Озвучивание не поддерживается в этом браузере
60
Ингэснээр Мина, мафийн толгойлогчийн охин, манай гэрт амьдрахаар болсон юм. Сэүн энэ мэдээг тайвнаар хүлээж авсан бол, 10 цагт гэрийн үүдэнд заларсан Жунин түүнийг илүү уурлуулсан юм.
Жунин шууд үүднээсээ л итгэл төгс орилно:
-Энэ гайхалтай шөнө надтай хамт шоудахад бэлэн үү, хонгор минь? - 32 шүдээрээ таг ярзайчихсан инээнэ.
-Ойлгосонгүй, - Сэүн надруу эргэж харав.
-Би клуб явах хэрэгтэй, Жунин хүргээд өгье гэсэн юм.
-Би яах юм?
-Харин чи үргэлжлүүлээд нөүтбүүк рүүгээ ширтэж болно,- Жунин хэлэв.- Тэр хооронд чинь энэ сайхан амьтантай чинь гадуур гарч байя.
-Чамтай юу? - Сэүн инээв.- Бүр клуб үү? Намайг үхсэний дараа л бол.
-Чамайн жоохон ч болов амьдруулья гэж бодсон юмсан... Яахав чи өөрөө хүсч байвал... - өлгүүрт өлгөчихсөн байсан шүхрийг гарандаа яг л сэлэм шиг барив.
-Энэ одоо юун хүүхдийн цэцэрлэг вэ? - өрөөнөөс ууртай Тао цухуйна.
-Энэ бацааныг ямар хортой амьтан нь бас хазчихсан юм? - Жунин асуув.
-Зочин ирчихсэн.
-Тийм үү? Хөөрхөн үү? Залуу юу? Хаана байгаа юм?
-За зайлаа,- Тао өрөөнөөсөө гараад, хаалганы өмнө хоёр гараа дээш өргөөд зогсчихов.
-Бүр танилцуулахгүй гэж үү?
-Намайг үхсэний дараа л түүнтэй танилцаарай, - Тао уурлав.
-Өнөөдөр чинь ямар их хүн үхэхгээд байгаа юм бэ... - Жунин гайхсан хоолойгоор хэлэв.- Алив очир очироороо! - шүхрээ урдаа барина.
-За за, одоо болно, миний хүү. Та хэд үлдээрэй, Жунин бид хоёр гялс клуб орчихоод ирье.
-Жимин,- Сэүн дургүйхэн дуудав.
-Хүлээгээрэй, - Се бид хоёр луу сэжигтэй харц шидэлсээр Жунин асуув.- Би яг нэг юм мэдэхгүй байна тэ?
-Ойн модонд амьдарч байсан зарим хүмүүст зориулаад дахиад нэг хэлчихье,- удаанаар, сүрдүүлэгтэй Сэүн эхлэв.- Жимин бид хоёр үерхэж байгаа. Янз бүрийн Жунин Мунинд зай байхгүй. Би ойлгомжтой ярьж байна уу? - дүү рүүгээ муухай харна.
-Өө тийм үү? Үнэн юм уу?
-Үгүй, одоохондоо үгүй. - Тао инээв.- Нээлт хэн хэнтэйгээ үерхэхийг хэлээд өгнө.
-Тэгэхээр бацаан дүрэм сахиулагч юм биз дээ? - Жунин татаж унахаа шахав.
-Мэдээж. Энэ гэрт ганц өөрийн гэсэн ухаантай хүн байх хэрэгтэй биз дээ.
Ноён Пак-н удирдлаган доор клуб тайван ажиллаж байлаа. Бид хоёр хариуцагчтай нь хэдэн үг сольчихоод, хэсэг сууцгаав.
-Тэгэхээр, Сэүн та хоёр...
-Яг ч биш л дээ...Зүгээр л...
-Тэр сэтгэлээ илчилсэн үү?
-Тийм ээ...
-Харин чи?
-Би ч бас...
-Бурхандаа талархая.
-Бодохоос ч аймар байна...
-Битгий бод. Гэрээний хугацаанаас айгаад байгаа юм уу?
-Тийм ээ. Бас ноён У. Мина Тао хоёр. Ноён Ли...
-Чи дахиад л өөрийгөө зовоогоод байх юм. Хүмүүсийн өмнөөс бодож, шийдэх ямар хэрэг байна?
-Гэхдээ би...
-Сэүн та хоёрын асуудлыг чи ганцаараа биш, тэр ч гэсэн бодох ёстой. Түүнд ч гэсэн шийдэлцэх зай өг. Тао болон нөгөө охины хувьд... Ухаантай хүүхэд, бизнессээ яаж авч явж байгааг нь хар л даа. Би хувьдаа лав чадахгүй байсан. Бүх зүйл шийдэгдчихнэ. Чи нэг бол хамаг нервээ түүнд зориулж, юу ч хийж чадахгүй сууна, эсвэл түүний талаар бодохгүй, нөхцөл байдалд хамгийн сайнаараа шийдэгдэх боломжийг өгнө.
-Би философч гэдгийг чинь хэлж байсан билүү?
