46 страница29 апреля 2026, 07:40

46


Кино юуны тухай байсан гэж үү? Би бүр олигтой санах ч үгүй байна. Ямар нэгэн хүмүүс инээлдээд л, дараа нь уйлаад л, дахиж инээгээд, нэг газар луу явцгаасан... Толгойнд юу ч үлдсэнгүй...

Зүгээр л Сэүн дэндүү ойрхон суучихсан хэрэг, бас юм л болвол хөнжил нөмөрч өгөөд л, хааяаа хааяаа гарыг минь атгаад "Тэнэгүүд ч бол доо!" гэсээр гол дүрийн хоёрыг харааж өгнө. Хөөрхий тархи минь, арай ядан тэвчиж буй мэдрэлийн системтэй минь хамт хамаг ачаагаа баглаад, холын хол яваад өгсөн мэт. Харин нөхөр минь албаар хөөрхөн бас үнэхээр халамжтай байсан: пицца гарт минь бариулаад л, амаа арчих цаас өгнө мөн надад тухтай байгаа талаар байнга асууж байсан юм. Нэг мөчид тэр намайг тухгүй сууж байна гэж бодоод, киногоо зогсоочхоод, ямар ч тусламжгүй намайг тэврэх нь холгүй өөр газарт суулгачхав. Мөрнөөс минь тэвэрнэ, буйдангийн нөгөө талд суулгана, босч ирээд хөнжлийг минь нөмрүүлнэ. Нэг бол нүдний урдуур яваад л, эсвэл таг наалдаастай сууж, хөлийг минь гүйцэд хөнжлөөр хучиж, дэр минь арай л болохгүй байна гэж бодно, бас бус юм зөндөө байлаа.

- Сэүн! - сүүлдээ тэсэхээ болив. - Суу л даа! Дахиж тэвчихгүй нь! - буйдангаас бослоо.

Бүх зүйл чичирч, гар минь хүслээсээ болж аймшигтай загатнаж байв.

Түүнийг тэврэх хүслээс минь болж.

Түүнтэй ойртох хүслээс минь болж.

Бас...

Болохгүй ээ! Бодож ч болохгүй! Бүх юм тэр өглөөний үнсэлтээс болж байгаа юм!

- Юу? - тэр ойлголгүй над руу харлаа.

- Чи! Чи... би ядарчихлаа, - худлаа ярих муухай хэрэг ч, өөр арга үнэхээр л байгаагүй юм.

Сэтгэлээс минь асгарах энэ хайр энэрэлийг эртхэн шиг устгах хэрэгтэй, дараа нь шархлахгүй байхын тулд шүү дээ. Сэүн шүү дээ! Манай ангийн хөндий ангийн дарга! Миний зөвшөөрөлгүйгээр гэрт минь болон үнэмлэх дээр минь бичигдчихсэн хүн! Түүний аав дүү бид хоёрыг сүрдүүлж байгаа! Би чадахгүй... Би ингэх ёсгүй шүү дээ. Тэр зүгээр л намайг халамжилж байгаа, онц зүйл биш. Би үүнээс нь халамж, анхаарлаас өөр зүйл харах ёсгүй. Иймэрхүү үйлдэлд яг юу гэж хэлэх ёстой байдаг юм бол? "Баярлалаа, одоо болно" эсвэл "Баярлалаа, алив үргэлжлүүл"? Эсвэл тэр Жунины өмнөөс уучлалт гуйж байгаа юм болов уу? Намайг ингэж сатааруулж байгаа юм болов уу?

- Ядарсан? Хэвтмээр байна уу? - уриалханаар буйдангийн хөнжлийг сөхөж, гараараа буйдан дээр хэвтэхийг санал болголоо.

- Би өрөөндөө...

- Хэвтээ, би чимээгүй сууж байна аа.

- Өрөө лүүгээ орлоо, - зөрүүдлээд л байв.

Анир чимээгүй байдал улам л ихсэнэ. Тэр багахан хөмсгөө үрчийлгэсээр над руу харах бол, би өдөөс нь айчихсан туулай шиг л хараад зогсож байна. Түүний өнөөдрийн байдал нь толгойг минь эргүүлж, яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байдалд хүргэнэ.

- Чи... надаас айдаг юм уу? -
Сэүн итгэлгүйхэн аяархан асуух нь тэр.

