосоо өмнө хэсэг зогслоо. Тэр бараг өөрөө ч хийсэндээ харамсаад сууж байгаа байлгүй. Юу ч болоогүй юм шиг байх хэрэгтэй. Яасан? Юм болсон юм уу? Сэтгэл санаагаа тайвшруулчихаад нойлоос гарав.

- Өнөөдөр хаашаа ч битгий яваарай. Цаасан дээр авах юмнуудаа биччихээрэй. Би аваад өгнө өө. - намайг тойроод нойл руу орчихов.

Би юу ч бичээгүй нь ойлгомжтой биз. Хувийн ариун цэврийн хэрэгсэл дуусаагүй байгаа, харин бусад юмны хувьд... Дүү минь дэлгүүрүүдээр явж, надад юм авч байна гэхээр төсөөлж боломгүй зураглал байна.

- Биччихсэн үү? - Тао, алчуураар үсээ хатаангаа, өрөөгөөр минь шагайв.

- Хэрэгтэй юм байхгүй ээ. - толгойгоо сэгсрэв. - Санал болгосонд баярлалаа.

- Юу ч уу? - тэр эвгүй байдалтай үүдэнд зогсчихлоо. - Нөгөө... идэх юм ч юм уу? Уух? Ном? Яахав сонгож чадна гэдэгтээ итгэлгүй байгаа ч...

- Юу ч хэрэггүй дээ.

- За за. Намайг хувцсаа өмсөж байх оронд дахиад нэг бодоод үзэхгүй юу. - Тао хаалгаа зөөлхөн хаагаад гарчхав.

Зөөлхөөн? Хаалгаар бөмбөр тоглож байгаа юм шиг нүддэг байсан хүн үү? Үг болгоныг минь хэрүүлд ашигладаг байсан хүн үү? Энэ хүн дүрээрээ шүү дээ! Өөрөө орж ирээд, юм авч өгөхийг санал болголоо! Үнэнийг хэлэхэд, ухаарал минь хүндхэн өнгөрлөө. Түүнийг би ч бас дэмжих хэрэгтэй гэж шийдээд, өрөө лүү нь зүглэв.

- Би бодлоо л доо, - тогшихоо мартаад, шууд хаалгыг нь нээв.

- Хөөе! - Тао цамцаараа нүцгэн биеэ хаах гэж хичээнэ.

- Би юу л хараагүй байв гэж дээ? - түүнийг шооллоо. - 18 хүрэхэд чинь би энэ пандатай дотоожийг бэлэглэж байсан шдээ.

- Тэгсэн ч гэсэн! Тогших хэрэгтэй шдээ! - тэр эргэж хараад, ор луугаа очино, жийнсээ өмсөж эхэллээ.

Дүү минь үнэхээр царайлаг юм. Охидууд түүний араас гүйж өгдөг байхдаа? Өндөр, гоё биетэй, хөөрхөн хөгжчихсөн булчинтай, хүүхэлдэй шиг царай бас хурц нүднүүд. Тийм дээ, нэгээс их охин түүнээс болж уйлж байсан байх.

- Яагаад ингэж хараад байгаа юм? -Тао үрчийнэ.

- Чи найз охинтой юу?

- Айн?

- ОхиД биш, ганц л хайртай охин байгаа юу?

- Яагаад... гэнэт ийм юм асуугаад байгаа юм? - тэр ичээд, цаашаа харчихаад цамцаа товчлов.

- Зүгээр л, сонирхолтой санагдаад.

- Хаалгаа хаа, - хаалга руу дохив.

- Хаачихсаан, гэхдээ Сэүн нууцаар сонсох хүн биш байх.

- Хэн түүнийг мэддэг юм? Дараа нь аягүй бол намайг сүрдүүлэх ч юм бил үү? - надруу эргэж харлаа. - За, ямар байна? - цамцаа үзүүлнэ. - Зохиж байна уу? - хоолойноос нь багахан сандрал сонсогдож байлаа.

- Чи... чи хаашаа явах гэж байгаа юм? - тэр надаас анх удаа л яаж харагдаж байгаагаа асууж байна. Бүр сандарсандаа уйлах гэж байна.

