55
Өрөөнийхөө хаалганы цаанаас гал тогоонд өрнөх тулааныг сонсоно. Хоолны сав угаах биш, яг л цуст тулаан өрнөж буй санагдана. Аягүй бол Сэүн хамаг уураараа хоолны хэдэн савыг минь балбаж байгаа биз. "Май, чиний уучлалтыг яаж хүлээж байгааг минь хар л даа, Жимин гуай". Юунд ч буруугүй сав суулгаа аврахыг хүссэн ч, гарахаасаа ч айж байна. Жунины хэлсэнийг л юм бодолгүй хэлчихсэн шд. Сэүнийг шууд л хийгээд эхэлчихнэ гэж бодоогүй. Намайг гайхшрууллаа, гайхшрууллаа.
Удахгүй нам гүн болов. Хөөрхий ядарчихсан юм шиг байна. Угаалтуураас гоожих ус, бас яг нэг өнгө аястай аярхан үглээ. Хамаг төрөл саданг минь, элэнц хуланцтай минь нийлээд харааж байгаа байлгүй.
Цагийн дараа хаалга дугарав.
-Би бүгдийг нь хийчихсэн. - Сэүний гомдсон хоолой сонсогдлоо.- Бүр гал тогооны шалыг нь угаалаа.
Түүний хоолой гомдлоор дүүрэн. Яг л өөрийг нь гахайн оромж цэвэрлүүлсэн мэт.
-Эр хүн,- хаалгаа онгойлгов.
Сэүн үүдэнд уруулаа хамчихсан зогсоод л. Надруу харц салгалгүй ширтсээр.
-Одоо яах юм? - би асуув.
-Одоо харин хүмүүс шиг учраа олцгооё.
-Чамайг анхааралтай сонсож байна, - хоёр гараа цээжиндээ зөрүүлэв.
-Үүдэнд үү? Ингээд л зогсоод байх хэрэг үү?
-Нойл санал болгож байгаа юм уу? Тэнд л хоёулаа сайн яриа нийлдэг дээ, - инээв.
-Худлаа,- гомдолтойгоор бувтнав.- Миний буйдан дээр ч гэсэн гайгүй байдаг.
-Тэрнээс өөр газар?
Тэр толгойгоо доошлуулаад, уруулаа хазлав. Ойлгогдоогүй өхөөрдлөөсөө болоод цээжинд минь дулаахан мэдрэмж төрнө.
-Өчигдөр... - тэр эхлэв.
-Тэр чинь өчигдөр,- үгийг нь таслав. - Харин өнөөдөр бол өнөөдөр.
-Өчигдөрийг өнөөдөр лүү шилжүүлчихэж болохгүй юу? Нөгөө нойл энэ тэр биш ээ, харин... Би чамайг хүчлээгүй л дээ...Новш гэж! Үүдэнд зогсонгоо ярьж чадахгүй нь.
-Надаас юу хүсэж байгаагаа нэг өгүүлбэрт багтааж болох уу?
-Онолын хувьд өчигдөрийг давтах боломж бий юу?
-Онолын хувьд уу?
-Ащ! Чадахгүй нь ээ! - босго давав.
Би шууд л байрандаа зогсчихлоо. Тэр надаас багахан ч болов уу зайтай байхад хөнгөхөн мэдрэмж мэдэрч байсан ч, над руу ойртох үед би дахиад л махчин амьтны өгөөш мэт санагдана.
-Жимин, - би нэг арагшлав.- Суугаад ярилцацгаая.
-Заавал ярих ёстой юм уу? Яагаад болохгүй гэж...
-Болохгүй, - дахиад хэд хэд алхаж, ортой минь ойртуулав. Өөрөө эсрэг талд байх сандал дээр суув.
Би ямар нэгэн зүйл ярьж, бодмооргүй байна. Түүний үнсэлтүүд надад өөрөөр мэдрэгддэг гэдгээ илчилчих юм шиг санагдаад байна. Төгс Сэүн надад дурлана гэдэг байж боломгүй мэт. Энэ бүхний дараа. Жунины дараа.
-Хоёуланд нь тухтай байх мөчүүд байдаг байх нь,- залуу эхлэв.- Хоёулаа танилцаад удаж байна, тэгээд бас энэ бүхэн,- гараа сэвнэ, хөөрхий гэрлэлтээ яриад байх шиг байна.
-Хоёулаа харилцаж байгаагүй.
-Харилцацгаая. Хоёулаа яг одоо үүнийг хийж байгаа биз дээ?
-Тэгээд таарчихсан юм.
Надад энэ байдал тун эвгүй санагдаж байлаа. Бие биенийхээ өөдөөс хараад ярих нь. Шөнө хамаагүй амар. Шөнө бид хоёр бараг л бие биенийгээ хардаггүй. Эрүүлээр сэтгэлт ч тайван унтаж байдаг.
-Жимин? - сатаарсныг минь анзаараад намайг дуудав.
-М?
-Өөрсдийнхөө асуудлын талаар шийдэлд хүрэх гэж хичээгээд байх юм.
