64
- Тэр хоёр арай удаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? - Сэүнээс 3 дахь удаагаа асуулаа.
- Үгүй ээ, - тэр сууж байсаэ сандлаасаа боссоор, хажууд минь сууна.
- Зүгээр л...
- Санаа зовж байгааг чинь ойлгож байна аа, гэхдээ тэр том болчихсон хүүхэд, өөрөө учраа олох ёстой, - гарыг минь эрхий хуруугаараа зөөлхөн илнэ.
- Тэр хүчтэй бас хүн айхаар харагддаг ч, яг үнэндээ жоохон...
- Би мэднэ ээ, - Сэүн толгойгоо дохисоор, надтай санаа нийлнэ. - Би мэднэ...
Хананы цаана бяцхан дүүгийн чинь зүрх хэдэн хэсэгт нурж унаж байгааг мэдээд суух нь тэсэшгүй хүнд байсан юм. Миний өвдөлт ч, түүнийх шиг хүчтэй биш мэт санагдана. Ямар үг хэлэх ёстой вэ? Гарч ирэхээр нь би юу гэх юм бэ?
Гоё ч өдөр бол доо...
Нээлтийн үеэр Мина руу харахгүй байхыг хичээсэн юм. Би дэндүү ихээр гомдож байлаа. Өөрийнхөө төлөө ч биш, энэ бүхэн их энгийн л дээ. Таогийн өмнөөс, түүний өмнөөс. Би амьдралдаа хэзээ ч түүнийг ийм иччихсэн, галзууртлаа дуралчихсан бас хажуугаар нь эрэгтэйлэг байхыг харж байгаагүй. Олон хүний дундаас Минагийн гарыг болгоомжтойгоор, зөөлхөн атгаад тайзан дээр гаргах үед нь гүйж очоод салгачихмаар байсан шүү. Үнэхээр л сүүлчийн хүчээ шавхсан байх. Аав ээжээс хойш, тэр анх удаа л ингэж жаргалтайгаар инээж байсан учраас би чадаагүй...
Хүмүүс, хөгжим, нээлтийн урам өгөх үгс... Нэг мөчид бүр уйлахаа шахсан шүү. Өөрөөр яаж энэ үгсийг сонсох юм бэ?
- Миний хувьд чухал нэгэн болох нэг хүнд талархмаар байна. - Тао микрофонд ойртсоор, яриагаа эхэлнэ. - Би түүнд хэзээ ч "баярлалаа" гэж хэлж үзээгүй. Гэхдээ бүх зүйл тэсвэрлэшгүй болсон амьдралын минь нэг мөчид би тэр хүнээс хязгааргүй их дэмжлэг авсан. Зүгээр нэг авсан ч биш, өөрийн төрсөн хүнээ хязгааргүй олон удаа түлхэж байснаа ухаарсан юм. Би чиний талаар ярьж байна аа, Жимин! Намайг битгий орхиорой, эгч минь...
Харин цаашаагаа - баярын мэндчилгээ, нээлт, үдэшлэг...
Өө нээрээ, Жунин болон сурагчдынх нь талаар мартах гэж байна! Тэдний гайхалтай байсныг ярих хэрэгтэй юу? Үзэгчдийн дунд сууж, даруухнаар алга таших Ким Наи хүртэл Жунины ямар авьяастай, тасархай нэгэн болохыг харсан байх. Тэр нээрээ яагаад ч юм надаас зугтаад байсан, хэдий хувиараа биш ч, бараг л хамаатнууд шүү дээ уг нь... Эсвэл Жунин түүнд юм хэлээд амжчихсан юм болов уу?
Шөнийн 1 хагас. Бид арай гэж нэг юм гэртээ ирлээ. Мина албаар коридорт хувцасаа тайлах гэж удна. Бид хоёрын харц тааралдаж, тэр ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлэн, толгойгоо дохив. Уг нь яг одоогийн мөчөө мэдэрч, аз жаргалтай байх юмсан.
- Тао, - Мина өрөөнийх нь хаалганы урд зогсоно. Урд нь тэр хэзээ ч өрөө лүү нь орж байгаагүй тул дүү минь тэнд сандраад бараг үхчихэв үү яаав.
- Орж болох уу?
- Т-тийм ээ, мэдээж, - хаалга түүний араас хаагдлаа.
Тэр хоёрыг хүлээгээд хагас цаг болж байна. Сэүн анх сонсчихоод сайн ойлгоогүй тул, дахин нэг удаа тайлбарлах хэрэг гарав. Хоёр дахь удаагаас тэр ойлгож, орноос үсрэх нь холгүй босох нь тэр.
- Хэн?! Мина юу?!
- Аанхаа.
- Мөнгө? Дахиад уу?