- Би үргэлж сайхан харагдаж ёстойгоос эхэлцгээе. - Тао инээв. - Харин хоёрдугаарт... Юу гэж бодож байна? Охинд, - яагаад ч юм над руу даллав. - ийм таалагдана гэж бодож байна уу? Өөрийг өмсөх үү?

- Охион? Болзоотой юм уу? Бас "ийм" гэж юу гэж байгаа юм бэ?

- Яахав, - тэр толинд өөрийгөө харангаа ярьж эхлэв, - ер нь цагаан нь дээр юм байна, тэ? - толины тусгалд миний нүдийг олов.

- Цэнхэр цагаантай нь ч гэсэн зохиж байна. -- түүний орон дээр суув. - Тэр охин хэн юм бэ? Ямар охин бэ?

Тэр хэсэг чимээгүй байж байгаад, аяархан хэлсэн юм:

- Тэр хөөрхөн, - өөрөө ч мэдэлгүй инээчихлээ.- гэхдээ үнэхээр даруухан. Түүн шиг охинд, над шиг нэгэн таалагддаггүй, - гунигтайгаар инээмсэглэнэ.

- Яагаад?

- Тэр надаас... айдаг. - цамцныхаа товчийг харангаа, Тао аяархан хэлэв.

- Яагаад тэгж бодоо вэ? Чамтай уулзана гэсэн биз дээ?

- Би өндөр боловсролгүй ч гэсэн, дүүрчихсэн тэнэг гэсэн үг биш шүү. Тэр надаас холуур явж, зугтаад байдаг. Бас бид хоёр үерхээгүй ээ. Хосууд шиг биш л дээ, зүгээр л... Би одоо клуб орчихоод, дараа нь түүний их сургууль руу явна.

- Харин дараа нь та хоёр хаашаа явах юм?

- Хаашаа ч биш, - тэр толгойгоо сэгсрэв.

- Тархи жаахан гацчихлаа...

- Заримдаа би түүнд цэцэг бэлэглэдэг ч, тэр авдаггүй... Ихэнхидээ би түүн дээр очиж, хүргэж өгөхийг санал болгодог ч, тэр нэг ч удаа зөвшөөрч байгаагүй, - тэр эргэлддэг сандал дээрээ суув. - Би тэнэг юм шиг л, түүн рүү хараад л, юу хийхээ мэддэггүй... Уг нь үнэхээр амархан байдаг байхгүй юу : "Хүргээд өгөх үү? Өө, баярлалаа! Чи ёстой царайлаг юмаа!" гээд л... Харин тэр... - хоёр гараа агаарт зөрүүлнэ.

- Би ч гэсэн чиний машинд хэзээ ч суухгүй байсан. - үнэнээр нь хэлэв.

- Яагаад? - Тао гайхлаа.

- Яагаад гэвэл, сайн охидыг ингэж л хүмүүжилдэг юм. Хэрвээ танихгүй хүний машинд суучихвал, над шиг ч дуусч болох болохоор.

- Гэхдээ би... би тэгэхгүй... - Тао сандрав. - Би бүр хуруугаа ч хүргэхгүй! Би тэгж боддоггүй ээ, нээрээ шүү!

- Тэр харин үүнийг чинь мэдэхгүй. Чи анхаарал татам царайтай бас үнэтэй машинтай. Ийм залуус адал явдал болохоос биш сэтгэл хайдаггүй юм.

- Тэр тэгж боддог байх нь ээ?! Яг чам шиг ингэж үү?

- Аанхаа.

- Тэгэхээр, ямар ч боломж байхгүй юу? - түүний хоёр мөр нь эзнээ илэрхийлж буй мэт доошлов.

- Яагаад тэр вэ? Сайн охидууд ч гадаад үзэмжинд дурладаг юм, гэхдээ хамгийн чухал нь үйлдэл. Машинаасаа буугаад түүнийг автобусны буудал руу нь хүргэж өгөөд үздээ. Тэгж үзсэн үү?

- Үгүй.

- Үзээрэй, дараа нь надад юу болсныг ярьж өгөөрэй. Тэр хэн юм бэ? Ямар мэргэжлээр сурдаг юм?