- Ю-юу?

- Би Таог сонссон. Чам шиг охидууд банди нараас айдаг гэж тэр хэлсэн. Яг юу гэсэн үг юм бэ?

- Ү-үгүй ээ! Юу гэж дээ! Би... нөгөө Жунинтай... бас... Үгүй ээ, би ер айгаагүй! - аль хурднаараа толгойгоо сэгсрэв.

- Тэгэхээр, Жунинд учир байгаа хэрэг үү?

- Яасан гэнэ ээ? - сүүлдээ түүнийг ойлгохоо ч байлаа.

- Юу ч биш дээ, - Сэүн санаа алдсаар, аяархан хэлнэ. - Яв даа, очиж амар. Би хэд дэх минутан дээрээ зогссоноо саначихъч. Дараачийн удаа нөхөж үзэцгээе. - тэр буцаж суугаад, зурагтаа унтраав.

Би хэсэг байрандаа зогсож байгаад, өрөө лүүгээ орлоо. Унтмааргүй байна, бас юм уншихыг ч хүсэхгүй нь. Хэвтээд л, Сэүний алхмуудыг чимээгүйхэн сонсож байлаа. Тэр гал тогоо ороод, хогийн уутанд юм хийв, хөргөгчний хаалгыг хэд савчхаад, нойлын хаалга савахаар явлаа. Хэдэн минутын дараа компьютерны гар дугарах чимээ гарна - ажлаа хийхгээд суусан байх нь. Би чадлаараа дахиад хагас цаг суусан ч, энэ хийцгүүрлээс болж удахгүй хана руу авирах нь л холгүй санагдаж байлаа. Толгойнд минь гайхалтай санаа орж ирэх хүртэл.

- Хаачих гэж байгаа юм? - коридорт хувцас хунартайгаа ноцолдож байгааг минь харсаар, Сэүн асууна.

- Удахгүй ирнэ ээ.

- Хаашаа явах гэж байгаа юм ? Хамт явах уу?

- Үгүй ээ, ганцаараа явна.

- Жимин.

Хаалганы бариулаас барих үед цааш нисэхээ шахлаа. Цаанаас нь хаалганы бариулаас нэг хүн хүчтэй татсан хэрэг.

- Өө, Жунин! Эр хүн! - гайхсан залуугаас тас зуурлаа. - Надтай хамт явна биз дээ, тийм ээ?

- Юу? Хаашаа? Явна явна. - хаашаа гэдгийг нь ч мэдэхгүй байж зөвшөөрөх нь тэр.

- За, ажлаа хий дээ, - Сэүн рүү толгой дохиод, Жуниныг орц руу түлхсээр, гэрээс гарлаа.

- Хаачих гэж байгаа билээ? - гадаа гарсан даруйд Жунин асууна.

- Эмнэлэг.

- Юу? Өвдөж байна уу?! - сандарсаар зам хааж, намайг дээрээс доошоо гүйлгэн харав. - Түргэн дуудах уу? - тэр юу хийхээ мэдэлгүй төөрөлдчихсөн харагдана.

- Би онолын хувьд их зүгээр байгаа. - ямар түүнд гэдэсний доод хэсэг таталцаад, суухад өвдөөд байна гэж хэлэх биш дээ. Эмч ийм шинж тэмдэгүүд энгийн үзэгдэл гэсэн. - Би тэр ахыг хармаар байна, гүүрний.

- Тэр гуйлгачинг уу? - Жунин гайхсаар асуув.

- Наад гуйлгачин чинь нэг удаа амийг минь аварсан юм. - хатуухан хэлээд, уруулаа жимийлээ.

- Би чамайг, түүнийг ч, гомдоох гээгүй ч... Яах гэж?

- Би чамайг албадахгүй ээ, - түүнийг тойруулж гарах гэсэн ч, замыг минь дахиад л хаах нь тэр.

- Гэхдээ гэрт чи надтай цуг явна гэж хэлсэн.

- Сэүн араас гараад ирэхвий гэж бодоод хэлсэн юм.

- Тэр юм хэлсэн юм уу? Гомдоочихсон юм уу?

- Зүгээр л эмнэлэг явцгаая, тэгэх үү?

- Би мотоциклоор ирсэн, такси дуудсан нь дээр байх. - тэр утасаа гаргаж ирэв.

