56 страница29 апреля 2026, 07:40

56

Сэүн 4 хагаст өрөө лүүгээ буцсан. Бид хоёр бие биенээсээ залхсандаа ч биш, зүгээр л Таог цагаас нь өмнө уурлуулаад хэрэггүй байх гэж шийдсэн юм. Би хэсэг унтаж чадаагүй. Нэг талаас нөгөө тийш эргэсээр, болсон бүх зүйлд итгэж чадахгүй байлаа. Өөр хүнээс хайр энэрэл хүртэх сонин бас эвгүй байдаг юм байна. Гэдсэн дэх эрвээхийнүүд минь унтахыг эрс татгалзаж, үргэлжлэлийг шаардаж байсан юм. Харин үргэлжлэл... Би бодхоосоо ч татгалзаж байв! Үгүй ээ! Тэгээд л болоо! Сэүнийг нэг л удаа цамцгүй, өмдгүйгээр нь төсөөлөхөд л... Дотор минь бүх зүйл өвдөж, базалж эхэлнэ. Анхны бас сүүлчийн ойртолтоо санах үед...

Өглөө Тао дөнгөж сая бэлтгэсэн, гашуун хар кофе уучихсан сууж байлаа. Нэг мөчид бидний хана нимгэн болохоор, өчигдөр Сэүн бид хоёрын юу ярьсанг тэр сонсчихсон байх гэж айж байлаа. Гэвч тэр хүндээр амьсгаа гаргаад, цонх руу ширтэв. Тэр мэдчихсэн бол гэрт ийм чимээгүй байхгүй л байх.

-Юм болоо юу? - хажуу талын сандал дээр суув.

-Үгүй ээ.

-Клубтэй холбоотой юу?

-Үгүй ээ, бүх юм зүгээр.

-Шинэ бизнесс чинь гайгүй юу? - санал болгов.

-Бүх юм зүгээрдээ.

-Тэгвэл чи яагаад таг исгэлэн царайлчихсан юм?

-Гашуун байна, - аяганаасаа балгачихаад, үрчийв.

-Сахар байгаа шдээ.

-Чихэрлэг юманд хэт дасаад хэрэггүй. Хэзээ нэгэн цагт гашуун болох болно. Шууд гашуунд нь дасах хэрэгтэй байдаг юм.

-Гайхалтай...Чи хэн бэ? Харь гаригийн хүн үү? Дүүг минь хаана нуусан?

-Жимин, чи юу гэж бодож байна, - Тао надруу эргэж харав.- тэд надаар бахархдаг болов уу? - сандрангуй шүлсээ залгив.

-Аав...ээж үү?

Толгой дохив.

-Багахан ч болов бахархдаг болов уу?

-Чи яагаад гэнэт...

-Зүгээр л хариулаа, байгаагаар нь, - Тао зөрүүдлээд л байв.

-Мэдээж бахархдаг. Ээж аягүй бол баярлаж ханахгүй байгаадаа. Хүү нь ийм царайлаг. Харин аав...Чи ажилыг нь сайн үргэлжлүүлж байгаа. Бүр тэрнээс ч илүү. Гэрийн бизнесс-г томруулаахаар шийдсэн. Тэр чамаар бахархаж байгаа, би итгэлтэй байна.

-Юу гээч, би... - тэр хэдэн секунд, уруулаа хазаад, дуугуй болов.- аль эрт хэлэх хэрэгтэй байсан юм, - аяга руугаа харцаа буулгав.- Чамайг бидний дунд хэцүү, тухгүй, бас шаналж байгааг чинь хардаг байсан...

-Тао...

-Би үргэлж л бид хоёрын дундах ялгааг мэдэрдэг байсан. Хоёулаа хамаатнууд биш. Би хэзээ ч үүнийг мартдаггүй байсан.

-Зүгээр л...чи биднээс илүү байсан. Бүх зүйлд. Аав ээж хоёр суут ухаантнууд биш, чи мэднэ дээ. Ээж хөнгөмсөг бас гоо үзэсгэлэнд дуртай нэгэн байсан. Аав, үргэлж шударгаар тоголдоггүй байсан. Тэр надад зааж байсан болохоор би мэдэж байна. Харин чи... Чи өдөр бүр бидэнд дутагдал бийг сануулж байсан, чиний хэмжээнд хүрэхийн тулд өсөөд л байх хэрэгтэйг...

