61
Ингээд л бид зүгээр ч нэг хөгжилтэй биш, томоос том үсгээр ХӨГЖИЛТЭЙ амьдарцгаасан юм.
Мина аавтайгаа эвлэрээгүй бөгөөд Таогийн гэрэлтсэн хоёр нүдээс ажихад, тэр энэ мэдээнд тун баяртай байгаа. Минагийн утсыг нь бүр унтраагаад хаячихсан, ингэж байж байршлийг нь олж чадахгүй. Их сургууль руугаа явах хэрэг гараагүй. Амралтын өдрүүд шүү дээ. Гэр бүлийн хуралдаан дээр түүнийг гэрээс гарч болохгүй гэх шийдэлд хүрцгээсэн. Тэр болж буй байдлаас айж байсан ч, яасан ч бууж өгөхгүй гэж хатуу шийдчихсэн байсан. Надтай дулаахнаар, тайван харьцдаг, залуусыг спорт-клуб руу явсан хойгуур, гэр цэвэрлэхэд туслана. Сэүний асуултанд даруухан хариулаад л. Даанч муу Тао-тай минь л... Сэ бид хоёр тэр хоёрын ярианд дүгнэлт хийсэн юм л даа. Тао арай гэж зориг гаргаж, түүнтэй ярих үед Мина аяархан дугарч, толгойгоо доошлуулчихна. Мина Тао руу бараг л хардаггүй. Нөгөөтөх нь яг л самбарын өмнө зогсох нэгдүгээр ангийн жаал шиг сандарна. Дүүгээ хэзээ ч ийм байсныг нь харж байгаагүй.
Мина аав, ээжийн унтлагийн өрөөнд амьдрах болсон юм. Хөшиг болон бусад зүйлсийг нь сольчихсон. Зүгээр нэг солих ч биш, бид бүгд гар бие оролцсон. Бүсгүй өөрийн гэсэн сайхан өрөөтэй болсоон. Саяхан Тао-г өрөөнийх нь гадаа зогсож байхыг харчихсан юм л даа. Гараа бариулнаас нь барьсан ч, орох зориггүй зогсоод л байсан. Дүүгээ үнэхээр их өхөөрдсөн. Мина түүн рүү нэг ч алхам хийхгүй байхад, Тао урагш нэг алхаад, арагш гурав алхана.
Нэг зүйл л сайхан байна - Сэүн бид хоёрыг оролдохгүй байгаа. Оролдохгүй ч гэж дээ... Сэүнийг байнга л нөгөө клуб руугээ чирээд явчихна. Тэр хоёр ямар өнгөтэй бөмбөлөг, нэмээд бүжигчид дуудах талаар, эсвэл Жунины сурагчид хангалттай талаар, Тао нээлтэн дээрээ юу өмсөх ёстой талаар өдөржин шөнөжин хэрэлдэнэ. Дүү минь баахан олны танил хүмүүсийг урина гэсэн, харин яг урих үйл ажиллагааг хариуцах хүн нь хөөрхий муу нөхөр минь.
Тао Мина хоёр яг хөөрхөн яриад эхэлж байхад, Сэүн гэж нэг юм намайг тэвэрчихнэ. Яагаад ч юм дандаа гал тогоонд. Ийм нялуун хүнийг хооллоод үзэхгүй юу. Жунин гэж хүн бас байна, өдөр болгон ирээд байдаг буян юмаа.
- М-м-м, сайхан үнэртэж байна. - Сэүн араас минь тэвэрнэ.
- Би хоол хийж эхлээгүй байна шдээ!
- Хэн хоол ярьсан юм...
Борооны үүл царайлчихсан Тао гал тогоонд ороод ирчхэв. Сэүн бид хоёр сандрангуй бие биерүүгээ харах бол, Тао бүр юу ч анзаараагүй харагдана.
- Тэр чинь надаас айгаад байна шд, - дүү минь аяархан хэлэв.
Сэүн бид хоёр уртаар санаа алдав. Энэ нэг юм нь өдөр болгон болдог.
- Түүнийг зүгээр орхиочдээ , - Сэүн намайг тэвэрсээр дүүд минь санал болгов.
- Чи өөрөө эгчийг минь зүгээр орхи, би ямар сохор хүн үү, зүгээр л та хоёр луу орилох хүч алга.
- Тэр юу хийж байна? - Сэүний гарыг өөрөөсөө холдуулав.
- Хичээлээ хийгээд л. Түүнд саад болоод байна гэсэн.
- Хүн завгүй байх чинь, чи саад болоод байх юм. Боль боль. - Сэүн таг гуниглачихсан дүүг минь шоолов.