-Ямар асуудал?
-Жимин! Юу бодоод байгаа юм?
-Чамайг өдрийн наранд ерөөсөө хүлээж авч чадахгүй байгаагаа, - үнэнээр нь хэлсэн ч, тэр даруй харамссан юм.
Тэр хэсэг чимээгүй болоод, сандалнаасаа босоод, аяархан хаалгаа хаагаад, гарчихсан юм.
-Сэүн! - араас нь гүйв.- Чамайг гомдоох гээгүй ээ, зүгээр л...
-Зүгээр л би чамайг буруу ойлгочихож.
-Тийм ээ! Үгүй ээ, би...
-Би яагаад баахан юм ургуулаад бодчихсон юм болоо? Би зүгээр л чиний хувьд, "нойлын" найз, тайвшруулагч, цагаа өнгөрөөх хүн шүү дээ. - нуруугаараа эргэж харав.
-Юу?
-Уучлаарай, чамд эвгүй байгаа байх.
-Би тэрийг хэлэхийг хүсээгүй!
-Юу ч хэлэх хэрэггүй ээ. Жунинтай байхдаа чамд илүү тайван, тухтай байдаг. Би яагаад...
-Бурхан минь!- энэ эвгүй байдлыг тэсэлгүй, араас нь тэвэрчихэв. Түүний саяхан угаасан цамцных нь үнэрийг үнэрлэнэ. - Чи дэндүү олон зүйл яриад байна. Битгий яриа, ичээд бас...
-Шууд ажилдаа орох юм уу? - намайг айчихвий гэсэндээ аяархан хэлэв.
Толгой дохив.
-Би гэнэн зангаараа бодохдоо, охидуудад харилцаа нь яг ямар байр суурьтайг мэдэх ёстой гэж боддог байсан, - Сэүн инээв.- Хэрвээ ийм юм бол, - түүнийг тэвэрчихсэн миний гарнуудад хүрэв.
Түүнийг миний зүрх ямар хурдан цохилж байгааг мэднрч байгаа болов уу гэхээс хүртэл айж байлаа. Ингээд тэвэрчихдэг би яг галзуурч байгаа бололтой. Гэхдээ гол зүйл нь энэ биш ээ. Түүнийг "харилцаа" гэх үед нь нүдний өмнүүр хар цэгүүд бий болж байв. Жинхэнэ энгийн харилцаа? Надад уу? Болзоотой, хөтлөлусөн гартай, тэврэлт үнсэлт гээд л? Жирийн аз жаргалтай хүмүүсийх шиг үү? Гэнэт Жунины гоц ухаант үгнүүд бодолд орж ирлээ. "Би - Бурханы нэг хэсэг. Би онцгой бас дахин давтагдашгүй. Би хамгийн шилдэгийг нь хүртэх эрхтэй". Нээрээ хүртэх эрхтэй гэж үү? Өөртөө худал хэлэхээс, дахиж зовохоос айж байна.
-Дахиад юу бодчихов?- Сэүн над руу нүүрээрээ эргэж харав. Ягаарчихсан хацраа харуулахгүйн тулд цээжийг нь налав.
-Жунин чамайг хоолны сав угаачихвал баярлалаа гэж хэлээрэй гэсэн, - толгойгоо өргөлгүй бувтнав.
-Жунин? Түүний санаа байсан юм уу? Тэр новш амьдралыг минь дахиад хэд хэд сүйтгэнэ гэж мэдсэн юмаа. - Сэүн уурлаж эхэлсэн ч, шууд л өөр сэдэв рүү орчхов.- Хүлээгээрэй! Шагналтай юу болсон бэ?
Эрүүгээ гялс өргөөд, уруулых нь захад ганц үнсчихээд буцаад цээжинд нь наалдав.
-Ингээд л болоо юм уу?! Үгүй шүү, хатагтай минь, ийм юм гэж байхгүй ээ. Би тэр гал тогоонд чинь дэлхийн тал эрэгтэйчүүдийн өмнөөс ажилчихсан, тийм болохоор шагнах юм бол гоё шагна.
-Сэүн...
Тэр зальтайгаар инээх үед, хоолой минь хатаж, бие минь сульдаж эхлэв. Албаар удаанаар бөхийж, надад түүний сайхах уруулыг илүү тодоор харах боломж өгч байлаа. Нүдээ анив.
Гэвч үнсэлт байсангүй. Ойлголгүй нүдээ нээхдээ, тэр надаас сантиметрын зайтай байхыг нь л харсан юм.
Тэгсэн чинь хүүр чинь, эхлээд дээтлийн, дараа нь доод талын уруулыг үнсэв.
Толгойнд минь бүр юуууу ч алга.
Би түүний нүдийг ч харахгүй байна, зөвхөн уруул. Миний ертөнцийн бүх зүйл түүн рүү л чиглэж буй мэт.
Үнсэлт тийм өөр хэрнээ, яаж ийм сайхан байж чаддаг юм бол?... Зүгээр л хоёр хүний амны нийлбэр. Гэвч дотор минь бүгд төөрөлдчихсөн. Түүнийг идчихмээр санагдана.