-Хэлж байсан. - инээмсэглэнэ.- Аан бас. Сэүн болон түүний аавтай нь дөнгөж эхэлж байснаа сана даа. Үүнээс дордохгүй нь гэж бодож байсан биз дээ? Одоо хар л даа. Та хоёр хамт байна. Бүх зүйл сайхан болно, хүлээж чадах л тэсвэртэй байх хэрэгтэй.
-Харин чи?
-Би яасан гэж?
-Бид...Чи бас би... - бидний хүүхдийн талаар хэлж чадахгүй нь.
-Ингэж хэлж болохгүй байх л даа, гэхдээ... Намайг тэр явдал ч юманд сургасан. Чамайг гомдоох гээгүй ч, би дахиж хэзээ ч тийм зүйл хийж, охидуудыг машин руугаа дагуулж явахгүй ээ. Яагаад ч юм миний өмнө зогсож байгаа эмэгтэй минь - хэн нэгний хувьд охин нь, эгч нь гэдгийг ойлгосон...Болохгүй ээ.
-Нэг л өдөр чи өөрийнхөө хүнийг олох болно оо. Бас тэр чиний хажууд үнэхээр жаргалтай байх болно, - нүдийг минь нулимс бүрхэнэ.- Зүгээр л тэр хүн нь би биш...
-Би мэднэ ээ,- тэр толгойгоо өргөөд над руу харна. Түүний харцнаас хэмжиж боломгүй их хайр, энэрэл мэдрэгдэнэ. Дэндүү чухал зүйл биднийг нэгтгэнэ.
-Чамайг мэдээсэй гэж хүсч байна... Хэрвээ хүүхэд...
-Жимин...
-Хэрвээ тэр төрсөн бол, би түүнийг хязгааргүй их хайрлах байсан...
-Мэдэж байна аа... - хоолой нь сөөнгө сонсогдоно.- Бид түүнийг хайрлах байсан...
-Ингээд л таарчихлаа, Жунин... - энэ хэцүү байдлыг тэсэлгүй, нэг нулимс аяга руу минь дусна.- Ингээд таарчихлаа...
Ноён Пак ирсэн нь яамай, тэгэхгүй бол зогсолтгүй уйлах байсан байх...
-Чамд охин олж өгцгөөе? Тао хамтрана даа, Сэүн ч бас,- мотоциклоос буув уу үгүй юу түүнд санал болгов.
-Чи надад эргэлзээд байгаа юм уу? Өөрөө олж чадахгүй гэж бодоо юу? - доромжлуулсан Жунин гартаа хамгаалтын малгайгаа барьсан хэвээрээ асуув.
-Эргэлзээгүй ээ, зүгээр л...
-Одоохондоо чухал харилцаа төлөвлөхгүй байгаа. Бацааныг гэрлүүлчихээд, дараа нь...
-Цаашаа хараад, наад модоо 3 удаа тогш! Эрт байна! Сэүний аав гэж - солиотой өмгөөлөгч байхад чинь, нэмэгдээд Таогийн хадам аав нь мафийн толгойлогч болох юм уу? Тэгэх юм бол, би Ли ахтай хамт гүүрэн дээр очиж амьдарна аа!
-Ёооё, инээд хүргээд бай.
-Чамд ямар охин хэрэгтэй юм? Ямар охин таалагддаг юм?
-Яахав...Нэг хараад л биений минь хамаг шар үс босмоор... Намайг живүүлэхэд ганц л харц хэрэгтэй тийм охин.
-Чиний наад тайлбарт чинь би нэг л тохирохгүй байх чинь. Чи тэр үед яаж намайг тоосон юм бэ? - инээв.
-Яахав дээ, клубт чи яг л хүн алах гэж байгаа юм шиг харцтай байсан шд. Тэгээд л урхинд чинь оногдчихсон,- Жунин инээмсэглэв.
-Ойлгомжтой.
Бид хоёрын яриаг нааш ирэх хурц машины гэрэл зогсоосон юм. Хар гялалзсан машин хажууханд зогсов. Гэрэл унтарч, хаалга дугарна. Өндөр, нарийнхан өндөр өсгийт заман дээгүүр чангаар дугарна.
-Залуу минь, та наад нэг юмаа нүднээс холдуулчиж болохгүй юу. Энэ чинь миний зогсоол. - урт намирсан үстэй бүсгүй Жунин руу муухай харав.
-Юу? Одоохон! Ганцхан минут! - Жунин сандрав.- Жимин, холдоорой.
Хэдэн хормын дараа бүсгүй машинаа байрлуулж, орц руу оров.
-Хэн гэдгийг нь мэдэх үү? - Жунин асуув.
-Ким Наи. Банкны захиралын охин. Миний мэдэхээр тэр ч гэсэн эзэмшдэг гэсэн. Яасан?
-Яагаачгүй ээ... Шар үс босчихлоо...
____________________________________
Тао Жиминтэй эвлэрчихсэн ✅
Сэүн Жимин хоёр нийлчихсэн✅
Жунин маань хүнд дуралчихлаа✅
Одоо бүгдээрэнд нь юу дутуу байгаа билээ?🤪
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)

Комментарии