52 страница29 апреля 2026, 07:40

52


Сэүн эхлээд над руу хэд хэдэн удаа залгасан. Бид хоёрыг гэрээс гарч байх үеэр л дээ. Би утасныхаа дууг унтраачихсан, залхах хүртлээ залгана л биз. Утсаа авбал юу гэж? Юу сонсох билээ дээ... "Яагаад ирсэн юм? Яагаад зугтчихсан юм? Хардаад байгаа юм уу? Би чамд юм амласан гэж үү? Соинтой уулзахаа болино гэсэн бил үү? Эцэг эхдээ чиний бодлогогүй үйлдлийг чинь тайлбарлах хэрэг гарав..." Ийм үгс сонсохыг хүсэхгүй байна.

Миний утас амарсан хэрэг ч, Таогийх сэрсэн гэсэн шиг л чангаар дугарч эхэллээ.

- Юуны түрүүнд, сайн байна уу, У Сэүн. - дүү минь хариулахад, хэнтэй ярьж байгааг нь шууд л ойлголоо. - Битгий орилоод бай. Бид хаана байна гэж үү? Холоос хол. Үгүй ээ, би чамд Жиминыг өгч чадахгүй нь. Яагаад гээч? Яагаад гэвэл чи тэнэг амьтан болохоор. Тайлбарлах хэрэггүй ээ, угаасаа мэдэж байна. Надад хамаагүй, сонсож байна уу? Сайхан хүмүүстэй өдрийг гайхалтай өнгөрүүлээрэй, - Тао ууртайхан хэлсээр, таслах товчлуур дээр дарлаа.

- Дэлгүүр орцгооё. Эмнэлэг рүү хоосон гартай орох эвгүй шдээ.

- Тэгье.

Яг биднийг орохоос өмнө Ли ахын өрөөнөөс нүдээ хавдталаа уйлчихсан сувилагч гүйсээр гарах нь тэр. Ямар нэгэн зүйл болчихсон байх гэж бодохоос зүрх өвдөж байна.

Гэвч ах маань тайван гэгч нь, номын хуудас эргүүлсэн шигээ сууж байсан юм.

- Сайн байна уу, - Тао бид хоёр өрөөнд нь орлоо.

- Сайн уу, - өвчтөн номоо тавиур дээр тавив. - Над дээр ирэх чинь яагаад ихсээд байна?

- Зүгээр л... Танд витамин авчраад. - жимстэй тороо өргөлөө.

- Надад юу ч хэрэггүй дээ! Энд сайн хооллож байгаа. - агаарт хоёр гараа өргөнө.

- Лав илүүдэхгүй ээ, - авчирсан зүйлсээ тавиур дээр тавьж эхлэв. - Нөгөө... Сувилагч эгч яасан юм бэ? Таг уйлчихсан гарч харагдсан.

- Аан, наадах чинь уу? Хүүхнүүд тэнэг ард л байхгүй юу! Өөртөө баахан юм бодож олчхоод, тэрэндээ өөрсдөө зовно, ерөөлийг тайван амьдруулахгүй.

- Яг үнэн. - Тао инээв.

- Чи чинь хэн билээ? - ноён Ли Тао руу толгой дохив. - Бас л дотны найз уу?

- Үгүй ээ, миний дүү.

- Дүү?

- М, - Тао толгой дохино.

Ли ах яагаад бид хоёрыг царайны төсгүй байгаа талаар надаас асуухыг хүсээгүй учир сэдвээ солихоор шийдэв. Миний хувийн амьдралд юу болж байгааг ч ярьмааргүй байлаа.

- Тэгэхээр, сувилагч эгч яасан гэнэ ээ?

- Юм юм л боллоо. Нөхрөө хардаад гэрээсээ хөөчихсөн л гэнэ. Би эсвэл тийм юм яриулдаг царайтай ч юм уу, ойр хавийнхан бүгд амьдралаа ярьчих юм. Ерөнхийдөө, сувилагч эгч чинь нөхрөө шууд араар тавьж байхад нь, яг хэргийн газар дээр бариагүй гэсэн. Зүгээр л түүнд тэгж санагдсан л гэж байна. Хүүхний толгойнд хачин юм орж ирэхгүй юу, тэгээд л хөөчхөж байгаа юм. Нөхөр царайтай юм нь уг нь хайртай юм байна, уучлалт гуйгаад яваад байх юм. Нөгөөдөх нь бардам зан нь хөдлөөд байдаггүй ээ. Ээж нь найзуудтайгаа л тархийг нь угааж өгч байхгүй юу.

- Яагаад тэгээд уйлаад байгаа юм? - Тао тэсэлгүй асуучихлаа.

- Надаас зөвлөгөө асуусан юм, харин би өөрийн гэсэн тархигүй тэнэг гээд загначихсан. Өөрөө ч зовоод, нөхөр нь ч арга ядаад. Мөлжих сэдэвтэй ээж, найзуудад нь л сайхан байгаа байхгүй юу. Нөхөрт нь өөр хүнтэй сайхан байсан бол хөөхөд нь гараад л явчихна, тэгэхгүй өдөр болгон араас нь дагаад л, өршөөл гуйгаад байгаа юм чинь. Хайртай л гэсэн үг, тийм болохоор хамт байж, бусдын толгойг эргүүлэхээ болимоор юм.