- Автобус нээх хол биш ээ. - түүнийг холдуулаад, буудал руу урагш алхлаа.

- Такси дээр юм биш үү?

- Автобус. - эргэж харалгүй түүнд хэллээ. Тэр ч дуугуй зөвшөөрсөөр, араас минь алхах нь тэр.

- Ямар хүмүүс вэ! - эмнэлэгийн орон дээр хэвтэх ах бид хоёрыг инээмсэглэл дүүрэн угтлаа.

- Сайн байна уу? - Жунин бид хоёр үүдэнд зогсонгоо мэндлэв.

- Наанаа битгий зогсоод бай! Миний бяцхан оромжинд тавтай морил. -тэр инээв.

-Та ямаршуу байна даа?

Цэвэрхэн, усанд орчихсон, унтаж амарсан тэр ах, яг л энгийн 40-тэй хүн шиг харагдана. Яг л аавын харцаар надруу харж инээмсэглэнгээ, гарыг минь зөөлхөн атгана.

-Яахав жоохон ядарсан ч зүгээр дээ. Чи, тэнэг охин минь хэлдээ, яах гэж дундуур орж байгаа юм?! - хоёр хөмсгөө үрчийлгэсэн нь яагаад ч юм Сэүнийг санагдуулж байв.

-Таныг авраад л, - үнэнээр нь хариуллаа.

-Хүрч чадах байсан бол, - тэр цээжин дэх хамгаалалт руугаа заалаа.- ганц сайн болгохгүй юу! Дахиж хүмүүсийн дундуур битгий ор! Ойлгов уу?

-Ойлголоо, - толгой дохив.

-Би түүнд яг ингэж хэлэхээр намайг сонсдоггүй шт. - цаана зогсох Жунин үглэв.

-Залуу минь та хэн билээ?

-Тэр миний найз, - Жуниныг ямар нэгэн тэнэг зүйл хэлэхээс нь өмнө хариулчихав.

-Найз юм биз дээ, хэр дотны найз юм?

-Хамгийн ойр, - Жунин инээв.

-Юу?! - ах дургүйцээд, ханиалгачхав.

-Ус! Ус? Ус уух уу? - түүнд аягатай ус өгөнгөө асуув.

-Чи надад таалагдахгүй байна, - нэг балгасныхаа дараа Жунинд хэлэв.- Чи миний охиныг гомдоочихно.

Энэ үгнүүдийг сонссоны дараа нүдийг минь нулимс бүрхчихэв. Ээж минь л бага байхад
" Миний охин " гэдэг байсан. Тэгсэн чинь миний танихгүй хүн, хамаатнуудаас минь илүү надад анхаарал тавьж байна.

Жунин гэнэт дуугуй болов. Яг л гэм хийсэн хүн шиг толгойгоо доошлууллаа.

-Чамайг даа! Босчихвол - наад хоёр чихийг чинь! Түүн шиг охин, цөөхөн байдаг юм шүү! Энэ дэлхийд бүр байхгүй ч байж болно! Түүн рүү хараад үзээрэй!

-Ойлгосон доо, ойлгосон.

Залуугийн нүднээс хүндлэл мэдэрсэн юм шиг санагдлаа.

Бид ноён Ли-тэй ( тэр өөрийг нь тэгж дууддаг гэсэн) дахиад хагас цаг гаруй суув. Хөөрхий Жунин, надтай харьцах бүхэл бүтэн лекц тэр ахаас сонсож суусан.

-Сонирхолтой хүн байна, - бид эмнэлэгээс гарах үед Жунин хэлэв.- Чамд сайн ханддаг юм байна.

-Энэ эвгүй бас гоё мэдрэмж. Тэр яг л чиний, жинхэнэ гэр бүлийн нэг хэсэг мэт. Ойлгож байна уу?

-Тийм ээ, - тэр толгой дохив.- Аавыг минь санагдуулчихлаа...


-Сэүн биш үү?

-Тэр л юм шиг байна, - Жунин хоёр мөрөө өргөв.- Тэр хаачих гэж...Аан, - тэр мэдэж байсан юм.

-Тэр хэний машинд суучихваа? Ноён У юу? - алхамаа удаашрууллаа.

-Үгүй ээ, Соин.

46 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!