49
Ширээн дээр гоймон болон зайдас тавьчихсан тавагнууд байрлана. Ширээний ард: сонин уншиж буй Сэүн. Жунин бид хоёр чимээ гаргалгүй ширээний ард суух үед, Сэүн албаар бид хоёрыг анзаараагүй мэт царайлна.
- Давс наашаагаа явуулчхаач, - эелдэгээр Жунин ахаасаа асууна.
Сэүн толгойгоо дээшлүүлэлгүй, сонингоо уншингаа, давстай савыг нь аваад... талыг нь Жунины алган дээр асгачихлаа.
- Хөөх, - Сэүн сонингоосоо эцэст нь нэг юм харцаа салгана. - Яагаад ийм юм болчихвоо? - Сэүн чангаар хэлсээр, дүү рүүгээ муухай харна.
Жунин алган дээрх давсаа ширээ рүү цацчихав.
- За яахав, байдаг л зүйл, - Жунин хариулав.- Элсний талбай дээр элсээ харамласан хүүхдүүд ингэж л байдаг юм.
Сэүн шүдээ зуусан ч, юу ч хэлэлгүй өнгөрөв.
- Идээрэй, Жимин, ид ид. Янз бүрийн тэнэг амьтдыг битгий тоо доо. - Жунин аяганд ундаа аягалаад, надад өгнө.
Сэүн жумалзсан ч, дүүдээ юу ч хариулсангүй.
- Явах болчихлоо, - Жунин үүд рүү зүглэхээр босов. - Наймаас бэлтгэлтэй.
- Дахиад ирээрэй.
- Миний санаж байгаагаар, энэ өглөөхөн хэн нэгэн намайг гэрээс гараад, дахиж хэзээ ч битгий зүглээрэй гэж байсан даа?
- Яахав... албаар хэлээгүй юм аа, - өөрөөсөө иччихлээ.
- За за, намайг гомдомхой бишт баярлаарай. Харин намайг байхгүй хооронд, - баруун хөмсгөө өргөнө. - хамаг юм бусниулчихваа.
- Жунин!
- За за, явлаа. Юм болвол залгаарай! Бацаанд мэнд дамжуулаарай!
Жунины араас хаалга хаагдсаны дараа, гэрт анир чимээгүй ноёрхоно.
Сэүн хоол хийсэн юм чинь, аяга таваг угаах үүрэг над дээр байх ёстой гэж бодно гал тогоо руу орлоо.
- Алив, би хийчихье. - Сэүнийг угаалтуурт аяга, таваг хийхийг нь хараад санал болгоно.
- Би өөрөө, - Сэүн хариуд минь бувтнав.
- Жоохон хүүхэд шиг л байх юм, - түүнийг аяархан түлхээд, байранд нь зогслоо. - Би аяга таваг угааж чадна аа.
- Энд ч гэсэн дундуур орно.
- Юу? - гайхсандаа аяга таваг угаагчтайгаа түүн рүү эргэж харлаа.
- Чи бусдын хэрэгт орох авьястай юм.
- Би зүгээр л аяга таваг угаах гэж ирсэн.
- Аяга таваг ямар хамаатай юм? Чи зүгээр яагаад Соин руу очсоноо хэлж болох уу?
- Тэгэхээр болзоог чинь тасалчихсан гээд уурлаад байгаа юм уу?
- Хэн намайг болзоонд явж байгаа гэсэн юм?!
- Соин буудалд өрөө захиалчихсан байсан, үгүй юм уу? Түүн рүү залгаад үзээч? Чамд зориулах цаг, зав олдох ч юм бил үү?! - уураа барьж дийлсэнгүй.
- Би түүнтэй явах гээгүй. Бид хоёр зүгээр л ярилцаж байсан.
- Тэгээд үргэлжлүүлээд ярилцахгүй яасан юм! Яагаад миний араас гэр лүү ороод ирсэн юм?
- Чамайг буруу ойлгочихсон гэж бодсон юм!
- Би зөв ойлгосоон. Юуг нь ойлгохгүй гэж? Чи баян хатагтайгийн - нууц амраг. Юун тийм хэцүү байна?
- Би... би.. - тэр яг л далайн эрэг дээр амьсгалж чадахгүй загас мэт амаа хөдөлгөнө.
- Яагаад ч юм чамайг хамгаалж, ийм харилцаа хүсэхгүй байгааг чинь хэлмээр санагдсан. Харин одоо, орооцолдсон би л тэнэг гэдгээ ойлгож байна! Ийм амьдрал чамд таалагдаж байсан бололтой.
Бид хоёр бие биенийхээ өөдөөс яг л тулаанчид шиг харсаар зогсоно : нүд рүү нь харчихсан, гараа атгасаар, шүдээ зуучихсан.
- Өөрийнхөө биш хэрэгт оролцсонд үнэхээр уучлаарай, - удаанаар ч, маш тодоор хэлэв.- Дахиж чиний амьдралд оролцохгүй ээ.
- Миний амьдралд оролцож байгаад чинь би дургүй биш байна! Миний асуудлыг шийдэж байгаад чинь дургүй хүрч байна!
- Өө уучлаарай, бүхнийг чадагч Сэүн минь! Над шиг жижигхэн, юу ч мэдэхгүй амьтан гэнэт ТАНЫГ хамгаалахыг хүссэн юм! - хэлчихээд, угаалтуур луугаа эргэж харлаа.
- Би хэрэлдээгүй ээ, зүгээр л...
- Хэрэлдээд байна! Чи мэдэхгүй бол, хүмүүс яг ингэж хэрэлддэг юм. Оройн хоол хийж өгсөнд баярлалаа. Одоо явж болно.
