50
Өрөөнөөсөө гарах үгүйгээ шийдсээр таван минут гаруй хаалганы цаана зогслоо.
Нойл дох болзоо... Бас "биеэ барих болно. Магадгүй..." гэдэг үг. Юу гэсэн үг юм бэ? Миний амьдралд юу тохиолдоод байгаа юм бэ? Бүгд галзуурчихсан юм уу?! Тао бүхэл бүтэн хоёр килограмм апельсин авчирсан. Нөгөө охинтой нь юу болсон талаар асуухад, гүнзгийгээр санаа алдаад, түүнийг клубд хүмүүс хүлээж байгаа болохоор ярьж өгөх цаг зав алга гэсэн. Өмнө нь, хэдхэн сарын өмнө, би өөрийнх нь талаар сонирхсон бол дэлхийгээс зайл гэх байсан байлгүй. Жунин, өөрөөсөө гэрэл цацруулсан царайлаг Жунин надаас уучлалт гуйж, надад учруулсан гэмээ цайруулахын тулд, миний хувьд найз залуу, нөхөр, сайн найз гээд л, хэн ч байж чадна гэж амласан. Харин Сэүн...
Нөхөр минь энэ хэдээс хамгийн хачирхалтай байгаа нэгэн нь. Түүний үйлдэл, үгс болгоныг нь би үл ойлгоно. Тэр анхаарал тавьж, илүү халамжтай болчихсон. Нөгөө үн... үнсэлтүүдийн талаар бүр яриад ч хэрэггүй байх. Эсвэл тэр эмэгтэй хүний биеэр дутагдаад, хажууд нь би байж таарчихсан юм болов уу? Яах гэж Соинтой хэрэлдсэн юм болоо, тэгээгүй байсан бол тэр шөнийг Соинтой өнгөрүүлээд, тайвширчих ч байсан юм бил үү. Надад эрэгтэйчүүдийн тал дээр нээх сайн ойлголт байхгүй л дээ. Эсвэл түүнд эмэгтэй хүнгүй удаан амьдраад хэцүү байгаа байх? Бие нь шаардаад л? Ер нь хэн мэддэг юм...
Хаалганы бариулаас чанга зуурангаа, зогсоод л байв, харин толгойнд хэрэггүй бодлууд нэг нэгээрээ орж ирсээр л...
- Тук-тук, - нөгөө талаас сонсогдов. Цохилт биш ээ, түүний хоолой. Би хаалганаас холдлоо. - Жимин, чи унтаж байна уу?
- Үгүй, - эсрэг талаас нь хариулав.
- Чи... ирэх үү?
Би гүнзгий амьсгаа авлаа.
- Би апельсин арилгачихсан. Бас чамд зориулаад шалан дээр дэр тавьчихсан. Жимин?
- Би зүгээр л буйдан дээр чинь суугаад, харин чи...
- Харин би унтчихна. Үгүй ээ, тэгэхийг хүсэхгүй байна.
- Тэгвэл юу хүсч байгаа юм бэ? - хаалганд улам ойртоод асуув.
- Ярилцахыг.
- Тэгээд л болоо юу?
- Яахав, эхэндээ бол...
- Юуны эхлэлд?
- Мэдэхгүй ээ. Зүгээр... Зүгээр л нойлд сууцгаая, тэгэх үү? Биш ээ, чи бараг ойлгосон байхаа... - Сэүн дуугаа хураав.
- Би очно оо.
Яагаад-яагаад-яагаад? Мэдэхгүй ээ. Зүгээр л очно, тэгээд л болоо.
- За, - түүний алхах чимээ коридорт гарлаа.
Би минут гаруй зогсчихоод хаалганы бариулаас татлаа.
Гэр харанхуй байх ч, нойлын өрөөнөөс тод шар гэрэл тусаж байсан юм. Сэүн үүдэнд сууна.
- Энд суучих, - намайг харчхаад, тэнд байрлах 3 дэр лүү толгой дохив. - Эхлээд, хөнжил, - над руу ойртоод, Таогийн ирвэстэй хөнжлийг нөмрүүллээ. - За, одоо суу.
Бид өөр өөрсдийн газраа суучхаад, юу ч ярилгүй хэсэг суулаа. Түүнээс юм асуух байтугай, гал тогоонд болсон явдлаас хойш, нүд рүү нь харахаасаа ч ичиж байна. Түүнийг хаалга налах үед би төгс царайг нь харж сууна. Хурц эрүү, урт хүзүү, коридорын харанхуй хэсэг рүү харах нүдийг нь...
- Тэнэг зүйл ярина гэж тохиролцсон шүү дээ, - Сэүн анир чимээгүйг эвдэв. - Би эхэлье, - над руу эргэж харав. - Чи их сургуульд үргэлж миний дургүйг хүргэдэг байсан.
