57
Цаг хугацаа гэрлийн хурдаар өнгөрч байлаа.
Тао Сэүнийг нээлтний талаар ямар нэгэн төсөөлөлтэй болог гээд спорт-клуб рүүгээ чирээд явчихсан. Харин надад Жуниныг даатгасан юм. Зүгээр ч ярилцах биш, түүнийг зөвшөөрүүлэхийн тулд юу ч хамаагүй хийх ёстой гэсэн. Энэ үгсийг сонссон Сэүн үрчийгээд, өөрөө дүүтэйгээ ярьчихна гэсэн ч, Тао дургүйцсэн юм.
Жунин руу залгахад арай эрт байсан тул гэрээ гялс цэвэрлчихээд, аав ээжийн өрөөний өмнө зогсов. Тао өнөөдөртөө шууд л бүх юмыг нь хурааж, түүнийг бүрхэх дурсамжуудаас салмаар байна гэсэн. Саяхан л энд хүмүүс амьдарч байсан. Зүгээр нэг хүмүүс ч биш, миний гэр бүл. Асрамжийн газраас авч, намайг өсгөж, өгч чадах бүх хайраа өгсөн хүмүүс минь. Би талархмаар байсан... Үхлийх нь дараа үлдчихсэн байсан уур хилэн минь хайлж, оронд нь тэднийг санах гуниг ирсэн байлаа.
-Баярлалаа,- анир чимээгүй өрөөнд зогсонгоо аяархан шивнэв.- Баярлалаа...
Өдрийн хоолонд залуус ирээгүй тул, Жунин руу залгаад, эмнэлэг дээр уулзана гэж тохиролцов.
-Царайг чинь харахад нэг юм болчихож, - хажууд минь суунгаа мэндлэлгүй шууд яриагаа эхлүүлэв.
-Сайн уу.
-Шууд ажил руугаа орцгооё.
-Ажил нь гэвэл, нөгөө Тао чинь...
-Би түүнд нэг секунд ч эргэлзэж байгаагүй,- тэр инээв.
-Дараа долоо хоногт тэр спорт-клубээ нээх гэж байгаа.
-За. Тэгээд юу гэж?
-А-а...Чи дараа долоо хоногт ямар ажилтай юм бэ дээ?
-Зөндөө ажил байгаа, яасан ? Бацаанд надад зориулсан төлөвлөгөө байгаа юм уу?
-Чи тусалж чадвал...
-Хөөх бүр тусгай даалгавар бэлдчихсэн юм уу?
-Тийм ээ,- толгой дохив.- Тэр чамайг хувцастай ч бай, нүцгэн ч бай бүжиглэж болно гэсэн. Хүмүүсийг л хөгжөөж байвал.
-О-о-он. Дүү чинь бүр төрчихсөн бизнессмен юмаа.
-Цусных байгаа юм. Тэгэхээр, чи чадах уу? Өнөөдөртөө энэ миний эхний даалгавар. Чамайг ятгах хэрэгтэй гэсэн.
-Ятгах? Чи ингэж ятгаж байгаа юм уу? Сул байна даа, - Жунин үрчийв. - Үнэхээр сул байна.
-Юу хийвэл зөвшөөрөх юм?
-Эрт дээр үеийн найрах аргууд хаана байна, жишээ нь "чи хамгийн ухаантай, царайлаг, авьястай нь"?
-Чи байхгүй бол бид хийж чадахгүй!
-Наадах чинь дажгүй байлаа. Үргэлжлүүл.
-Сэүнийг чадах эсэхийг... - ах дүү нарын атаархлыг албаар төрүүлэв.
-Тэр бас тэнд байх юм уу?!
-Тийм ээ. Тао үйл ажиллагааг зохио гэсэн.
-Надгүйгээр ямар ч гоё зүйл хийж чадахгүй л дээ, - толгойгоо сэгсрэв.- Ай хөөрхий...Би л...
