51
Өглөө хэтэрхий хурдан болчихлоо. Саяхан л Сэүнтэй үнсэлцэж байсан, дараа нь миний өрөөний үүдэнд, дараа нь "сайхан амраарай", тэр өрөө лүүгээ, би өрөө лүүгээ, орон дээрээ хэвтсэн тэгээд л...
Өглөө. Эвгүй бас ичмээр өглөө. Сэүнийг гэрээс минь нүүтэл хана руугаа шигдээд орчихмоор санагдана. Өдрийн цагаар бодохоор, өчигдөр шөнө хийсэн зүйл минь дэндүү тэнэг, яг л хүүхэд шиг аашилсан юм шиг санагдана. За арай ч дээ! Би түүнтэй арай ч үнсэлцэж чадмааргүй юм! Өөрийнхөө бурууг хүлээхгүйн тулд ямар ч шалтаг хэлэхэд бэлэн байна...Ай хорвоо...Яаж одоо нүд рүү нь харна аа? Намайг хараад яах бол? Хөөрхий минь сандрах л байхдаа. За гэхдээ, сүртэй зүйл болоогүй л биз дээ? Томчууд моментоо мэдрээд биеэ сул тавьсан л биз! Би энэ үнсэлтэнд ямар нэгэн ирээдүй байгааг ч бодож амжаагүй юм. Юмсыг байгаагаар нь хар л даа, Жимин.
Сэүн байгаагүй. Өөрийнхөө саналаар өглөө гэрээс явчихдаг үнэн буянтай хүн шүү. Өчигдөр бид хоёр хоорондын...нөгөө юу...За ер нь бол түүнийг явсанд нь би хязгааргүй их баярлаж байлаа.
Гал тогоо руу таг нойрмог Тао орж ирэв. Сахлаа хусаагүй, хавагначихсан, газраар чирэгдэх сул өмдтэйгөө.
- Энэ нойлд бас юун дэр вэ? - сөөнгө хоолойгоороо асууна.
- Өө, наадах чинь уу? Нөгөө...
- Дахиад бие чинь өвдсөн юм уу? - гартаө аягаа барьсаар над руу харлаа. - Эмнэлэг явах уу?
Хоолой нь таг сөөчихсөн сонсогдоно.
- Уусан юм уу?
-Үгүй, - тэр эргэж хараад, аягатай цайнаасаа балгана.
- Тао, - түүний урд талын сандал дээр суув. - Үнэнээр нь хэлвэл?
- Би том хүн, хааяа ууж болно гэсэн үг. -
- эсрэг талын сандал дээр суух нь тэр.
- Зүгээр л үү, эсвэл шалтгаан байсан уу?
- Хэлсэн ш дээ, уумаар байсан юм. Чи миний асуултнаас бултаад байна!
- Эгчийн дүү битгий үлгэр яриад бай. Зүгээр байгаагаар нь ярь л даа, - хөргөгчнөөс йогурт авахаар бослоо.
- Хэзээнээс том эгч шиг болчихсон юм?
Амандаа йогуртаа бариад, хөдөлгөөнгүй таг зогсчихлоо. Түүний ямар ааштайг нь бүр мартчихсан байна шүү.
- За, тоглосон юм даа. Зүгээр л... зүгээр л чамд хамаагүй.
- Чи дахиад хэн нэгэнд их хэмжээний өртэй болчихсон юм уу? - хэсэг хугацааны дараа аяархан асуулаа. - Дахиад буруу хүнээ очоод үнсчихсэн үү?
- Үгүй ээ, - халуун цайнаасаа огцом балгаснаа үрчийх нь тэр.
- Тэгвэл юу юм? Нөгөө охин уу? Ярьж үзсэн үү?
Таогийн эвгүй нүүрний хувиралаас дүгнэхэд би яг цэгийг нь олоод хэлчихсэн байх. Асуучхаад, хариулах эсэхийг нь түүнд үлдээгээд чимээгүй суулаа.
- Хэрвээ би их сургууль дээр нь эсвэл ойр хавьд нь үзэгдвэл цагдаа дуудна гэсэн. Түүнийг дагасан бас сэтгэл зүйгээр нь дарамталсан хэрэгт орно гэсэн, хэлсэн бүхнийг нь арай зөөлрүүлвэл, - Тао тайвнаар хэлэв.
- Өө...
- Харин жинхэнэ "өө" юмаа. - дахиад нэг балгана.
- Магадгүй, тэр чамд хэрэгтэй хүн нь биш ч юм бил үү? Чиний хүн биш гэх үү дээ?
