48
Жунин миний хариултанд бага зэрэг ч гэсэн гайхаагүй мэт харагдана. Хацраа гаран дээрээ тавингаа, над руу анхааралтай гэгч нь харлаа..
- Одоо тэгээд энийг яацгаах уу? - эцэст нь нэг юм асууна.
- Юуг ?
- Хэнийг. Сэүнийг л байхгүй юу.
- Юу ч биш! Юу ч хийхгүй ээ! - гэнэт гэдсээр минь хатгаад, цочсондоо дээшээ бослоо. - Юу ч болоогүй! Чи буруу ойлгочихлоо!
- Би зөв ойлгосоон. - Жунин нэг нүдээрээ ирмэнэ.
- Чи... түүнд хэлж болохгүй шүү! Саяных зүгээр л нэг минутын тэнэглэл байсан юм! Сүртэй зүйл биш ээ.
- Өө, тийн тийн, - дахиад ирмэнэ.
- Битгий наадхаа хийгээд бай!
- Яаж? Ингэж уу? - яг л цадчихсан муур шиг, сэтгэл хангалуун дахиад нүдээрээ ирмэх нь тэр.
- Жунин, гуйя, юу ч битгий төлөвлөөрэй, юу ч битгий бодоорой. Гуйж байна.
- Би яасан юм? Надад бүр бодсон юм түй ч алга өө.
Тэр царайг нь хараад байгаарай. Яг л дэлхийг сөнөөх төлөвлөгөө бодчихсон юм шиг царайлчихсан байж.
- Гэхдээ... надад нэг санаа байна...
- Үгүй шүү, - шууд л яриаг нь таслав. - Ямар ч санаа байхгүй. Анхаарал хандуулах зүйл биш. Тэрний хооронд явж оройн хоол хийцгээе, тэгэх үү? Чи үлдэнэ биз дээ?
- Чи намайг үлдээмээр байна уу? - Жунин босоод, намайг орноос босгохын тулд нэг гараа сунгав. Биеэр минь нэг өвдөж байлаа, босох төлөвлөгөө түүнд байгаагүй бололтой.
- Хүсч байна. - толгой дохилоо.
- Жимин, - Жунины царай гэнэт л нухацтай болчхов.
- Энэ эхлэл чинь нэг л таалагдахгүй байна шүү, - тоглоом хийх гэж байсан ч, ийм уур амьсгалд бүтээгүй юм.
- Намайг уучлаарай, - маш аяархан, бараг л сонсогдохооргүй шивнэнэ. - Эрт хэлэх ёстой байсан ч, би...
- Хэрэггүй ээ, - доош харав. - Юу ч битгий ярь аа.
- Хэрэгтэй. Хэрэгтэй... - гарыг минь алгандаа багтаана. - Бие чинь, сэтгэл чинь өвдөж байгаад би л буруутай. - эрхий хуруугаараа гарыг минь зөөлхөн илнэ. - Уучлаарай... Өөрийгөө ямар нэгэн аргаар өмөөрөх хэрэгтэй байх, гэхдээ надад хэлэх үг ч олдохгүй нь. - толгойгоо дээш өргөлгүй, алган дээр минь эрхий хуруугаараа янз бүрийн дүрс зурна.
- Жунин...
- Үгүй ээ, хүлээж бай. Энэ яриаг эхлүүлэхийн тулд хэр их хүч шаардсаныг мэдэх үү? Их, надад итгээрэй, үнэхээр их... Амьдралыг чинь сүйрүүлчихсэн гэдгээ мэднэ. Клубд, тэр үед, нүд нь гунигаар дүүрсэн охиныг зүгээр л орхих ёстой байсан юм. Гэхдээ би тэнэг амьтан! Яагаад би түүнийг хэсэгхэн зуур аз жаргалтай болгож чадна гэж бодсон юм бол оо? Чи бүжиглэж байсан... Яг л анхны бас сүүлчийн удаа юм шиг л бүжиглэж, ууж байсан.
- Жунин... - хоолой минь сөөчихлөө. Энэ бүхэн саяхан бас бүр дээр болоод өнгөрчихсөн мэт санагдана.
- Тэр үед машинд... намайг үнэхээр уучлаарай. - тэр чимээгүй болчихлоо. - Надад өөрийгөө зөвтгөх шалгаан байхгүй.
- Жунин, би өөрөө, өөрөө тэр үед...
