54 страница29 апреля 2026, 07:40

54


-Цаг бага, хийх юм их байна, - Жунин Таогийн машин руу чиглэв. - Чинийхээр явцгаая. Түлхүүрээ өг.

-Юу?! Түлхүүр?! - Тао уурандаа болоод хурдан хурдан амьсгал авна.- Миний хайрын түлхүүрийг үү?! Намайг үхсэний дараа л, миний сайхан амьтны дотор суугаарай. - тэр Жуниныг тойрч гараад, мөрөөрөө мөрөлчихөөд, жолоочийн суудалд "залрав" .

-Би чамд мотоциклоо унуулна шүү. - Жунин аяархан хэлэхэд, Тао байрандаа гацчихав.

Тэр толгойгоо удаанаар эргүүлж, тээр цаана зогсох гэрэлтсэн мөнгөлөг өнгөтэй мотоцикл руу харна.

-Чи ч сайхан харагдана даа. Ямар хурдтай гээч... Охидууд араас чинь орилно л гэж бод. Яахав гэхдээ чи хүсэхгүй бол...

-Зөвшөөрлөө! - Жунины гарт машины түлхүүр амжилттай газардлаа.- Өнөөдөр унуулна шүү! - Тао машинаас буугаад, нөгөө талд нь суув.

-Гай-хал-тай.

-Хүүх-дүүд. - яг миний хоолойны өнгөөр Жунин хариулав.- Явцгаая.

-Гэхдээ түүнтэй минь жоохон болгоомжтой харьцаарай.

-Мэдээж. Би охидуудтай үргэлж зөөлхөн харьцдаг. - Жунин инээгээд, бид газраасаа хөдөлцгөөв.

Жунинд намайг өөрчлөх маш том төлөвлөгөө байсан юм. Эхлээд намайг шууд утгаар нь, хөлнөөс толгой хүртэл хүн шиг харагдуулах гэж салон оров. Хажуу талын дэлгүүрт Тао Жунин хоёр джийнс сонгоцгооно. Эмэгтэйчүүдийг л удаан хувцасаа сонгодог гээд байсан. Тэр хоёр бүхэл бүтэн цаг аль өмднийх нь нүх нь гоё харагдах талаар хэрэлдсэн. Би яг л гүнж шиг гарч ирсэн бол, тэр хоёр тал талдаа нэг тортой гарч ирсэн юм.

-Өө, Жимин. - Жунин сэтгэл хангалуун инээмсэглэв. - Чи ямар сайхан харагддаг юм бэ! Зүрх чинь эзэнтэйг мэдээгүй байсан бол, чамайг шууд найрахгүй юу. - ойртож ирээд, бэлхүүснээс минь тэврэв.

-"Эзэнтэй" гэж юу гэсэн үг юм? - Тао үрчийв. - Бас наад гараа авдаа! Харахаас ч дургүй хүрч байна.

Жунин Таог бүр уурлуулахын тулд улам ойртож, чихэнд минь шивнэв:

-Тэр ухаан алдаж унах байх даа. Гэртээ очоод, хамаг амьдралыг нь сүйрүүлж болно шүү.

-Хөөе! Холдоочээ! - Жунины цамцнаас Тао зуураад арагш болгов.

-Сэүнд хоолны савнууд угаа гэдэг ч юм уу, нэг тийм юм хэлэхгүй юу. Тэр бүгдийг нь хийх болно гэдэгт, эрхий хуруугаа тавьж байна. Дараа нь баярлалаа гэж хэлээрэй дээ...

-Чи намайг сонсохгүй байгаа юм уу? - Тао уурлаад, хоёр гартаа хамаг тороо барьчихсан бид хоёрын дундуур орох гэж үзэв.- За! Салцгаа! Би эсэргүүцэж байна! Ойлгож байна уу? Эсэр-гүү-цэж байна!

Жунин тоглоомоор хацар дээр минь гялс шоб хийчихээд, тэврэлтнээсээ гаргав.