- Сургуулиа төгсөөд, бага ангийн багш болно. - Тао инээмсэглэв. - Харин тэр хэн бэ гэвэл... Түүний аавд би 20 мянган доллар өгөх ёстой болчихсон юм л даа.

- Юу?! Би гэхдээ... чамайг чинь охинтой... унтчихсан гэж бодсон шд!

- Би түүнтэй клубт танилцсан. Нэг найзынх нь төрсөн өдөр байсан байхаа. Аав нь түүнийг клубээс авах болж таараад, буруугаар ойлгочихсон.

- Чи тайлбарлах гэж үзсэн үү? Аавынх нь тэнэгээс болж ийм их мөнгө төлж байгааг тэр охин мэдэж байгаа юу?

- Тэнэглэл нь ч хаашаа юм... Тэр шөнө би түүнийг бүр үнсчихсэн гээд боддоо. Тэр явдлаас хойш тэр надаас холуур зугтаад байгаа.

- Тао... - удаанаар хэллээ. - Яагаад хоёулаа энгийн хүмүүс шиг амьдарч болохгүй юм бэ?... Ер нь түүн рүү битгий яваа, айн? Дахиад тийм их мөнгө бидэнд байхгүй шүү дээ...



- Тэгэхээр, жүрж юм уу? -Тао гарахаасаа өмнө дахин нэг лавлаж асууна.

- Тийм ээ.

- Тэгээд болоо юу?

- Болоо.

- За за, - тэр арьсан хүрмээ өмслөө. - Пальто нь дээр ч юм уу?

- За, зүгээр яваа, - хүчээр түүнийг гэрээс гаргалаа. - Охин хүүхэд айлгав, наад харцаа зөөлрүүлээд, түүнээс юм асуугаад, сонсоод л байгаарай. Битгий тэгээд, шал худлаа өөрийгөө тасархай амьтан юм шиг жүжиглээд байгаарай даа.

- Гэхдээ би тасархай шдээ!

- Мэдээж! Гэхдээ түүнд 5 минут болгон зарлаад явах хэрэггүй.

- Тэгвэл гэртээ л байж байя дөө.

- Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Тао! - түүний урдуур хаалгаа шууд хаачхав.

- Чамд ч гэсэн, Жимин. - хаалгаа цоожлохоосоо өмнө сонслоо.

- Бурхан минь, тэнэгхэн ч болдоо, - инээв.

- Өө яриад хэрэггүй, - биеийн минь шар үс босох нь тэр.

Мөрөөрөө том өрөөний хаалгийг Сэүн түшчихсэн зогсож байлаа.

- Тэгэхээр "харцаа зөөлрүүлж, их сонсож, бага жүжиглэх" юм уу? - миний үгийг давтана. - Чамд таалагдахын тулд өөр юу хийх ёстой вэ?

- Бусдын яриаг нууцаар сонсохгүй байх хэрэгтэй!

- Өөр? Чамд ямар эрэгтэй хүн таалагддаг юм бэ?

- Юу вэ... чи яагаад гэнэт... - бантсандаа өрөө лүүгээ орохоор хажуу тийш эргэлээ.

- Алив ээ? Ямар?

- Гэрлээгүй, - инээв.

- М-м-м... Зөв шүү. Өөрийн нөхөртэйгөө болзвол яаж байна?

- Сэүн... Сэүн, чи... хэрэггүй ээ... - хаалганыхаа бариулыг барилаа. - Ноён У залгасан юм уу? Тийм үү? - гэнэт бодогдлоо. - Тао намайг битгий гэрээс гараарай гэсэн!

- Би ийшээ захиалчихсан.

- Би чамайг энд хорихгүй байгаа шүү дээ. Хэрвээ ресторан, эсвэл хаашаа ч юм явмаар байвал, яваа... Би ганцаараа гэртээ байчихна аа.

- Яагаад бүгдийг нь хүндрүүлээд байгаа юм бэ? Яагаад зүгээр л надтай пицца идээд, шинээр гарсан кино үзэж болохгүй гэж? Өөр юу ч хүсэхгүй.

- Пицца?

- Өө, сонсчихсон уу, - Сэүн инээв. - Ямар кино үзэцгээх үү?

🦋2020. 06. 10. - 03:43 AM 🦋

45 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!