65
Сэүн аавдаа юу гэж хэлснийг мэдэхгүй ч, яг 12 гэхэд тэр манай үүдэнд гэгээн дүрээрээ зогсож байлаа. Үүнээс өмнө залуус Минатай маш удаан юм ярилцаад л байсан, Таогийн өрөөнөөс Мина таг өнгө алдчихсан гарч ирсэн.
- Ач мэддэггүй хүүхэд! Хэдэн долоо хоног чамаас сураг ч байдаггүй шүү!
- Танд ч гэсэн өдрийн мэнд, ааваа. - хүү нь хариуд нь толгой дохив. - Надад цаг гаргасанд баярлалаа.
- Би ойрхон явж байсан, - ноён У гутлаа тайлалгүй, шууд том өрөө лүү орлоо.
- Та цай юм уу, кофе уух уу? - санал болгов.
Тэр буйдан дээр суучхаад, над руу муухай харц шидлэнэ.
- Чиний хийсэн угаадаснаас үхчих байлгүй, - үрчийнэ.
- Могой өөрийнхөө хорноос үхдэггүй юм, - Таотоай юм ярьчхаад ирсэн Жунин том өрөөнд орж ирлээ. - Тийм болохоор та санаа зоволгүй ууж болно оо, - хажуу талын буйдан дээр суув.
- Тэгвэл кофе ууя.
Кофены машин руу буталсан кофегоо хийх зуур гар минь чичирч байлаа. Хаалга хаагдах сонсогдож, том өрөөнд Тао орж ирнэ.
- Олон юм ярилгүй эхлүүлцгээе, - ноён У яриагаа эхлүүллээ. - Утсаар ярихдаа чи миний сонирхлыг хангалттай татаж чадсан.
- Тийм ээ, илүү юм ярихгүй шууд ажилдаа орцгооё. Ааваа, та намайг биеэ даа гэсэн. Таны замаар яваагүй ч, би өөрийгөө аваад явчихсан. Өчигдөрхөн бид спорт-клуб нээсэн. Тао, үзүүлдээ.
Дүү минь ноён У-д нөүтбүүкээ дэлгэж харуулна.
- Хоёр давхар. Бэлтгэлийн өрөө, тулааны өрөө, бүжгийн өрөө, - Тао нэг нэгээр нь харуулна. - Төсөл хагас жилийн дотор ашиг авчирна. Цэвэр ашиг 7 сарын дараа.
- Би энд хөрөнгө оруулсан, - Сэүн хажуугаар нь аяархан хэллээ.
- Хэдийг? - аав нь асууна.
- Байгаа бүхнээ.
- Дампуурах магадлалыг нь бодож үзсэн үү?
- Яахав та мартчихсан бол, би дээд санхүүгийн боловсролтой хүн. Мэдээж бүгдийг нь тооцоолчихсон.
- Би энд орчин үеийн бүжгийн студи нээнэ. - Жунин болгоомжтойгоор, үгүй гэсэн хариулт шууд л хүлээх мэт хэлэв.
- Чи ч бас орооцолдчихсон уу? - ноён У гайхсаар нэг хөмсгөө өргөнө.
- Та том болох хэрэгтэй гэсэн шд, тэгээд л орчихлоо.
- Би энэ хүртэл амьдрахгүй нь л гэж бодсон юмсан, - ноён У санаа алдана.
- Юу? - Сэүн Жунин хоёр ойлголгүй, зэрэг гайхсаар асуулаа.
- Юу ч биш дээ. Би та нарт ямар хэрэгтэй гэж? Эцэг, эх та нарт бараг хэрэггүй юм биш үү, - гунигтайяа инээмсэглсээр хэлэв.
- Бид энэ төсөлд их хүч, хөдөлмөр зарцуулсан, - Сэүн нөүтбүүк рүү гараа сунгана, - гэвч энэ хүн бүхнийг сүйрүүлэхгээд байна. - дэлгэцэн дээр халзан, махлагдуу хүний царай гарч ирлээ.
- Кан уу?! - ноён У дуугаа өндөрсгөв. - Муу өлөг***! Би чамайг чөтгөр лүү нь тонилгочихно шүү!
- Та таньдаг юм уу? - бүгд нэгэн зэрэг гайхсаар асуулаа.
- Цагтаа энэ новш миний хамаг тэвчээрийг барж байсан. Тэгсэн одоо, хүүхдүүд рүү минь дайрна гэнэ ээ?! - тэр гараа ширээнд чангаар цохилоо. - Түүнд юу хэрэгтэй юм?
- Мөнгө, - Сэүн хариулна.
- Үгүй бол?
- Хүүхдийг нь хулгайлсан гэх мэдүүлэг, гэхдээ охин нь өөрийн хүслээр ирсэн, - Тао тайлбарлав.
- Хөөрхий хүүхэд! Муу эцэг, эх заяаждээ! Муу новш! Аягүй бол бизнесыг чинь нурааана гэж байна уу?
- Аанхаа, - залуус толгой дохино.
- Охин минь, миний кофе хаана байна? - ноён У гэнэт над руу эргэж харав.
Би "охин минь" гэдэг үгнээс нь болоод золтой л гал тогоо хаана байдгийг мартчихсангүй.
- Одоохон, - толгой дохиод, аяга авахаар явав. Үнэндээ кофе нь аль хэдийнээ хөрчихсөн байлаа.