-Чамгүйгээр бүр яаж ч чадахгүй нь!
-За, би ойлгочихсон. Тохиролцлоо, туслая. Энэ чиний эхний хийх зүйл байсан, дараа нь яах юм?
-Ноён Ли руу очмоор байна. Түрүүчийн удаа эвгүй дуусчихсан...
-Тао над руу залгасан. Би мэдэж байгаа.
-Аан бас...Тао аав, ээжийн эд зүйлсийг хураана гэсэн.
-Тэр тэгж хэлсэн юм уу? - Жунин гайхав.
-Аанхаа.
-Эр хүн өсч байна даа, өсч байна.
-Хэдэн өдөр надад клубээ даатгана гэсэн.
-Юу?! Клуб?! Чи ганцаараа юу?!
-Таод зав байхгүй.
-Тэр солиорчихсон юм уу? Чамайг чинь тэнд дэвсээд хаяна шд!
-Тэгэхгүй дээ,- доромжлуулсан мэт санагдаад, өөрийгөө өмөөрөв.
-Битгий ганцаараа яв. Би хамт явья.
-Яах юм бэ, би...
Тэр хэдэн секунд нүдээ аниад, бодож байгаад:
-10 гээд чамайг очиж авья.
-Жунин...
-Битгий «жуниндаад» бай. Эмнэлэг явцгаая. Надад дахиад хагас цаг байна.
Ноён Ли, сувилагчийн биччихсэн өвчтөний анкетаас олж мэдсэнээр, Ли Хван У, бид хоёр тайван хүлээж авсан юм. Түүний нүднээс бид хоёрыг хараад баяртай байсныг нь харсан санагдах ч, царай нь байдгаараа л.
-Ирэх шаардлага байхгүй шүү дээ,- мэндэлснийхээ дараа хэлэв.
-Би хүссэн юм. - зөрүүдлээд эрүүгээ дээш өргөв.
-Ийм зүйл цагаө зрэх тэнэг л байна даа.
-Энэ чинь миний цаг, би юунд үрэхээ өөрөө мэднэ.
Бардам зангуудын тулаан шиг санагдана.
-Чам шиг зочидоос бүр ядарчихлаа, - ингэж хэлсэн ч, би түүнд итгээгүй юм. Амьдралыг минь аварсан хүн ингээд намайг хөөж чадахгүй. Асуудал өөр зүйлд байна.
-Та хоёр хоёулахнаа ярилцмаар байна уу? - Жунин асуув.
-Түүнийг аваад яваа.
-Үнэнээр нь хэлцгээе. Юу болчихсон юм бэ?
-Юу ч болоогүй. Чи ядаргаатай санагдаад байна, тэгээд л болоо.
-Арай үнэмшилтэй худал ярьж болохгүй юу?
-Болохгүй. - амандаа бувтнав.
-Энэ бүхэн Тао...Таогийн хэлсэн юмнаас болсон уу?
-Би буруутай, ойлгож байна уу? - тэр орилов.- Чам руу харах төдий л, хүүхдийг чинь алчихснаа мэдрээд байна!
-Та биш шүү дээ!
-Би! Надаас болсон!
-Таныг хэн ч буруутгаагүй ээ, - Жунин хэлэв.- Бидний үр... - цааш үргэлжлүүлж чадалгүй, толгойгоо доошлуулав.
-Бидний...Та хоёрых юм уу? - Ли ах дахин асуув.
Би толгой дохив.
-Надад үнэхээр харамсалтай байна... - түүний хацраар нулимс урсаж эхэлнэ.
-Хэрэггүй ээ! - тэсэлгүй орон дээр нь суугаад, түүнийг тэврэв.- Битгий уйлаа! Надад бүр хэцүү байна. Битгий уйлаа, гуйж байна...
-Бид хоёрт ч гэсэн харамсалтай байгаа ч,- Жунин арай гэж хэлэв.- Тэгэх хэрэгтэй байсан бололтой.