- Чи аав бид хоёрын дундуур орсон. Одоо Соин бид хоёрын дундуур. Тэр үед тэр ах бас тэр новшнуудтай бас орооцолдчихсон. Бүхнийг яагаад байгаагаар нь орхиж болдоггүй юм бэ? Бүх зүйл өөрийн замаар шийдэгдчихнэ!
- Яагаад гэвэл би чадахгүй! - огцом эргэж харав.- Учир нь би голд урсгалаа дагаад хөвдөг хог новш биш. Намайг урсгал хаашаа хүргэж өгөхийг хүлээгээд сууж чадахгүй!
- Тэгэхээр, би чинийхээр хогш новш болж таарч байна уу?! - Сэүн уурлав.
Бидний яриа бага багаар гэр бүлийн сайхан хэрүүл рүү шилжиж байлаа.
- Чи ямар хамаатай юм бэ?!
- Нээрээ л, ямар хамаатай юм бэ! - Сэүн өдөж байгаа мэт хэлнэ.
- Би өөрийнхөө талаар, яагаад юм болгоны дунд ордогоо ярьж байна! Учир нь энэ шударга бус байдал зүгээр л залхааж байна! - устай тавгийг ийш тийшээ болгов. - Хаа сайгүй! Төрөхөөс эхлээд! Гэр бүлд, нөхөрлөлд, үерхэлд! Шударга байдал гэж ер нь байдаг юм уу?!
- Энэ үгийг, дөнгөж сая дүүтэй минь тэврэлдээд зогсож байсан, эхнэр минь ярьж байгаа юм уу?!
- Наадах чинь энд ямар хамаатай юм?
- Яасан? Бүр ямар ч хамаагүй гэж үү?!
- Бүр! Жунин бид хоёр...
- Сонсохыг ч хүсэхгүй байна! "Жунин бид хоёр" гээд л, - миний хэлснийг нарийхан хоолойгоор дуурайна. - Бөөлжис хүрч байна! Чи - миний эхнэр! Гол үг нь аль билээ? Минийх! Ойлгож байна уу?
- Надаас хэн ч асуугаагүй! Энэ чинь гэрээт гэрлэл! Тийм болохоор чи Соинтойгоо жогор, би харин Жунинтай юу ч хийсэн болно!
- Юу ч хийсээн?! Жунинтай юу?! - тэр огцом гараа сунгаад, бугуйнаас минь бариад, өөр лүүгээ татав.
- Ерөнхийлөгчтэй байсан ч яадаг юм! - нүүр лүү нь амьсгалав. - Хэн ч надад заахгүй!
- Дахиж тэсэхгүй нь!
Сэүн намайг үнсэж эхлэв, чангаас чанга, ташаалтайгаар...
Би түүнийг түлхэхийг хүссэн ч, оронд нь угааж байсан тавгаа газарт унагаалаа. Тэр цаана, чихэнд минь хэдэн хэсэгт хагарах нь сонсогдох үед, Сэүнийг өөртөө ойртуулаад, хүзүүгээр нь тэвэрлээ.
Бие, сэтгэл минь түүний уруулд л анхаарал хандуулна. Зөөлхөн, халуухан, нойтон... Ямар ч гар, хөл үл оролцоно, зөвхөн түүний уруул бас амьсгал... Хоёр хүний нэг амьсгал...
Үнсэлт зөөлрөнө, энэрэнгүй, тайван болж, саяны хэрүүлийн өмнөөс уучлал гуйж буй мэт санагдана. Болихоос айж байна, тархи гүнээс гүнд ажилж эхэлж "Цаашаа яах юм? Юу гэж хэлэх юм? Үнсэхэд нь дургүйцээгүйгээ юу гэж тайлбарлана аа?" гэх асуултуудыг тавьж эхлэнэ.
- Би ирлээ! - Таогийн хоолой үүднээс сонсогдоно.
Бидний үнсэлт зогсож, би, эцэст нь нэг юм Сэүнийг өөрөөсөө түлхэнэ.
- Та хоёр чинь энд юу... Хөөе! Миний хайртай таваг! - Тао гайхсандаа орилов.
Бид хоёр доор хэд хэдэн хэсэгт хагарчихсан, цэнхэр өнгөтэй таваг руу зэрэг харна.
- Битгий гуншаад бай, аз авчирдаг юм, - аяга таваг угаагчаа угаалтуур луу шидээд, хана дагаад өрөө рүүгээ оров.
- Тэгээд хэн энийг чинь угаах юм? - араас Таогийн хоолой гарна.
- Би ядарчихлаа, бас бие өвдөөд байна! - хаалгаа хаахаасаа өмнө орилов.
- Сэүн!
- Би яасан гэж? Би зөндөө ажилтай хүн, - Сэүн ч бас амжилттайгаар гал тогооноос зугтав.
- Би юу? Тоглоод байна уу?!
11 хагас болж байхад өрөөний минь хаалганы цаана хүний аяархан алхах чимээ сонсогдож, хаалганы минь завсраар цагаан цаас шургуулчихсан байлаа. Цаасан дээр ангийн даргийн минь гоё бичгээрээ зурвас биччихсэн байв.
" Шөнөөр хоёулаа хэл яриагаа тун сайн олдог. Өдөр нэг л биш ээ. Бидний газарт чамайг болзоонд урьж байна. Хөнжил би авчихсан шүү. Нойл бид хоёрыг хүлээж байна! Янзтай сонсогдож байгаа биз дээ? Ирээрэй... Зөвхөн тэнэг зүйлс ярьж, илүү юм хийхгүй болно. Магадгүй... Хүлээж байя.
Нөхөр."
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)