47
Би байрандаа огцом зогсох үед, ард явах хөөрхий Жунин намайг харалгүй мөрлөчихлөө. Хоосон толгойнд минь эхлээд "дахиад" гэх үг орж ирсэн бол, дараа "чи ер нь юу хүссэн юм бэ?", мөн хамгийн сүүлд нь "минийх". Жинхэнэ биш ч, МИНИЙ НӨХӨР. Энэ эмэгтэй мэдэж байгаа үгүй нь хамаа ч алга. Яаж Сэүнд ингэж доромжлолтой хандаж чаддаг байна аа. Түүн дээр ирчихээд өөрт нь анхаарал тавихыг шаардана. Яаж НАДАД ингэж хандаж чадна вэ! Миний гэрийн үүдэнд ирчихсэн биз дээ? Надтай амьдардаг, миний хэн болохыг мэдэж байгаа гэсэн үг. Мэдсэн ч ирж л байдаг. Эсвэл, намайг явсны дараа Сэүн түүн рүү шууд залгасан юм болов уу? Одоо л мэдэцгээе.
- Жимин? - Жунин ардаас минь гайсандаа чангаар дуудна.
- Уучлаарай, - жолоочийн талын цонхыг тогшив.
Цонхны шил удаанаар доошлох үед, нүдэнд минь царай зүс сайтай эмэгтэй хүний нүүр харагдав.
- За? Юу болсон юм бол? - эмэгтэй эелдэгээр надаас асуулаа.
- Жимин?! - Сэүн гайхсаар асууна.
- Машинасаа бууж болох уу? - зориг минь удаан ч гэсэн, бага багаар алга болж байлаа.
- Таньдаг юм уу? - эмэгтэй эргэж хараад, хаалгаа аль хэдийнээ онгойлгочихсон Сэүнээс асуув.
- Жимин, би... - Сэүн хэлэх үгээ олохгүй хэсэг чимээгүй зогсов.
- Соин биз дээ? - гоё биетэй, хар үстэй эмэгтэйд хандаж хэллээ. Тэр минь эцэст нь нэг юм машинасаа бууж хайрлав.
- Тийм ээ, харин та?
- Харин би наадахны чинь эхнэр. - Сэүн рүү толгой дохив.
- А-а-ан... - Соин инээв. - Та нөгөө аав ээжийх нь шоронгоос түүнийг гаргаж байгаа хүн байх нь ээ?
Түүнд Сэүн ингэж хэлсэн байх нь...
- Яахав, ингэж ч хэлж болно л доо...
- Жимин, гэр лүүгээ орцгооё. - Сэүн над руу ирээд, бугуйнаас минь татлаа.
- Хүлээгээрэй. Хэлэх юм байна, - гараа түүнээс татаж авлаа. - Та нөхөртэй биз дээ?
Тэр юу болж байгааг ойлгохгүй хэвээр толгой дохив. Тэр ямар намайг өрсөлдөгч нь гэж бодож байгаа биш, сандрахгүй нь аргагүй л дээ. Ямар би байгаа биш дээ.
- Гэсэн ч Сэүнтэй уулзаад л байх юм. Та түүнд хайртай юм уу? Тэр өөрийгөө яг л эзэн нь дуудахаар гүйгээд л очдог нохой шиг мэдэрдэг. Шийдэж болохгүй юу? Нөхөр үү, Сэүн үү? Яагаад тэр өөрийгөө запасны хүнээр мэдрэх ёстой юм?
Би зүгээр л түүний өмнөөс гомдож байлаа.
- Жимин, хэрэггүй ээ, - Сэүн дахиад л бугуйнаас минь барив.
- Би таныг мэдэхгүй ч, ингэж болохгүй! Хүнтэй ингэж харьцаж болохгүй!
- Таны хэрэг гэж бодохгүй байна. - Соин намайг албаар өдөж байгаа юм шиг хэлнэ.
- Миний хэрэг! Бүхлээрээ минийх! Би түүний эхнэр нь. Бид хоёрын гэрлэлт асуудалтай байсан ч, танд түүнийг авах ямар ч эрхгүй.
Энэ будчихсан шалны мод шиг царайтай юмыг хоёр гараараа аваад, газарт нэг сайн савчихмаар байлаа.
- Түүний түр зуур танайд амьдарч байгаа нь, таныг надтай ингэж харьцах эрх өгөөгүй, - Соин дургүйхсэн хоолойгоор хэллээ.
- Болсон уу? Сайхан танилцав уу? - Жунин дундуур орж ирэв. - Сэүн Соиныг аваад яв. Жимин, явцгаая, - Жунин Сэүний гарыг бугуйнаас минь салгаад, оронд нь намайг хөтлөв.
- Хэрвээ Сэүнд бидний харилцаа таалагдахгүй байгаа юм бол, тэр хүссэн үедээ явж болно. Би хэнийг ч үлдээч гэж гуйгаагүй. Энэ түүний л сонголт.
Үүнийг хэлсний дараа Сэүн чичирсэн гээд л бод.
- Явах аа?! - Жунины гарнаас бултлаа. - Гуйгаагүй ээ?! Танд тэгэхээр тэр ямар ч хамаагүй юм уу? Түүнийг гэсэн сэтгэл байхгүй юм уу?
- Тэр том хүүхэд, бид хоёрыг ямар харилцаатайг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Яагаад таны өмнө тайлбарлаад зогсох ёстойгоо ойлгохгүй байна. - Соин үрчийнэ.
- Учир нь тэр нэг юманд найдаж байгаа! Удаан хугаацааны цагаа өнгөрүүлэх хүн байх хэнд ч таалагдахгүй.