Яахав дараа нь тэр өөрөө тайвширчхаад, намайг тайвшруулах гэж үзсэн л дээ. Сайн болоогүй л гэж хэлье. Эмэгтэй хүний сониуч зан дээр эгчийн халамжийг нэмэх үед дотор минь хамаг юм нурж буй мэт л санагдана. Тэд юу ярьж байгаа юм бол?!
Хаалга хаагдаж, нойл руу зүглэх аяархан алхалтууд.
- Тэр гарчихлаа! - орноос яаран бослоо.
- Түүн рүү одоо ороод хэрэггүй байх? - Сэүн аяархан санал болгов.
- Хэрэгтэй. Тэгэхгүй бол санаа зовоод үхэх нь.
Таогийн өрөө лүү бушуухан орлоо.
- Тао, би...
- Чи мэдэж байсан уу? - тэр орон дээрээ нүдээ аньчихсан хэвтэж байсан юм.
- Өнөөдөр мэдчихсэн, - орных нь хажууд байх сандал дээр суулаа.
Анир чимээгүй. Түүний аньчихсан нүд бас юу ч ярихгүй байгаа нь зүрхийг минь өвтгөж байв. Түүний ядралт, урам хугаралтыг нь тэр чигээр нь аваад явчих зүйл хэлмээр байсан юм. Ойрхон бас дулаахан зүйл хиймээр санагдана.
Би сууж буй сандалнаасаа босоод, орон дээр суугаад алгаа духан дээр нь тавив. Ээж түүний духыг илэхэд тэр дуртай байсан...
- Надтай яриач, тэгэх үү? - Тао аяархан шивнэнэ.
- Чи түүнд үнэхээр таалагддаг, - яагаад ч юм үүнээс яриагаа эхлэв. - Зүгээр л... эцэг эхчүүд... чи мэднэ дээ...
- Чи яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм? Миний талд байх ёстой биз дээ? - нүдээ нээсээр, над руу харлаа.
- Чи дотроо түүнийг өмөөрмөөр байгаа биз дээ? Би чиний талд. Мина чиний хувьд онцгой нэгэн гэдгийг мэднэ ээ. Хэрвээ чи түүнийг уучлаж чадвал, бид гарц хайж олох болно. Бүгд хамтдаа суугаад, гарц олох болно.
- Харин чи... чи гомдохгүй байна уу?
- Гомдож байна, - толгойгоо дохив. - гэхдээ чи уучилвал, би бүхнийг мартаад, шинээр эхэлнэ ээ.
- Уучлахгүй бол?
- Чамтай хамт түүнийг үзэн ядна.
- Яавал зөв юм бол?
- Мэдэхгүй ээ...Чамд бүхнээ ярих үед нь чи юу мэдэрч байсан бэ?
- Би түүнийг... өрөвдсөн. Бас би... түүнд итгэж байна.
- Ингээд л болоо. Тэгвэл түүнд итгэцгээе.
- Гэхдээ тэр... тэр биднээс бараг л урвачихлаа шүү дээ! Бид бүгдийг! Аав нь бидний клубыг нэг хоёр тоолоод л хаачихна! Хоёуланг нь! Тэр бүр яг ингэж хэлсэн "Хэрвээ мөнгө өгөхгүй бол, бидний бизнессыг нураана". Харин би мафийн толгойлогчтой хүртэл үзэлцдэг догь амьтан биш.
- Дундуур чинь орж байгаад гүнээ уучлаарай, - Сэүн хаалганы цаанаас цухуйна. - Толгойнд минь зүгээр л гайхалтай санаа орж ирлээ!
- Дараа нь болоо, - түүний гоц ухаанаа гаргах цаг биш болохыг илтгээд гараараа даллав.
- Үгүй ээ! Би одоо л хэлэхгүй бол дэлбэрчихгээд байна!
- Хэлж хайрлахтун, - Тао зарлига гаргав.
- Бид бүхний асуудалтай холбоотой, - Сэүн агаарт гараа сэвнэ. - Би зөв ойлгосон бол...
- Чи нууцаар сонсчихсон юм уу? - Тао үрчийв.
- Би хажуугаар чинь зөрж байсан юм, та хоёр хэтэрхий чанга шивнэлдээд байсан. За тэгэхээр, Минагийн аавтай тулалдахаар шийдсэн юм бол...
- Юу ч шийдэгдээгүй байна, - дүү минь инээсээр хэлнэ.
- Нэг сумаар хоёр туулай буудъя, - түүнийг тоолгүй Сэүн яриагаа үргэлжлүүлэв.
- Чиний санал? - бүр сонирхолтой санагдчихлаа.
- Минагийн аав руу, - тэр сэтгэл хөдөлгөсөн пауз авч, - манай аавыг түлхэцгээе?
____________________________________
Сүүлчийн 3 хэсэг маргааш өглөөнөөс авхуулаад ороод явчихна шүү. ❤️
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)