-Би ер нь яагаад та хоёрыг тэсээд байгаа юм бэ?! - Тао дургүйцсээр л.- Энэ бүхний дараа! Энэ бүхний дараа...ингээд л...Түүнтэй ингэж харьцахыг чинь тэсэхгүй! - намайг биеэрээ халхлаад, урагш джийнстэй хоёр тороо өргөв. - Тэр их тэнэг бас гэнэн хүүхэд. Чи тэрийг нь ашиглаад байна!

-Тао, тайвшираа,- инээдээ барьж ядан, мөрийг нь зөөлхөн цохив.

-Үгүй ээ, нээрээ, ямар ч ичих нүүр байдаггүй шүү! - Тао бууж өгсөнгүй.

-Би чамайг ойлгож байна аа, - Жунин гэнэт л чухал царайлчихав.- Чиний зөв. Чамайг тайвшруулахын тулд хэлье, Жимин бид хоёр ямар ч хувийн харилцаа дундаа байлгахгүй гэж шийдсэн.

-Зөв шүү. Дахиж ийм юм хармааргүй байна! Ямар ч бие ойртолтгүй! Бас бус юмнууд...

-Шинэ дагах зүйлтэй болчихлоо, - Жунин үргэлжлүүлээд бид хоёр луу нэг алхав.

-Шинэ? Болно шдээ, ёстой зөв. Бид хоёрт л сайн биз.

-Нэг жижигхэн, олон үгтэй бацаан. - Жунин бараг л Таотой наалдана, нүд рүү нь харангаа, гараараа зөөлхөн хацрыг нь илэв.

-Хөөе! - Тао бүр өнгө алдчихлаа.- Гал...Галзуурчихаа юу?! - гарыг нь алгадав. - Юу вэ, чи "тийм" хүн юм уу?! Би энгийн шүү! Заваарсан юм! - Тао бүр чичирч байна л гээд бодчих.

Жунин бид хоёр тэсэлгүй чангаар инээлдэв.

-Өдөөд байгаа юм уу? - Тао гайхсандаа хоёр нүдээ томруулав. Инээснээс болоод бараг нүднээс нулимс гарах нь.

-Бацаанаа, чи үнэхээр хөгжилтэй юм аа. Бүр сэтгэл санаа сэргээчихлээ. Харин одоо, дэлгүүр лүү урагшаа!

Бид хоёр инээлдсээр, мөн бас хэн нэгэн яг л борооны үүл шиг царайлсаар, дэлгүүр зүглэв.

Хоёр хагас цагийн дараа (Тао арьсан бугуйвч дундаас сонгож ядаад), бид сэтгэл хангалуун бас ядарчихсан юмнууд гэртээ ирэв.

-Торнууд авчих. - Жунин Тао руу дохив.

-Та хоёр яах юм?- машинаас гарахаасаа өмнө сэжигтэй харав.

-Машиныг чинь унтраачихаад түлхүүрийг нь Жиминд өгчихнө. Яв.

-Үгүй ээ, би сууж байя, бас...

-Гар гэж хэлсэн шүү! - Жунин ууртайгаар хэлэв.- 9 гээд клубруу чинь мотоциклоо хүргээд өгье. Өөр асуудал байна уу?

-Үгүй. - Тао машинаас аяархан буугаад, болгоомжтойгоор хаалгийг нь хаав. Багажнаас торнуудаа авчихаад, орц луугаа оров.

-Харин одоо, ажил хэрэг рүүгээ орцгооё. - таг айчихсан над руу Жунин урд талын суудлаас эргэж харав.- Яагаад биеэ барьчихсан юм? Би яагаачгүй... Зүгээр цаг байхгүй байсан юм аа. Студид бүжигтэй. За тэгэхээр, бяцхан урам өгөх яриа.

-Юунд урам өгөх гэж?