- Үгүй би зүгээр л... Юм асуух л гэсэн шд...
Өдөрт дор хаяж 5 удаа ийм юм болно.
- Мина, орж болох уу? - өрөө рүү нь цухуйв.
- Мэдээж, ор ор, - Мина хөөрхөнөөр инээгээд, уншиж буй номоо хаана.
- Би удахгүй ээ, - орон дээр нь суухдаа түүнд хэлэв.
Зүгээр л Таогийн эморлыг дахиж сонсох хүч алга.
- Мина, би ойлгож байна аа, хоёулаа сайн найзууд биш ч, чи надад үнэхээр хөөрхөн охин шиг санагддаг, тийм болохоор...
- Би чамтай найзалмаар байна аа, Жимин. Өмнө нь надад найз охин байгаагүй ч...Чи төгс тохирох юм шиг санагдаж байна.
Цээжинд минь дулаахан зүйл мэдрэгдэнэ.
- Тэгье... Найзалцгаая, - толгойгоо дохив.
Жинхэнэ нөхөрлөл бүтээхэд оройтохгүй биз дээ?
- Хоёулаа сайн найзууд болохоор шийдсэн юм чинь, нэг чухал хэсэг байна.
- Ямар?
- Нөхөрлөлийг нууц бататгадаг. Тийм болохоор надад чамаас асуух нэг асуулт байна. Хоёулангийх нь дунд л үлдэнэ, өөр хэн ч мэдэхгүй.
- Чи юу асуумаар байгаа юм?
- Чи Таогийн талаар юу гэж боддог вэ? Үнэнээр нь шүү! Би түүнд хэлэхгүй ээ.
- Сэүнд ч гэсэн үү?
- Түүнд ч гэсэн. Хоёулангийх нь л яриа шүү дээ. За тэгэхээр?
- Тао...Тэр...Үнэхээр царайлаг, - бараг л сонсогдохгүй хэлэв. - Тэр анхаарлыг минь бусниулаад байдаг.
- Хичээлээ хийж байхад чинь битгий саад бол гэж хэлсэн.
- Ашиггүй ээ, - Мина гунигтайгаар толгойгоо сэгсрэв. - Өрөөнд орж ирэхгүй байсан ч, би түүнийг хажууханд байгааг мэдэрдэг. Түүний царай үргэлж бодогдоод байдаг болохоор би анхаарлаа хандуулж чаддаггүй. - түүний хоолой үнэхээрийн зовсон сонсогдоход, инээдээ барих гэж хичээнэ.
- Түүнтэй харьцаад эхэлвэл, царай нь тийм ч их бодогдохгүй юм билүү?
- Бүр дордчихвол яаана? - Мина санаа зовсоор толгойгоо өргөнө. - Түүнрүү харж ч чадахгүй байхад. Түүний юу ярьж байгааг ойлгодоггүй...
- Дасах хэрэгтэй, тэгвэл түүний царай тийм ч аймар бодогдохгүй байхаа.
-Тэгж бодож байна уу?
-Тийм ээ.
-Та түүний эгч нь болохоор л...
-Надад итгээрэй, би дүүгийнхээ царайг үнэнээр дүгнэдэг, - санаа алдав.
-Гэхдээ тэр...тэр... - тэр үгээ зөв олж чадахгүй нь.- Дэндүү... - Мина бууж өгөв.
-Тийм шүү. Тао-д яг дунд гэж байдаггүй. Нэг бол бор зүрхнээсээ үзэн ядна, эсвэл үхтлээ хайрлана. Би одоог хүртэл яаж нэгээсээ нөгөөх рүү шилждэгийг нь ойлгоогүй. Би чамайг хүчлээгүй ээ. Зүгээр л...тэр муу хүн биш ээ. Яахав жаахан сонин ч гэсэн, бид бүгд л толгойндоо өөр өөрийн юмтай шүү дээ. Хэрвээ чи түүнд, өөрт нь ямар ч, бүр ямар ч сэтгэлгүй гэдгээ ойлгуулах юм бол, тэр ойлгоно оо. Би амлаж байна. Гэхдээ чи өөрөө хэлээрэй.
-Би ойлгож байна аа...
-Харин одоо, хичээлээ хийдээ. - орноос нь өндийв.
-Миний асуулт? Чи миний нууцыг мэдэх юм чинь, би ч гэсэн нэг юм асуух гэсэн юм.
-Асуу асуу. Бүр сонирхол хөдөлчихлөө.
-Тао хэлэхдээ, Сэүн ах та хоёрыг эхнэр нөхөр гэсэн. Гэхдээ яагаад тэр...том өрөөнд унтдаг юм бэ?
