53
Бид хоёр гэр лүүгээ чимээгүй харьцгаасан бол, Ноён Ли-д тайвшруулах тариа тарих хэрэг гарсан юм...
- Уучлаарай, - Тао аяархан хэлэх нь тэр. - Бодоогүй л...
- Тао минь, толгойн доторх зүйл чинь ийм юманд л ашиглагддаг юм шүү дээ.
Сэүн аль хэдийнээ гэртээ ирчихсэн байлаа.
Түүгээр ч барах уу, тэр бид хоёрыг гэрийн үүдэнд хүлээж байсан.
Бүр дэлгэрэнгүй яривал, өрөөний минь үүдэнд сандал тавиад суучихсан байв.
- Би орох хэрэгтэй байна, - түүний өмнө зогслоо.
- Эхлээд ярилцацгаая, - дээрээс доош харцаа гүйлгэсээр хэлнэ.
- Тэнэг новш, - Тао үрчийсээр өрөөндөө орох нь тэр.
- Амаа татаад, хаашаа ч юм хэдэн өдөр алга бол! - Сэүн түүн рүү үхлийн харц шидэх үед, Тао өрөөндөө орохоосоо өмнө "Мөрөөдцийн, илжиг чинь" утгатай зүйл хэлчхээд хаалгаа хаалгаа чангаар хаачхав.
- Би өөрийнхөө өрөөнд орччихож болох уу?
- Чи бүгдийг нь буруу ойлгочихсон!
- Хамаагүй ээ.
- Соин намайг номын нээлттэй болохыг мэдээд аав ээжтэй зууралдчихсан! Тэр гурав хамтдаа ирсэн.
- Надад хамаагүй.
- Тэр гурав хамтдаа ирсэнд нь би өөрөө ч гайхсан!
- Сайхан өнгөрсөн гэж найдъя.
- Юу ч сайхан байгаагүй! Жимин, - бэлхүүсэн дээр минь гараа тавина. - сонсооч, би...
Надад хүрэх боломжийг нь хязгаарлана, арагш алхлаа.
- Бурхан минь, би Тао та хоёрыг ирнэ гэж бодоогүй бас...
- Бид хоёр түүнийг чинь ойлгочихсон.
- Энэ нь намайг баярлаагүй гэсэн үг биш! Тэнд, танихгүй хүмүүсийн дунд ойр дотнын минь хүмүүс байгаасай гэж хүссэн!
- Тэд тэнд байсан.
- Би чиний тухай ярьж байна! Тийм ээ, Таог хүртэл хармаар байсан!
- Хэрэггүй ээ, Сэүн...
- Үнэн шүү дээ! Соин, хатагтай У, миний төрсөн эцэг ч миний баярыг чимээгүй! Та хоёрыг үлдээсэй гэж хүссэн...
- Би чамайг сонсчихлоо, одоо өрөө лүүгээ орж болох уу?
- Үнэн шүү, Жимин! Чиний харсан зүйл чинь юу ч биш! Тэр зүгээр л номын нээлтэд маань баяр хүргээд тэвэрсэн юм! Би ямар аав ээж хажууд байхад Соиныг...
- Мэдээж үгүй. Хаалганаас холд.
- Жимин.
- Би - зүгээр л гэрээт эхнэр чинь. Тао - миний дүү. Бид - чиний гэр бүл биш, өөрсдөө ч үүнийгээ мэдэж байгаа. Яг үнэндээ эргэлзэх зүйл байсан ч... одоо бол байхгүй ээ. Тийм болохоор, чи надад юу ч тайлбарлах ёсгүй ээ.
- Ёстой! Чамд тайлбарлахын тулд зөв үгээ олж чадахгүй байгаагаас тархи минь задрах нь! Би та хоёрт үнэхээр их талархаж байна...Чамд! Ирсэнд чинь баярлаж байна.
- Уучлаарай, дуудаагүй байхад нь гүйгээд оччихлоо.
- Би... Би үнэхээр та хоёрыг дуудаагүй нь үнэн л дээ. Та хоёрт сонирхолгүй байна гэж бодсон юм. - тэр ичингүйрэн харцаа буруулна. - Ер нь ямар номын нээлт байж болох гэж, хэдхэн хоногийн өмнө чи эмнэлгээс... Зүгээр л ном шүү дээ, ямар хорт хавдрын эм бүтээчихсэн биш. Хэвлэлийн газар биш л бол, би ийм нээлт хийх хүн биш ээ. Ийм их анхаарал шаардагдах зүйл биш.