- Яагаад? Би чинь чамайг ерөөсөө...
- Наадах чинь ч гэсэн надад ядаргаатай санагддаг байсан. - Сэүн үрчийх нь тэр. - Бүгд л араас минь гүйгээд л, үерхэхийг гуйдаг байсан бол, чи намайг нэг нүдээрээ ч тоодоггүй байсан.
- Тэгээд л үү? Яагаад гэвэл гайхалтай төгс таныг анзаараагүй болохоор уу? - инээв.
- Тэгэхээр чи намайг төгс гэдгийг минь хүлээн зөвшөөрч байгаа юм уу? - Сэүн зальжин инээв.
- Эсэргүүцэж байна. Тийм болохоор л дургүйг чинь хүргэсэн юм уу?
- Үгүй л дээ. Хамгийн түрүүнд...
- Хөөх, урт хүснэгт байгаа байх нь ээ? Чи намайг оршин тогтнодгийг ч мэддэггүй гэж боддог байсан.
- Би чинь ангийн дарга хүн байна даа. Мэдэлгүй яахав. Чи үргэлж онц авдаг, лекц болгоныг таслахгүй суудаг, хийх ёстой бүхнээ цагт нь хийдэг байсан.
- Хаашаа юм, чи онц сурдаг хүмүүст дургүй юм уу? Намайг номын солио гэж боддог байсан хэрэг үү?
- Номын солио? Чи яг өөрийнхөө бодож олсон ертөнцөд амьдардаг байх аа, - нүд рүү минь нухацтай харав. - Хоёулаа чинь 5 жил сурлагаараа хөршүүд шиг л ээлжлээд явдаг байсан шүү дээ. Чамаас болж тайван амарч ч чадаагүй байх аа. Бусад нь миний түвшинд хүрэхэд хол байсан ч, чи... Би ганц л удаа сулрах юм бол, чи миний байрыг авна гэдгийг мэддэг байсан юм.
- Тийм үү? Санахгүй юм байна... Нээх их анхаардаггүй байсан юм аа. - үнэнээр нь л хэллээ.
- Нээрээ юу? - тэр гайхширсаар хоёр хөмсгөө өргөнө. - Итгэж чадахгүй нь ээ. Заримдаа чи намайг албаар өдөөд байгаа юм шиг санагддаг байсан. Шинэ даалгавар багшаас аваад л, эсвэл нэмэлт асуулт шалгалтан дээр хүсээд л...
- Би мэдээгүй ээ... Албаар биш ээ, нээрээ шүү! Би хүмүүсийг уурлуулах, эсвэл атаархуулахын тулд хичээгээгүй ээ.
- Тэгвэл юуны төлөө юм бэ?
- Тэнэг зүйлс л ярина гэсэн биз дээ.
- Чухал зүйл гэж үү?
- Тийм ээ. Харин чиний ярьсан зүйл үнэхээр тэнэг юм. - инээмсэглэв.
- Санал нэг байна. За гэхдээ л, чи намайг хурцалж өгдөг байсан, урам зориг өгдөг ч гэх юм уу... Харин чи? Намайг юу гэж боддог байсан бэ?
- Би... Би чамайг ерөөсөө бодож байгаагүй.
Сэүн хөөрхий минь, тэндээ бараг нас барчих шиг боллоо.
- Бүр үү? Бүр юу ч үгүй гэж үү? Үнэнээр нь?
- Тийм ээ. Чи бол ангийн дарга. Хүйтэн, өөртөө хэнийг ч ойртуулдаггүй, их зантай, баян хүүхэд. Миний мэддэг байсан зүйл ингээд л болоо, - түүний гайхсан царай инээдийг минь хүргэж байлаа. - Яахав дажгүй ухаантай байж болох юм.
- Дажгүй? - тэр сонссон зүйлдээ итгэж чадалгүй дахин асууна.
- За яахав, хоёулаа сурлагаараа дээр жагсдаг байсныг бодвол "дажгүй" гэдэг үгээ буцаагаад, "ухаантайг" нь л үлдээе.
- Ямар сайхан юм бэ! - Сэүн гараа агаарт савна. - Намайг хүлээн зөвшөөрлөө!
- Нэр төрийн хэрэг шүү.
- За, тэгэхээр би ч ойлгомжтой юм байна. Манай ангиас чамд таалагддаг байсан хүн байгаа юу? Хэнтэй үерхэж байсан юм? Би тэр хүнийг таньдаг уу?
- Хөөе! Тэнэг зүйлс л ярина гэсэн биз дээ?
- Их сургууль гэдэг чинь аль дээр болсон зүйл. Тэнэг л байгаа биз дээ!
