63
- Бугуйвч хаана байна аа? - том өрөө лүү Тао гүйж орж ирээд, байрандаа хэд эргэчихээд, коридор луу ниснэ.
- Флеш-г минь харсан хүн байна уу? - Жунин хаалганы цаанаас цухуйна. - Тэнд бүжигний дуунууд байгаа.
- Сандарснаасаа болоод ухаан алдах юм шиг байна, - шохой шиг цагаан болчихсон Мина хэлнэ.
- Жимин, битгий сатаараад бай, - Сэүн намайг дуудав. - Чи миний зангиаг зангидаж байгаа шдээ.
Ерөнхийдөө, нээлтийн өдөр зүгээр ч нэг догдлуулсан биш, бүр солиоруулмаар эхэлж байлаа. Бүгд нэг өрөөнөөс нөгөө өрөө лүү гүйгээд л, утас дугараад л : «Малаа! Ногоон бөмбөлөгнүүд нь баруун талд, цагаан нь зүүн талд нь!», «2 цагаас! Чи хүний хэл ойлгодог юм уу?!», «Эхлээд миний үг, дараа нь дасгажуулагчийх!» Ерөнхийдөө, явуулангийн галзуугийн эмнэлэг л гэсэн үг. Би бүгдийг нь сэтгэл санаагаар дэмжихийг хүссэн ч, тэдний сандрал надад ч нөлөөлсөн юм. Тао бид хоёр хэзээ ч ийм үйл ажиллагаа зохиож үзээгүй. Клуб бүхэлдээ аавын эзэмшил байсан. Харин өнөөдөр бидний анхных. Бидэн дундаас хамгийн их сандарч байгаа нь Тао. Мина хүртэл түүнийг харчихаад, гараас нь зөөлхөн атгаад, нүд рүү нь харна. Нэг секунд гаруй дүү минь Мина руу яг л алмас шулам харсан мэт нүдээ томруулсаар харсан ч, Мина-г ичсэндээ гараа авахаас нь өмнө, өөр лүүгээ татаад, удаанаар тэвэрсэн юм.
- Болчихлоо. Одоо баттай бүх зүйл сайхан болно,- толгой дохив. - Тэгээд миний бугуйвчийг харсан хүн байна уу?!
- Чи яагаад сандраад байгаа юм бэ? - Сэүн намайг 10 дахь удаагаа тайвшруулах гэж хичээв. - Би энд хамаг таньдаг нэр хүндтэй хүмүүсээ урьчихсан байхад. Хэрвээ дүү чинь бүтэлгүйтвэл, би гадаа гарч чадахгүй шдээ. Миний фенүүд бас ирнэ гэсэн. Зөндөө хүмүүс байх нь дээ...
- Бид хоёр өөрсдөө хийж байгаа анхны удаа... Ойлгож байна уу?
- Аав, ээжгүйгээр гэж үү?
- Тийм ээ. Өөрсдөө, өөрсдийн хүчээрээ. Тао бид хоёр, Жунин та хоёр, Мина... Бодоод үзвэл бүгд аав, ээжийн тусламжгүйгээр. Бид ийм том зүйл өөрсдөө хийж чадна гэж үү? - барилгийг өөрийнхөө нүдээр харсан ч, одоо ч хүртэл итгэж өгөхгүй байлаа.
- Бид чадна аа. - Сэүн үсийг минь илнэ. - Бид юу ч хийж чадна шүү дээ, чи ойлгоогүй гэж үү?
- Тэгэхээр, би энд сандарч үхэх гэж байхад, - Таогийн яршигтай хоолой сонсогдлоо. - энэ хоёр энд нялуураад зогсож байгаа юм уу ?!
- Бугуйвчийг чинь олчихсон, - эргэж харав.
- Өө, өгчих! Харин одоо үргэлжлүүлж болно, юу ч хараагүй юм шиг дүр эсгэе, заваан амьтад минь.
- Тэгж ярьвал, би ч гэсэн дүр эсгээд л байгаа шүү, - Сэүн инээнгээ хэлэхэд, Тао үүдэнд таг гацчихав. - Тийм ээ, тийм бацаанаа, би ч гэсэн юм харсан, чимээгүй л явна.
- Юу ч яриад байгаа юм, - дүү минь цааш явахдаа хэлнэ.
- Тийм үү? - Сэүн нэг хөмсгөө өргөв. - Шөнин 1 хагас, аав ээжийн чинь өрөөний хаалга хальт онгойчихсон...
- За-за! Би ойлголоо! Чи - эгчид минь байж болох хамгийн шилдэг хувилбар нь!
- Сүрдүүлэг хүмүүстэй юу хийж болохыг хар л даа, - Таогийн араас Сэүн инээсээр орилов.