- Хүүхнүүд ч дээ. - Тао орон дээр нь суув.

- Ха-ха-ха, - ах инээнэ. - Чи хүүхнүүдийн талаар юу мэдэх юм дээ, бацаан минь.

- Би бацаан биш!

- Яасан, чи ч гэсэн надад гунигтай хайрын түүхээ яримаар байна уу? Түүнийг чинь сонсчхоод, бусадтай л адилхан зүйл хэлнэ. Эгчид чинь ч гэсэн хэлж байсан юм. Бүх асуудал толгойноос чинь гарч байгаа юм. Түүнд л учир байгаа. - духаа тогшив. - Бид хүний бодлыг уншиж чадахгүй ч, өөрсдийн маань сэтгэн бодох чадвар ёстой л алж өгнө шүү дээ! Тийм болохоор юу ч болсон бай, чи тэнэг гэсэн үг. - ноён Ли дүгнэлт хийлээ.

- Гэхдээ та миний талаар юу ч мэдэхгүй биз дээ?! Нөхцөл байдал нь ийм байхад, би ямар хамаатай юм!

Энэ хоёрыг хөндлөнгөөс ажиглах сонирхолтой байлаа. Тао болон ноён Ли, бүх асуудалд хэн буруутай талаар маргалдана. Орчлон ертөнц шийддэг гэх Тао болон, хүн өөрийнхөө амьдралыг шийдэх ёстой гэсэн бодолтой ноён Ли.

- Тэгвэл яагаад та энд байгаа юм бэ? - тэссэнгүй, энэ асуулт дээрээс хойш сонирхол түрүүлж байсан юм. - Эмнэлэгт биш ээ, амьдралын энэ үе шат дээрээ. Хэрвээ та өөрөө амьдралаа удирддаг юм бол, яагаад би таныг гүүрэн дээр шил барьчихсан байхад чинь таарсан юм? Ийм зүйл асуух ёсгүй ч... Танд орон гэр, гэр бүл байгаа юу?

Жаргалтай инээж байсан ахын царай хэдхэн хормын дотор л гунигтай болчихлоо. Харц нь илүү нухацтай харагдана. Энэ гэнэтийн сэдэв сольсонд Тао ч гайхна, хөмсгөө өргөнө.

- Би хүссэн газартаа байгаа. Хүртэх ёстой газартаа. - аяархан хариулав. - Хамгийн ёроолд нь...

- Ярих юм уу? - санал болгов.

- Одоо чи миний сэтгэл зүйч болмоор байна уу? - над руу дулаахан инээмсэглэсээр харна.

- Тийм ээ.

- Хэрэггүй дээ, охин минь, - тэр гараа сунгаад, гарыг минь алгандаа багтаав. - Би амьдрах ёстойгоо амьдарчихсан хүн...Чи харин, зүгээр нэг ирээгүй биз дээ? - нүд рүү минь анхааралтай гэгч нь харна, яг л намайг босго давахад л бүхнийг мэдэж байсан аятай.

- Бүх юм зүгээрээ. - худал хэлэв.

- Мэдээж зүгээр. Гар хөл нь байрандаа, ямар дүүтэйгээ хар л даа! Бүх зүйл чинь сайн байх ёстой!

- Та мэдээгүй байх л даа, - Тао дундуур орж ирэх нь тэр. - Гэхдээ Жимин...

- Тао, юу ч битгий хэл!

- Хүүхдээ...

- Тао!

Тэр шүлсээ залгисан ч, яриагаа дуусгав.

- ...алдчихсан.

- Юу? - эрэгтэй над руу ойлгомжгүй харцаар харлаа.

Би толгойгоо доошлуулав. Сэтгэлийн өвдөлт хааяа биеийн өвдөлтөөс хүчтэй байдаг.

- Энэ чинь... энэ чинь хэзээ вэ? - ноён Ли санаа зовсоор асууна. - Намайг чи... намайг...

- Март даа. Тэгэх хэрэгтэй байсан гэсэн үг...

- Тэгэх хэрэгтэй?! Хүүхэд... Бяцхан... Чи яагаад мэдэж байж дундуур орсон юм?! - тэр орилов. - Намайг тэнд нь үлдээчихгүй! Би хүртэх эрхгүй!

Түүний чанга дуунаас болж өрөө лүү хоёр сувилагч орж ирэв.

- Юу болсон бэ?

- Би одоо яаж амьдрах юм бэ?! Яагаад би?! Яагаад надаас болж хүмүүс үхээд байгаа юм бэ? - насанд хүрчихсэн эрэгтэй хүн, хоёр алгаараа нүүрээ хаагаад, уйлж эхэллээ. - Би бүр тэр үед...7 жилийн өмнө... Үхчих ёстой байсан юм...

__________________________
🦋 2020. 07. 03. - 16:08PM 🦋

52 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!