62 страница29 апреля 2026, 07:40

62


Тэр орой Жунин орж ирээгүй...

Би усанд орчхоод, өөрийнөө халатаар ороочихсон угаалгийн өрөөнөөс гарах үед, хэн нэгэн намайг буцаж оруулаад, хаалга түгжчихсэн юм.

- Сэүн? Би дуусчихсаан, чи орж болно... - түүний харцанд өртчихлөө. - Я-яасан бэ?

- Нуруу угаагаад өгөөч? - намайг удаанаар, хананд налуулна.

- Өөрөө хий, - гэсэн ч хацар минь улайчихлаа.

- Би жаахан хүрэхгүй байна аа, туслахгүй юм уу? - зальжин инээмсэглэнэ.

- Сэүн, яах юм бэ, айн...

- Юу? Юу яах юм бэ гэж? - хоёр гараа хананд түшинэ, нойтон үсийг минь үнэрлэнэ.

- Бид... бид энэ гэрт хоёулахнаа биш.

- Тао клуб явчихсан, Мина өрөөндөө байгаа... - хамрынхаа үзүүрийг доошлуулсаар, чихийг минь гижигдэнэ.

- М-м-м, идчихмээр л байна шүү...

- Жимин... - нэг амьсгаагаар хэлээд, түүний уруул миний уруултай нийлнэ.

Халатны минь товчнууд задарч, түүний дулаахан хуруунууд өвдөгнөөс дээш явна.

Би яг л дүлийрчихсэн мэт. Толгойнд минь зүрх минь яаж чанга цохилж байгаа нь тодоос тод сонсогдоно. Түүний амьсгал...

Түүний энэ цамц нь... Сандарсандаа болоод түүний товчийг тайлах гэж нилээн хэд үзнэ. Эцэст нь би чадлаа! Тасрах нь уу л гэлтэй, цамцийг нь авч шидэн, түүний цэл нүцгэн цээжийг харна. Түүнийг бүхий л газарт нь хүрч үзмээр байна... Шууд утгаараа...

Тэр урууланд минь хүрэх үед хүндэжр амьсгална. Хэлээ хүргэх болгонд, гэдсэн дэх эрвээхийнүүд минь замбраагүй нисэж илүү ихийг шаардана... Илүү ойрхон зүйлийг...

Түүний үнсэлт улам доошилж... Халат минь аль хэдийнээ тайлагдчихсан, мөр нь дээр минь тогтоно. Түүний халуухан, гижиг хүргэх уруул нь... Миний цээжин дээр...

Уруулнууд нь биен дээр минь час улаан мөр үлдээнэ...

Хуруунууд нь хязгаар дээр...

Бүр тэнд, толгойнд минь "би мундаг" гэх бодол орж ирнэ. Учир нь усанд орчихоод шууд доотлийн хувцсаа өмсчихсөн юм. Түүний хуруунууд аль хэдийнээ тэнд байрлана...

Түүний джийнс уур хүргэж байна. Тэднийг бодож олсон хүнд хараал илгээе... Мөн тайлахад бэрх болгосон хүнд талархал илэрхийлье.

Учир нь би түүний бүсийг тайлж байхдаа ухаан орсон юм.

- Сэ...Сэүн...

- За... - намайг улам өөртөө ойртуулна.

- Сэ...

- Тийм ээ... Мундаг байна. Зөв байна... - 100 метр гүйчихсэн мэт л хүндээр амьсгална.

- Уучлаарай...

- Үгүй ээ, зөвөө. Дэндүү эрт байна... эрт... Чи мундаг байна. - инээмсэглэнэ.

Түүнд хэцүү байгааг ойлгоно. Би эрэгтэйчүүдийн биеийг муу ойлгодог ч, миний бие хүртэл үргэлжлэлийг хүсч байна.

- Би чамайг айлгаагүй биз дээ? - над руу хальт айчихсан харцаар харна.

- Үгүй ээ, - толгойгоо сэгсрэв.

Тэр надаас ч илүү иччихсэн харагдана. Гэнэт ухаан орсон мэт, улайгаад халатыг минь янзлах гэж оролдоно, хананаас холдуулаад, тэгш зогсоогоод халатны минь бүсийг янзлах гэж хичээнэ.

Хэдэн секунд бид хоёр юу ч ярилгүй, шал руу хараад л зогсоод байв.

- За за... би ч явъя даа. - хоолой минь таг сөөчихсөн сонсогдоно.

- Би харин шүршүүрт орлоо, - над руу харалгүйгээр толгой дохив. - Хүйтэн... - бараг л сонсогдохгүй хэлэв.

Би хурдхан угаалгийн өрөөнөөс бараг л гүйгээд гарав.

- Дуусчихсан уу? - Минатай коридорт тааралдав.

- Тэнд хүн байна аа... тэнд Сэүн байгаа. - бувтнав.

- Бие чинь өвдөө юу? Жимин, чи бүр улайчхаж. Даралт уу? - Мина сандарсаар асуув.

- Аанхаа, - толгой дохиод өрөө лүүгээ гүйв.

- Эм уух уу? - араас Мина орилно.

- Баярлалаа, надад эм байгаа.

Яг үнэндээ, эм минь яг одоо хүйтэн шүршүүрт орж байгаа...

___________________________________

🦋 2020. 07. 12. - 23:12PM 🦋

Нэмэх хэсэг бичиж чаддагүйдээ дахиад нэг удаа уучлал гуйя аа🙏🏻

62 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!