Би яаж буйдан дээр ирчихвээ?
Сэүний доор?
-Хэрвээ чи ингэж талархах юм бол, - хүзүүний минь хажууд инээнэ.- өдөр болгон гэрийг чинь бүтэн цэвэрлэе!
Түүнийг ингэж хэлэхэд нь л арай л эрүүлээр бодож эхлэв. Том, хөгжүүлчихсэн биений доороос гарах гэж хичээв.
-Яасан бэ? - хацар үнсэв.
-Чиний...чиний тэлээ чинь хөл...
-Чи намайг өмдөө тайл гээд байгаа юм уу?
-Үгүй ээ! Мэдээж үгүй!
-Мөрөөдөөд явчихлаа... - сэтгэл нь гонсойсон сонсогдох ч, орноос босч, гараа сунгав.
Би өөрийгөө төөрчихсөн, хэт үнсүүлчихсэн(тийм зүйл байдаг бол) мэт мэдэрч байлаа.
Ичиж үхэхийн даваан дээр Сэүний утас нь дугарсан юм. Дотроо хатагтай У-д таларчихаад, чимээгүйхэн том өрөөнөөс гарав.
Дараа нь таг гонсойчихсон Тао ирсэн. Асуултанд минь хариулахыг хүсээгүй, ажил ихтэй л гэсэн. Өөрөө л татаа тунгаа зохиож юу болсныг таах хэрэг гарсан. Гэхдээ, би хэнийгээ хуурна вэ? Толгойнд минь Сэүнээс өөр ямар ч бодол алга.
Яг шөнийн 11 цаг болж байх үед хаалгийг минь аяархан онгойлгоод нэг хүн орж ирсэн юм.
-Тао? - харанхуйгаас асуув.
-Үгүй ээ,- орон дээр минь суув.
-Сэүн?! Чи хаашаа?! Юу вэ?! Чи чинь...
-Тайван-тайван, тэгэхгүй бол дүү чинь ирээд гараа зөрүүлээд эхлэнэ, чи зодуулчихсан нөхөр хүсэхгүй байгаа биз дээ?
-Болохгүй шдээ! - яг хажууд ирснийг нь мэдээд аяархан шивнэв.
-Чи намайг хөөх юм уу? - уруул руу минь амьсгална.
-Сэүн...
Би түүний гарыг биен дээрээ мэдэрч байна. Өөр лүүгээ намайг татах түүний гарыг.
-За. Одоо унтья. - намайг тэврэнэ.
Түүнийг өөрөөсөө түлхэхийг хичээнэ.
-Сэүн, өрөө лүүгээ ороо!
-Битгий хөдлөөд бай, өөрийгөө хариуцахгүй шүү. - Сэүн инээв.
-Унтах хүртэл чинь би хажууд чинь сууж байя, тэгэх үү?
-Битгий хөдөл гэж байна шдээ!
-Гэхдээ, Сэүн!
-Дахиад нэг үг...
-Сэүн!
-Анхааруулсан шүү. - хурдан хөдөлгөөнөөр миний дээр гарчхав.
-Сэ-сэүн...
-Битгий санаа зовоо, - хамрынхаа үзүүрээр минийхд хүрэв. - Би ямар хүчирхийлэгч байгаа биш. Хэн ч хийнэ гэж бодоогүй байгаа. Эсвэл би буруу яриад байна уу?
-Хөөе!
-Хах,- инээв. - Би хүссэндээ ч биш л дээ...
-Сэүнээ... - арай л өрөвдөлтэй сонсогдож байлаа.
Тэр миний бодлыг уншиж чаддагүй нь ямар сайн хэрэг вэ. Түүнийг харанхуйд, надаас хэдхэн зайнаас хол байх үед...
-Гэхдээ хоёулангийх нь гэрээнд зарим өөрчлөлтүүд орсон шүү, тийм болохоор...- удаанаар бас зөөлхнөөр үнсэнэ, - энэ болно. Харин бусад нь...би хурдлуулахгүй ээ.
Тэр хэрвээ "үүнийг" яг одоо хүсч байна гэсэн бол би хичнээн эрүүл ухаантай байсан ч түүнийг өрөнөөс хөөж чадахгүй байсан байх.
Миний шөнүүд хэзээ ч ийм байгаагүй...
Бид үнсэоцээд л, янз бүрийн зүйлс яриад л, галзуу солиотой хүмүүс шиг л инээж байлаа. Би яг л агаарт, тэр дээр хөвж байгаа мэт санагдана. Магадгүй, бүгдэнгийх нь магтдаг гэдсэн дэх эрвээхийнүүд намайг тэр өндөрт нисгэж байгаа байх...
____________________________________
Playboy, гэдсэн дэх эрвээхийнүүд манай өгүүллэгт гараад ирчихсэн шүү. Одоо Жиминыг дээвэр лүү л чирэх дутуу🤪 (Гэсэн чинь хэн нэгэн гүүр лүү байнга дагуулж явдаг шд)
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)