- Тэнэг биш ээ! Хувийн зүйл шүү дээ...
- Чамайг гомдоочихсон юм уу? Хаягдчихсан? Араар тавиулсан?
- Сэүн!
- Чи эрэгтэйчүүдээс айдаг юм уу?
- Би хэнээс ч айдаггүй ээ!
- Тийм үү? Ингэвэл? - гэнэт над руу ойртох нь тэр. Бид хоёрын дунд арван сантиметрын л зай байсан байх. Нуруугаа хаалганд наагаад, аль болох холдох гэсэн ч, хаалга янз үзээд байгаа мэт л хатуу байлаа. Нууц хаалга мэтийн зүйлс хүүхэлдэйн кинон дээр л гардаг байх.
- Ингэсэн ч...
- Зөвхөн надад л ийм хариу үйлдэл үзүүлдэг байх нь.
- Ямар хариу үйлдэл? Ямар? Бүх... бүх юм зүгээрээ!
- Нүд чинь томроод л, амьсгал чинь хурдасдаг, - Сэүн нэг нэгээр нь тоолж эхлэв.
- Би зүгээр л ядарчихсан байгаа юм, дээрээс нь унтмаар байна. - хоёр гараараа цээжийг нь цааш түлхлээ.
- Миний буйдан чиний мэдэлд.
- Өөрийнхөө орон дээр унтана.
- Би яах юм? Би яана? - Сэүн хөмсгөө яг л байшингийн дээвэр шиг болгосоор асууна.
- Харин чи буйдан дээрээ унтана.
- Би унтаж чадахгүй шдээ!
- Соин рүү очих зам чинь бэлэн, - энэ эвгүй байдлыг тэссэнгүй. Тэр дэндүү ойр байсан.
- Сонс доо, чи арай хардаад байгаа юм биш биз?
- Юу? Хардах аа? Би юу? Үгүй ээ! Үгүй!
- Таалагдаж байна шүү. Миний бяцхан эхнэр намайг хардаж байна. Сонин мэдрэмж юм. Таатай ч юм шиг.
- Бяцхан? Би бяцхан гэнэ ээ?!
- Тийм, - толгой дохив. - Чи миний мөрнөөс жаахан л өндөр. Бяцхан эхнэр минь, - Сэүн инээд алдав.
- Чи хаашаа юм, хүн өдөх гэж дуудсан юм уу?
- Үгүй ээ. Надад чухал ганц асуулт байна.
- За, би ч унтъя даа. - түүнийг дахиад түлхэх гэж оролдлоо. Гэвч тэр бугуйнаас минь татаад, буцаад байрандаа суучхав. Эцэст нь би бараг л түүн дээр хэвтэх нь холгүй газарт байрлаж байлаа. Тэр намайг араас минь тэврээд, хөнжлөөр хуччихав.
- Одоо л дээрдэж байна. Холын зайнаас ярилцах хэцүү байсан юм.
- Сэүн! Сэүн би... - босох гэж хичээлээ.
- Тийм, тийм. - намайг улам чангаар тэврэв.
Түүнийг налахгүй байхыг хичээсэн ч хүзүү минь өвдөж эхэлж байлаа.
- Жунин та хоёр яг төрсөн ах дүүс биш үү?!
- Яасан тэр чамайг ч бас ингэж тэвэрсэн юм уу?
- Үгүй л дээ, гэхдээ түүнээс гардаг үйлдэл байна.
- Чи биеэ барина гэж амласан биз дээ? Хоёулаа тохиролцсон! Чи намайг тэвэрч бас...
- Бас юу гэж?
- Бас намайг үнсэж болохгүй!
- Биеэ барих тал дээр би бяцхан залруулга бичсэн. Харин үнсэлт... Хэн нэгэн эсэргүүцэхгүй байсан даа?
- Ер нь юу болоод байгаа юм бэ? - шивнэлээ.
- Мэдэхгүй ээ, - Сэүн аяархан хариулав. - Сонин ч гэсэн, одоо л хийхгүй бол үхчих юм шиг санагдаад байна...
Тэгээд л түүний дулаахан уруул миний урууланд ууссан юм. Тэр яг л эсэргүүцлээс айсан мэт чангаар үнсэнэ. Ер нь ямар эсэргүүцэл байхав дээ?
- Шинэ... дүрэм... - Сэүн үнсэлт дундуур шивнэнэ. - бидний гэрлэлтэнд... Энэ зүйл зөвшөөрөгдөнө...
- Гэхдээ би...
- Чи дургүй байгаа юм уу?
- Үгүй ээ.
Бид маргааш учраа олох болно оо, харин одоо...
___________________________
🦋 2020. 07. 01. - 01:25 AM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)