Бүр хамаг үгс минь алга болчихлоо. Үгүй ээ мөн, даруухан охин ч болдоо! Ямар аймар асуулттайг нь хар л даа!
-Яагаад гэвэл.
-Тэгээд л болоо юу?
-Яагаад гэвэл, ер нь хэцүү. Ийм хариулт болж байна уу?
-Үгүй ээ,- Мина толгойгоо сэгсрэв.- Та хоёрын түүхийг сонсмоор байна!
-Эхнээс нь уу? - ярьхаасаа ч хүртэл айж байна.
-Хамгийн эхнээс нь. Угаасаа хичээл толгойнд орж өгөхгүй байна өө. Би анхааралтай сонсож байна.
-Бүсгүйчүүдээ, - хаалга нээгдэж Сэүн үзэгдэв,- та хоёрын үнэхээр чухал яриаг бусниулж байгаад уучлаарай. Жимин, Жунин руу залгадаа, орцны үүдэнд түрүүнээс хойш зогсоод байх юм. Би өөрийнхөө утасыг клубт орхиод ирчихэж.
-Яагаад орж ирэхгүй байгаа юм бол?
-Хэн мэддэг юм,- Сэүн хоёр мөрөө өргөв.
Би орноос босоод, цонх руу ойртов. Яг шүү. Мотоцикл дээрээ суучихсан байна. Утас руу нь залгав.
-Орж ирэхгүй юм уу?
-Удахгүй орлоо.
-Чи дахиад хүний зогсоол дээр тавьчихаж. Энэ долоо хоногт 3 дахь удаа нь шдээ. Өнөөдөр Ким Наи чамайг чөтгөр лүү нь тонилгоод, дээгүүр чинь гарах биз.
-Надад зөвхөн сайн сайхныг хүсдэгт чинь баярлалаа. - Жунин цонхны цаанаас агаарын үнсэлт явуулна.
-Тэнэг амьтан.
-Хайртай шүү! Цайгаа халааж байгаарай.
-За, яасан гэнэ үү? - Сэүн ард ирчихээд, мөрөн дээр минь эрүүгээ тавина.
-Тэсрэх бөмбөгийг хүлээж байгаа юм. Энэ удаад тэр цагдаа дуудах байлгүй.
-Харцгаах уу?
-Дүү чинь шдээ!
-Бүжиглэдэг алиалагч болохоос миний дүү биш,- Сэүн инээв.
-Энэ охин таалагдсан юм уу? - Мина цонх руу ойртоно.
-Эсвэл машин нь,- чимээгүй өрөөнд орж ирэх Тао өөрийнхөө хувилбарыг дэвшүүлнэ.
Өрөөнд шууд л эвгүй байдал мэдрэгдэнэ.
-Бооцоо тавьцгаая! - Сэүн мэргэжлийн хүн мэт зарлав.- Би түүнийг зайлуулна гэдэгт бооцоогоо тавьж байна!
-Хэдийг тавих юм?
-50-г.
-Түүнийг анзаарах ч үгүй гэдэгт 70-г тавьж байна. Хатагтай нараа?
-Мэдэхгүй нь ээ, - Мина даруухнаар хэлэв.
-Гэнэтийн үйл явдалд хоёр алтан ээмгээ тавьж байна!
Жунин бусдын бодож байгаа шиг энгийн хүн биш.
Бооцоонууд тавигдчихсан тул бид цонхонд улам л ойртоцгооно.
Хэдхэн минутын дараа зогсоол дээр танил машин харагдав. Машин мотоциклоос хэдэн метрын цаана зогсоно. Ким Наи, гэрлээ унтраалгүй, хаалгаа хүчтэй савсаар, машинасаа гарна. Юу ч бодолгүй шууд Жунин руу зүглэнэ. Түүн дээр очоод ямар нэгэн зүйл ярьж эхэлнэ. Царайнаас нь харахад тэр ууртай бас чухал юм ярьж буй харагдана.
-Ай хөөрхий, түүнийг энэ ертөнцөөс зайлуулж байна дөө, - Тао бууж өгөв.
-Чи ялагдчихлаа,- Сэүн мөрийг нь цохиж, өөрийнхөө боцоог авах гээд гараа сунгав.
-Би ялчихлаа! - баяртайгаар алга ташив.
-Ямар юмаа? - мөнгөө хувааж байсан залуус гайхсаар над руу харна.
-Хар л даа,- цонх руу гараараа заав.
Жунин хүчээр Ким Наи-г өөр лүүгээ тэвэрчихсэн газар луу.
Ким Наи үнсэлтэнд дургүйцэхгүй байгаа бололтой.
Ийм зүйл болно гэж хэн бодхов дээ...
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)