- Шөнө юу болсон гэнэ ээ? - сонирхол хөдлөв.
- Яахав дээ... - Сэүн инээв. - Орой ярьж өгье.
Залуус эрт явчихсан. Бэлдэх ёстой хэдэн зүйл болон эрт ирсэн зочидыг угтана гэсэн. Мина бид хоёр хөл доор нь орооцолдохгүй гэсэндээ жоохон байж байгаад, нээлт дөхүүлээд очихоор болсон юм.
Мина хэдхэн номтой бидэн дээр ирсэн. Тийм учраас би түүнд тохирох даашинз шүүгээнээсээ олох гээд зогсоно. Жунины ачаар, миний шүгээ янз бүрийн даашинзаар дүүрчихсэн тул удаан бодолгүй, хэд хэдэн өлгүүртэйг нь сонгоод Мина руу зүглэв.
Хаалганых нь өмнө оролгүй хэсэг зогслоо. Тэр хэн нэгэнтэй ярьж байсан юм.
- Ингэж болохгүй ээ, - чангаар шивнэнэ. - Би чадахгүй ээ! Ааваа, гуйж байна!
Ааваа? Түүний зугтаж, нуугдаж байгаа аав нь уу?
- Хоёулаа тэгж тохиролцоогүй биз дээ? Та тэднээс дахиад л мөнгө авчихна гэсэн шд. Тао надад хүрэхгүй байгаа! Ингэж болохгүй ээ, ааваа! Би хүсэхгүй байна... - тэр уйлж байлаа. - Гуйж байна... Ааваа! Ааваа!
Тэр утсаа тасалсан бололтой. Би нэг ч секунд бодолгүй өрөө лүү нь оров.
- Энэ чинь юу гэсэг үг юм?
- Жимин?
- Мина...
- Би бүгдийг нь тайлбарлая! Гуйж байна, тайлбарлах боломж олгооч, - тэр над руу нэг алхсан ч, би арагшлав.
- Бид...бид чамайг гэртээ оруулсан. Гэртээ ч биш, амьдралдаа оруулж ирсэн. Бид нэг дээвэр доор, хоолоо хамт хувааж идсэн. Би ойлгохгүй байна...
- Жимин! Гуйж байна, Таод битгий хэлээрэй!
-Битгий хэлээ? Өдөр шөнөгүй бидэнд ярьдаг охин нь, түүнийг хуурч байгааг уу?
- Би... Миний аав... Би нээрээ та хэд дээр өөрөө ирсээн! Нэгдэх өдөр аав сургуулийн тэнд намайг барьчихсан. Би хаана байгаагаа нууж чадаагүй. Аав шүү дээ! Тэр... та хэдийг сүрдүүлнэ гэсэн. - Мина толгойгоо доошлуулав. - Хэрэгтэй мөнгийг нь өгөхгүй бол, Тао-г хүчингийн хэрэгт болон хүн хулгайлсан хэрэгт гүтгэнэ гэсэн.
- Ю - юу? Дахиад уу?! Тэр үүнийг бүтнэ гэж бодоод байгаа юм уу? Гэрчүүд энд байгаа! Тэр ганцаараа энд амьдардаггүй!
- Миний аав... Тэр... Муу хүн. Уучлаарай, Жимин... - нэг нулимс доош урсав.
- Учрыг нь олчихно оо, - хүндээр санаа алдав.
- Гэхдээ өнөөдөр биш ээ, гуйж байна! Тао... энэ өдөр түүнд их чухал!
- Чамд Тао чухал биш гэж үү?
- Чухал, - аяархан хэлнэ.
- Өнөө орой чи түүнд өөрөө хэлэхгүй бол, чиний өмнөөс би хэлнэ. Харин одоо тайвшир. Би чамд даашинз авчирсан, - газар луу шидчихэв. - Гоё хувцастай хүмүүсийн дунд өөрийгөө битгий гоочлоосой гэсэндээ өгч байна. Өнөөдөр, хамгийн сүүлчийн удаа, дүүгийн минь төлөө, сайн найзууд шиг жүжиглэцгээе.
- Жимин...
- Намайг битгий нэрээр минь дуудаад бай. Дуудах болгонд чинь "тэнэг амьтан" гэдэг шиг сонсогдоод байна.
- Надад үнэхээр харамсалтай байна...
- Үгсийн сангаа Тао-д хадгалж бай. Чамд үг хэлэх боломж өгнө гэж найдья.
____________________________________
Өгүүллэг маань дуусахад дөрөвхөн хэсэг дутуу байна. Өнөөдөртөө дахиад 3 хэсэг авах уу, эсвэл маргаашнаас болох юм уу ? 🤔🙈
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)