- Хэрэггүй л хэлж байна даа... Миний бодлоор үнэхээр чухал зүйл. Надад өөр таньдаг зохиолч байхгүй. Тийм болохоор өөрийнхөө номыг гартаа барьж үзэх ямар байдгийг ч мэдэхгүй.
- Хэрвээ би чамайг урьсан бол чи ирэх байсан уу? - толгойгоо өргөв.
- Би уриагүй байхад чинь ч очсон.
- Би чамайг хүсэхгүй байх гэж бодсон. Уучлаарай...
Бид хоёр хоёулаа дуугүй болцгоосон юм.
- Дуудаагүйд л буруутай! - Сэүн бодож байснаа яриагаа үргэлжлүүлнэ. - Бусад зүйлс зүгээр л... Соин бас... Бүх зүйл тийм биш!
- Бусад нь - миний хэрэг биш.
- Чинийх! - Сэүн сандалнаасаа бослоо. - Би чиний нөхөр.
- Гэрээт.
- Өчигдрөөс хойш - үгүй.
- Өчигдрийн болсон зүйл юу ч өөрчлөөгүй. - эрүүгээ өргөлөө.
Тэр хэлэх үгээ ололгүй байрандаа гацчихав.
- Бид хоёр... Одооноос нөгөө... - гараараа агаарт тойрог зурж эхлэх нь тэр.
Энэ бүхэн гэрийн хонх дуугарахад өндөрлөсөн юм.
Жунин үүдэнд зогсож байлаа.
- Бүгдээрээ сайн уу! - орж ирээд шууд л чанга дуугаар орилно. - Та хоёрын царай яагаад ийм "баяртай" байгаа юм? - эхлээд над руу, дараа нь таг уурлачихсан Сэүн рүү харав. - Хайртууд хэрэлдээд байгаа юм уу даа? - залуу инээд алдана.
- Юу хэрэгтэй юм? - Сэүн бүдүүлгээр шууд л асууна.
- Төрсөн ах минь ингэж мэндлэх гэж дээ, - Жунин яг л өндөр зэрэглэлийн жүжигчин мэт нүдээ эргэлдүүлнэ. - Би Жиминыг авахаар ирлээ.
- Юу?
- Хоёулаа дэлгүүр хэснэ гэж тохиролцсон биз дээ? Хэн нэгэн надад бикини шоу амласан юмсан. - Тэр босго даваад, миний кетуудыг авлаа. - Ойрын хоёр цаг би бүхэлдээ чиний мэдэлд!
- Тэр чамтай хаашаа ч явахгүй. - Сэүн бугуйгаас минь чанга татна.
- Яагаад?
- Хоёулаа ярьж дуусаагүй байна.
- Миний бодлоор бүгд ойлгомжтой байна, - кедээ Жунинаас аваад, өмсөж эхэллээ.
- Үгүй ээ, - Сэүн сүрдүүлж буй мэт дүү рүүгээ харах нь тэр.
- Хоёулаа том хүмүүс байна даа, охины төлөө зодолдохгүй биз дээ? - Жунин инээд алдана. - Тэр өөрөө сонгочихно. За тэгэхээр Жимин, ойрын хэдэн цагийг хэнтэй нь өнгөрүүлмээр байна?
- Мэдээж чамтайгаа. - Жунин руу инээмсэглээд, Сэүний гарнаас бугуйгаа эрс татчихлаа.
- Мэдээж? - Сэүн гайхсаар ард үлдэв.
- Хамт явъя! - Тао өрөөнөөсөө үсрэх нь холгүй гарч ирлээ. - Авах зүйл бас байна.
- Хөөе би яах юм?! - Сэүн дургүйгээ илэрхийлж доороо хөлөөрөө дэвслээ.
- Харин чи гэртээ үлдээд, хийсэн бүх алдаагаа ухаантай хүн шиг тунгаан бод. - гарахаасаа өмнө хэлээд амжлаа.
- Ү-ү-ү, үймүүлээд амжчихсан хэрэг үү? - Жунин Сэүнийг албаар өднө. - Бод-бод, тэр хооронд чинь би охин зугаацуулж байя.
- Бас намайг! - Тао орилов.
- Чамайг ч гэсэн, нусан буу минь. - Жунин санал нийлсээр, толгой дохино.
- Би нусан буу биш!
- За тийм ээ, тийм, алив гаръя, - Таог орц руу гаргана. - Чи чинь бүр дүүрчихсэн тэнэг юм байна шд, Сэүн минь. - гарахаасаа өмнө ахыгаа шоолж инээсээр, түүнийг гэрт нь үлдээгээд гарлаа.
🦋 2020. 07. 06. - 16:31 PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)