-Үгүй шүү дээ...

-Тийм ээ, Жимин, яг тийм. Тэд чамд хэлдэггүй байсан ч, чи... Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна аа, чиний хэлдгээр би чинь боловсролгүй өөртөө хайртай тэнэг шдээ. Чи онц сурдаг, муу хүмүүстэй нийлдэггүй, муу зуршилгүй, аав ээжийн хүссэнийг биелүүлээд л бас намайг дуугуй тэвчдэг байсан. Чи бид нараас дэндүү их ялгарч байсан. Ээж нэг удаа хэлж байсан юм, хэрвээ чи төрсөн охин нь байсан бол тэр өөрийгөө төгс ээж гэж бодох байв гэсэн. Гэхдээ үгүй шүү дээ, генүүд нь түүнийх биш. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр...Өөрсдийнхөө өмнөөс уучлалт гуймаар байна.

-Хэрэггүй ээ, - хоолой хорсож байна.

-Бас аав ээжийн өрөөнөөс хэрэгслиг нь хураах цаг болсон байх.

-Өнөөдөр үү?

-Тийм ээ.

-За.

-Аан бас.

-М?

-Тэд чамаар ч гэсэн зөндөө бахархдаг байх, Жимин. - түүний харц яг л том хүнийх шиг, нэвт харж буй мэт.

-Яагаад гэвэл...би хүчтэй болохоор уу?

-Яагаал гэвэл чи,- нөгөө балиар зальтай инээдээрээ инээв.- яагаад гэвэл Сэүн шиг тасарчихсан амьтанг нөхрөө болгочихсон!

-Хөөш! Хүн баярлаж байх чинь! - түүнийг толгой руу нь цохив.

-За-за. - Тао толгойгоо барина.- Чи хүчтэй, хүчтэй.

-Тэнэг бацаан! Хүн яг гоё эморч эхэлж байхад!

-М-м-м... - гал тогоонд таг нойрмог Сэүн орж ирэв.

-Ямар хүмүүс вэ, - Тао инээв.

-Кофе...- сөөнгө хоолойгоороо хэлэв.- Кофе... - сул сандал дээр залрав.

-Шөнө унтах хэрэгтэй байдаг юм, - Тао зальтайгаар анзаарав.

-Би чинийхээр юу хийсэн юм шиг байна? - Сэүн эвшээв.

-За мэдэхгүй юм даа, мэдэхгүй юм... - дүү минь яагаад ч юм над руу ширтэв.

-Кофе байхгүй, чиний юу ярих гээд байгааг чинь ойлгохгүй байна, - урд нь тавьсан аягатай кофе руу гараа сунгав.

-Алив, хурдан уучих, надад чамтай хэлэлцэх чухал яриа байна. - Таог хэлэхэд Сэүн уух зүйлээ буруу хоолойгоор оруулчхав.

-Юуны талаар? - аяархан асуув.

-Нөхөртэй чинь ярих юм байна.

-Аймар сонсогдож байна.

-За тэгэхээр,- Тао хоёр гараа ширээн дээр тавиад, урагш жоохон бөгтийв,- Хоёр талд ашигтай тохиролцоо хийцгээе.

-За?

-Гэхдээ надад дүү чинь бас хэрэгтэй байна.

-Ертөнц дэлхийн аюул ойртож байгааг мэдэрч байна. - эмгэнэлт жүжгийн хоолойгоор Сэүн орилов.

-Тэгэхээр, танай талаас - дүү та хоёрын үйлчилгээ.

-Ямар үйлчилгээ? Чиний амнаас ийм үг гарахаар, чи бид хоёрыг яг хүний наймаанд явуулах гэж байгаа юм шиг сонсогдож байна.

-Өө, тийм зүйл байхгүй ээ. - Тао толгойгоо сэгсрэв.- яахав та хоёр өөрсдөө зөвшөөрөл өгөхгүй бол.