- Би толгойгоороо наадхыг чинь ойлгоод байгаа байхгүй юу! - аягаа чангаар тавиад хэлэв.- Ямар ч боловсролгүй, байнгийн ажилгүй - би хаана, хөөрхөн, ухаантай, даруухан - тэр хаана байгаа билээ дээ? Тэнгэр газар л гэсэн үг! Даанч би дуралчихсан, ойлгож байна уу?
Би толгой дохив. Дурлал гэдэг зүйлийг би мэдэхгүй байв л гэж...
-Энэний эсрэг ямар нэгэн арга байна уу?
-Мэдэхгүй ээ. Сатаарах хэрэгтэй байх, өөр зүйл бодоод л, - ямар ч үр дүнгүй гэдгийг нь мэдсэн ч хэлэв.
-Жишээ нь?
-Мэдэхгүй нь ээ, нөгөө заал, ушугийн сургууль чинь юу болж байна?
-Засвар нь бараг л дуусах талдаа орчихсон, тавилга, хэрэгслүүд клубын доод давхарт бэлэн байгаа. Ажилчдаа сонгох талаар боддог юм уу дөө...
-Цаг нь болчихсон! - санааг нь дэмжив. Түүний нүд нь ингэж гэрэлтэж байгааг харах сайхан байна.
-За тэгвэл, өнөөдрөөс эхлэе даа. - Тао сэтгэл хангалуун толгой дохив.- Нээрээ Сэүн хаана байна? Намайг босоход лав байгаагүй, - гэнэт асуухад нь гартаа барьж байсан йогуртаа унагаачихсангүй.
-Мэдэхгүй ээ, - аль болох ямар ч хувиралгүй царай гаргав.
-Өнөөдөр шинэ номных нь нээлт байсан байх аа, би андуураад байна уу?
-Юу? Юу?!
Би дөнгөж сая л ухаарлаа. Тийм шүү дээ! Түүний номны нээлт хаяанд ирчихсэн байсан ч, би, эмнэлэг гэсээр байгаад... Хүүрээ! Эхнэр ч бол доо! Нөхөр нь том үйл явдалтай байхад чинь, би...
-Чамд хэлээгүй юм уу? Чамайг одоохондоо гадуур гаргахыг хүсээгүй байх, - Тао түүнийг хамгаалах гэж хичээв.
-Хаана гэдгийг нь мэдэх үү? - сандалнаасаа босов.
-Сайн санахгүй ч, "Глобус" гэдэг нэртэй газар байсан.
-Өө, хол юм байна... Хэдээс юм бол?
-12 гэсэн байх.
-Чи яагаад сайн мэдэхгүй байгаа юм бэ?! - хоёр гараа агаарт зөрүүлэв.
-Уучилж хайрлаарай, би ямар эхнэр нь биш! - нойлын хаалга түгжих зуур араас минь орилов.
-Хувцасаа өмс! Хүргэж өгөөрэй! - хаалганы цаанаас хэлэв.
-Тэгэх ч бол доо!
-Алив ээ, алив. Цаг бага байна!
-Ямар их хүмүүс вэ, - Тао арай гэж нэг машины зогсоол олов.- Нөхөр чинь ч алдартай юмаа.
-Би бүр мэдээчгүй байдаг... - машинаасаа буув,- Чи хаачих гэж байна даа?
-Чамтай хамт явна аа. Сонирхолтой байна. Дээрээс нь надгүйгээр чамайг минь дэвсээд хаячих байлгүй. Намайг дагаарай.
Бид хоёр өсвөр насны охид цугларах шилэн хаалгатай барилга руу зүглэв.
-Оруулах цаг нь болоогүй,- охидууд бид хоёрыг харчихаад хэлнэ.
-Яаж байгаа юм? - Тао гайхсандаа нэг хөмсгөө өргөв.
-Зохиолчийн гэр бүл нь ирчихсэн байгаа, биднийг 10 минутын дараа оруулна. - нөгөө талаас өөр нэг охин хэлэв.
-Бид хоёр - гэр бүл нь. - Тао бадрангуй хэлчихээд, нөгөө охиныг замаас холдуулав.
-Гэхдээ...
Тао-д одоо юм хэлэх ямар ч ашиггүй байлаа. Тэр шууд л барилгийн хаалгийг нь онгойлов. Би ганцаараа байсан бол нээтэл нь хүлээж байхгүй юу. Гэхдээ Тао - өөр хэрэг.
-Ор,- надад хаалга барьж өгөв.- Харин та нар, - охидууд руу толгой дохив.- хүлээж байгаарай. Би Сэүнд хурдал гэж хэлнэ ээ.
Тао-г шүтсэн охидуудын хоолой сонсогдоно. Магадгүй тэр зохиолчийн бага ч болов нэр алдрыг нь өөртөө авчихсан байх.