-Амьдралын эерэг өөрчлөлтөнд.- Яг л өдөр болгон ийм асуултанд хариулдаг мэт, энгийнээр хэлэв. - Би саяхан нэг юмнаас үүнийг өдөр болгон хийх ёстой гэж уншсан юм л даа. Нэг хоногийн давталтыг... - тэр бодож бодоод. - 1/2 гэж тааруулцгаая.

-Юу ч ойлгосонгүй.

-2 цаг тутамд чи энэ үгсийг давтах болно. Миний араас хэлээрэй! "Би-Бурханы нэг хэсэг". Яагаад дуугуй байгаа юм?

-Чи морьноос уначихаа юу?

-Давт гэж байна шдээ! "Би - Бурханы нэг хэсэг" !

-Чи наад бүжигнээсээ болоод бүүр гал...

-Хөөш! Би хэний төлөө хичээгээд байгаа юм бэ?! Эерэг бодол, сэтгэл зүйгээрээ амьдралаа өөрчлөх талаар судлаад хоёр шөнө унтаагүй байхад. За, давтаарай! - анхаарулж буй мэт хоёр хөмсгөө үрчийлгэв.

-Би - Бурханы нэг хэсэг, - амандаа бувтнав.

-Мундаг! - Жунин баяртайгаар толгой дохив.- "Би онцгой бас дахин давтагдашгүй" .

-Ямар юм аа?!

-Давтаа!

-Би - онцгой бас дахин давтагдашгүй.

-"Би хамгийн шилдэгийг нь хүртэх эрхтэй".

-За, чи арай л хэтэр...

-Жимин!

-Би хамгийн шилдэгийг нь хүртэх эрхтэй...

-"Аз жаргал надад бас миний эргэн тойронд бий".

-Үгүй ээ, бүр жинхнээсээ!

-Битгий маяглаад бай.

-Би чадахгүй нь ээ! Энийг хэлчихвэл, хэл минь хоёр хөлтэй болоод надаас явчих юм шиг санагдаад байна!

-Явахгүй ээ! Аз жаргал надад бас эргэн тойронд минь бий.

-Аз жаргал надад...

-Тэгээд?

-Тэгээд бас эргэн тойронд минь бий! Чи муу галзуу амьтан!

-За тэгэхээр, энэ үгсийг чи 2 цаг тутамд давтах хэрэгтэй. Хэдхэн секунд л хангалттай ч, ямар их үр ашигтай гээч.

-Ямар? Энэнээс ямар үр ашиг байдаг юм?

-Чам дээр туршилт хийгээд л үзчихье. - Жунин инээв.- Мартвал залгаарай. Гэрийн даалгавар чинь шүү. Харин одоо Сэүний талаар.

-Хэрэггүй ээ.

-Хэрэгтэй, Жимин минь, хэрэгтэй. Тэр травма...Сэтгэлээрээ ч, биеэрээ ч чи харилцаанд бэлэн биш байгаа ч, Сэүн... Яахав дажгүй хүмүүжилтэй хүүхэд, үйл явдлыг хурдлуулахгүй. Гэхдээ эр хүнийг хааяа ч болов ухааруулах хэрэгтэй.

-Жунин! - би яг л помидор шиг таг улаан юм сууна.

-Битгий "жуниндаад" бай! Тэр гайгүй л царайтай шд. Яахав надаас илүү биш ч, тэсчихээр гайгүй төрхтэй. Харин мэдрэмжээ илэрхийлэх тал дээр ёстой бүтэхгүй. Хэрэгтэй мөчид инээхгүй, гарнаас чинь хөтлөхгүй. Ичээд байдаг юм уу, угаасаа тийм тэнэг юм уу, мэдэхгүй ээ. Тийм болохоор түүнийг хөхүүлэн дэмжээрэй. Бас үгийн сан нь... Би түүнтэй хэд хэдэн удаа клубт хамт байсан юм. Хаанаас нь тэр их номны үг урсдаг байна аа, охидуудтай харьцахдаа мод л гэсэн үг. Тийм болохоор, түүнээс нялуун үгс битгий нээх хүлээгээрэй.

