59 страница29 апреля 2026, 07:40

59


Сэүн тавгатай будаагаа дуусгаж байхад, хаалга тогших чимээ гарсан юм.

- Жимин? - орох зөвшөөрлөө хүлээсээр Тао асуулаа.

- Ороо, - Сэүн түүнийг дуудна.

Хаалга нээгдэж, үүдэнд сандарчихсан бас иччихсэн дүү минь гэгээн дүрээрээ зогсож байв.

- Чамайг ганцхан минут зээлчихье, - над руу харна.

- Түүнд надаас нуух нууц байхгүй, - Сэүн Тао руу эргэж харлаа.

- Жимин...

- Дараа нь хэлье, - Сэүн рүү дохиод, өөрөө коридор луу гарлаа.

- Ерөнхийдөө, ийм хэрэг байна л даа... Юу хийхээ мэдэхгүй байна... Чи хэлээд өгөх юм уу?

- Яг юу болсон юм бэ?

- Энэ нөгөө охин, - нүдээ томруулчхаад, аяархнаар шивнэв.

- Ямар?

- Нөгөөдөх чинь!

- Би хаанаасаа бүх охидуудыг чинь мэддэг юм?

- Чи ганцыг л мэднэ, би яг тэр охиныг чинь яриад байна!

- Нөгөө юу?!

- Нөгөө, - толгой дохилт.

- Гэхдээ нөгөөтөх чинь, чамтай нээх яадаггүй...

- Түүнд асуудал гарчхаж.

- Хүлээгээрэй! Түүнийг ганц шоб хийснээс чинь болж аавд нь хоёулаа баахан мөнгө өгсөн биз дээ? Хэрвээ аав нь түүнийг энд байсныг мэдэх юм бол, бөөрийг чинь зарах хэрэг гарна шдээ!

- Чөтгөр алгад...

- Тэр яагаад хамаг асуудалтайгаа чам дээр ирчихсэн юм? Эсвэл би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна уу? Ямар асуудал юм?

- Бид хоёрын харилцаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэвээрээ л байгаа. - үрчийв. - Ерөнхийдөө...

- Битгий маяглаад бай, хурдан яриа! Зүрх өвдөөд байна.

- Тэр аавтайгаа хэрэлдээд, гэрээсээ зугтчихсан.

- Тэгээд?

- Тэгээд над дээр ирсэн.

- Яагаад?

- Яагаад гэвэл энд түүнийг хайхгүй.

- Ямар гайхалтай сэтгэхүй вэ! Тэгээд юу гэж...Чи юу санал болгож байгаа юм? Аавтайгаа эвлэрсэн нь дээрээ! Хоёуланд нь хамаагүй хямд тусна!

- Тэр чадахгүй ээ! Аав нь - зүгээр л новш. Түүнийг бүх юмаар хязгаарладаг: харилцаанд, хувцаслалтанд нь, кино, ном гээд л... Тэр 19-хөн настай байхад, өчигдөр аав нь түүнд тохирох хүнийг нь олчихсон гэсэн. Тийм болохоор өнөөдөр тэр гэр лүүгээ хариагүй. Яахаа мэдэхгүй байж байхад нь, халааснаас нь миний нэрийн хуудас уначихсан гэсэн.

- Хоёулаа түүнийг нууж чадахгүй шдээ! Аав нь энэ гэрийг газартай тэгшилчихнэ!

- Гэхдээ би түүнийг хөөж чадахгүй шдээ! - зөрүүдээр толгойгоо сэгсрэв.

- Ээж нь? Ээж нь хаана байдаг юм?

- Өөр гэр бүлтэй, гадаадад амьдардаг.

- Найзууд нь? Өөр хамаатнууд нь?

- Тэр ганцаараа үлдсэн гэсэн. Аав нь хүнтэй дотно харьцуулдаггүй байсан гэсэн, сургуулиас нь шилжүүлээд л. Их сургууль дээр нь тарахаар нь хагас цагаас их байлгадаггүй гэсэн.

- Тао... Чи түүнийг үлдээхийг хүсч байгааг чинь ойлгож байна аа, гэхдээ...

- Би түүнд хуруугаараа ч хүрэхгүй ээ! - тэр залбирч буй мэт хоёр гараа хавсаргана. - Түүнийг жоохон л үлдээчихье. Бүх зүйл шийдэгдтэл. Тэр маргааш аав руугаа залгаад, ярилцаад болчих ч юм бил үү. Харин өнөөдөртөө...

- Та-а-а-о...

- Чи хамгийн шилдэг эгч! - намайг тэврээд авлаа.- Хамгийн-хамгийн! Хэцүү үед сайн хүмүүс хажууд чинь байх хэрэгтэй шдээ! Түүний хувьд сайн хүмүүс нь болцгооё!

- Түүнийг багтаах газар байхгүй ээ.

- Хмм... - тэр шууд л тэврэхээ болиод, бодож эхлэв.

- Үгүй шүү! Өрөөнд чинь тэр амьдрахгүй!

Намайг зөв таасныг мэдчихсэн мэт хоёр хацар нь улайж эхэлнэ.

- Үгүй ээ! Би бүр тэгэж бодож ч үзээгүй! - хоёр гараа агаарт савав.

- Мэдээж-мэдээж. Өөр ямар хувилбар байна даа?

- Яахав, Сэүнтэй том өрөөнд ч гэсэн хэвтэж чадахгүй байх тэ?

- Ухаантай байна.

- Сэүн чамтай унтаж болохгүй гэхээр.

- Би тийм юм санал болгоогүй байна! - хацар минь улайж байгааг мэдрээд, дургүйцэж байгагаа илэрхийлэв.

- Мэдээж-мэдээж.

- Тэгвэл тэр надтай хамт өрөөнд минь хононо. Газар юм дэвсээд өгчихье. - түүний анхаарлыг өөр газарт татах гэж хэлэв.

- Газар уу?

- Би тэгээд өөрөө газарт унталтай нь биш!

- Гэхдээ тэр чинь манай зочин шдээ...

- Би хоёр давхар матрасс дэвсээд өгье. Хангалттай юу?

- За за, - дургүйхэн санал нийлэв.

- Түүнд хоол өгөх хэрэгтэй. Чи ч гэсэн ид. Хөргөгчинд будаа байгаа.

- Баярлалаа, - Тао хамгийн чангаараа намайг тэвэрлээ.

- Дараа нь яаж учрыг нь олдог юм байгаа юм...

- Дараа нь ойлгомжтой болчихно оо.

- Тэр аавтайгаа эвлэрэхгүй бол яах юм? Түүнийг яаж ч хичээсэн олчихно шдээ. Хоёулангийн алчихаад, түүнийг нөхөрт гаргачихна.

- Гаргахгүй ээ, - Тао бувтнав.

- Тэр үед миний дүү нөгөө ертөнцөд байх байлгүй.

- Ойрын хугацаанд тэр аавтайгаа эвлэрэхгүй, аав нь нөхөрт гар гэж шаардаад байвал...

- Бурхан минь, надад эхлэл чинь таалагдахгүй байна шүү...

- Тэгвэл, би түүнтэй гэрэлнэ, - Тао итгэл дүүрэн хэлэв.

- Хөгширч дээ...

59 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!