- Битгий халаа! - ардаас түүний чанга дуу сонсогдоно. - Хүү маань чиний хорыг уугаад лав үхэхгүй гэсэн!
- Би тэгж хэлсэн шүү, - Жунин түүнд хандаж хэлнэ.
- Чи миний хүү биш гэж үү?
Гэрт анир чимээгүй ноёрхлоо.
- Яахав... - Жунин доош харав.
- Ээж чинь миний эхнэр болохоор чи миний хүү гэсэн үг биз дээ? Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Эсвэл би хаа сайгүй тэнэдэг, өөртөө мотоцикл авчихсан бацааныг хараад баярласан гэж бодоо юу? Чи гэрээсээ ихэнхдээ юу ч хэлэлгүй явчихдаг байсан. Ээж чинь санаа зовоод л. Тэгж байхад нь би чамтай таарах болгондоо тэврэх ёстой байсан гэж үү? Чамайг нэг сайн сургаад өгөх юмсаан л гэж бодно биз дээ?
Яг одоо үнэхээр хувийн, бас үнэхээр чухал зүйл болж байгаа мэт санагдана. Энэ том биетэй хүн урьдных шигээ намайг айлгаж байна. Гэхдээ яг энэ мөчид, хөшиг нээгдэж, удаан хугацаанд нуугдаж байсан хүнийг харсан мэт санагдав.
- Чи клубд бүжиглэдэг. Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Би орчин үеийн бүжгийг сайн ойлгодоггүй ч, чиний үзүүлбэрүүд надад таалагдсан. - ноён У хүлээн зөвшөөрөв.
Жунин гайхсаар толгойгоо дээш өргөнө.
- Та үзсэн юм уу? - дахин дахин асууна.
- Мэдээж. Хүү минь юу хийж явааг мэдэх ёстой биз дээ? Энэ нэг далчигнасан юм, - ноён У Сэүн рүү толгой дохив, - амьдралдаа юу хийхээ мэдэхгүй явж байхад чи биеэ даачихсан байсан. Яахав нээх их ухаан байхгүй ч, бүжиглэх авьястайг чинь хүлээн зөвшөөрнө.
- Та хэзээ ч... хэзээ ч надад хэлж байгаагүй шдээ. - гэнэтийн магтаалд иччихсэн Жунин хурдан гэгч нь хэлэв.
- Чам шиг хүмүүсийг магтах биш, загнах хэрэгтэй байдаг юм! Хэрвээ магтаад л байвал, чи улам давраад, өөрийгөө хөгжүүлэхгүй шүү дээ. Харин ингэвэл, чи амьдралаа өөрийн гараар босгохоо мэдэх болно. Энэ хорвоод өөрөөр амьд үлдэж чадахгүй. Булан бүрээс боломж хайх хэрэгтэй. Энэ бацаан, - Тао руу заав. - бизнес хийх чадвартай гэдгийг нь хүлээн зөвшөөрье. Энэ бүхнийг эхлэхээс өмнө жоохон судалсан юм. Клуб зүгээр ч нэг урсгалаараа хөвөхгүй, нэмэлт орлоготой ажилдаг юм байна лээ. Дээрээс нь спорт-клуб. Би яагаад ч юм энэ бүхэн түүний санаа, харин та хэд даган баясагчид гэдэгт итгэлтэй байх юм?
Залуус бие бие рүүгээ харна.
- Ерөнхийдөө, нээх хамаатай ч биш л дээ, - ноён У гараараа агаарт даллав. - Дэлхий дээрх нэгэн бяцхан батга хүүхдүүдийн минь амьдралыг сүйрүүлэх гэж байгаа нь л хамаатай байна. Би л ингэх эрхтэй.
Надад Таогийн хэлж байсан үгс шууд санаанд орж ирлээ: "Хэн ч чамайг гомдоох эрхгүй. Надаас бусад нь".
Бидний зочин буйдангаас өндийгөөд, залуусыг нэг тойрч харчихаад:
- Надад хүүхдийн хүмүүжил, ухаан суулгасан гээд Нобелийн шагнал өгмөөр юм. Ийм төрлөөр шагнал өгдөг юм уу?
Сэүн толгойгоо сэгсрэв.
- Харамсалтай юм. Би ч хүртэх эрхтэй дээ. Миний хүмүүжүүлэх туршилт үр дүнгээ өгсөн юм шиг байна.
Бид хэлсэн үгийг нь ойлголгүй бие бие рүүгээ гөлрөв.
- Тэр новшийн талаар бүү санаа зов доо. Нөгөө охинд, түүнтэй утсаар хатуухан ярь гэж хэлээрэй. Яг үнэндээ, хулчгар амьтан байгаа юм. Харин би татвар болон бусад зүйлээ цуглуулж байгаад түүн дээр нэг очно оо.
Ингэж хэлчихээд үүдний хаалга руу зүглэв.
- Ирсэнд, баярлалаа, - Сэүн аяархан хэлнэ.
Ноён У хаалганы бариулаас барьчихаад, яг л өөртөө хэлэх мэт, эргэж харалгүйгээр нэг зүйл бараг л сонсогдхооргүй хэлсэн юм:
- Би өчигдөр номыг чинь уншиж дуусгасан...
_____________________________
🦋 2020. 07. 12. 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)