58
Мина даруухан харцаа доош буулгачихсан, сандал дээр сууна. Түүний сандарч байгаа нь илт харагдаж байсан юм. Харин би хажууд нь юу хэлэхээ мэдэхгүй сууна. Түүнээс ямар нэгэн зүйл асуух хэрэгтэй байх, гэхдээ тэр зөвхөн Тао дээр ирснээ, мөн түүнд л бүх зүйлээ ярина гэдгээ надад ойлгуулсан юм. Тао гэснээс, түүнийг аль хэдийнээ дуудчихсан, гэрт өөрийг нь гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэж хэлсэн.
-Тао-г мэдээд хэр удаж байна? - яриагаа бүр холоос эхлүүлэхийг хүсэв.
-Сар,- аяархан хариулав.
Тэр хоёрын харилцаа хэр дотно болохыг асуумаар байсан ч, арай л буруу юм шиг санагдлаа. Тийм болохоор түүнд цэцгэн хэлбэртэй аягатай цай тавьж өгчихөөд, Тао-г иртэл чимээгүй сууцгаав.
-Нөгөө магтаад байсан гэнэтийн бэлэг хаана байна? - үүднээс түүний чанга хоолой сонсогдоно.
Мина нүдээ томруулаад, шүлсээ залгив.
-Эгч чинь сурган бүстэй гарч ирээд, чамайг сууж чадахгүй болтол чинь сайн цохиод өгөөсэй, нусанхай минь! - Сэүн үглэв.
-Пфф! Би том болчихсон!
-Жоохонд чинь бага зодож дээ, бага.
-Намайг ерөөсөө зодож байгаагүй шд!
-Хүүхэд өсгөх энэ гайхалтай аргийг хэрэггүй л орхиж дээ.
Намайг коридор луу орох үед, залуус хийж байсан зүйлээ орхиод над руу харав.
-Яасан бэ? - Тао гайхсаар асуув.
-Юу болсон юм? - Сэүн араас нь асуув.
Яагаад миний царай ийм илт байдаг юм бэ?
-Нааш ир, - охин руу эргэж харав.- Тэд ирчихлээ.
-Тэд? - ажилын хар цүнхээ яг л бамбай мэт тэвэрчихээд, дүүрэн айдас хүйдэстэй асуув.
-Чинийх тэр баруун талд байгаа нь шүү,- тайлбарлав.- Зүүн талынх нь эзэнтэй.
Тэр суудлаасаа босоод коридор луу гарав.
Тао барьж байсан пүүзээ унагаачихлаа.
-Ми...Мина?
-Би ирчихлээ...Чи хэлсэн шдээ...Юм болвол...Тэгээд л би... - ярих болгондоо хацар нь улайрсаар яриагаа дуусгана.
Таогийн царай нь бүр таг төөрөлдчихсөн, хэдхэн хором түүнийг өрөвдөв.
-Гал тогоонд ярилцчих, - эвгүй байдлыг алга болгохын тулд дундуур нь оров.
Дүү минь, тэр охиноос нэг ч удаа харцаа салгалгүй, бид хоёр дээр ирэв. Мина буцаад байрандаа суух бол, Тао гал тогооны хаалгийг араасаа хаана.
-Би одоохон, - Сэ уруулаа хазлана. - Чиний нусамхай намайн нэг секунд ч тайван орхиогүй, - гомдолсоор нойл руу хамаг хурдаараа гүйв.
Би гал тогоо руу аяархан оров. Тэр хоёрыг хооллох хэрэгтэй шүү дээ.
-Би гялс, - хаалганаас шагайв.
Тэр хоёр чимээгүй сууна. Хоёулангийх нь хацар улайчихсан.
Би хажуугаар нь зөрөөд, печьнээс ногоотой будаагаа авчихаад, чимээгүй гарав.