Номны дэлгүүр - миний сул тал. Энд ор тавьчих л юм бол, насан туршдаа энд цагаа өнгөрүүлэх байсан. Зүгээр л марөөдөл гэсэн үг! Том том тавиурууд, ширээ, эргэлдэх тавцангууд...Эргэн тойронд ном, ном бас дахин ном... Сэүн! Дэлгүүрийн өнцөгт, шинэхэн хэвлэгдсэн, адилхан хавтастай номнуудтай нөхөр минь зогсоно. Бас нэг эрэгтэй... Ноён У! Бас хатагтай У!
-Сэүний аав нь юм уу? - Тао шивнэв.
-Аанхаа,- толгой дохиод, өндөр тавиуруудын ард нуугдах гэж хичээлээ.
-Тэр сайхан амьтан чинь хэн бэ?
-Хаана? - харахаасаа айгаад, аяархан асуув.
-Тэнд. Нөхөрт чинь бараг зүүгдэх нь ээ.
Би анхааралтайгаар том номны тавиураас цухуйв.
Сэүн сэтгэл хангалуунаар, гараараа...Соиныг тэвэрчихсэн инээж байна.
Ийм болохоор л надад юу ч хэлээгүй байж. Энд хамгийн ойр дотны хүмүүсээ урьсан юм байна. Би ямар хамаатай гэж? Бид? Тао бид хоёр түүний хувьд хэн ч биш шүү дээ.
Бодолдоо төөрчихөөд, түүнрүү дэндүү удаан ширтчихсэн юм шиг байна. Учир нь Сэүн, өөр охиныг тэврэнгээ, толгойгоо арагшлуулаад...Намайг харчихсан юм.
Гүйгээрэй.
Би хурдан алхаагаар гарц руу зүглэв.
-Жимин? - Тао юу ч ойлгоогүй ч, араас минь дагав.
-Гэнэт бие өвдчихлөө, тийм болохоор...Би гэртээ харьмаар байна.
-Ойлголоо,- Тао хаалга онгойлж өгөөд, цуглурсан хүмүүсийг холдуулж, машин руугаа гүйв.
Илүү юм асуулгүй машинаа асаав.
-Сэүн...
-Гэртээ харьмаар байна!
-Сэүн номны дэлгүүрээс гараад ирлээ, - Тао аяархан хэлэв.
Цонхоороо харав. Түүний фэнүүд нь үхэх гэж байгаа мэт л орилно, учир нь үүдэнд Сэүн зогсож байсан юм. Хэн нэгнийг хайж байгаа мэт ийш тийш харна.
-Сигналдах уу?- Тао санал болгов.
-Үгүй ээ! Гэр лүү...
-Тэгвэл явцгаая.
-Зүгээр үү? - гэрийн үүдэнд Тао асуув.
-Гайгүй ээ.
-Тэр чамд амласан юм уу?
-Хэн?
-Сэүн. Тэр охиноос болоод бие чинь "өвдчихсөн" биз дээ? Чи - түүний эхнэр нь. Зүгээр л очоод, толгойг нь хоёр тийшээ болгочих ёстой байсан юм.
-Тэр...тэр надад юу ч амлаагүй. Бүх юм зүгээрээ. Би...би түүний талаар мэднэ.
-Юу ч амлаагүй гэж үү? Ямар ч найдвар өгөөгүй юу? - надруу эргэж харав.
-Үгүй ээ. Ямар ч...найдвар байгаагүй...
-Яагаад түүнийг ганц сайн цохьчихмоор байгаа юм болоо?
-Зүгээрээ! Битгий юм бод! Очих хэрэггүй байсан юм. Хоёулангийн дуудаагүй шүү дээ. Намайг дуудаагүй... Түүнд, яг энэ мөчид л хармаар байсан хүмүүс нь тэнд байсан.
-Чи эхнэр нь штээ!
-Би зүгээр л Жимин. Зүгээрдээ. Өөрөөр тэр надтай байх хүн биш. Эмнэлэг хүргээд өгөөч. Ли ахтай уулзмаар байна.
Тэр юу ч хэлэлгүй машинаа асаав.
Дотор минь хов хоосон байлаа.
Дөнгөж цохилж сурч байсан зүрх минь унтарч байгаа нь сонсогдмоор, анир чимээгүй бас хоосон байна...
____________________________________
Удаан алга болсонд үнэхээр уучлаарай🥺 7 сарын 10-ны дотор дуусгачих агуа их хүсэл эрмэзэл байна🤪
Та нар гэхдээ энэ Жимин Сэүн хоёроос залхаж байна уу? Хайртай гэдгээ нэг нь хэлээсэй билээ. Энэ хоёр учраа олох гэж удна, би энэ хоёрын учрыг орчуулах гэж бас удна, ёстой хэцүү хоёр туучий юмаа🤣
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)