-Энэ би...үйлийн үр гэдэг нь... - Лм ах шивнэв.
-Надад хэл л дээ, 7 жилийн өмнө юу болсон юм бэ? - нурууг нь илэнгээ асуув.
-Тэд...тэд нас барчихсан, харин би амьд үлдчихсэн. Ганцаараа. Тэдэнтэйгээ хамт үхэх ёстой байсан юм. Эхнэр минь, үнэхээр үзэсгэлэнтэй бас сайхан сэтгэлтэй... Бас охин минь. Тэр 15-тай байсан. Тэр ердөө ганцхан удаа л сургуулийнхаа бүжгэнд явж үзсэн. Их уншдаг, сайн сурдаг байсан... Одоо тэд байхгүй.
Жунин нөгөө талд нь суугаад, гараа мөр нь дээр нь тавив. Ноён Лигийн нүд нь улаачихсан, хацар нь таг нойтон. Бас нүдэнд нь, тэсэхийн аргагүй их өвдөлт нуугдана.
-Бид замын осолд өртчихсөн. Хань минь газар дээрээ нас барчихсан, охин минь ухаан оролгүй дараачийн өдөр нь эмнэлэгт. Би сар орон дээрээ хэвтээд л босчихсон. Амьдрал үнэхээр шударга бус...
-Үнэхээр аймар юм,- Жунин санаа алдангаа хэлэв,- гэхдээ...Та амьд үлдсэн шүү дээ, тэгэх хэрэгтэй л гэсэн үг.
-Хэнд? Хэнд хэрэгтэй юм?
-Надад! - орилов.- Надад хэрэгтэй! Та байгаагүй бол...
-Чи хүүхдээ алдахгүй байсан.
-Та байгаагүй бол, би бүх хүүхэдтэй ч болж чадахгүй байсан юм. Таны өмнө ч ингээд суухгүй байсан. Тийм болохоор, битгий ингэж ярь. Бүх зүйл сайхан болно оо.
Жунин Таотой ярина гэдгээ амлаад, шууд ажил руугаа явав. Би гэртэж харьсан. Нөгөө хоёр өмнөх шигээ ирээгүй л байв. Тао Сэүнийг явуулахгүй бол түүн рүү "түй май" гэчихээд шууд ирнэ гэсэн. Тийм л мессеж явуулчихсан байсан шд. Сүүлд нь зүрхтэй эможтой. Хацар минь улаачихлаа.
Би хайрцагнууд гаргаж ирээд, аав ээжийн өрөө лүү оров. Эд зүйлсийг нь хийх үнэхээр хэцүү. Яг үнэндээ энэ хайрцаг руу, амьгүй биетүүд биш, хүний сэтгэлийн нэг хэсгийг хийж байгаа шүү дээ.
Гэрийн хонх дугарахад цочив. Таод ч, Сэүнд
ч тэр гэрийн түлхүүр байдаг.
Дурангаараа харж байгаад онгойлгов. Үүдэнд хөөрхөн бие зүстэй, ажил хэргийн хар цүнхтэй охин зогсож байлаа. Намайг харчихаад сандрангуй хоолойгоор:
-С-сайн байна уу? Энд нөгөө...Хуан ЦыТао амьдардаг уу? - дүүгийн минь нэрийн үнэмлэхийг сунгав.
-Энд амьдардаг, - толгой дохив.
-Уучлаарай, зүгээр л... За би ер нь явья даа, - тэр лифт руу зүглэв.
-Би эгч нь байна аа. - лифт дуудахаас нь өмнө хэлж амжив.
-Өө, тийм үү? - түүний нүднээс тайвширсан нь харагдав.- Намайг Мина гэдэг. Таны дүү... Юм болвол түүнтэй холбогдоорой гэсэн юм.
-"Юм болвол" гэдэг нь яг юу болсон гэсэн үг юм? - хамаг бие минь арзайчихлаа.
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)