- Намайг нөхрөөсөө сална гэж найдаагүй л байх. - Соиныг хэлсний дараа, бүгд нэгэн зэрэг Сэүн рүү харлаа. Тэр толгойгоо доошлуулчихсан зогсож байв.
- Харж байна уу, тэр дуугуй байна. Бид хоёр ярилцчихсан. Нөхөртэй чинь би ийм харилцаатай... Та нөхөртэйгөө... Жинхэнэ нөхөртэйгөө, - эмэгтэй тодруулав. - Өөр харилцааиай байх болно.
- Тийм ээ... Учир нь би хайртай хүндээ ийм зүйл хийж чадахгүй. Бас хэзээ нэгэн өдөр надад гэрлэх боломж олдох юм бол, би түүнэс хэзээ ч урвахгүй. Миний нөхөр хамгийн аз жаргалтай байхын тулд бүхнээ зориулна.
- Та ч үнэхээр гэнэн юм даа, - Соин инээд алдав.
- Соин! - Сэүн түүний инээдийг тасаллаа. - Яв.
- Гэхдээ би буудалд өрөө захиалчихсан шдээ. - тэр над руу харангаа, эелдэгээр инээмсэглэнэ.
- Хэнтэй явахаа олчино биз. - тэр бид хоёр дээр ирээд, Соиныг надаас холдуулаад, нээлттэй байсан машины урд тал руу зөөлхөн түлхчихэв.
- Яаж наадхантайгаа амьдардаг юм? Өнөөдөр, яахав дээ түүнд ганц удаа зай тавьж өгье. Та хоёрын дунд юу ч байхгүйг мэднэ. - над руу муухай харав. - Дараа нь залгая. - тэр бүх хүмүүсийн нүдэн дээр Сэүний хацарт зөөлхөн хүрч, албаар нүд рүү нь удаан харна. Дараа нь над руу нэг муухай харц шидчихээд, гэрээс хөдөллөө.
- Жимин, - Сэүн над руу эргэж харав.
- Уучлаарай, би өөрийгөө яаснаа ойлгосонгүй. - шүлсээ залгив. - Болзоог чинь тасалчихлаа... Би хүсээгүй ээ, зүгээр л...
- Зүгээр л, чи тэнэг новш! - Жунин миний өмнөөс хэлээд, хоёулангийн орц рүү түлхэв. - Өнөөдөртөө хангалттай. Хөршүүд айл гэрийн асуудлыг хараад суух ёсгүй. Алив урагшаа! - намайг урагш түлхэнэ.
Сэүн бид хоёрын араас үг дугаралгүй алхлаа.
Жунин зай завсаргүй чалчаад л байв. Миний сандал дээр нэг хөлөө тавиад, нөгөө хөлөө агаарт савангаа, бүжиг, театр, сурагчдынхаа талаар ярина. Сүүлд нь бид хоёрын их дэлгүүр орж түүнд дотоож сонгож өгсөнийг, илэн далангүй надтай дахиад нэг удаа дотоожны шинэ порцонд явмаар байгаагаа хэлнэ. Энэ удаад эмэгтэй хүний дотуур хувцасны үзүүлбэр үзүүлэхийг надаас гуйна. Намайг бодлоос минь салгаж өгөх хэрэгтэйг мэдэрсэн юм шиг л хамаа намаагүй юм яриад л сууна. Миний бие ямар ч хүчгүй мэт, би хэвтээд л, түүнийг хагас чихээрээ сонсоод хэвтэнэ. Нойл орохоос ч залхуу хүрч байна.
- Бацаанаар юу байна? - Жунин сонирхов. - Мөнгө байгаа юу? Хэрэгтэй байгаа ч, чи юу хэлэхгүй байгаа юм уу?
- Үгүй ээ, баярлалаа. Тао хэрэгтэй мөнгөө цуглуулчихсан, хэдэн өдрөөс өгнө гэсэн.
- Дараа нь яаж амьдрах юм?
- Клуб дээр хэмнэлт хийсэн ч, тэр өмнөх шигээ л мөнгө авчирч байгаа.
- Асууж болох уу? - Жунин сандалнаасаа босолод, орны хажууд суучихлаа.
- За, - юу ч бодолгүйгээр зөвшөөрчхөв.
- Яг үнэнээр нь хариулах уу?
- Асуултнаас чинь бүр айчихлаа. - би инээв.
- Чи Сэүнд хайртай юм уу?
Инээмсэглэл минь удаанаар нүүрнээс минь алга болж эхэлнэ.
- Жунин...
- Би ямар хамаатай юм? Зүгээр хариулаа.
- Яагаад... яагаад чи үүний талаад асуугаад байгаа юм?
- Харж байгаа болохоор. Чи түүн рүү хардаг шигээ, над руу хардаггүй. - тэр толгойгоо доошлуулав.
- Энэ... энэ тийм биш ээ!
- Би чамайг яг л эгч шигээ хайрладаг гэж хэлж байсан даа. Мэдээж надад эвгүй байна, Сэүн ямар гээчийн ядаргаатай амьтан билээ, гэхдээ би шархлахгүй. Тийм болохоор, зоригтойгоор надад хэлж болно оо.
- Тийм... тийм ойлгомжтой харагдаж байна уу? - аяархан асуулаа.
Би. Сэүнд. Хайртай.
Хөгширч байна даа...
____________________________________
🦋 2020. 06. 14. - 17:25PM 🦋
Жунин маань албан ёсоор sisterzone-дуулчихлаа😭
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)