- Үгүй ээ. Би. Чи согтчихсон байсан, харин би бага зэрэг л... Энэ бүхэн, - тэр гэдсэнд минь хүрэх гэсэн ч зүрхэлсэнгүй. Ганцхан сантиметрийн зайнд хуруу нь гацчихлаа. - Уучлаарай... Харин одоо би чамайг мэднэ. Бас надад... новш гэж, хайртай хүн чинь биш анхных нь би байсанд үнэхээр харамсалтай байна. Бас хүүхэд... - түүний хоолой шивнээ болж хувирна. - Би түүнийг үнэхээр их хүсч байсан... - тэр нүдээ аньчихлаа. - Уучлаарай.
- Жунин... - түүний үгс нүдийг минь нулимсаар бүрхүүлнэ.
Би зүгээр л түүнийг тэвэрчихсэн. Юу ч хэлэлгүй. Чангаас чанга.
- Би уучилж байна аа, Жунин, уучилж байна...
- Чи бүр дотогшоогоо болчихгүй биз дээ? - үсээр минь гараа явуулангаа аяархан шивнэнэ, - Хайр дурлалд итгэсээр байна биз дээ? Жинхэнэ хайранд! Гуйж байна, надаас битгий зугтаарай... Сэүн эсвэл өөр нэгэнтэй чи заавал аз жаргалтай байх болно! Над шиг тэнэг амьтанг хайрлавал, би засарна аа, алдаагаа засах болно. Чамайг хайрлаж сурна. Хүсч байна уу?
Би толгойгоо сэгсрэв.
- Сайн бодоорой, тааралдсан болгондоо зүрхээ өгдөггүй юм шүү. - инээмсэглэв. - Зүгээр л... Би харж байна, нүдэн дэх айдсыг чинь. Хэн нэгэн чамд халамж тавих үед би нүдгээс чинь олж хардаг айдас. Мэдээсэй гэж хүсч байна: эрэгтэй хүн хайргүй эсвэл дургүй эмэгтэйгийнхээ хажууд халамжтай, сайхан ааштай байдаггүй юм. Тийм болохоор, хэрвээ залуу чамайг халамжилж, чамайг жаргалтай байлгахыг хүсч байвал тэр чамд сэтгэлтэй гэсэн үг. Ойлгож байна уу? Өрөвдөлт энд ямар ч хамаагүй.
- Философч ч бол доо, - нусаа татав.
- Хэлээд юу гэхэв. Хэрвээ чамд жаргалтай байхын тулд, тоосгон царайтай, охин шиг ааштай юм дутуу гэвэл, тэр чинийх болох болно оо. Түүнийг авахад чинь би туслана.
- Жунин!
- Битгий "жуниндаад" бай! Наад толгойноосоо "би хүртэх эрхгүй" гэдэг үгээ авч хая! Хүртэх эрхтэй! Шилдэгийг нь хүртэх эрхтэй! Харин Сэүн гэж нэг юм "шилдэг" нь байж чадах уу гэдэг бол өөр асуудал.
Би түүний нурууг зөөлхөн базчихав.
- Хөөе, наанаа зөөлхөн л дөө! - Жунин орилсон ч, намайг тэврэхээ больсонгүй.
- Кх - кх, - хүний чанга ханиад сонсогдоход, Жунин бид хоёр зэрэг хаалга руу харав.
Үүдэнд Сэүн зогсож байв. Түүний харц бид хоёрыг шууд утгаар нь хөлдөөх гэж буй мэт л харагдана.
- Та хоёрын... сээтэгнэлтийг бусниулж байгаадаа уучлал гуйх ч, би тэнд оройнд хоол бэлдчихсэн. За гэхдээ та хоёр наад хайрандаа цадчихсан юм бол, надад арай их хоол үлдэх нь. Үргэлжлүүлцгээ, - хаалга чанга хаагаад, гарчихав.
- Энэ... энэ сая юу байсан бэ? - Жунин руу харав.
- Харин энийг, миний сэтгэлээрээ гэнэн Жимин минь, хардалт гэдэг юм. - Жунин инээв. -Миний бодсоноос, хамаагүй амархан байж...
___________________________________
Сэүн Жимин хоёр хоёулаа хөлдүү төмс байх үед😭 Гэхдээ би Жуниныг өрөвдөөд байна аа🥺
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)