Яг үнэндээ, Тао хэзээ ч гэртээ охин авчирч байгаагүй. Нэг удаа ээж хүртэл Тао-д ямар охин таалагддаг болохыг асуусан юм. Тэр үед Тао босоод, чухал царайлаад : "Аав, ээжийн минь гэрт миний эхнэр л орж ирэх эрхтэй. Бусад нь - сайхан цаг үрэлт". Аав хүндлэнгүй толгойгоо дохих бол, ээж өхөөрдсөөр хацар дээр нь үнсэнэ. Тийм болохоор дүү минь ямар охидуудтай явдагийг би ч мэдэхгүй. Түүнд үнэхээр ийм охидууд таалагддаг юм байхдаа? Даруухан, ичимхий, тайван охидууд? Гадаад үзэмжээрээ Мина нээх тод, гэгээлэг биш, байгалиараа хөөрхөн. Тао-г үргэлж л тод зүс, хаа сайгүй гэрэлтдэг зүйл дуртай гэж бодсон. Хмм...
Сэүн намайг өрөөнд минь хүлээж байсан юм. Нүдээ аниад, орон дээр минь хэвтчихэж.
-Будаа авчирлаа, - тавгаа ширээн дээр тавив.- Тэр хоёр хэзээ гал тогоог суллахыг мэдэхгүй байна, тийм болохоор энд идчих.
-Бие муу байна аа, - орноос минь түүнийг гомдолсон дуу гарна.
-Толгой чинь өвдөж байна уу? - түүн рүү ойртов.
-Хурц дутагдал...
-Юуны?
-Чиний, - гарнаас минь бариад, өөр лүүгээ татав.
Би, бодож ч амжилгүй түүн дээр уначихав. Түүний гар шууд л бэлхүүснээс минь тэврэнэ.
-Би өвдчихсөн бололтой, - чихэнд минь шивнэх үед, хоолой минь хатаж эхэлнэ.
-Өвдсөөн? Юу...юу өвдөж байна?
-Чи ойр байхгүй л бол, бүх зүйл өвдөөд байна.
Бүр иччихлээ.
-Би яг л хар тамхичин мэт...Бүх зүйл өвдөөд л, - чихний минь тэнд уруулаараа хүрнэ.- Сонин юм... Хэнээс асуух хэрэгтэй юм болоо? Ийм байх ёсгүй ч юм билүү? - хацар дээр минь зөөлхөн үнсэнэ.
Тэр ойрхон байна. Ямар нэгэн зүйл хүлээж байна. Би нүдээ нээв.
-Харин чи? Чи юу мэдэрдэг вэ? Чи надад юу ч хэлдэггүй,- урууланд минь шивнэнэ.
Түүн рүү ойртсон ч, тэр холдчихлоо.
-Би уянгийн, нялуун үгс хүсээгүй ээ, - уруул руу минь харсаар аяархан хэлэв.- зүгээр л, би хүчлээгүй, би чамд таалагддаг гээд хэлээд өгөөч.
Миний үгс хоолойнд минь гацчихсан бололтой. Би хэзээ ч, хэнд ч ийм зүйл хэлж байгаагүй. Хүн дурласан үедээ яг яаж биеэ авч явахыг би мэдэхгүй. Юу хэлдэг юм бол? Юу хийдэг юм бол?
-Хэл л дээ, - уруулын минь баруун талд үнсэв.- хэл л дээ,- зүүн тал.
-Би чамд хайртай, - амьгаагаа гаргав.
Шагналд нь - түүний зөөлхөн, дулаахан уруул... Цамцны минь доор байрлах түүний гар...Арьсан дээр минь тойрог зурах түүний хуруунууд...
Энэ дэлхийд энэ орноос өөр юу ч байхгүй мэт...
Зүгээр л үнсэлт шүү дээ.
Илүү ихийг хүсвэл, магадгүй би тэр чигтээ галзуурах байх...
____________________________________
+18 хэсэг, түүний тайлбарыг нь гоё бичиж чаддаггүй намайгаа уучлаарай😆
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)