-Яг юу ярих гээд байгаа юм?

-Дараа долоо хоногт би спорт-клубээ нээнэ гэж төлөвлөж байгаа. Энэ ажилыг чи хариуцаасай гэж хүсч байна. Ямар нэгэн нээлтний туршлага чамд хангалттай байгаа.

-Би? Бацаанаа! Модноос уначихсан юм уу?

-Би шоу хүсч байна. Жунин тэнд оролцвол бүр сайн. Тэр хувцастай, эсвэл цэл нүцгэн байсан ч болно, хүмүүсийг л баясгаж байвал.

-Чи бүр яг галзуурчихаж! Өөрийнхөө ажилыг яаая гэж байхад.

-Дараа долоо хоногт уу? - арай гэж толгойндоо хийлээ.- Удахгүй юм байна шдээ, яаж амжих гэж байгаа юм?

-Клубээ өөр хүний мөрөн дээр тавихаас. - Тао хариулав.

-Би чамд яахав зарим зүйлсд тусалж чадна л даа, гэхдээ өөрөө бүхнийг зохицуулна гэдэг! Чи арай хэтэрчихлээ. Харин Жунинтай бол ярьж болно шүү, тэр лав зөвшөөрнө.

-Та нар бүгд зөвшөөрнө,- Тао инээв.

-Наад харц чинь таалагдахгүй л байна шүү,- асуудал гарч ирэхийг мэдэрсээр хэлэв.

-Жимин минь, чи чадна аа! - Тао мөрийг минь цохив.

-Юу...юуг?

-Шөнийн клубыг.

-Би?! Би?! Тао!

-Харин чи гайхалтай спорт-клубын нээлт хийх болно! - Тао босоод, Сэүний үсийг оролдов.

-Хөөе, нусан буу минь!

-Та хоёр үерхмээр байгаа биз дээ? Тэгвэл хийх ёстой зүйл чинь бэлэн. Одооноос эхэлж болно,- сэтгэл хангалуун, зальтайгаар инээсээр өрөө лүүгээ явав.

-Би чамайг одоохон! - Сэүн араас нь босов.

-Хэрэггүй ээ,- гарнаас нь татав.

-Бид хоёрыг сүрдүүлээд байна шд!

-Надад итгээрэй, хоёулангийх нь амьдралыг тэр хэдхэн секундын дотор там болгож чадна.

Сэүн шууд л хамаг анхаарлаа надад хандуулав.

-Сайхан амарсан уу?

-Яг л жоохон хүүхэд шиг, шөнөжингөө. - ичингүйрэн инээмсэглэв.

Тэр надад ойртоод, толгойгоо доошлуулан, бөхийдөгийн даваан дээр...

-Үгүй шүү, хайрын шувуухайнууд минь! - цаанаас сонсогдоно.- Ширээн дээр минь нээлтний гол зураг, төлөвлөгөө байхгүй цагт ямар ч хайр энэрэл энэ гэрт байхгүй шүү!

-Зайлаа,- Сэүн хариуд нь орилчихоод яг...яг үнс...

-Wi-Fi-н кодыг сольчихсон. Бас хэнд ч хэлэхгүй дээ...

-Тэнэг амьтан.

Би суудлаасаа босоод хацар дээр нь үнсэв.

-Би сонсоод л байна! - Тао бууж өгсөнгүй.

-Новшийн жижигхэн сүрдүүлэгч!- Сэүн хариуд нь орилов.

-Ёооё, би ч гэсэн чамд ухаангүй их хайртай! Эгчээс минь гараа салга! Wi-Fi миний гарт шүү, санаж яваарай.

-Би чамд дүү чинь тэнэг гэдгийг хэлсэн билүү?

-Аанхаа.

-Тэр үедээ арай зөөлрүүлчихэж. Дүү чинь - новшийн амьтан.

-Ямар их магтдаг юм бэ дээ, бүр иччихлээ. - Тао өрөөнөөсөө орилно.- Бидэнд их ажил байна! Ажилдаа орцгоо!

56 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!