-Жунин, тийм юм байхгүй ээ.

-Аан бас, надад итгээрэй, түүнд чамайг гэсэн юм баттай байгаа. Залхалт эсвэл дассан юм биш, битгий хууртаарай. Зүгээр л... Түүнийг юу хэлчихсэнг нь мэдэхгүй ч... Бүгд л алдаа гаргадаг. Хоёулаа энэний талаар хангалттай мэднэ.

Нэг минут бид дуугуй суусан юм. Түүний хэлсэн болгоныг бодонгоо.

-Би явах боллоо. Юм болвол - залгаарай. - Жунин машинаас буув.- Таод амлачихсан болохоор цагтаа хүргэж өгнө. За ор доо. Аа, байж бай! - орцны шатан дээр зогсоов.- 7 удаа ярих ёстой зүйлээ давтдаа.

-Жунин! Одоо юу?

-Аанхаа. Би хүлээж байна.

Уртаар амьсгаа авав.

-Би - Бурханы нэг хэсэг. Би онцгой бас дахин давтагдашгүй. Би хамгийн шилдэгийг нь хүртэх эрхтэй. - нэг амьсгаагаар хэлэв. - Заваарсан юм!

-Цаашаагаа!

-Аз жаргал надад бас эргэн тойронд минь! Хангалттай юу?

-Тийм ээ, - толгой дохив.- Сэтгэл зүйн талаар ном бичиж эхэлдэг юм уу дөө.


-Жимин, - Сэүн араас минь дагаад л алхаад байв.

-Юу? - тэсэлгүй коридорт зогсов.

-Ярилцья, тэгэх үү?

-Ярилцчихсан.

-Чамд энэ өнгө чинь зохиж байна. - хэлчихээд, ичээд доотлийн уруулаа хазав.

Жунин миний ургачихсан саарал-улаан-ягаан үсийг минь бор өнгөөр будуул гэж зарлига гаргасан юм. Надад таалагдаж байсан. Гэрт орох төдийд л Сэүний гайхширсан царайнаас дүгнэхэд, Жунин гайхалтай сэтгэдэг юм байна.

-Баярлалаа. Өөр юм байна уу?

Номны талаар хэлсэн юманд нь итгэснээ хүлээн зөвшөөрье. Түүнтэй тун адилхан сонсогдож байсан : намайг ирэхэд эргэлзэж, бүр дуудахгүй гэж шийдсэн. Тэр Соин ***** өөрийн дураар ирснийг бодвол, үнэн л сонсогдож байна. Тэр харилцаа эхлүллэгч нь байсан. Гэвч тэр тэврэлт...Намайг хамгийн их уурлуулж байсан юм. Хамгийн гол нь, уурлах эрхгүй гэдгээ мэдэх ч, дотроос минь нэг зүйл зуураад байна.

-Би тэгээд яг юу хийх ёстой юм бэ?! Би бүгдийг нь тайлбарлчихсан шүү дээ!

Секунд гаруй бодоод эргэлзэлгүй хэлэв:

-Хоолны савнууд угаа.

-Ю-юу?

-Хоолны савнууд аа. Дараа нь ярилцацгаая.

-Би?! Угаах юм уу?!

Тоолгүй хоёр мөрөө өргөчихөөд, өрөөндөө оров.

10 гаруй минутын дараа, гал тогооноос янз бүрийн чимээ гарч байлаа. Яг л цэргийн дайчид зэвсгээ бэлдэж байгаа мэт.

Хоолны савнуудаар.

____________________________________

•Та нар энэ нэрний талаар бодож байсан уу? Таслалын учир гэхээр сонин сонсогдож байгаа биз? Хамгийн сүүлийн хэсэгт нэрнийх нь талаар гардаг шүү🤩

54 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!